Page 1 of 1

Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Tue Dec 13, 2011 10:20 pm
by XP1
Image
Мицүбиши автомшин үйлдвэрлэл нь Мицубиши хүнд үйлдвэрлэл группд харьяалагддаг японы автомашин үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 1970 онд Мицубиши хүнд үйлдвэрээс тусгаарлан бие даажээ. Хилийн чанадад Mitsubishi Motors гэсэн нэрийг ашигладаг бa японд ч 1990 оноос хойш уг нэрийг ашиглаж байна.

Нийтлэг зүйл
Mitsubishi Motors корпораци нь японы 6 дахь том автомашин үйлдвэрлэгч юм. Компанийн оффис нь Токиод байрладаг.
1934 онд Mitsubishi Shipbuilding нь Mitsubishi онгоцны компанитай нэгдэж онгоц үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нэгдсэн компани нь Mitsubishi хунд үйлдвэрлэл (MHI) болон танигдаж японы хамгийн том хувийн компани болсон. Энэ компани нь (MHI) онгоц, усан онгоц, төмөр замын машин үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байсан бөгөөд 1937 онд цэргийн зориулалтаар 4 дугуйт PX33 хийсэн байна. Дэлхийн 2-р дайны дараа дахин машин үйлдвэрлэж эхэлсэн ба Улмаар Мitsubishi хүнд үйлдвэрлэлийн компани баруун төв, зуун гэсэн японы 3 бүсэд хуваагдан ажиллаж эхэлсэн.
1953 онд японы төв хэсгийн Mitsubishi хүнд үйлдвэрлэлийн компани оффистой болсон. Баруун болон зүүн японы хүнд үйлдвэрлэлийн компани 1950-д онд тусгай оффистой болсон.

Mitsubishi PX33
Mitsubishi co.ltd нь анхлан 3 компанаас эхлэн өдийг хүртэл 40-өөд компанитай болж өргөжиж томорсон.
Японы автомашин үйлдвэрлэгч гэгдэн дээр үеээс оршин байсан бөгөөд хамгийн урт түүхтэй үйлдвэрлэгчдийн нэг юм. Мицүбиши хүнд үйлдвэрлэл болон Крайслер компанийн хамтын ажиллагаагааны хүрээнд 1993 он хүртэл Крайслертай санхүүгийн хамааралтай байжээ. Түүний дараагаар 2000 оноос Германд байх Даймлер Крайслертай санхүү нь хамааралтай байсан боловч 2000 оны үед Мицубишин нь өөрийн үйлдвэрлэсэн автомашины доголдолоо нуусан нь илэрсэнээр автомашины борлуулалт нь эрс унаж 2005 онд задарчээ. Крайслертай технологийн хамтын ажиллагаа 2009 он хүртэл үргэлжилжээ. 2003 онд эргэн таталтын дараагаар ачааны болон автобус зэрэг том оврын автомашины үйлдвэрлэл болох Mitsubishi Fuso брэндээ тусдаа компани болгон салгасан. Мотор-спортын үйл ажиллагаанд нь хөрөнгө хүч зарцуулахын зэрэгцээ дэлхийн раллигийн тамирчидын эрх авах тэмцээн Дакар раллид оролцож Лансер болон Пажеро нь нэгдсэн ялалт байгуулжээ. 2009 онд Дакар уралдааны төрөлд хүртэл Лансер идэвхтэй оролцож байсан боловч удирдлагын шийдвэрийн дагуу механик багийн үйл ажиллагаа нь зогсжээ. Мөн спортын J-лиг Урава Ред Даймондс гэсэн охин компани байдаг.
Image
Дакар уралдааны хувилбар Пажерo, Лансер Эволюшн
2008 оны борлуулалтын тоо 1 сая 66.000 ширхэг бөгөөд үүний дотор хойд америкт 119.000, европд 272.000, Японы дотоодоо 168.000, Ази болон бусад газруудад 507.000 ширхэг борлогджээ. Оросын холбооны улсад Пежо-Ситроентой хамтарсан үйлдвэртэй бөгөөд борлуулалтаа өргөтгөх бодлого баримтлаж байна. Оросын Калуга хотод 2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.


