Page 1 of 16

Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Sun Jan 08, 2012 11:47 pm
by Uuganaa
Image

форумын гишүүддээ энэ өдөрийн мэндийг хүргэе. Би хувь, хувьсгалын шалтгаанаар монгол орноороо нэлээдгүй аялдаг тул аялалын тэмдэглэл бичхээр шийдлээ. Өмнө нь бичье гэж бодсон боловч зав гарахгүй явсаар байгаад нэлээдгүй удчихлаа. Энэ удаад би ирж үзээгүй Монгол орны зүүн хязгаарт орших Дорнод аймагийн Чойбалсан хотод ирчээд байж байна. Зүүн захаас нь эхлээд бүх аймагаар орсон аялалын тэмдэглэлээ бичнэ.
За олон юм нуршилгүй аялалын маршрутаа танилцуулья

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Mon Jan 09, 2012 1:33 am
by Uuganaa
Маршрут: Улаанбаатар - Хэнтий(Өндөрхаан) - Дорнод(Чойбалсан) - Дорнод(Чулуунхороот сум) - Дорнод(Чойбалсан) - Хэнтий(Өндөрхаан) - Улаанбаатар гэсэн нийт 2000км аялна

Image

Улаанбаатараас өнгөрсөн хагас сайн өдөрийн үдийн цайны үед гарч Хэнтий аймагын Өндөрхаан хотыг зорьлоо. Өндөрхаанд өмнө нь 3, 4 ирж байсан болхоор замд нойр хүрээд хагас нүд анилттай л явж байлаа. УБ гаас Цонжинболдог орч түр нуруугаа тэнийлгэлээ.

Image
Аялалын баг

Image
Бидний сайн танил УАЗ 469 энэ машины талаар цаашид зөндөө дурьдагдах байхаа

Image
За хүн бүр ахуулаад байхаар нь дуйраагаад нэг ахуулчихлаа. Амралтын өдөр болхоор хөл хөдөлгөөн ихтэй л байна лээ.

Image
За энэ бид 3 ийн замын хань. 69 үйлдвэрээс хөгжимгүй ирдэг тэгээд ихэнх хүмүүс хужаа спикер тавиад солонгос тэрэгний хуучин хөгжим аваад тавьчдаг тэхээр дугаралт энэ тэр бол авах юм байхгүй. Оргүйгээс ... дээр гэдэг шиг. За энэний хувьд бол өөртөө саб бүүпэртэй дугарлт бол хэнд ч гологдхоогүйгээр дугарчихдаг авч явхад авсаархан их зүгээр эд байгаа юм. Флашин дээрээ сонси гэсэн дуугаа хуулаад MP ний зарчимаар ажилна.

Image
За 330км засмалаар яваад замаараа Налайх, Төв аймаг(Эрдэнэ сум), Багануур, Хэнтий(Цэнхэрмандал), Хэнтий(Жаргалтхаан), Хэнтий(Мөрөн) гэсэн сумууд дайран Хэнтий аймагын Өндөрхаан хотод орж ирээд зогсож байгаа нь. Гархад бензиний үнэ нэмэгдэж байсан болхоор маргааш өглөө бензиний үнэ нэмэгдэчихнэ гэж болгоомжлоод шууд бензинээ авч орхилоо. Тэгсэн зарим колонкууд нэмэгдэх үгүйг нь мэдээчгүй байна лээ энэ юу болоод байгаа ёрөөсөө ойлогсонгүй.

Image
Хэнтийд хоноод өглөө босож аваад Дорнод аймагын зүг хүлгийн жолоо татлаа

Image

Image
Хэнтий аймагын төвөөс 50км зайд байрлах цайны газар. Энэ цайны газарын энд засмал дуусч Сүхбаатар, Дорнод аймаг руу явах зам салдаг газар түр зогсож 1 аяга цай ууж аваад цааш хөдлөв.

Image
Сүхбаатар аймагын Түмэнцогт сум

Image
Түмэнцогт сумаас гарсан хөндий цасаар шуураад ганцхан машины зам явсан мөр байсантаа тааралдлаа. Энэ зам хаагдаад нэг ч машин явахгүй байгаа болж таарлаа. Төв зам нь Хэнтий аймагаас гараад Хэрлэн голын хойгуур явчдагыг болж таарлаа. За тэгээд цааш яваад байлаа хүн малын бараа тасарч эхлэв. Замын хажууд том том шувуунууд л сууж харагдана.

Image
Image
За ингээд нөгөө мөр маань ч байхгүй боллоо. Битүүхэндээ цаанаа жийрхэж эхлэв. Гэхдээ бид юу унаж яваа билээ гэдгээ бодхоор зориг ч орох шиг.

