Page 1 of 1
S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 2:12 am
by Jargal
Заа тэгэхээр энэ сэдвийг миний бие /Jak GT-R32/ чадан ядан болон, мөн ВВ2 /Бэлгүтэй SX180/ бас Eba /Эрдэнбаатар GT-t34/ гишүүд голлох үүргийг гүйцэтгэн авч явах байх. Мэдээж бусад гишүүд ч гэсэн хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа.
Энд Nissan S-chassis гэхээрээ заавал drift, drag-таа гол бус JDM-уудыг legend болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн S кузов болон түүний талаар мэдлэгээ хуваалцан, мэдэхгүйгээ мэдэж, мэддэггүйдээ таниулцгаая.

Re: S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 4:24 am
by BB2
Бидний сонирхдог JDM ертөнцөд хамгийн том байр суурь эзлэх машин үйлдвэрлэгч бол яахын араггүй НИССАН. Тэр дундаа S-Chassis Монголоор бол Эс-Кузов. Арлын дугаарууд бүгд S-ээр эхэлдэг, S13xxxxx гэх мэт. Тиймээс S-Chassis эсвэл S-Platform гэж ерөнхийлж хэлдэг. Энэ машины хөнгөн шингэн байдал нь маш том давуу тал болж өгдөг. Автоспортын Дрифт төрөлд хамгийн их нэр хүндээ олсон машинууд юм.
За энгээд түүхээс нь ерөнхийд нь танилцуулая
CSP311. Хамгийн анхны Silvia. 1965–1968 онуудад 554 ширхэг үйлдвэрлэгдэж байсан. 96 hp 1.6 L МТ4
S10. S-Chassis-н эхлэл. Анхны буюу өмнөх Silvia нь Datsun Coupe 1500 (Fairlady)-гийн кузов дээр суурлагдаж байсан бол S10 нь өөрийн анхны S-Chassis ~ С-кузовтайгаар спортлог ардаа хөтлөгчтэй машин болж гарсан юм. 1975–1979 онуудад үйлдвэрлэгдсэн. Японд S10 Silvia - 1.8литр L18 SOHC I4 мотортой гарч байсан ба Америка-д 2.0 L L20B SOHC I4 мотортой Datsun 200SX нэртэйгээ гарсан.
S110. 1979–1983 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан энэхүү кузов нь үйлдвэрлэгдэхээсээ өмнө та бидний мэдэх Rotary хөдөлгүүртэйгээр гарах гэж байсан боловч, худалдаанд гархад асуудалтай санагдсан тул Z-серийн хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгдэж эхэлсэн байна, энэ нь NA Z20 болон турбо Z18ET хөдөлгүүрүүд. Америк болон Канадад Ниссан 200SX нэртэйгээр Z20E турбогүй мотортойгоор 1979 - 1981 онуудад, Z22E мотортойгоор 1982- 1983 худалдаанд гарсан. Мэдээж Японд турбо Z18ET мотортойгоор худалдаалагдсан.
1983 оноос эхлэн S110ийн үргэлжлэл болгож BS110 кузов буюу 2.4-liter DOHC FJ24 хөдөлгүүртэй Ниссан 240RS болж гарсан. 1983 - 1985
Энэхүү S -Chassis нь 1983-1985 онуудад WRC-д уралдаж байсан ба 83 онд New Zealand Rally-д 2 дугаар байранд орж байж ээ.
Муучгүй Ралли гэнитэй гэж байгаа.
To Be Continued... S12-н тухай бичих гэтэл яахын аргагүй нойр хүрээд байна
Re: S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 4:33 am
by BB2
S-Chassis on market
Доорхи бол S-Chassis худалдаалагдсан орнууд, хөдөлгүүр, үйлдвэрлэгдсэн он болон бусад нэмэлтүүдийг харуулсан дэлгэрэнгүй хүснэгт.
Source: Wiki
Re: S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 8:17 pm
by BB2
S12. 1984 - 1988 онуудад үйлдвэрлэгдсэн, 1987 онд серь 2 буюу Марк 2 гэж шинчлэгдсэн загвар гарж байсан. Дотроо 3н төрөл байсан нь 2 хаалгатай күпе, 3н хаалгатай хатчбэк мөн 50хан ширхэг үйлдвэрлэгдсэн Wide Body - Granprix Edition. S12 их сонин санагдсан учир нь маш олон төрлийн мотортой үйлдвэрлэгдсэн, магадгүй Rally-д сойх гээд янз бүр болж байсан биз, гэхдээ гол учир нь өөр өөр оронд худалдаанд гаргах байсан тул тэдний шаардлага стандартад тэнцүүлэх гэж тэр биз. WRC-гийн Group B-д 240RS-ийн залгамж болж хойд Америкад худалдаалагдаж байсан хувилбар буюу V6 3.0 мотортой 200SX-ээр 1986-89 онуудад өрсөлдсөн байна. Энэ хувилбарыг сонгосон шалтгаан нь тэр үеийн WRC-гийн 5000 ээс дээш борлогдох шаардлагаас болсон, энэ нь Америкийн зах зээлд өлхөн хүрэх тоо байсан юм. Харин Японы зах зээлд энэ нь хэцүүхэн даваа байж. Бараг бүх машин 2.0л 4н цилиндр мотороор өрсөлдөж байхад Ниссаны 6 цилиндр 3.0 литр 200SX нь тэр үедээ маш сонин үзэгдэл байсан байна. 200SX -тэй яг адил шалтгаанаар Тоёта ч гэсэн 6н цилиндр Супрагаар өрсөлдөж байжээ. 1988 оны Ivory coast rally-д 200SX нэгт, мөн тэр оны East African Safari Rally-д 2т бичигдэн WRC-д амжилттай оролцож байсан.
Ямар оронд ямар хөдөлгүүртэйгээр худалдаанд гарч байсныг дээрхи хүснэгтээс хараарай.
S12 200SX Rally Car

