Page 1 of 23

khakmn autoblog

Posted: Tue May 08, 2012 9:17 pm
by khakmn
за хө тэгэхээр автомашинтай холбоотой өөрийн хувийн хуудсаа нээв...

Re: khakmn autoblog

Posted: Tue May 08, 2012 9:52 pm
by veRTeX
За бичээд байждээ.

Re: khakmn autoblog

Posted: Tue May 08, 2012 10:40 pm
by khakmn
УАЗ-469

зиак, нэгэнт нээчихсэн юм чинь бага багаар явуулж л байя дө. Авто-н анхны гараагаа УАЗ-469 гэдэг Монголчууд бидний сайн мэдэх домогт машинаар эхэлсэн гэжуга. Жаахан байхдаа аавыхаа өвөр дээр суугаад руль бариад л явдаг байсан үе саяхан мэт. Бараг хүүхэд болгон л тэгдэг байсан байх. Эргээд бодоход 69-тэй холбоотой дурсамжууд зөндөө л үлдсэн байдаг. 69-нд урд нь БТР-ийн хөндлөн амартизатор нэмэлтээр тавиад , хойноо 53-ийн амартизатор хөндлөнгөөр нь нэмэлтээр хийгээд нийтдээ 8 амартизатортой явна, давхина гэж үзүүлж өгдөг байсан санагдана. Замын хар хайлуулж, эсгий зулхай дэвсэж, хулдаасдаад доторлогоог янзтай л хийдэг байсан санагдана. Фургоны нум, нумаа тосолж ороох гээд за тэгээд өөр юу юу ч хийдэг байсан юмб, би ямар сонирхож асууж байсан биш. Ямартай ч 69 гэдэг тэрэг сэтгэлд их л дотно үлдсэн байдаг. Одоо ч харсан сэтгэлд ойр сайхан л харагддаг юм.

УБ-т харин нэг залуу цэмцгэр хар ногоон бардактай 69 унаад яваад байдаг. Тэрийг хараад хаая атаархнаа бас ккк

Image

Re: khakmn autoblog

Posted: Tue May 08, 2012 10:47 pm
by khakmn
Hyundai Excel

Жолоо төгсөөд нэг саарал excel-ээр баахан далхилсан да. Бөгснийхөө хорхойг дарах гэж хөөрхийг нилээн л зовоосон байх. Excel ч амь бөхтэй барагтай бол зогсчихдог машин биш гэж боддог. Манай Монголчуудын амьдралыг нилээн хэдэн жил нуруундаа үүрсэн байх зайлуул. Одоо харин цөөрөөд улаан номонд орох дөхөө болов уу яагаа бол...

Image

Re: khakmn autoblog

Posted: Tue May 08, 2012 11:59 pm
by khakmn
Бичих гэсэн залхуу хүрэв. Зөө тэгээд Nissan Presea MT 1993, Hyundai Avante XD 2.0 MT 2000, Toyota Crown 151 2000 2000cc vvti гэх мэт тэрэгнүүдтэй байв. :p

Re: khakmn autoblog

Posted: Wed May 09, 2012 1:00 am
by khakmn
Asia Rocsta

Бас мотоцикл хагас дутуу сонирхоноо. Honda XR 250 enduro -той байлаа би. Тэгээд зун амралтаараа эхнэр бид 2 хоёулхнаа аялдаг баатар болох санаатай ахиад 1 мото олж эхнэртээ унуулаад 2-уулаа сайхан дуртай газраа хоносон шигээ баруун аймгуудаар тэнэх тухай юм болов оо хөөрхий. Тэгсэн бодоод байхнээ дэмий санагдаад, эмэгтэй хүн хөдөө гадаа явж байгаад анхаарал алдаад, эсвэл ядраад ч юмуу унаад хөл гараа хугалчуул бөөн төвөг гэж дүгнэлээ. Энэ ерөөсөө зөв шийдэл биш байна. Хоёулаа арай өөр байдлаар гоё сонирхолтой аялал хийе гэж эхнэрээ ятгаж дөнгөв. За тэгээд бодож бодож доорх хэдэн шаардлагыг хангасан машин олоод аялая гэж шийдвээ:

- Бензин бага зарцуулдаг /100-д 10 дотор иддэг/
- Туулах чадвар сайтай /мост хүндрүүлэгчтэй/
- 3 хаалгатай /2-уулхнаа явах юм чинь нээх том лагс юмаар яахав/
- дээврийг аваад задгай болгочиж болохоор /мото-оор явсантай агаар нэгэн буйзаа/
- Анхны хөрөнгө оруулалт багатай /хямд авах, нэг удаа л аялаад ирэхэд хэрэгээ бүтээчихнэ гэж тооцно, тэгээд зарна/

