Page 1 of 18

Аккумлятор

Posted: Tue Nov 15, 2011 10:33 pm
by Uuganaa
Image
Аккумляторыг хэрхэн шалгах вэ?

Өвлийн улирал айлчлан ирж хүйтний эрч чангаран гадаа удаан зогссон машины хөдөлгүүрийн тос царцсаны улмаас асаахад хүндрэлтэй болжээ. Сайн аккумляторгүй бол асаана гэж горьдолтгүй. Жолооч нар машиндаа аккумлятор сонгохдоо хаана үйлдвэрлэснийг нь анхаарвал зохилтой. Худалдан авахдаа эхлээд тухайн аккумляторын хүчдэлийг шалгаарай. Хүчдэл нь 12.6 вольтоос дээш байх ёстой. Дараа нь аккумляторын хүчдэлийн уналтыг батарей тест ашиглан шалгах хэрэгтэй. Тестерийг ачаалалтай горимд тааруулаад 30сек барихад хүчдэл 12В-оос буурахгүй байвал сайн аккумлятор байдаг гэнэ.

Заа өвөл болоод машинууд гадаа их царцдаг боллоо. Тийм болхоор гадаа хонуулдаг хүмүүс болж өгвөл аккумлятороо гэртээ оруулж хонуулж байсан дээр. Тэгээд машинаа асаахдаа аккумлятор оо нам суутал нь дарах нь аккумляторын насыг богинсгож байнаа л гэсэн үг. Өдрийн цагаар машинаа гадаа удаан орхиход ч аккумлятор царцдаг тул аккумляторынхаа гадуур эсгий уут хийвэл арай царцах нь баг байдаг.

Re: Аккумлятор

Posted: Tue Nov 15, 2011 10:41 pm
by Uuganaa
Аккумлятор хэрхэн арчлах талаар өөрийн мэддэг хэдэн зүйлсээ бусадтай хуваалцая
Хэрхэн сонгох: Өөрийн машинд ямар ампертай аккумлятор таарах эсхийг мэдэх. Болж өгвөл шинэ аккумлятор авах. Би бол шинэ аккумлятор авхаар бол Хурд(Шинэ фургон, 69 оруулж ирдэг газар цайз захын хойно байдаг) дээрээс очоол авчдаг юм. Яагаад гэвэл хот хоорондын фургонууд бүгд тэндээс аккумлятор авдаг юм хашир жолооч нар нэгийг бодож хоёрыг тунгааж авч байгаа биз. Тэгээд ч тэндээс авсан акк намайг гомдоож байгаагүй.

Урт насалж удаан жаргаах төлөвлөгөө: За акк аа хэрхэн удаан ашиглах вэ гэвэл эхний ээлжинд нам суулгахгүй байх хэрэгтэй. Ер нь нэг нам суусан акк дахиж суухдаа их амар болдог. Суулгах томоохон шалтгаанууд хүмүүс удаан тавихдаа гэрлээ асаалттай мартах, өндөр чадалтай өсгөгч хөгжимдөө тавьчаад машинаа унтраачаад хөгжимөө удаан тавих. Бас нэг том шалтгаан гадаа машинаа хөлдөчөөд хамаа намаагүй суутал нь асдачираа дарсаар байгаад нам суулгах. Өвлийн улирал бол акк даа эсгий уут хийцэн байхад бол акк бээрхээс маш сайн хамгаалж өгдөг. Бас нэг муудах шалтгаан нам суусан акк-д холбох. Нам суусан акк-д холбосноос залхууралгүй акк аа аваад сольж тавьсан нь хамаагүй илүү үр дүнтэй. Нам суусан акктай давхар холбох нь сайн акк аа их суулгадаг санагддаг.

Өвөлд бэлдэж өндөр ампертай аккумлятор авах нь зөв үү?

Миний бодол: Хүмүүсийг хархад өвөл болж байна машин сайн эргүүлэх хэрэгтэй гээд өндөр ампертай аккумлятор авч байгаа харагддаг. Миний бодлоор бол үйлдвэрээс ямар ампертай акк тавьна гэж заасан тэрийг нь тавьсан дээр санагддаг. Яагаад вэ гэхлээр өндөр ампертай акк тавьхаар жанам нь бүрэн цэнэглэж чадахгүй байх гэсэн хар төрөөд байдаг юм. За манайхан энэ тал дээр ямар бодолтой явдгаа бичицгээгээрэй гишүүдэд үнэн зөв мэдээдэл өгцгөөё

