Page 1 of 6

Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 10, 2012 3:23 pm
by tukuu
Удахгүй бичээд өгнөө :ymhug:

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed May 23, 2012 6:02 pm
by tukuu
За өнөөдөр хаврын хэцүү өдрүүдийн нэг байна даа. Ажил хийх ямар ч сонирхол алга. Нойр хүрээл том том эвшээгээл суужина даа.

Миний авто-ын түүх гэвэл цэцэрлэгийн наснаас л эхэлж байсан санагдаж байна. Ээжийн ах нар нь оросын 3 дугуйт буюу шахайтай мотоцикл унацаадаг байсан. Өглөөд цэцэрлэгрүүгээ хүргүүлнэ оройд авахуулна. Жолоочынх нь урд талд нь суугаад жолоог нь цуг мушгилцаал явж өгнө дөө хэхэ. Амралтын өдрөөр сайхан тостой хутхалдаж өгнө дөө. Тэр хавын bike-рууд нь нэгнийдээ цуглараад засвар үйлчилгээ хийж өгнө. Би ч яахав түлхүүр зөөх сайн дураараа тостой гутгалдсан нэг л их ажилтай хүн.
6 настай байсымаа 100 модны ажилчдын лагар дээр амарч байсан юм. Аав ээжийг ажлаасаа ирэхийг нь оройд их хүлээнээ. Нэг өдөр аав ээж 2ийг ирж явааг нь хараад урдаас тосохоор засруу гүйлээ. Очтол юу болсон гэж бодож байна ккк. Нүд бүлтийгээд ам ангайсан юм даа. Бартаа саадыг ажиггүй давахаар 3-н том дугуйтай унадаг дугуй авчирсан байлаа. Бөөн баяр хөөр болж билээ. Зунжингаа 3-н дугуйттайгаа тэр хавын газрыг нүхэлсэн дээ. Бусад хүүхдүүдийн дугунаас ялгарах давуу талууд гэвэл: Жолоо дээрээ атгадаг тормос, том дугуй, нэгнийгээ сундлаад явах хойноо суудалтай, цэнхэр өнгөтэй сайхан эд байж дээ. Нээх удалгүй 3-н дугуйтаа 2 болгож өөрчилсөн. Уг дугуй маань өөрөө 2 болон 3 болгож болдог супер дугуй байсан кк 2 дугуйтаа унаж сурах гэж ааваараа нилээд түрүүлж байсан даа. Энэ дугуйгаа 2,3 жил лав унасан санагдаж байна.

5-р анги. Зун нь хамаатны ах эгчийг дагаж хөдөө ногоо тарьхаар болвоо. Ернө бол зуны амралтаа хөдөө өнгөрөөх зорилготой. Дүүгээ дагуулаад, бас хамаатны 3 хүүхэд цуг явж байсан. Ногоо тарих чинь яаршигтай ажил юм байна лээ. Хамаатны ах маань улаан трактортай байсан. Ганган эд байсаан. Хөдөөний тракторыг бодвол өнгө зүс сайтай, ах угын нямбай хүн болохоор салон тохижуулалт гоёл чимэглэл сайтай. Зунжингаа энэ трактортай найзалсан даа. Ах намайг ч их эрхлүүлдэг байж дээ бодоод байхад. Би жоохон байсан болохоор рүлийг нь л сайхан мушгидаг байсан. Тэр араа соёонд нь хийх, конс энэ тэрийг нь гишгэе гэж бодсон ч миний масс хүрэхгүй гишгэж дээлдэггүй байсөөн хахаха балиар хатуу.
6-р анги. Энэ зуныг ч тэсэн ядан хүлээсэн дээ. Хэхэ дахиал улаан трактор. Би арай том болсон юм шиг байгаа юм тракторыг ямар ч байсан хөдөлгөдөг болчихсон хэхэ. Олон газраар дэмий тэнэсэн дээ. Энд тэнд очиж газар хагалж мөнгө олох. Олсон мөнгөөрөө сайхан гулья дараал. Тэр үед дизель түлш 200 орчим төгрөг байсан санагдаж байна. Гурвалжингийн гүүний урдаас том тэрэгнүүдээс авдаг байсан. Зун ч сайхан зугаатай хурдан өнгөрсөн санагддаг юм даа. Трактортай ах ээжийн том ах нь байсан юм олон жилийн өмнө бурхан болсон доо хөөрхий.