за нэг иймэрхүү л шалгуурууд тавьж байсан санагдана. Тухайн үед хавар дөнгөж болж байсан гадаа хүйтэн л байсан да. Зарын сайтууд, сонин уншаад олигтой яг шалгуурт таарсан юм олдохгүй хэцүү байлөө. Нэг бол үнэтэй нэг бол навсайсан юм, нэг бол идэш ууш нь дийлдэхгүй... гээл... Тэгсэн нэг өдөр зарын сонин уншиж суусан чинь "Солонгосын цэргийн зориулалттай, дээвэр нь задгай, мосттой, 3 хаалгатай жижиг жиип зарна. Мэддэг хүмүүс нь мэднэ дэ" гэх мэт юм биччихсэн байдаг байгаа. Шууд утасдаад асуулаа... тэгсэн Asia Rocsta гэдэг урьд хожид дуулж байгаагүй юм сонсогдов, маргааш нь очиж үзэхээр болоод оройжин нэтээр тэр хачин машиныг ухаж үзэв. Очиж үзээгүй байж л үнэхээр л миний хайгаад байсан машин мөн байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Маргааш нь давхиад очлоо өвөлжин цасанд даруулаад хашаанд хэвтчихсэн, зайлуулдаа ядаж байхад задгай болохоор хамаг суудал муудал салоон малоон нил тоос шороо цас... Аккумлятор байхгүй гээд өөр нэг машины акк залгаад халаагчыг нь ажиллуулж байгаад л дарлаа, паррррр... гээл хар утаа хаял шууд асдаг байна шд. Хамаг цасыг нь гөвж хаячаад л унаж үзье гээл хашаанаас нь гараал тэр хавийн замаар хэсэг offroad хийвээ. Үнэхээр л миний хайсан машин мөн юмаа. Асар их таалагдав. Тэгсэн бас бус хүн үзээд авна энээ тэрээ гээл... үнэ нэмэх гээл... гэхдээ би авч чадсан. Үнэ ханш гайгүй дэ, дунд зэргийн мотоцикл авах мөнгө, зарим хүний 1 сарын цалин л байх хөөрхий. Мотоциклын каск өмсчихөөд хачин царайтай задгай тэрэг унаад хар хүйтнээр хотын зүүн захаас баруун зах хүртэл явсан. Хүмүүс гайхаал, зарим нь шоолоод байгаа болтой, зарим цагдаа нар зогсоож бичиг баримт ч шалгахгүй ямар машиныг нь асуугаад л явуулаад байлаа. Эхнэртээ үзүүллээ, бид 2-ийн хайгаад байсан машин мөн биздээ гэсэн чинь мөн нь ч мөн л байна лд а. Гэхдээ гээд инээгээд байхын, голоод байгаа янзтай. Жаахан янзалж тордноо л гэлээ. Угааж цэвэрлэв. Rocsta яахуу дэ Wrangler CJ5-ийн clone гэж ярьдаг бичдэг юм. Ер нь бол Wrangler ахын бутач хүү мөн. 90-97 онд үйлдвэрлэгдэж байсан. Дотроо R1 R2 R3 гэж 3 янз байгаа R3 нь одоо энэ Retona шүү дээ, энэ тухай тусдаа бичнээ. Яг л 69 гэсэн үг дэ. урд хойноо чулактай, 2.2 diesel mazda мотортой. Манайхан Беста 2.2 гэж ярьдаг да, тэр мотор. Жижиг боловч өөртөө баймгүй хүч чадалтай, ялангуяа мост хүндрүүлэгч залгачуул за тэгээд бас эвгүй дэ. Том дугуй тавиад, өндөрлөчихсөн байхад шавар намганд юун ланд, патрол вэ л гэж ярина. За тэгээд олигтой хийсэн ч юмгүй ингэж тэгэсхийж байсаар зун болж амралтаа аваад явлаа. Явахаасаа өмнө 4-н барваныг нь сайхан тосолж янзлаад, бүх тос маслоо солиод, мотороо нэг хүнээр сонсуулчаад л УБ-с Дархан чигт гараад жирийчив. УБ-Дархан-Амарбаясгалант-Эрдэнэт- Булган-Мөрөн-Хатгал-Мөрөн-Олон голын бэлчир-Тэрхийн цагаан нуур, Хорго-Чулуутын хавцал-Чулуут сум-Их тамир-Цэцэрлэг-Цэнхэрийн рашаан-Улаан цутгалан-Хужирт-Хархорин-Түрэгийн хааны хөшөө чинь юу билэ дэ-Өгий нуур-УБ гээл хэрэндээ л амжилттай аялаад ирсэн юм. Ирэнгүүтээ УБ-Эрдэнэт-Завханы Сантмаргац сум-Хорго Тэрхийн цагаан нуур-Дархан-УБ хүртэл дахин яваад ирвээ. Нэг ёсондоо хөөрхий амьтныг хэвтдэг бол хэвтэхээр л явуулсан. Харин ёстой гүжир амьтан байсан да. За тэгээд явж явж ирчээд нэг гаражид аваачиж хийгээд хэсэг мартааск. Намар болоод хүйтрэх шинжтэй, гаражид очлоо, зарах ёстой ууг нь, гэтэл харахаар хайр хүрээд зарж чадаагүйээ, одоо ч гаражид тэр хэвээрээ л зогсож байгаа. Жилд яахуу оношилгоог аргалуулаад татварыг нь төлөөд л байж байдаг юм. Зарж чаддаггүй, юм болгоод унаж чаддаггүй нэг тийм хайртай учирсан хүн дэ ккк. Надаар тогтохгүй манай гэрийхэн ч хайртай. Манай гэрийхэн Rocsta гэхээсээ Бондоохой гэж нэрлэж яриад удаж байна дө. Ийм машин унадаг сонирхдог нилээд хэдэн хүнтэй дотно танилцсан, бид бараг клубын хэмжээнд л байдаг да. Хааяа уул ус руу явна, торгуулийн суман шиг хамгийн түрүүнд л бид явна, юм юм руу хамгийн түрүүнд л орно, тэр том том жийпнүүд хойноос ажигласан, дагасан байдалтай л араас явдаг шд. Бие багатай бэлчээр томтой гэхиймуудаа товчоор бол...