Түүхийн хуудаснаа
1870 он: Тэнгисийн усан цэргийн компани 919 үүсгэн байгуулагдав.
1893 оны 2 сар: Мицубиши хувьцаат компани үүсэн байгуулагдав.
1917 оны 10 сард: Мицубиши усан онгоцны үйлдвэр бие дааж гарав.
1934 оны 4 сар: Мишубиши усан онгоцны үйлдвэрлэл нь Мицубиши хүнд үйлдвэрлэл болон нэрээ өөрчлөв.
1950 оны 1 сар: Эдийн засгийн хэт өсөлтийн төвлөрөл буюу монополийг сулруулах хуулийн дагуу “Зүүн японы хүнд үйлдвэрлэл”, “Төв японы хүнд үйлдвэрлэл”, “Баруун японы хүнд үйлдвэрлэл” гэсэн 3 компанид хуваагдаж автомашины үйлдвэрлэлийн хэсэг нь “Төв японы хүнд үйлдвэрлэл”-д харьяалагдах болов.
1950 оны 9 сар. Зүүн японы хүнд үйлдвэрлэл нь Кайза, Фреизатай технологийн хамтын үйл ажиллагаагаа нэгдэж, япон дахь Хенри J-ийн CKD-ийн үйлдвэрлэл болон Ази руу борлуулалт хийх эрхийг олж авчээ.
1951 он. Зүүн японы “Kaiser-Frazer Corporation” компанийн автомашин Хенри J-гийн эд ангиудыг авчирч угсран улмаар азийн борлуулалтыг хариуцан ажиллав. Үүний зэрэгцээ борлуулалтын охин компанийг багуулжээ.
1952 он. Mitsubishi Jeep загварын үйлдвэрлэлийг эхлэв.
1952 оны 5 сар. Японы энх тайвны гэрээний дагуу Мицүбиши худалдааны эрх нь зөвшөөрөгдөж, Зүүн японы хүнд үйлдвэрлэл, Төв японы хүнд үйлдвэрлэл тус тус Мицубиши японы хүнд үйлдвэрлэл, Шинэ Мицубиши хүнд үйлдвэрлэл болон нэрээ өөрчлөв.
1959 он: Жижиг 3 дугуйт ачааны авто машин Рео худалдаанд гарав.
1960 он: Дайны дараах анхны өөрийн компанид зохион бүтээсэн суудлын авто машин Мицүбиши-500 худалдаанд гарав.
1962 он: Хэт бага оврын суудлын автомашин болон ”Мinica” худалдаанд гарав.
1964 оны 6 сар. 1950 онд хуваагдсан 3 компани дахин нэгдэж Мицубиши хүнд үйлдвэрлэл нэртэй болов.
1969 он. Colt, Galant загвар худалдаанд гарав.
1970 оны 2 сар. Мицүбиши хүнд механизм Крайслертай хамтарч ажиллах гэрээ байгуулав.
1970 оны 6 сарын 01. Мицүбиши автомашины үйлдвэрлэл бие даан гарав.
1971 он. Хойд америкийн Крайслерийн сүлжээгээр Colt, Galant борлогдож эхлэв. Солонгосын Хьюндай-тай технологийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
1974 он. 22 дахь удаагийн Сафари раллид тэргүүлэв.
1978 он. Суудлын автомашины борлуулалтын 2-р суваг болгон “Car Plaza” дэлгүүрийг байгуулав. Хуучин борлуулалтын суваг нь Galant дэлгүүр лүү шилжив. Бусад компаниас ялгарч, диллерийн нэр нь аль нь ч гэсэн “...Мицүбиши автомашины борлуулалтын ХК” учир нэрээр нь хооронд нь ялгах аргагүй байв.
1981 он. АНУ-д Мицүбиши автомашины борлуулалтын компани үүсгэн байгуулав.
1984 он. Мицубиши автомашины борлуулалтыг нэгтгэв.
1985 он. АНУ-ийн Даймондстар Моторсыг үүсгэн байгуулав. Малайзын засгийн газартай нэгдсэн Протон үйлдвэрийг байгуулав. Долоо дахь Парис-Дакар раллид Пажеро нь нэгдсэн ялалт байгуулав.
1988 он. Мацуда Юмигийн концертын аялалыг ивээн тэтгэх болов. Токио, Нагоя, Осако хотын үнэт цаасны хувьцааны хөрөнгийн бирж дээр хувьцаа нь борлогдох болов.
1989 он. Окадаки хүрээлэнгийн дотор Мицубиши авто галлерей нээгдэв.
1991 он. Голландын засгийн газар Шведийн Вольво болон Голландад суудлын автомашин үйлдвэрлэх гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна.
1992 он: Анхны Lancer Evolution-ийг худалдаанд гаргав.
1993 он: Пажeро нь Парис-Дакар раллид нэгдсэн ялалт байгуулжээ.
1994 он 5 сар. Вьетнамын Протонтой хамтарсан (Vina Star Motors) үүсгэн байгуулагдав. FTO нь японы оны шилдэг машины шагнал хүртэв. Хойд америкийн автомашины үйлдвэрлэл нь sexual явдлаар шүүхэд дуудагдав.
1997 он. GDI хөдөлгүүр нь японы автомашины холбооны шилдэг технологи шагнал хүртэв.
1998 он: Lancer Evolution нь WRC бүрэн эзлэв. Автобусны үйлдвэрлэлээ “Мицүбиши автомашин автобус” үйлдвэр руу шилжүүлэв. Микро автобусны Роза нь зөвхөн Мицубиши хүнд үйлдвэрлэлийн автобус болон үлдэв.
1999 он. Вольво-той том оврын автомашины салбарт хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны хамтын гэрээ байгуулав. Том Макенин WRC-д 4 дараалан аварга болжээ. Дурсгалд нь зориулж Lancer Evolutio-4 Том Макенин Эдишн-ийг худалдаанд гаргав.

