Honda NSX
Posted: Fri Apr 20, 2012 3:51 pm
“Бидний мөрөөдөл биелэнэ” гэсэн урианаас үүсэлтэй бөгөөд Хондаг дэлхий дахинд илэрхийлье гэдгээс үүсэлтэй загвар юм. Хөөсөн эдийн засгийн үе буюу 1989 онд анх нийтэд зарлагдан 1990 оноос 2005 он хүртэл нийт 15 жил загварын бүтэн шинэчлэлтгүйгээр үйлдвэрлэгдэн 2006 он хүртэл борлуулагдсан. Тухайн үедээ японы автомашин дотроос хамгийн үнэтэй байв. Хөдөлгүүр нь урд хөтлөгчтэй седан загварт тавигддаг хөндлөн байрлалтай C30A загварын DOHC VTEC системтэй 3.0 литрийн хөдөлгүүр бөгөөд NSX-ийн хувьд кузовын дунд буюу хойд тэнхлэгийн урд байрлалтай хойд дугуйгаар хөтлөхөөр тавигдсан байна. Мөн тухайн үедээ олон нийтэд зориулсан автомашинд байдаггүй монокок бүтэцтэй хөнгөн цагаан кузовтэй байв. Ийм учраас түүны кузовыг бүтээх ажил роботын шугамаар биш голдуу гар ажиллагаагаар хийгддэг байжээ. Дээрх бүхнээс энэ бол японы Super car гэсэн имижийг илэрхийлдэг. Үүнээс гадна гадаадад Acura NSX гэсэн нэрээр борлуулагдаж байсан. 2006 оноос Америк болон европын шатахуун зарцуулалт болон хорт хаягдлын шинэ стандартыг хангахгүй болсоноор үйлдвэрлэлийг зогсоожээ.
2015 оноос зах зээлд гаргахаар мань нөхдүүд өдөр шөнөгүй хөгжүүлж байгаа бололтой. Саяхан ийм видеогоо гаргасан байна. Хондагийн бүхий л үеийн шилдэг загваруудаа энд тавьсан харагдана. 1990 оны NSX, анхны хайбрид 1999 оны Insight, анхны минивэн 1994 оны Honda Odyssey, classic S500 конвертибэл, T360 пикап, 1982 Хонда Prelude гэх мэт. 2 дахь видеоноос хэрхэн видео бүтээснийг үзээрэй.