дараа өөр зурагнууд хийнээ, одоохондоо энэ л байна.

Төмөрбулаг сум, Олон голын бэлчир явж байгаа нь:
Image

Re: khakmn autoblog

Posted: Wed May 09, 2012 1:05 am
by khakmn
за энэ обуданд нүдээ өгөөд явуулчлаа яадийн билээ байз...
Image

Re: khakmn autoblog

Posted: Wed May 09, 2012 1:51 am
by XP1
сайхан бичжээ. Харин энэ обудыг хаанаас яаж олох вэ? хаагуур зарж байна. би бас санаатай.

Re: khakmn autoblog

Posted: Wed May 09, 2012 1:09 pm
by khakmn
XP1 wrote:сайхан бичжээ. Харин энэ обудыг хаанаас яаж олох вэ? хаагуур зарж байна. би бас санаатай.
net-d bgaa da. Model: Enkei RC-G4

Re: khakmn autoblog

Posted: Wed May 09, 2012 3:22 pm
by Ghalaa
ymar huurhun yum bichtsiimbee. lag goi sanagddag baishd. ter yvsan gazruudiig yagaad ch yum neg amisgaagaar unshih gej uzev.. chadsangui de. bicheed baigaaria. :Big Like:

Re: khakmn autoblog

Posted: Wed May 09, 2012 3:37 pm
by Uuganaa
Сайхан аялжээ. Сайхан ч тэрэгтэй юм байна :-BD
khakmn wrote:Түрэгийн хааны хөшөө чинь юу билэ дэ
Тэрийг Хөшөө цайдам гэдэг юм

Re: khakmn autoblog

Posted: Thu May 10, 2012 12:57 am
by khakmn
Kia Retona

Asia Rocsta-тай хүн чинь энэ машиныхаа тухай нэтээс хэрэндээ л юм үзэж харнаа бас. Харамсалтай нь богино хугацаанд хязгаарлагдмал үйлдвэрлээд больсон, ер нь бол устаж үгүй болж байгаа улаан номонд орсон top100 машины жагсаалтанд нилээн дээгүүр нэр нь орчихсон тууж явдаг юм. Ухаад үзэхээр солонгос хэлгүй болохоор олигтой юм олж чадахгүй махаа идэх нь энүүхэнд. За тэгээд Rocsta R1 нь нэг иймэрхүү:

