Автомат хурдны хайрцаг(AT)
Posted: Wed Nov 09, 2011 2:58 pm
Авто машины хроп буюу хурдны хайрцаг нь дотроо Автомат(AT), Механик(MT) хэмээн 2 ангилагддаг. Үүний бараг хүн бүр л мэддэг. Гэхдээ яг нарийн учрыг нь мэддэг хүн цөөхөн байх.
Энэ удаа шинэхэн жолооч нартаа зориулаад Автомат машинууд хэрхэн ажилладаг, мөн тосоо хэрхэн солих талаар зөвлөмж өгье гэж бодлоо.
Ингээд Автомат хурдны хайрцаг (АТ) хэрхэн ажилладаг, түүн дээрх үсэгнүүдийн тухай бичье.
АТ нь механик хурдны хайрцаг (МТ)-с ялгаатай нь МТ шиг том том араанууд салж нийлдэггүй явдал юм. Хэдэн шатлал буюу хэдэн араатай байна төдий чинээ жижигхэн ган диск болон пирда диск хосоороо байдаг (таны машин 4 араатай бол 4 ган диск пирда диск гм) ба тэдгээр нь ECU буюу компютерээр удирдагдан мөн өндөр даралтаар шахагдсан тосны тусламжтайгаар салж нийлдэг.
Машины араа буюу рэчак дээр байдаг O/D 1,2,D,N,R,P ямар учиртай вэ?
1- зөвхөн 1-р араагаар явна. 2- зөвхөн 1 ба 2 -р явна. D-Drive буюу ердийн горимын үед бүх араан дээр явна. N-Нетраль дээр ямар ч араа солигдохгүй ба машин явах чадваргүй дохиолдолд чирэхэд ашигладаг.
R-Reverse буюу ухрах. P-Parking буюу машиныг хөдөлгөөнгүй, түгжих горимд оруулна. O/D-г 3-р араа гэх ба ихэнхдээ гүйцэд түрүүлэх болон хурдтай явж байгаад огцом хүч гаргахад хэрэглэнэ. D-с шууд 2-тоо татаж болно л доо ингэх нь наад зах нь моторын лап болоод хропонд муу.
АТ-ын тос солих.
АТ-ын тос нь хүч дамжуулах араа болон дискуудыг тослох тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй.
АТ-ын тосыг солихдоо тухайн машиныхаа онцлогт тохируулаад 25000 км-с 80000 км тутамд солих шаардлагатай. Хэрэв таны машин халуун хүйтэн нөхцөлд бартаа ихтэй замаар явдаг эсвэл хүнд механизм бол 25000 км тутамд, манай орны нөхцөлд бол 50000 км яваад солиход хангалттай.
Нэмж хэлэхэд Германы зарим томоохон машин үйлдвэрлэгч (BMW Porsche, AUDI) зэрэг компаниудын машинуудын хурдны хайрцаг нь үйлдвэрээсээ 100000 км явах баталгаатайгаар гардаг юм. Манай оронд байгаа ихэнх машины АТ нь энгийн байдаг ба эдгээрийг ДОКТОР ЭССО Формула зэрэг газруудаар солиулж болно гэдгийг санаарай.
Харин CVT болон бусад энгийн бус АТ-н тосыг гэрээт диллэрь болох МОННИС НАРАН Фагнерази зэрэг газруудаар солиулах шаардлагатай. Учир нь тэдгээр АТ -д тусгай тос ордог ба тэдгээр нь чамлахааргүй үнэтэй байдаг.
Мөн манай засварын газрууд сайн гээд л таарахгүй тос шахчихдаг. Миний нэг танил хропон доторх түлкээ хүртэл эвдсэн юм. Харин дараа нь нэртэй, олонд танигдсан газар үнэгүй сольж өгч байсныг нь мэдсэн.
Мөн хропны тос угаана гэж битгий хулхидуулаарай. Toyota-н ихэнх АТ-д T-IV маркын тос ордог ба манай оронд байдаг Mark2, Chaser, Cresta, Altezza зэрэг машины АТ-д 6.3 литер тос ордог юм шүү. Ихэнх засвар үйлчилгээний газрууд таныг 10-12 литер тос авахуулчихаад үлдсэн 6 литер тосыг нь яадгыг нь би ойлгодогүй юм.