Page 1 of 21
Toyota Land Criuser
Posted: Wed Nov 09, 2011 5:26 pm
by 2ubs8
/Toyota Land Cruiser 77 ~2008-2009, 1H 4.2l diesel, MT/
Ланд 77 буюу сафари мангас, эсвэл жапан жаран ес, эсвэл морин тэрэг унахаар болов. Унах ч гэждээ 200-аад км шороон замаар л барьсан.

Багахан реклам, эсвэл нон-реклам хийхэд: Цоо шинэ буюу 4000 км явсан, аваад сар ч болоогүй тэрэг байлаа. Хэдэн оныхыг нь сайн мэдэхгүй, 2008, 2009 хавьцаа байх. Бидний хэлдгээр 80 мотор буюу турбогүй 4200сс. Зөв рультэй, МТ.
Ревюүюв гэвэл, чи тоос шороо ордоггүй битүү морин тэргэнд суугаад 100 орчим км/ц хурдтай давхихтай ижил л гэж бод. Үнэхээр тав тух туйлын муу. Нум мумтай тэргэнд суугаагүй удсаных, нуруу нугас тасрахаа дөхсөн. Гэхдээ сайн талтай, монгол сафари-ийн замын дэржигнүүр кабинд бараг мэдэгдэхгүй гээд төсөөл. Тэр их хатуу, модон хэрнээ дэржигнүүр тоодоггүй нь авууштай. Гэтэл манай 100 яасан, 1,2,3 гээл дэржигнэсэн бүрийг идэвхитэй тоолж байгаам.
Магадгүй амаржин, нум нь бууж амжилгүй дараагийн дэржигнүүр лүү харайдаг байх... хэхэ
Аа бас 77-ийн арын суудлыг өөрчилж өгнө үү гэж Жапан руу мэйл-дсэн байгаа. Хариу ирээгүй байна. хэхэ. 21-р зуун гарчаад байхад 20-р зууны тэнэг төмөр 69-өөс санаа авсиймуу хаашаа юм гэмээр салон малон, сандал суудалны бүтэцтэй. За тэр ч яахуу, зорчигч нээх болдоггүй мань мэтэд хамаа багатай. хэхэ.
Бариад явахад урамтай, хурд хүч энэ тэр бол ярих юмгүй сайн, нэг мэдэхэд 100 гарцан явна. Нэмэлт халаагчтай, удаан зогсоод асаахад 5 мин хүрэхтэй үгүйтэй паар төөнөдөг. Аа бас нөхдүүд угсрахдаа тахометр хийх мөнгөөрөө ганц юм хувааж уусан байх. Хянах самбарын гол дүр байхгүй байсан, их гайхсан. За өөр ч нэг их муулах сайлах зүйл байсангүй, шинэ тэрэг цаанаа л өөр, тоос шороо орохгүй, илүү дутуу дуу шуу байхгүй нь их таалагдсан. Өглөө эрт гарсных орой 19 билүү 20 цагийн үед хотод орж ирсэн. 1000 аад км-ийг ёстой дэмийртлээ нүдсэн дээ.
Аа бас зөв талдаа рультэй болохоор хадам ээжийн суудал дахь нөхрийг үнсний сав болгохоо шахсан, мартаал тэр зүг рүү тамхиа сэгсэрнэ. хаха. шүлсээ хаячаагүй нь яамаайй... хэхэ
Re: Toyota Land Criuser
Posted: Wed Nov 09, 2011 5:44 pm
by 2ubs8
/Toyota LC Prado 1995, KZN78 1KZ 3l diesel, MT/
бэрхийг туулахаар бүтээгдсэн ФОРД биш ТОЁОТА ЛК78...


1KZ 3.0DT, ManualT, Турбо таймер, Шат, Ачаа, Оолд Мээн Эмү спорт амаржаатар пүрш, мөн ОМЭ-ийн втулк резинүүд, Дисковерер Күүпер дугуйнууд, мөн бас бус юмс...
за тэгээд гол нь "хилэн хар азарга" биш ч "харгуй замын хар мангас"...
аваад нэлээн хугацаа өнгөрсөн, сэтгэгдэл гэвэл:
-салон, кузов, доогуурх эд ангийн дуу шуу бага... арга ч гүй дээ дуу гарах эд анги бараг байхгүй хэхэ...