Image

R2 нь нэг иймэрхүү:

http://s.auto.drom.ru/sales/photos/6533 ... 248497.jpg

тэгээд R3 аасаа эхлээд Asia нь Kia-д нэгдээд Kia Retona гэж гарах болсон юм. Хамгийн сүүлийн Retona 2003 он хүртэл үйлдвэрлээд зогссон байдаг. Retona гэдэг нэр нь Return To Nature гэсэн үгийн товчлол юм гэнэ лэ. Угаасаа энэ хангүг хүмүүс нэр өгөхдөө иймэрхүү товчилсон утгаар нь нэр өгөх дуртай хүмүүс бололтой. Жишээ нь: Korando гээд Ssangyuong-н жийпийг хүмүүс мэднэ дэ. Энэ нэр нь Korean Can Do гэсэн үг юм гэнэ лэ. За тэгээд Retona гэдэг машиныг битүүхэндээ сонирхоод хараад яваад байдаг байлаа. Гэтэл нэг сайхан нартай өдөр хүүхдийн 100-н тэнд зарна гээд бичиг наачихсан улаан дээвэртэй цагаан retona явж байна аа, хараал шууд араас нь дагаад зогсоож уулзаад үзэж хараад маргааш нь гэхэд минийх болсон байв. Нэтээс үзэж харж судлаад бараг нилээн мэдлэгтэй болчихсон байсан болохоор өөртөө итгэлтэй шууд авчив. За тэгээд retona авчихсан юм чинь ажил гэрийн хооронд унадаг crown оо зарахаар болоод удалгүй зарсан. Ер нь бол Retona нь солонгосын цэргийн зориулалттай арми-д нь хүчин зүтгэдэг машин машин юм. Одоо ч явж л байгаа. Гэхдээ нэр нь Kia KM420, 430.. юу юу ч билэ дэ шал өөр нэрээр гаргадаг юм. Арми-д байгаа нь нэг иймэрхүү:

Image

Манай Монголд тусламжаар хэдэн ширхэгийг шинээр нь нилээн хэдэн жилийн өгсөн байдаг бөгөөд манай арми-д явж байгаад хугацаа нь дуусаад хувьчлагдсан байдаг. Нэг нь энэ зун зарна гээл яваад байгаа харагдсан. Чонын ямар шагай ч билэ дэ нэг кинон дээр гараад байдаг да. За тэгээд цэргийн зориулалтаас гадна иргэний зориулалттай гаргасан байдаг. 99он хүртэлх нь голдуу ногоон өнгөтэй retona гэж нэрлэдэг, нэг иймэрхүү:

Image

Харин 99-2003 он хүртэл Retona Cruiser гэж гаргасан байдаг. Харагдах байдал нь нэг иймэрхүү:
Image

Миний өөрийн машины зураг одоогоор үнэндээ алга, тэгэж байгаад мэдээж хийнээ. За тэгээд энэ машин нь гаднаа нэг иймэрхүү юм байж. Доторх эд ангиас авахуулаад ямархуу эд юмб дэ гэж үү. Ерөөсөө Kia Sportage-тай яг адилхан юм. Кузув нь дөрвөлжин арай өөр болохоос 3 хэлхээ доод эд ангиуд яг ижил юм. 2003 оноос хойшх бол мэдээж өөр асуудал тэ. Ер нь бол энэ машиныг би солонгос машин гэж хэлэхгүйэ. Юу гэхээр мотор нь FE-DOHC I4 (Mazda) , хойд тэнхлэгт нь Mazda RX7-ийн диф таардаг. Кропных нь муфт шааригийг нь харахад made in japan л гэцэн байдаг юм. Би бодохдоо хангүг гарууд наран улсын ах нараасаа л юм аваад нэмээд гаргаад ирсэн гэж боддог. Угаасаа ч тийм л юм шиг байна лэ. Салоон нь нэг иймэрхүү:
Image
За тэгээд л бичээд байвал магтаал байж мэднэ зогсьё до.

Re: khakmn autoblog

Posted: Thu May 10, 2012 10:31 am
by ebayaraa
энэнд 4 (5) хаалгатай гэж байдаг уу?

Re: khakmn autoblog

Posted: Thu May 10, 2012 11:43 am
by khakmn
ebayaraa wrote:энэнд 4 (5) хаалгатай гэж байдаг уу?
зөвхөн 3 хаалгатай л байгаа да

Re: khakmn autoblog

Posted: Thu May 10, 2012 11:45 am
by b20a
yoo gc8 iin zuragiig harah gej mangar udaj bnaa kkkk. saihan niitleluud baina hugshun!