За дараагийн түүх 9-р анги. Удахгүй үргэлжилнээ

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 10:35 am
by tukuu
9-р анги кк. Манай нэг тас хар өнгөтэй Excel авч байлаа. Цагтаа ч бас л сайхан машин байсан даа. Би ч машинаа өнжөөд нэг угаадаг. Яагаад ингэж их угаадаг вэ гэхээр машинаа гражруугаа барьж явах гэж ккк. Сүүлдээ ч байран дундуур дэлгүүр хоршоо орохдоо сайхан барьчихдаг болсон. Нээх удалгүй зарсан.
Дараагийн машин Sonata 2 гэдэг эд байлаа. Хархаар л хайр хүрээд янзын эд байсан даа. Тав тухтай, хурд хүч сайтай, явдал зөөлөнтэй, өнгө үзэмж ярих юм биш. Үнэхээр чулуу машин байсан даа. Би ч үнэмлэхээ аваад аавтай машинаа булууцалддаг болсон доо ккк. Хөдөө гадаа нилээн явсан салонд дуу ордоггүй сонин машин шүү. Үнэмлэхээ аваагүй байхдаа нэг удаа ёстой муухай пакталж байж билээ ккк. Орой машинаа нууцаар авч гараад найз охинтойгоо зайсан орвөө. Манай гэр 19-р хороололд байдаг байсан, буцах замд цагдаа таарваа ккк. Үнэмлэхгүй нөхөр яахав дээ бантсан хүн юу яаана гэдэг шиг зугтаад, стадионы хажууханд баригдаж хөгөө чирсэн дээ ккк. Машин журамлуулаастай, гэртээ очоод шөнө нойр хүрдэггүй, ийм том хэрэг хийсэн хүний нойрч юу боллоо гэж хүрхэв дээ. Өглөө аавдаа тоосоо гөвүүлж билээ. Иймэрхүү жижиг сажиг пактууд бол нилээд бий кк. Машинд хорхойтой хүн болгонд л байгаа даа хаха. Бөгсний хорхой гэж аймшигтай зүйл байдаг юм шиг байгайн шинэ залуу жолооч нартаа энэ хогийг сайн ДАРЖ АЛЖ байхыг зөвлий. Тэр үед сонатаг барах машин байдаггүй байсан гэвэл бүруутуухгүй байхаа. Удалгүй JAPAN машинууд хүч түрэн орж ирж соната баяртай болсон. Нэг найз TOYOTA Exiv гээч нэг тэрэгтэй болвоо. Маршлын зам дээр гишгэсийн. Эхний 2 араан дээрээ тасарч гараал цаашаа базуулсан. Тэрнээс хойш машинаа голох маягтай болсон кк. 2 жил унаад сонатаг зараад оронд нь...