2000 он
Автомашинд согог илэрснээр эргүүлэн дуудах болов.
10 сарын 18. Даймлер-Крайслертай суудлын автомашины салбарт хөрөнгө болон үйл ажиллагааны хамтын гэрээ байгуулав. Үүнээс болж том оврын автомашины салбарт хамтран ажилладаг Вольво-гоос Даймлер-Крайслер руу үйл ажиллагаа нь шилжив.

2003 он
Galant дэлгүүр болон Car plaza дэлгүүр нэгдэв.
1 сарын 6. Том оврын автомашиныг /автобус, ачааны машин/ “Мицубиши Фусо автобус, ачааны машин” компанид шилжүүлж MBM гэх мэт охин компани нь мөн нэгджээ.
5 сарын 6 өдөр. Төв компани дахь Мицубиши Билдинг (одоо Шинагава Гранд Сентрал Тауэр) руу шилжин оров.
Image
Компанийн төв байр
2004 он
3 сарын 09. Протон өөрийн эзэмшдэг 7.93%-ийн хувьцааг бүгдийг нь худалдаалж хөрөнгийн гэрээгээ цуцлав.
4 сар. Даймлер-Крайслер нь менежментийн үйл ажиллагааны тусламж үзүүлэхээ зогсоохоо зарлав. Мицүбиши группын удирдлагын доор дахин хөл дээрээ босохоор болов. Хөл дээрээ босох төлөвлөгөөний дагуу төв компани нь Киото руу шилжиж Окадаки үйлдвэр нь хаахаар болов. Гэвч энэ нь амьдрал дээр биелэлээ олсонгүй.
6 сар. 2002 онд үйлдвэрлэгдсэн Фусо ачааны автомашины дугуй нь салж унасан хэргээс болж хуурамч үйлдэл нь баригджээ. Кава Соэ захирал болон холбогдох албан тушаалтанууд нь баривчлагдах зэргээр хүнд цохилтод оржээ.


