Авто машины дохиоллын систем
Posted: Thu Dec 08, 2011 7:03 pm
Энд янз бүрийн үйлдвэрлэгч нарын дохиололын системүүдийг хэрэглэж үзсэн өөрсдийн туршлагаасаа бичицгээе.
Ялангуяа өвөл болж байгаатай холбоотойгоор асаагч бүхий дохиололууд их эрэлттэй байх шиг байна.
Ямар брэндийн дохиолол тавих вэ? аль нь сайн бэ? гэхчилэн эргэлзэж суугаа хүмүүс цөөнгүй байгаа байх.
Би өнгөрсөн 7 хоногт 3-р хорооллын эцэст байдаг UB Center-ээс Цагаан баавгай гэдэг асаагч бүхий дохиолол 180,000 төгрөгөөр авч тавиулсан.

Давуу тал:
- Гэрээс гараахаасаа хэдэн минутын өмнө алсаас эзэмдэгчээрээ машинаа асаачих нь үнэхээр амар юм.
- 1, 2, 4, 12 цагийн алслалтайгаар асааж бас болох юм. Default тохиргоо нь 12 цаг, энийг нь харин өөрчилж чаддаггүй ээ.
- -5, -10, -20, -30 градуст өөрөө тэдэрч асах боломжтой. Үйлдвэрийн тохиргоо нь -10 градус. Бас л өөрчилж чадахгүй байгаа. Яахав энэ тохиргоогоороо шөнө 2, өглөө 1 асчихаж байна лээ. Харин урьд шөнө овоо олон асчих шиг болсон.
- Алсаас эзэмдэгч дээрээсээ мотор дээр байгаа мэдрэгч хэдэн градус зааж байгаа, за ер нь хэвийн эсэх талаар мэдээллээ харах боломжтой.
- Аа бас цаг, сэрүүлэгтэй.
- Хажуугаар автобус явах төдийд чарлаад байхгүй юм.
- Худлаа ч гэсэн турбо амраагчтай.
г.м хэрэглж чадвал овоо олон функц, програмчлалтай.
Сул тал:
- Асаалтын програмчлал нь номон дээрх зааврынх нь дагуу хийгээд нэг л ажилку байгаа. Магадгүй би чадахгүй байгаа байх.
- Ер нь жоохон мэдрэмж муутай юм. Хэр баргийн юманд дугарку шүү.
- Турбо амраагч нь хамгийн багадаа 1 мин L-) . Тэгээд яджаахад яаж ажиллуулах юм бүү мэд.
- Хамгийн харамсалтай нь давтамжтайгаар асаах оролдлого хийх үйлдэлд нь миний APEXI турбо амраагч харшилсан тул салгаад хаяцан. =((
- Юунаас болоод яагаад байгаан бүү мэд, алсаас эзэмдэгч нь гэв гэнэт RESET хийгдчих юм. Халааснаас гаргах ч юм уу тэр үед л жиг жиг гээд явчина. ФААК гээл харахад яг л байгаам да. Гаргаж ирээд юм дарагдчдиймуу гээд бүх товчийг нь дараад байхад нэмэргүй.
- Алсаас удирдах зай нь тийм бас холгүй юм. Саадгүй бол 100 орчим метр юм уу да. Уг нь 150 гэж байсан.
Гэхдээ яахав. 5 давхараас л асаачихаж болж байвал...
Анхаарах зүйлс:
- Шөнө асаахад нь шатахуун чинь дуусчихааргүй байлгах,
- Аккумльятор чинь сайн байхгүй бол аюул болох вий.
Мартагдсан зүйл байвал дараа нэмнээ...