-турбо дизель 3.0 ярих юмгүй хүчтэй, мөн дизель гэхэд хөдөлгүүрийн дуу бага...
-76, 77 шиг нумгүй ч чулак л бол чулак, бас дээрээс нь оолд мээн амаржаан... маш хатуу явдалтай, юун споорт амаржаантай чейзэр, импрээза...
-арьс нь төмөр сайтай, хаа сайгүй төмөр, бүх юм төмөр төмөр дахиад төмөр...
-салон маш энгийн, мэдээж стандарт буюу ажлын морин дээр түүнинг хийсэн загвар учраас илүү юм байхгүй дутуу ч юм орхиогүй...
-арын суудалны, бас бус конпоордын тухайд өмнөх хуудсанд 70 серийн тухай бичсэнтэй яг ижил... угаасаа өнөө цагт үйлдвэрлэгдэж байгаа 70 серид миний 95 оны өвөөгийн ген элдэв хачиргүй шууд уламжлагдаж ирсэн...
-миний мэдэх бусад дизель-үүдээс хурдан халдаг, дулаахан боловч мөн хурдан хөрдөг санагдсан...
-өглөөний хөлдүүсэн хөдөлгүүр асалт сайтай, халаагч 3, 4 ажиллуулаад дарахад летс гөөү...
-дисковерер күүпер дугуйны хувьд мөсөн дээр маш тохиромжгүй санагдсан, мэдээж хатуу том хээтэй дугуй учраас мөсөн гөлгөр гадаргууд хальтирна шарвана... харин цас, хад чулуунд бол ураад л урагшаа... хаврын шавраар харин яахыг нь дараа бичнээ...
-энэ төрлийн /70сери/ тэрэгнүүдийн нэг том асуудал, цахилгаан захын дамжуулагч!!! маш ядаргаатай, гацна барина... одоогийн байдлаар байнгын болгоод залгацан явж байгаа... урд тэнхлэгийн хагас гол, кардан гол үргэлж хамтдаа эргэлдэн наадна гэсэн үг... яваандаа механик түгжигч олж хийнэ...
за өөр ч юу байхав дээ, байх ёстой юмнууд бүгд байрандаа, янз бүрийн илүү дутуу зангүй амар л юм...
Re: Toyota Land Criuser
Posted: Thu Nov 17, 2011 10:24 pm
by Saagii
land 80 maani barag 20 litr shahuu tulsh ideed boldgue yuniih gej bodoj bn tos solisn agaar shuugch solisn kropnii shingen solisn huitersneeshoish iim baidaltai bolchood baina
Re: Toyota Land Criuser
Posted: Fri Nov 18, 2011 4:35 am
by 2ubs8
Saagii wrote:land 80 maani barag 20 litr shahuu tulsh ideed boldgue yuniih gej bodoj bn tos solisn agaar shuugch solisn kropnii shingen solisn huitersneeshoish iim baidaltai bolchood baina
80 ийн хууч өвчин нь апартур!!! хүйтэнд хүчилж явсан, муу түлш хийсэн энээ тэрээгээс болж апартур муудах талтай... талтай ч гэждээ ер нь копуд дотор үзээд байх ганц юм нь тэр... эсвэл энд тэндхийн жижкөөн сенсорууд аньсан байх талтай... компьютрээр үзүүлээд гаркуу бол апартурчин гаруудаар яваад үзээрэй...
модууд энэ 2 бичлэгийг "асуувал хариулая" билүү хэхэ тийш нь зөөчөөрэй...
Re: Toyota Land Criuser
Posted: Fri Nov 18, 2011 5:17 am
by 2ubs8
/Toyota Land Cruiser 100 series/


Бидний мэдэх, бас тэдний мэдэх домог болсон ТЛК80 серийн дараах "иргэний" загвар... Ер нь бол товчхоон ярий... Люкс байдлыг тодотгох үүднээс 105 серийг ярихгүй...
21-р зууны босгон дээр мэндэлсэн энэхүү загвар цаг үе, хүн төрлөхтөнөө маш сайн "мэдэрсэн" бүтээл болсон санагддаг... За надад ч ганц биш дэлхий нийтээр тэгж хэлэх байх...