Image
Image
Аргагүй л зам дээрээ яваа юм гэсэн шиг л явж байна лээ.

Image
За 90 гаран км тэр замгүй газараар цас дайрсаар яваад Дорнод аймагын хамгын баруун талын Хөлөнбуйр сум орж ирлээ. Тэгсэн сумны төв дотор бол жижиг машин явхааргүй цасаар шуурсан байсантай тааралдлаа.

Image
За хө цасан дундуур дайрсаар яваад төв замтайгаа нийлэв. Нэг ходоодоо баярлуулмаар санагдаад Дорнод аймагын Чойбалсан хотоос 123км зайд байрлах цайны газарт нээх сайхан амттай цуйван идэж аваад аялалаа цааш нь үргэлжлүүллээ.

Image
Хаашаа л харна нүд гүйцэхгүй хөндийгөөр давхисаар Чойбалсан хотын бараа харагдлаа. Нар жаргаад 14ны сар тэнгэрт мэлтийгээд, өвөсний толгой цасан дээгүүр шарлаад, тэнгэр нь гүн цэнхэр, хаашаа л харна уулын бараа харагдахгүй тэв тэгэш тал та бүхэн түүнийг дотороо төсөөлөөрэй. За аялалаа энд хүрээд өндөрлөе.

Үргэлжлэл бий...

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Mon Jan 09, 2012 2:59 am
by Gal
69-n id hawiig uzuulengee goy yawj bgam bna. Altan shar zam olziitei baig.
urgeljluuleed aylaliin soninoo bicheed bgarai.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Mon Jan 09, 2012 9:18 am
by Egu
Dornodiin tsahilgaan stantsiin yandan haragdaad barag 3 tsag yavdag gej unen uu?

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Mon Jan 09, 2012 11:13 am
by Bentley
har uvul, zamgui gazar, gants mashintai, tegeed ter ni 69. yostoi aimaar aylal bna daa. yalanguya ter dornodiin ezgui heer tald bol bi bol

hezee ch ovol zuglehgui. hehe. ochnoon km davhiad baihad ail taaraldahgui. mashin yavdaggui. yostoi aimshigiin gazar.

zun ni mashin zogsood alhaad yavbal chonond bariulchih geed. uvul bol osgoj uheh gazar. tiim tuuh ch ihtei.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Mon Jan 09, 2012 11:48 am
by Saagii
яндан харагдаад нэлээд явна даа
би яг Ууганаатай адил явж байсан юм байншд тэр засмал дуусдаг цайны газар шөнө очиж байлаа тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сум орж байлаа Соната2 машинтай зам яг Ууганаа ийн явсан замтай адил цасаар шуурсан хөндий тал Ууганаагийн хэлдэгээр жийрхсэн тэгээд ямар машинтайгаа бодохоор бүүр айсан төөрчлөөдөө гэж бодмоор нэг замний бүдэг бараа л харагдана,соната2 ийн маань духний рэмэнь хотод орж ирээд колонк дээр тасарж байлаа эзэндээ ээлтэй машин гэж энийг л хэлдэг байх гэж бодсон доо

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Mon Jan 09, 2012 1:16 pm
by javhaa17
Egu wrote:Dornodiin tsahilgaan stantsiin yandan haragdaad barag 3 tsag yavdag gej unen uu?
yag ali zvgeesee aimgiin tovrvv irj bgaagaasaa shaltgaalna. Uugaanaagiin zamaar bol 1tsag garan ywna.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Mon Jan 09, 2012 1:35 pm
by khakmn
uu saihan yavj, urgeljluuleed bgaarai. 69 ch bas honshoortoi shu. Yamartaa ch eznee heer hayahgui mashin gej boddog, yum hum ni engiin, oilgomjtoi. Zahiin malchin hurtel barag medne. Odoo harin humuus-n amidral deeshleed jeep-uud orj ireed jaahan tsuuruud bn uu da.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Tue Jan 10, 2012 10:07 am
by Mg
Сайхан аялал байнаа. Боломжтой бол явмаар л байна. Даанч offroader нь алгаа. 69 хөлслүүлдэг газар байдаг уу

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Tue Jan 10, 2012 6:49 pm
by Chinguun
saihan yavj bgan bndaa... altan shar zam chin olziitei bh boltugai Uugnaa andaa

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Wed Jan 11, 2012 8:02 pm
by Uuganaa
За баярлалаа. Дорнод аймагаас 250км Орос Монголын хил дээр байдаг Чулуунхороот сум буюу өмнө нь Эрээнцав сангын аж ахуй байсан газар оччоод эргээд Чойбалсан хотод ирчээд байж байна. Замын тэмдэглэлээ удахгүй бичиж оруулнаа.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Wed Jan 11, 2012 11:19 pm
by Uuganaa
Наран ургах зүг Дорнод аймаг Чойбалсан хот