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 10:36 am
by tukuu
Хэдэн зураг оруулчая гэхээр ажлаас хэдэн сайтууд нь орохгүй юм.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 10:53 am
by tukuu
MITSUBISHI PAJERO. 2 өдөр Да-Хүрээгээр явж байж авсан даа. Хөх өнгөтэй, 2800cc Turbo, AT, 5 хаалгатай буянтай машин даа. Гэр бүлээрээ ч их газраар аяалсан. Нэг өвөл пажерог үнэхээр шүтэж байж билээ. Нэг өвөл хөдөө байдаг ах цасан шуурганаар маяти гээд ачааны тэрэгтэй 2тн төмс тээвэрлэж яваад машин нь замдаа эвдээд аавруу залгаад ирж аваарай үхлээ гэдийн байна. Замын баримжаа аваад аав бид 2 бас нэг хамаатны залуутай 3-лаа явсан. Ойр зуурын хэрэгт болох хүрз, татлага аваад очсон нь оносон. 22 товчоо гараал нүүр нүдгүй шуурга, баянчандмань өнгөрөөд салах ёстой. Засмалаас гараад ямар зам байхгүй 3 км орчим яваад нөгөө хэдээ олсон. Яг осгож үхэх гэж байсан байна лээ. Кабиндаа хүрзний иш шатаачихсан сууж байсан. Машин нь таг хөлдсөн. Шууд засмалруу чирэхээр болоод холбож аваад хөдөлсөн. Миний хамгийн удаан туулсан 3км зам байсан даа кк. Өвлийн цасан шуурга ч аймар юм байна лээ. Малгайтай байхад л толгой хага ташаад байдын байна лээ. Пажерогийн 4 дугуй хий эргээл орилоод 2 тийшээ шарваад ойгүй хүчтэйг нь тэгхэд л мэдсэн. Зүтгэсээр байгаад засмалруу гаргасан. Надад Пажерог муулаад байх зүйл огт байсангүй хөдөө гадаа эвдэрч намайг дааруулаагүй буянтай тэрэг байсан.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 11:04 am
by tukuu
За нөхдөө миний анхны машин. NISSAN AD van-Суудлын ачааны машин. Тэгж байгаад зураг оруулнаа. Нэг өдөр аав за хүүдээ машин авч өгнөө л гэж байна. Бөөн баяр болоол ямар машин авч өгөхийн гэсэн чи өөрөө очоод үзэж байгаа аваа л гэж байна. Тэр үед Mark2 cheaser модны машин байсан болохоор тэр нөхдүүдийг төсөөлөл явж байваа. Аав нэг нөхөрөөс өрөндөө машин авахаар болсон зарч байгаа машинуудаас нь нэгийг сонгоод аваарай л гэлээ. Зогсоол дээр нь очвоо тэс хөндлөн машинууд ккк vits march ad van гэсэн сонин сонин жижигхэн нөхдүүд байв. Нэг mitsubishi-ийн 600сс turbo MT нэг жижиг юмыг унаж үзлээ. Ёстой хэрэг алга turbo гэсэн хэрнээ явдаггүй ээ. vits-ийг бол нэг нүдээр хараагүй, ad van дээр нь буусан даа. Явж үзвэл явдал хөнгөхөн, их л хатуу явдалтай нөхөр байлаа. Ядаж байхад ёндон цагаан комби нэг л бишээ. Дургүй л авсан даа ккк.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 11:18 am
by tukuu
Машинаа маргааш нь авсан. Бүх юм нь механик, цонх нь эргүүлж дээш доош болно, хаалганууд нь бас механик, хөгжих байхгүй, акурманд явж байгаа юм шиг л ямарч тенн байхгүй хахаха. Нээрээ дугуйнууд нь бүгд даацын яс шиг хатуу дугуйнуудтай. Бүгдийг нь зөөлөн дугуйгаар сольсон , явдал нь шал өөр болоод явчихсан. CD MD MP3 уншдаг хөгжим тавьсан. Хамгийн тэнэг нь хаалганы хамтаснууддаа чанга яригч байгаагүй. Бас авч тавьсөөн. Бас л чулуу машин байна лээ. 2 жил хөдөө явчихсан гэж байгаа. Хойд тэнхлэг дээрээ 400кг даадаг болохоор юу ч ачаад явсан асуудалгүй байдаг.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 3:03 pm
by sukhee
Бас л олон машин сольжээ. Өвлийн уулзалтан дээр дээшээ уулруу давхиж бууж ирдэг чинь чи билүү. Уулзахгүй байсаар буцаад мартлаа шүү

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 3:25 pm
by tukuu
ккк мөн мөн. Та нар нээрээ алдаг хүмүүс шүү хошгоруулж байгаад гаргаж л байдаг. Би бас гошгороод гарж л байдаг хахахаха

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 3:52 pm
by tukuu
Гэнэтийн цочир сонин мэдрэмж