2УЗ буюу 4.7 литрийн бензин, 1ХД буюу 4.2 литрийн турбо дизель зүрхээр тоноглогдсон кузвонд "шинэ үеийн" SUV-ийг илэрхийлэх үл хамаарах урд тэнхлэг, зай томтой маш тухтай люкс салон, өмнөхөө бодуул хэрэглэгчдийг "хаанд" өргөмжилж илүү ойртсон хянах удирдах самбарын конопууд, орчин тойрноо төвөггүй эргэлдэж харах мэлтийсэн том виндовс гээд л аргагүй шинэ зууны "гангараа, хэрэглээ" болжээ...
Унаад явахад урамтай гэж... Харьцангуй өргөн, том биетэй хэрнээ тэрүүхэндээ өөртөө таарсан маневар сайтай, мэлтэлзсэн том цонхоор орчин тойрноо 180 градуст, тлк-ийн бренд болсон том гүдгэр толтьтой нийлээд 270 градус чөлөөтэй хянана. Хотын замд тав тухтай, хүчтэй... Бүдүүн яндантай давхиа бацкаануудыг хооб гээд бариад авчина, Хөдөө замын элдэв бартааг 4ВД гээд ид шидэт системээр хөнгөхөн даван туулна, Бүр цас, шавартай зууралдлаа бол төвийн дифф цоожтойгоо нийлээд үзэж тарна... гэх мэтчилэн товчоор хэлэхэд ТЛК-ийн анхны бөгөөд сүүлчийн "универсал" загвар гэж дотроо бодном...
Сул талуудын тухайд...
Нэлээн хэдэн удаа бэрхийг туулаад ирэхэд чинь ТЛК-ийн улиг болсон "урд салон"-д дуу ороод хөгжимдөж байх вий,
Мөн л бэрхийг туулаад яваад байвал үрүүлний "чагт" хүссэн хүсээгүй баруун гаран доороос чинь тоншино,
Үл хамаарах нөхдүүдийн адил урдуураа ямбийгаад байхгүй ч хамаарахаа бодуул санаа зовоох юм 2, 3 аар илүү болохоор бас л үзэж харж явах хэрэгтэй,
Арын тээшинд ачаа багатай хол явахад хатуу байна гэж ямба ихтэй нөхдүүд учирлаж билээ, би ямар сууж үзсэн бишдээ хатуул юм байх,
Мөн арын тээш ачаагаа хэтрүүлбэл, хэтрүүлбэл ч гэждээ ер нь чихэх гээд байгаа бол даац сайтай биш гэдгийг санах хэрэгтэй, амаржаан зарим нэг дэр резинүүдээ цохиж дуусгаваа гэсэн үг... За сайн муунууд нь нэг иймэрхүү байна...
2УЗ буюу бензин 2000 оны ТЛК Сигнус 100-г /зураг 1/ нэг хэсэг хөдөө тийшээ болгондоо унадаг байсан, огцом хүч ихтэй, дуу шуу багатай сайхан л байлаа... Зарсан... Хотод бол унаад хэсээд байхад түрийвчийг тодорхойгүйгээр ухна шүү дээ...
Одоогоор 2001 оны 1ХД турбо дизель ТЛК101 /зураг 2/ унаж байна... Бензин тэрэг шиг год год ухас ухас хийгээд байхгүй ч тулсан үед зүтгэх хүч сайтай, санхүү эдийн засагт ээлтэй, хаа ч зогсчихгүй сайхан л байна... Хавар 5 сарын үед авсан санагдаж байна, тэрнээс хойш та нар лав итгэхгүй дээ, 18000 км орчим давхичлөөө гэж... Яваад байна даа хоёулаа....
Re: Toyota Land Criuser
Posted: Fri Nov 18, 2011 6:28 pm
by 2ubs8
ТЛК-ийн "жинхэнэ" хэрэглэгч mongolnet буюу Сү.Батболд ахыг дуудаж час хийсэн рэвюүв бичүүлнээ...
Re: Toyota Land Criuser
Posted: Fri Nov 18, 2011 8:35 pm
by ebayaraa
2ubs8 wrote:ТЛК-ийн "жинхэнэ" хэрэглэгч mongolnet буюу Сү.Батболд ахыг дуудаж час хийсэн рэвюүв бичүүлнээ...