Image
Авсан олигтой зураг олдохгүй байсан тул нетээс нэг зураг туучлаа

Image

За Хэрлэн голын эрэг дээрх Дорнод аймагтай тв болон хүмүүсийн тусламжтай нэлээдгүй танилцлаа. Халх голын дайны үлдэгдэл нэлээдгүй байдаг гэнэ. Дорнод аймагаа тойроод танкнаас хамгаалсан шуудуу байдаг. Япончууд Чойбалсан хотыг бөмбөгдөх гэж ирээд 10 гаран бөмбөг хаясан боловч ганц л байшингын булан ончоод нисээд явсан бололтой. Аймагын төв ч үзэж хараг юм зөндөөтэй, хүмүүс нь ааш зан их сайтай улсууд санагдсан. Зүүн урагшаа Халх голын ай саваар байгалын үзэсгэлэнтэй газарууд зөндөө байдаг гэж нутгын нэг ахаас сонслоо. Ж.нь Их бурхант, Ерөн баатарын хөшөө, буга, хандгай г.м үзэж харчихмаар юм зөндөө байдаг бололтой. За одоогоор мэдэж авсан юмс энэ л байна. Ингээд аялалаа цааш нь үргэлжлүүлий.

Image
Чойбалсан хотын зүүн хэсэг. Төвөөс нь гарч амжаагүй байтал нөгөө их цас маань эргээд биднийг угтлаа. Жижиг машинууд энд тэндгүй суусан харагдана.

Image
Хаагуур нь яаж зөрхүү

Image
Төвөөс цасан дундуур дайруулсаар яваад 5км явж байсан. Фургонтой хэсэг хүмүүс цасанд суусантай тааралдалаа

Image
Чирээл гаргаад өгчихлөө. Цаашаа зөндөө машинтай хүмүүс суусан байсан ч тэртээ тэргүй гараал суухаас цааш гээд хүрэх газар хол туулах зам их гээд шууд явчлаа. Төвөөс онцгой байдалыхан гарч харагдсан түрдэг транбайтай.

Image
Цаашаа зам ийм л янзтай байлаа. Нэг машин яваад 20 минут болход л мөр нь алга болж байна лээ. Энэ хэр удаан үргэлжлэх бол гэж дотороо санаа зовжил явлаа

Image
Төвөөс 50км-т байдаг Чойбалсан сум орсон байдал шал өөр болоод ирсэн.

Image
Цасан шуурга ч байхгүй боллоо. Төвийн хойгуур л шуураад байгаа бололтой. За замаар ийм Форландууд зөндөө төмөр замыхан ийм машинтай юм байна лээ. 20км яваал бараг нэг тааралдаж байна лээ. 2013онд Замын-Үүд тэй төмөр замаар холбогдоод олон улсын галт тэрэг явна гэсэн нэг шуум олж сонссон тэрэнд л бэлдэж байгаа байх.

Image
Ийшээ өвөс мөн сайн ургасан байна лээ. Түрүүгээр давсан цас орсон байхад тал шаргалтаад л байна лээ.

Image
Сайн апрадтай байсан бол мөн ч их юм харуулмаар л байсан. Замын 2 талаар 1000 1000ган Зээр бэлчээл. Хар сүүлт ч хэд хэдийг харсан.


Image
Машинаа нэг шалгав

Image
За хөдөө явж байхад анхаарах нэг зүйл байдаг. Морь мал урдуур гүйх тохиолдолууд зөндөө тохиолддог. Гүйгээд гарсан адуу эргээд гүйх тохиолдол зөндөө тохиолддог. Адуу байтугай Зээр хүртэл зэрэгцэж давхиж байгаад урдуур давхиад гарах жишээтэй. Бас л нэг монгол хүний цусанд байдаг шиг уралдах ген байгаад байгаа юм шиг. Шөнө давхиж явтал гэнэт урдуур адуу гүйвэл гэрлээ ойрдоо шилжүүлэх буюу гэрлээ шууд унтраагаад тоормос гишгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хурц гэрэлнээс мал амьтан гарч чадахгүй дайруулах магадлалтай.

Image
За зорьсон газартаа хүрлээ. Орос Монголын хил дээр байдаг Дорнод аймагын Чулуун хороот сум. Чойбалсан хотоос 250км. Чойбалсан хотоос гараад төмөр замынхаа зүүн талаар төмөр замаа дагаж давхисаар байгаад хүрээд ирдэг юм байна.