Нэг найз subaru legacy гэдэг машин авчээ. Хаанаас нь ч харсан спортлог, сууж үзлээ цаанаа л нэг зүвүүн байлаа. Моторын дуу, хүч чадал, дизайн эдүүс үнэхээр таалагдлаа. Удахгүй найз зарнаа л гэж байна. Би авая гээд хэлчихлээ. Хэд хоногоос зарах хариу хэлэе гээд намайг сайхан хуурсан даа хаха. Авгай нь загнаад болиулсан гэсэн кк. Нөгөө цагаанаа ч зарчихлаа. Машин авах эрэл хийлээ дээ. 14 хоног лав хайсан. Монголын бүх зарын сайт, зогсоолоор Legacy-г хайж дуусгасөөн. Эцэст нь нэг мөнгөлөг өнгөтэй нөхөртэй таарлаа. Нэг зогсоол дээр яг хайж байсан маань байна шүү. Унаж үзлээ таалагдсан. Орж ирсэн сайхан эд байсан. Маргааш авая гээд тохирчоод явсан.
Маргааш нь нөгөө ах ч машинаа унаад ажил дээр хүрээд ирчхэж, нотариат ороод нэр шилжүүлэг хийлгэчлээ. Мөнгө дутуу байсан болохоор гэрлүү явахаар болсон. Худалдаж байгаа ах тал нь байгаа бол банканд хийчий гэж байна тэгье гээд банк ортол сүлжээ нь тасарсан гээд үйлчилгээ үзүүлэхгүй гэлээ. За тэгээд гэрлүүгээ явж байтал нөгөө тэрэг маань нэг л бишээ угзчаад сонин болоол байна. Клонкоос бензин аваад зогсож байтал урд талаас утаа гараад унадын сохоод хартал яг хаанаас гарч байгаа нь мэдэгдэхгүй бага зэргийн утаа гараад байна. Худалдагч ах зүгээрээ саяхан тосыг нь солиулсан гадуур нь хийчхээр ингээд байдын л гэж байна. Мотор нь сайн халсан дээр нь сайн халаагаад хурдан тосыг нь шатааж дуусгая гээд дохион дээр зосож байгаа консдоод хөдөлвөө 2т татсан чинь тас нис буугаал машин унтраад өгвөө. Капут сөхөөд хартал духны ремень тасарсан баахан хамгаалалтууд нь хагарчихсан. 2 ширхэг дамар лав мулт үсрээд хагарчихсан байсан /би нэрийг нь мартчихлаа, ремень гүйдэг захын 2 дамар/ угаасаа тэр нь болохоо байгаад гагнаад тогтоосон тэр нь чадарсан байсан. Угаасаа миний машин биш байсан юм байнаа лээ. Банканд гүйлгээ хийсэн бол тэгээл дуусахгүй юу. Эвдэрхий машинтай хоцрох байсан хахаха.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu May 24, 2012 3:57 pm
by sukhee
Энэмуу ченжүүд нээрээ үнэн өөдгүй новшнууд шүү. Би л намар 2,0 той гранд гэхээр нь аваад нэрээ шилжүүлэх гээд явж байтал гэрчилгээн дээр 2500 гэчихсэн байдын. юу вэ энээ трээ гэсэн чинь би чамд 2,5 той гэж хэлсэн шүү дээ гээд улаан цайм гүрийдийн. Тэгээд өмнө нь үзэж байсан грандуудаас арай илүү хүчтэй гоё явдалтай ч юм шиг санагдаад за за авъя авъя л гэсэн. Тэгээд л өөрийн мэдэлгүй D4тэй болсон доо. Гэхдээ зайлуул сайн машин байсаан.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Fri May 25, 2012 6:49 pm
by tukuu
Түүх үргэлжилсээр

За тэгээд legacy эрэл хайгуул зогсоогүй ээ. Орж ирээд удаагүй байгаа гэсэн машины дугаар олж аваад үзэхээр боллоо. 11-р хороололд байрныхаа гадаа зогсож байнаа. Цагаан өнгөтэй спорт амаржин тавьсан их намхан цэмбийсэн нөхөр байнаа. 7.5 mn$ боломжийн үнэтэй таалагдвал шууд хуслаа гэсэн боловч мотор асуудалтай байж таарлаа. Тэгээд байж байтал тэрний найз нь Forester-оо зарна гэж байгаа үзэхүү гэж байна. Би ч forester-ийг нээх тоодоггүй л байсан л даа ккк За юу ч гэсэн үзий гээд дуудуулчлаа. Нэг хар нүдэнд дулаахан нөхөр хүрээд ирж байна аа. Орж ирээд 6 сар орчим болж байгаа нээх удаагүй гэхээр нь жоохон сонирхлоо. Унаж үзлээ нөгөө legacy-нууд бүгд цаашаа :)) :)) :)) . Хурд хүч явдал нь аймар санагдсан. Ингэж л бид 2 учирсан юм даа. Машиныхаа зургыг удахгүй оруулнаа.

Авсныхаа дараахан 1-р хорооллын замаар нилээн хурдан давхиад их хурдалсандаа өөрөө сандраад, зүрх ч юмуу нэг сонин мэдрэмж төрдийн байна лээ. Салгалаад ч байгаа юм шиг =)) =)) =)) одоо тэгхээ больцон байна лээ.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Fri May 25, 2012 10:54 pm
by Gantsog
анхны адарналин уу хаха. гоё машин шүү.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Sun May 27, 2012 1:40 pm
by Uuganaa
За сайхан бичжээ. Үргэлжлүүлээд байгаарай амжилт!

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Sun May 27, 2012 5:40 pm
by Jargale
Сагсуу саарлыг анх манай найз орж ирэхэд аваад тэгээд би гэж хүн бариж үзээд тэр адарналин гээч зүйлийг мэдрээд унуул унасан шиг хурдан удмын угшилтай дөрвөн дугуйтай төмөр унах хэрэгтэй юм байна гэж бодож билээ.