2005 он
1 сар. Үйл ажиллагааны алдагдалд орсноор 2004 онд томилогдсон гүйцэтгэх захирал нь халагдаж, шинэ удирдлага ажилд томилогджээ.
1 сарын 17. Ниссан автомашинтай үйл ажиллагааны хамтын гэрээ байгуулав.” Ниссанаас “еK вагон спорт” загварыг жилд 36.000 ширхэгийг Мицүбишид нийлүүлэхээ зарлав.
1 сарын 28. Шинэ удирдлагын төлөвлөгөө болох Мицүбиши автомашиныг хөл дээр нь босгох төлөвлөгөөг нийтэд тунхаглав. Мицүбиши группын Мицубиши хүнд үйлдвэрлэл, Мицубиши худалдаа, Токио Мицубиши банкинд нэмэлт хөрөнгө оруулж туслав. Үүнээс улбаалж Мицубиши хүнд үйлдвэрлэлийн зардалын хувь нь 15%-аас давахаар байсан тул хувьцааны хуулийн дагуу хамтарсан компани болж, Мицубиши компанийн дээвэр доор дахин хөл дээрээ босох зорилт тавих болов.
2 сарын 4. Францын PSA Пежо-Сетроен-д японд тухайн оны 10 сард худалдаанд гаргасан Outlander-ийг жилд 30.000 ширхэгээр ОЕМ нийлүүлэлт хийхээр зарлав.
11 сарын 11. Даймлер-Крайслер нь бүх хувьцаагаа худалдаж хөрөнгийн гэрээгээ цуцлав.
12 сар. Зах зээлийн уналтад орсон шалтгаанаар дунд болон том оврын седан зах зээлээс гарав. Galant, Diamante-ийн дотоодын үйлдвэрлэл болон борлуулалт зогсов.
12 сарын 12. Мицүбиши хүнд үйлдвэрлэлийн охин компани нь болов.
12 сарын 14. 2006 оноос эхлэн WRC механик ба удирдлагын үйл ажиллагааг хөл дээрээ босгох зорилгоор түр завсарлах болсныг зарлав.

2006 он
1 сарын 25. Сан-рео-н хооронд Hello Kitty-ийн тунхагийг хэрэглэхийн тулд зөвшөөрлийн гэрээг байгуулав.
5 сарын 09. Hello Kitty аз жаргалтай жолооч төлөөлөгчөөр томилогдов.
5 сарын 19. Hokkaido Nippon-Ham Fighter-тай ивээн тэтгэгчийн гэрээг байгуулав.
10 сарын 25. Mitsubishi (i) загвар Шилдэг дизайны шагнал хүртэв.
11 сарын 14: 2007 онд (i) загвар Японы оны шилдэг автомашины шагнал хүртэв.


2007 он
1 сарын 25. Компанийн төв байр нь Grand Central Tower-аас хуучин компанийн төв байр байрлаж байсан 1-р Тамачи барилга руу дахин нүүв.
4 сарын 26. 4 жилд анх удаагаа 2006 онд санхүүгийн тайлангаараа үйл ажиллагааны ашигтай ажилласанаа мэдэгдлээ.
6 сар. Хэт бага суудлын автомашинаар хамгийн урт түүхтэй Minica-н үйлдвэрлэл зогсов.
7 сарын 01. Шууд диллерүүдийг нийтэд нь зохион байгуулж хооронд нь нэгтгэх үйл ажиллагаа өрнүүлэв.
8 сарын 23. Gаlant Fortis-ийг худалдаанд гаргав.
9 сарын 04. Цахилгаан автомашин i-MiEV-г үндэслэн европын зах зээлд зориулсан загварыг Пежо-Ситроенд ОЕМ-ээр нийлүүлэх гэрээ байгуулснаа зарлав. 2010 оны 10 сараас үйлдвэрлэлийг нь эхлүүлж 2010 оны сүүлээр худалдаанд гаргахаар болов.
9 сарын 10. Крайслер 2005 оноос Мичиган мужийн Дандид хамтарсан үйлдвэрлэл явуулж байгаа Мицүбишитэй орчин үеийн автомашины бага түлш зарцуулах хөдөлгүүрийг хамтарч үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоосон гэж зарлажээ. Мицубиши болон 2 компани нь 8 сарын сүүл хүртэл хамтарсан үйлдвэрийн хөрөнгө оруулсан хэсгээ Крайслер-т худалджээ.
12 сарын 14. Осакагийн үнэт цаасны хөрөнгийн бирж дээр хувьцааг борлуулахаа зогсоов.