Re: S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 8:59 pm
by BB2
S12 өнөөдрийн JDM ерөнцөд...

Энэ бол Speedhunter.com дээр нийтлэгдсэн JDM Classic.
Эзэн нь маш азтай залуу, яасан гэхээр хичээл гэр 2ийн хооронд хөл дүүжлэх нэг юмтай болое гээд машин үзэж явтал ийм нэгэн бүсгүйд дуралсан аж.

Урд хэсгийг өнгөчөн харвал нөгөө л нэг Toyota-гийн Тофу зөөдөг Хачирёку байна гэж бодно, гэвэл үгүй шүү, та андуурч. Дахиад нэг хар, ардаас нь хар!

Америк маш том орон, тийм том оронд чамин чамин классик машинууд маш гоёоор хадгалагдсан байдалтай таарах нь элбэг. Эртний сайхан JDM классикуудыг эмээ өвөө нар хадгалаад үлдэх нь энгийн нэгэн үзэгдэл, мөн тэд ач гуч нартаа их өв залгамжлуулж үлдээдэг. Намайг Америкад амьдарч байхад дээвэр нь сөхөгддөг маш чамин 240SX ~ S13 унасан нэг охин харж билээ. Бүх юм нь үйлдвэрээсээ, ямар ч илүү дутуу тоноглол байхгүй тас онгоноороо хадгалагдсан сайхан амьтан байсан даа. Яг үүнтэй адил энэ S12-ийг ердөө л A-B цэг хүртэл ундаг хүмүүсээс 800$-оор авсан байна, эмээ өвөө нар л ундаг байсан байж таараа...

Энэ машины явах эд анги, гар, coilovers зэрэг эд ангиуд нь бүгд S13ын Aftermarket партуудаар солигдсон.

Дугуй болон Обуд: Урд талдаа Hayashi Streets 15x8 обуд 5mm spacer болон 195/50/15 Yokohama дугуйнууд,

харин ардаа SSR MKIII 15x9 -17 обуд 10mm spacer-тай болон 205/50/15 Falken Ziex 512 хаммертай. Миний Интеградаа тавьж байсан дугуйнууд байх чинь.

Турбо мотор төлөвлөж байсан ч 2.4 литрийн NA хөдөлгүүр хангалттай гэж үзэн S13-ийн КА24DE суурилуулсан байна.
Бусадыг нь зурагнууд тайлбарлаад өгнө...

Adjustable...

Interior...

Digital Cluster... KA24DE дээр ямар ч асуудалгүй ажилдаг нь гайхмаар.

Bride...

Oлонд танигдаж од байх албагүй би... Bye
Re: S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 9:10 pm
by BB2
NEXT>> S12s Around the World...