Image
Сумын төвийн хойно байдаг Суварган дээр очиж мөргөв

Image
Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит Чулуунхороот сумын дунд сургууль

Image
Ардчиллаас өмнө энд ч амьдрал буцалж байсан бололтой ийм ийм барилгууд зөндөө. Энэ л гэхэд нэлээн том автозасварын газар байсан гэсэн. Энэ сангын аж ахуйд дээр үед бид нарын аав ээжийн үеийхэн илгээлтээр их ирж байсан гэсэн. Дараа Чулуунхороот суманд ирхээрээ сумын төвөөс 90км-т байдаг 3н улсын хил ийг очиж үзнээ. Одоо тийшээ явах боломж гарсангүй зам харгүй хэцүү байгаа гэж нутгын хүмүүс ярьж байна лээ.

Image
Очихдоо ямар нуурыг нь мэдэхгүй хажуугаар нь өнгөрсөн байсан. Буцах замдаа Монгол Улсын хамгын нам доор газар болох Хөх нуурын эргээр саатаад өнгөрсөн юм. За ингээд зам бол явсантай адилхан цас ихтэй л байлаа. Аялалын маршрут өөрчлөгдсөн тул Чойбалсан хотдоо нэг хоночоод маргааш өглөө Сүхбаатар аймагын Баруун-Урт хотын зүг хүлгийн жолоо татна.

Үргэлжлэл бий...

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Thu Jan 12, 2012 2:06 pm
by Toogy
Сайн явж байна уу?. Хар сүүлт зээртэй таарсан чинь баталгаатай юү? Манай орны хувьд дорнод аймаг нь Хар сүүлт зээрийн тархалтын нутагт ордоггүй юм. Ялангуяа Дорнод аймгийн хойд хэсэг, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг. Хэдэн жилийн өмнө наагуур чинь ажилаар явж байхад наагуур чинь /Гурванзагал, дашбалбар сум/ Хар сүүлт байсан гээд байсан, тэгсэн хэрнээ байсаныг нь батлах зүйл байгаагүй юм. Дахиж таарвал байршил болон зураг хөргийг нь аваад ирэхийг бодоорой хө. Гол нь наад хавиар чинь Хар сүүлт зээр мэр сэр үзэгддэг гэсэн баталгаа хэрэгтэй байгаа юм. Амжилт.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Fri Jan 13, 2012 12:05 pm
by Uuganaa
Сайн явж байна. Зээртэй тааралдсан нь бол баталгаатай Чойбалсан хотоос 50орчим км яваал тал дүүрэн зээр байгаа. Мэр сэр 2 2 оороо хар сүүлт явж байна лээ. Сая Дорнодоос Сүхбаатар явж байхад ганц ширхэг хар сүүлт замд явж байхтаа тааралдсан. Одоо жаахан яаруу ажилтай яваа тул завтай болхоороо дэлгэрнгүй тэмдэглэл бичнээ. Одоо Сүхбаатар аймагын Баруун-Урт хотод байна. Одоо Баруун-Урт хотоос зүүн урагшаа 200 гаран км-т байрлах Эрдэнэцагаан сумруу явах гэж байна.

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл

Posted: Wed Jan 18, 2012 7:31 pm
by Uuganaa
Дараагын маршрут: Дорнод аймагын Чойбалсан хотоос Сүхбаатар аймагын Баруун-Урт хотын хооронд 200км аялсан
Image

Image
Чойбалсан хотоос гархаасаа өмнө Жавхаа гишүүнтэй уулзлаа. Жавхаагын машины хажууд зогсож зураг ахуулсан машин нь ч доги эд байна лээ.

Image
Жавхаагаас ганц сайхан танк авхаар тохирсон. Хавар мотор нь гэсхээр очиж авнаа.

Image
Чойбалсан хот баяртай удахгүй уулзахын ерөөл тавьяаа

Image
Төвөөс гараад баруун урагшаа Хэрлэн голын гүүрээр гараад мөн л нөгөө цастайгаа золголоо

Image
Төвөөс гараад 30 аад км яваад зам сайхан бараантаад явчлаа

Image
Баруун-Урт хотоос 20 гаран км ийн зайнаас шороон засмал эхэлдэг юм байна лээ. Замд нөгөө л зээр, хар сүүлт, цэлийн тал л байлаа. Чойбалсангаас гараад нар дагаал давьхаад байлаа. Зун ч би тэгэж халууцаж үзээгүй нэг мэдсэн нам унтцан байна лээ.

Image
Сүхбаатар аймагын Баруун-Урт хот. Баруун-Уртад өмнө нь 4-5н удаа ирж байсан болхоор бага саг гадарлана. Хурдан морьны өлгий нутагдаа яахын аргагүй, Энд тэнд сумдаар нь явж байхад дандаа л хурдан морьны хөшөөтэй тааралдана. Би Шилийн Богд Дарьгангад нь очиж үзээгүй ирэх зун тийшээ очиж үзнэ гэж бодож байгаа.