Ерөнхий сайд уу?
Re: Toyota Land Criuser
Posted: Mon Nov 28, 2011 1:03 pm
by GaNBaYaR
2ubs8 wrote:/-энэ төрлийн /70сери/ тэрэгнүүдийн нэг том асуудал, цахилгаан захын дамжуулагч!!! маш ядаргаатай, гацна барина... одоогийн байдлаар байнгын болгоод залгацан явж байгаа... урд тэнхлэгийн хагас гол, кардан гол үргэлж хамтдаа эргэлдэн наадна гэсэн үг... яваандаа механик түгжигч олж хийнэ...
захын дамжуулагчын механикыг хаанаас олох вэ?
Re: Toyota Land Criuser
Posted: Tue Nov 29, 2011 2:11 pm
by 2ubs8
1. Захын дамжуулагчийг гар аргаар хийвэл хялбар байх... механик олдохгүй байна лээ хайж их явсан...
2. Авто ревюүв учраас зохих газарт нь бичицгээж баймаар байна залуусаа... чи бичлээ, би бичлээ, араас нь хэн нэгэн... тэгээд чат боллоо... хариуцсан мод нь янзалж өгөөрэй...
Re: Toyota Land Criuser
Posted: Tue Nov 29, 2011 6:00 pm
by Gantsog
uuchlaarai yum bichchii. yag hub lockiig hub lock gedgeer ni yavuul yadiin be? mongol bolgoh geheer neg utgagui boloh gd bhiin. zahiin damjuulagch geheer chini tsap stufts deer damjuulgiin toog uurchildug tm mashinuud bdagdaa ted nariih shig yum bolj oilgogdoh gd bh shig. tegeed eniig bas ustganuu zuunuu yanzlana bizdee.
Re: Toyota Land Criuser
Posted: Wed Nov 30, 2011 10:09 am
by 2ubs8
хэхэ, hub lock гэдэг үг хэзээнийх билээ? 69 энээ тэрээтэй зууралдаж байх үед hub lock биш захын дамжуулагч гэдэг байлаа...
ер нь бол зөвөлдөө, гэхдээ хэн юу гэж хэлнэ тэрүүгээр нь ойлгочиж байвал л болоо шд... ямар ч оффроад сув сонирхдог монгол хүнд захын дамжуулагч гэхээр hub lock л санаанд нь ордог байхгүү юу...
Re: Toyota Land Criuser
Posted: Mon Dec 12, 2011 11:11 am
by Ochki
цэвэрлэв.
Re: Toyota Land Criuser
Posted: Fri Dec 16, 2011 12:30 pm
by cs_asd
япончууд өөрсдөө хамгийн сайныг гэж үнэн юм аа, ланд 200 гийн хувьд мань нөхдүүд VX, GX биш ZX гэдгийг унадаг юм байна. Миний хувьд VX, GX, G9 стандарт гэж сонсоноос ZX гэж сонсоогүй. Буруу болохоос янзын юм билээ, үнийн хувьд евро, америк стандартаас илүү үнэтэй юм байна лээ
Re: Toyota Land Criuser
Posted: Tue Jan 03, 2012 3:38 pm
by cs_asd
2012 оны ланд крузер 200VX
Загтнасан газар маажиж чадлаа

[/url]

[/url]

[/url]
Хойд гэрэл хараад байхад тийм ч гоё болоогүй санагдсан, урд гэрэл, гупер нэмэлт гэрэл 570 ийг дуурайсан нь илт, 2011 оных toyota sequia тай адилхан бөмбөгөр кирлатай царайтай муутай харагдаж байсан,2012 оных урдынх шигээ. Урд их гэрлийн хувьд яриад байх юмгүй LED оруулгатай, Янзтай болсон.
Re: Toyota Land Criuser
Posted: Tue Jan 03, 2012 3:55 pm
by 2ubs8
блог эдр нээж бичүүл яасий... "ТЛК ревюүв" гэдэг хаяг адресстай юмсан...
200-ийн тухай бичмээр байвал, өөрийн ревюүв, мэдэх чадах юмаа бичүүл баярлая...