RB26 Swapped S12
Speedhunter.com Article.
Re: S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 10:35 pm
by Badka
Hereggui chat bolson bol ustgachihaarai.gehdee uneheer iimerhuu niitleleer tsangaj baisiin.Urgeljleliig huleej bn shuu
Re: S-Chassis
Posted: Mon Mar 05, 2012 11:03 pm
by BB2
Бичнээ бичнэ, хvмvvсийг JDM-н учир начирийг ойлгодог болтол бичнээ
Re: S-Chassis
Posted: Sat Mar 17, 2012 9:36 pm
by BB2
За тэгэхлээр доорхи бол S13-ын арлын дугаар дээр байх үсэгнүүдийн утга
Жишээ нь RPS13 гэж байвал SR20 мотортой 180SX. Харин RPS13 гэсэн арлын дугаартай 240SX хаана ч байхгүй, 240SX зөвхөн Америк-д гардаг KA24 мотортой загвар.
S13 = chassis code (left by itself, refers to CA18 powered Silvia coupes, 89-90)
P = models featuring SR20 motors (91-94; up to 98 where 180SX's are concerned)
R = hatchback models (180SX and USDM 240SX hatch)
H = models featuring KA24E motors (USDM only) Хуучиний хөдөлгүүр
M = models featurng KA24DE motors (USDM only) Сүүлд гарсан нь
Re: S-Chassis
Posted: Sat Mar 17, 2012 9:45 pm
by BB2
Энд тэндэхийн сайт, блог, бичлэг үзэж байхад янз бүрийн л S-Chassis-ууд гардаг. Ихэнхи нь сарампай болцон, зарим нь арай гайгүй, нэг хэсэг нь харин маш цэвэрхэн эдэлсэн байдаг.
Миний хувьд машинийг энгэж л унах хэрэгтэй гэж боддог. Мөнгө болон хичээл зүтгэл л их орно доо...
Re: S-Chassis
Posted: Sun Mar 18, 2012 7:46 am
by tushigee
sileighty чинь яг гаргасан загвар биш байхаа. Нөхдүүд sx-тэйгээ мөргөлдөөд будаа болчихоор нь silvia-н front cut хямдхан болохоор нь залгасанаас энэ sil80ty үүссэн. sx-н урд их гэрэл нь үнэтэй болгочдог дээр нь хүнд юм шиг байна лээ. Бас эсрэг хувилбараараа Onevia ч билүү байдаг гэсэн байхаа гэхдээ тэр нь зорилогынхоо эсрэг болохоор мэдээж ховор.
Re: S-Chassis
Posted: Sun Mar 18, 2012 11:03 am
by BB2
Ниссанаас албан есоор гарсан гэж бичээгvй эргээд нэг уншаарай, Dealer дээр нэмэлт тоноглол хийн сайжруулж, package хийдэгтэй л яг адил. For example TRD, TOMs, Mugen etc. Гэхдээ хэлдэг чинь зqв, мqргqлдvvлчээд энгээд conversion хийх нь хямд тусдаг тиймээс их тvгээмэл бсан гэсэн. Initial D дээр гардаг даа, Midnight Purple Sileighty. Бдаг л нэг хvмvvсийн хийчдэг conversion тqqдйй бсан бол тэгж онцолж гарахгvй бизээ
Vйлдвэлсэн бищ хийгдсэн гэх естой байж
Re: S-Chassis
Posted: Sun Mar 18, 2012 11:49 am
by tushigee
BB2 wrote:Ниссанаас албан есоор гарсан гэж бичээгvй эргээд нэг уншаарай, Dealer дээр нэмэлт тоноглол хийн сайжруулж, package хийдэгтэй л яг адил. For example TRD, TOMs, Mugen etc. Гэхдээ хэлдэг чинь зqв, мqргqлдvvлчээд энгээд conversion хийх нь хямд тусдаг тиймээс их тvгээмэл бсан гэсэн. Initial D дээр гардаг даа, Midnight Purple Sileighty. Бдаг л нэг хvмvvсийн хийчдэг conversion тqqдйй бсан бол тэгж онцолж гарахгvй бизээ
Vйлдвэлсэн бищ хийгдсэн гэх естой байж
Ккк чи бас буруу ойлгож би ниссаны загвар гэсэн утгаар нь хэлээгүй. Минийхийг ч гэсэн дахиад нэг уншаад үзээрэй. Угын зохиосон загвар биш л гэж хэлсэн юм бас тэр шоп анх тэр санааг гаргаагүй л гэж тэрнээс чиний бичлэгийг үгүйсгээд буруутгах гэсэн санаа байсангүй ээ. Шинэ chasis загвар биш зүгээр л update mod гэж би хэлсэн. Энэ дээд талын пост дээрээ хэлсэнийг чинь л би хэлсэн шүү дээ.
Re: S-Chassis
Posted: Tue Mar 20, 2012 12:44 pm
by ebayaraa
180sx, Silvia ямар ялгаатай вэ? Эсвэл Levin, Trueno гэдэг шиг юм уу? Эсвэл hatchback мөн бишээр нь ялгах гэсэн юм болов уу?