2010 он
6 сарын 05. Мицүбиши-ийн Love Car Project эхлэв. Бодитоор дотоодын үйлдвэрлэгчдээс анх удаа 10 жил буюу 100.000 км болгон баталгаат хугацааг сунгах нөхцөлийг гаргаж ирэв. Үүнд хамрагдах автомашиныг i-MiEV, RVR, COLT, Colt plus, Delica D5 бөгөөд цаашид хамрагдах автомашины тоог нэмэх төлөвлөгөөтэй байна.

2011 он
3 сар. 2 дахь үеийн Сузуки Сорио болох жижиг оврын воган Delica D:2-ийг OEM гэрээгээр худалдаанд гарав.
5 сар. Жижиг оврын Bonnet Van болох хамгийн урт түүхтэй Miniсar Van-ийн үйлдвэрлэл зогсов. Үүнээс болж Miniсar-ийн худалдааны эрх нэрийн хамтаар 8 үе дамжсан 49 жилийн түүхийн хөшгөө хаажээ.
6 сар. Мицубиши автомашин, Ниссан автомашины хэт бага суудлын хөнгөн тэрэгний нэгдсэн компани NMKV хувьцаат компани байгуулагдав. (2 компани хөрөнгийг 50:50 хувиар гаргасан.)

Эх сурвалж: Автохелп.мн сайт

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Thu Jan 19, 2012 7:54 pm
by ganbaa
Энд миний нэмэх зүйл DSM буюу Diamond-Star Motors 1985 онд анх байгуудагдсан Chrysler and Mitsubishi хоорондийн гэрээгэр зохицуулагдах болосон нэг томоохон үйлдвэр. анх байгуулагдсанаасаа 2 хон жилийн дараа гэхэд 67000 машин зарж тухайн үедээ л ... байлаа гэж. Уг компани нь ихэвчилэн compact 2+2 coupés загварын тэрэг гарагдагаас бидний мэдэх Mitsubishi Eclipse, Eagle Talon and Plymouth Laser машинуудыг хийдэг.

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Fri Sep 07, 2012 11:03 am
by molotov
MAf dotor Outlander unadag hun baihgui biz?ymarhuu tereg um bol meddeg um hum baival saihan heleed uguuch.

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Fri Sep 07, 2012 11:04 am
by davaanaa
Outlander байхгүй Airtrek л байна ...

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Fri Sep 07, 2012 11:10 am
by molotov
manai neg naiz Outlander sonirhood ugn harhad dajgui l um airtrek iin daraagin zagvar um bna shd te

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Fri Sep 07, 2012 11:15 am
by davaanaa
thh ... gehdee yur n bol outlander 1 l bishee ... hehe

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Fri Sep 07, 2012 11:20 am
by new
molotov wrote:MAf dotor Outlander unadag hun baihgui biz?ymarhuu tereg um bol meddeg um hum baival saihan heleed uguuch.
Учир мэддэггүй өнгөнд дурлагч авгай нарын унаа. Өөрөөр хэлбэл хог.

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Fri Sep 07, 2012 11:24 am
by davaanaa
molotov wrote:manai neg naiz Outlander sonirhood ugn harhad dajgui l um airtrek iin daraagin zagvar um bna shd te
Хэдэн оны Outlander вэ?

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Fri Sep 07, 2012 11:45 am
by molotov
2006 onii highlander 20sayad avna gene harhad ugn dajgui l tereg bna.uuruu l med gechihlee.

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Mon Sep 10, 2012 7:53 pm
by molotov
Zia ene Outlander gedeg mashiniig naizinhaa huselteer joohon sudallaa.Ern oros bolon gadnii heden forumaas harhad humuus nileed am saitai baina.Mongold bol Mitsubishi muu mashin gedeg utgaar hun sonirhdoggui une hurdegguiges bolood zaragddaggui oruulj irdeggui sanagdlaa. Odoogoor ene mashiniig yag boditoorn bol haraagui l baina.Zurag hurgiig harhad gaigu l um shig haragdaad baina. Manai hun endees 20sayad avah geed bgam shig baina.Harin Naran ulsaas bol 18-20sayd bagtaad orood ireh shinjtei. http://www.Caak.mn" onclick="window.open(this.href);return false; ii ayn zamiin temdegleliig harsan chin neg nuhur ene tergeer huduu gaadaa nileed zovooj bgad irsen shinjtei zurag baina
Image