Re: Аккумлятор

Posted: Thu Nov 17, 2011 6:30 pm
by eegy
Марк энэ тэрд 45-тай акк тавьна гэж байдаг юм билээ. Гэхдээ би 60-тайг л тавьдаг. Асуудалгүй л сайхан байдаг. Солонгос акк л авдаг байсан. Atlas, Rocket энэ тэр гээд л. Асуудал гарч байгаагүй.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 10:35 am
by Jargal
Үйлдвэрийн стандарт жишээ нь 40-45 гэсэн байгаа бол манай нөхцөлд өвөлдөө гадаа удаан хугацаагаар орхих буюу хонуулдаг бол 60 тайг тавьчихад нээх буруудаад сүйд болохгүй л болов уу даа. Мөн шинэ л юм бол шинэ л юм шүү дээ Япон,Солонгос чанарын ялгаа нээх байхгүй байх, орж ирсэн тэдэн сарын баталгаа энэ тэр бол тэгээд худлаа болоод явчиж байгаам. Ер нь тэгээд дурлаж авсан машин тэргэндээ бага сага мөнгийг гар таталгүй хийж л байх хэрэгтэй л дээ.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 10:55 am
by Naba
Юулдаа манайхан. Үйлдвэрлэгчээс 40 45 гэсэн бол тэрийг нь тавьсан нь дээр. Учир нь машины чинь жинам нь 45ампер гүйдэл гаргаж эргээд acc-гээ цэнэглэх хэрэгтэй учир 60 70 гэх мэт өндөр гүйдэлтэй acc тавьчихвал дүүргэж цэнэглэж чадахгүй учир олон жил(5-6) ашиглах боломжгүй болгодог. Тиймээс үйлдвэрлэгчээс хэдийг тавь гэсэн байна тэрийг нь тавьбал зүгээр. Харин өвлийн улиралд бол нэг бол өндөр үнэтэй хуурай acc, аль эсвэл acc-ээ дулаалах нь үр дүнтэй арга байна лээ. Сониноос оросын нэг сайт-аас уншиж байсан. Өвлийн хүйтэнд машинаа асаахдаа их гэрэлээ 5-10секүнд асааж ACC-ээ гэсгээх нь асалтанд сайн нөлөөтэй гэж байсан.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 11:12 am
by Ganaa
Миний туршлагаар бол би хуучин 2.0сс Mark2-доо ч тэр, одоогийн 2.5сс Chaser-дээ ч тэр 60ампертайг л тавьсан, Mark2-т орж ирсэн гэгдэх гэхдээ бас болоогүй BOSCH-ийн акумлятор, харин одоо бол шинээр нь авсан Atlas л байна даа. 45 бол үнэндээ дэмий эд байна лээ. хэдэн минут хөгжим сонсоход л нам...

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 11:25 am
by aza315
Naba wrote:Сониноос оросын нэг сайт-аас уншиж байсан. Өвлийн хүйтэнд машинаа асаахдаа их гэрэлээ 5-10секүнд асааж ACC-ээ гэсгээх нь асалтанд сайн нөлөөтэй гэж байсан.
teheer chini holduu akumlyator-oo nam suulgahiin bishuu

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 11:32 am
by Ochki
яг ийм тохиолдолд харин эргэлзээд байгаан. асс-аа бүүр суулгах /5-10-д ч суухгүйл дэ/ уу эсвэл үнэхээр сэргээд байна уу. минийхаар бол суугаад л байгаамда.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 11:32 am
by Jargal
Муу золигын үйлдвэрлэгч нар гадаа -30 аас -40 хэмийн хүйтэнд хэд хоног хаядаг этр гэж зүүдлээ ч гүй л болов уу. Хичнээн шинэ бөгөөд стандартын дагуу тавиад өвөл гадаа хонуулаад үзэхгүй юу дөө. Зундаа бол буцаагаад стандартыг нь хийх хэрэгтэй. Мөн тэр орой нь гэртээ авч ордог бол дэмий асуудал болов уу тэр болгонд рэсэт хйигдээд, тэрэн дор боломжоороо дулаалсан нь л дээр биз дээ.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 12:34 pm
by Toogy
Асс-г дулаалах ер нь их зүгээр байх. Би лав ноднин билүү дээ. зах орж нэг эсгийний өөдөс 2500-р худалдаж аваад тэрийгээрээ Асс-даа яг таарсан гэр оёод хийчэхсэн. Гэрт авч орж байна гэдэг дэмий. Муудчихсан Асс-г арга ядсан үед л гэрт оруулж хонуулах нь л юү юм бэ гэхээс.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 2:16 pm
by Ganaa
Сая гарангаа гэрэл асаадгийг туршиж үзлээ... Эхлээд түлхүүрээ түлхэхэд Баттери 13.4 зааж байгаад гэрэл асаамагц шууд 12.6 болж байна. Тэгэхээр сайн гэсэн үгүү муу гэсэн үг үү?

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 2:35 pm
by Naba
Ganaa wrote:Сая гарангаа гэрэл асаадгийг туршиж үзлээ... Эхлээд түлхүүрээ түлхэхэд Баттери 13.4 зааж байгаад гэрэл асаамагц шууд 12.6 болж байна. Тэгэхээр сайн гэсэн үгүү муу гэсэн үг үү?
Мэдээж гэрэл чинь тэжээл авч байгаа учир хүчдэл чинь буурна. Харин Түлхүүр түлхэх тэр моментод 12Вольтоо арай удаан хугацаанд заана гэсэн үг л дээ.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 3:28 pm
by eegy
За наад гэрэл асаах ч дэмий арга байх аа даа.
Үгүй яахав та хэд туршаад үзэхгүй юу өвлийн хүйтэнд. Гэхдээ юмыг яаж мэдхэв гээд өөр нэг аккумулятор бэлдэх нь илүүдэхгүй байх.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 8:16 pm
by Uuganaa
За ер өвлийн хүүтэнд да ялангуяа турботой тэрэг гадаа хонуулаад дэмий дээ. Энгийн машины дан гадаа орхих гэж байгаа хүн бол акк аа гэртээ л оруулсан дээр яач ч бодсон царцуу акк амархан сууна дээрээс нь цэнэгээ бүрэн гаргаж чадахгүй. 2 адилхан акк нэгийг нь гэртээ хонуулаад нөгөөг нь гадаа хонуулаад өглөө асдачир дараад үз тэгхэд бүх юмны учир тайлагдана.

Re: Аккумлятор

Posted: Fri Nov 18, 2011 8:25 pm
by Danaa
Acciig gertei awj orj bolno tghdee accaas hunii biyend muu yuch bilee neg ym ylgardagshd