Re: Mitsubishi Motors Corporation (History)

Posted: Tue Sep 18, 2012 4:48 pm
by molotov
Мицубишид эргэлзэх хэрэггүй гэж байна шүү цаадуул чинь GDI дээрээсээ том сургамж авсан гэнэ
2005 оны 10 сарын 5-ны өдөр анх үйлдвэрээс гарчээ. Airtrack загварын экспортод гаргадаг нэр юм. Түрүү уеийн Airtrack нь Outlander EX нэрээр экспортлогддог байжээ. Mitsubishi Outlander нь дэлхий хэмжээнд 2.4 литрийн 170 морины хүчтэй 4B12 болон, 220 морины морины хүчтэй 6B31 MIVEC хөдөлгүүртэй, 4WD болон 2WD дугуйгаар хөтөлдөгөөр үйлдвэрлэж байна. Хурдны хайрцагийн хувьд 2.4 литрийн хөдөлгүүрт гараар шилжүүлэх боломжтой 6 араатай INVECS III CVT автомат хурдны хайрцаг, 3 литрийн хөдөлгүүрт мөн гараар шилжүүлэх боломжтой 6 араатай энгийн автомат хурдны хайрцаг тавьжээ. 4 дугуйгаар хөтлөх загвар нь тэнхлэг хоорондын диференциал түгжигчтэй бөгөөд цахилгаан мотороор цоожилдог юм байна. Үндсэн хийцийн хувьд Mitsubishi-ийн Delica, Galant, Fortes-тай адил боловч 5 суудалтай, 7 суудалтайгаар үйлдвэрлэгдэж байгаа юм байна. Арын хаалга нь дээш ба доош хуваагдаж онгойдог. 2006 оны 4 сард Нью-Иоркын автошоунд тавигдсанаар хойд америкийн зах зээлд анх худалдаалагдаж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн V6 хөдөлгүүртэйгээр гарчээ. 2006 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн байна. 2008 оноос Өмнөд Солонгост худалдаалагдаж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн V6 3.0 хөдөлгүүртэйгээр төлөвлөгджээ. 2009 оны 4 сард 2.4 литрийн хөдөлгүүрийн шатахуун зарцуулалтыг 15% иар багасгасан байна. Мөн Outlander GT загварыг гаргасан байна, энэ хувилбарт зөвхөн урд талыг Lancer-тай төстэй болгожээ. 2009 оны 9 сард ээлжит өөрчлөлтийг оруулав. Энэ удаад CVT автомат хурдны хайрцагт сайжруулалт хийснээр шатахуун зарцуулалтыг багасгажээ. Мөн Eco-car гэсэн уриан доор шаталтаас ялгарах хорт хийг 50%-иар бууруулсан байна. Мөн салоны дотор зөөлөн арьсан дотор ба гадна талд олон никель элемэнтүүдийг оруулж өгчээ. Мөн 24G premium гэсэн хамгийн үнэтэй хувилбарыг гаргажээ. Энэ загвартаа урд никель нүүр, 18 инчийн дугуй, хойд өргөн бампер, никель хажуу эмжээр, шинэлэг дизайнтай дохионы гэрэл, тод харагддаг LED гэрлэн хянах дэлгэц, сайн чанарын материалаар хийсэн суудал зэргийг тавьж өгчээ. 2009 оны 12 сарын 12-ний өөрчлөлтөөр 2.4 литрийн технологид суурилсан 2 литрийн 4B11 бензин хөдөлгүүр тавих болсон. 2010 оны 9 сард инерцийн хүчийг хуримтлуулах системийг ашиглах болсноор бүх загваруудын шатахуун зарцуулалтыг багасгасан байна. Мөн сүүлийн үед гарч буй DVD навигаци, HID тусгал сайтай гэрлүүд, сайн чанарын дуугаралт бүхий стерео хөгжим, арьсан руль зэрэг нэмэлт хэрэгслүүдийг захиалгаар хийлгэх боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй тойм нь энд байна
http://autohelp.mn/site/autoworld/auto- ... ander.html
шинэ үеийн forester-тай их адилхан харагдаад байгаа юм даа
Image
http://www.autohelp.mn-s" onclick="window.open(this.href);return false;