Page 1 of 2

Mercedes-Benz-ийн түүх

Posted: Mon Dec 05, 2011 4:15 pm
by Naba
Mercedes-Benz (Оросоор Мерседес-Бенц гэж уншигддаг бол, Германаар Мерцедес-Бенц гэж уншигддаг байна) дээд зэрэглэлийн суудлын автомашин, ачааны машин, автобус болон тээврийн хэрэгсэлийн хамгийн эртний автомашины загвар юм. Одоогийн байдлаар “Даймлер Аг” пүүсийн охин компаниар ажлаа эрхэлдэг. Удирдах төв нь Штутгарт хотод байрладаг. 1981 онд байгуулагдсан. 2010 оны байдлаар брэндийн үнэлэмж 25,2 тэрбум долларт хүрсэн ба дэлхийд 2 дугаар байр эзэлдэг юм байна (эхний байр урьдын адил Тоёотад үлджээ).

Mercedes-ийн түүх
Брэндийн эхлэл
Мерседес автомашиныг үйлдвэрлэгч Герман улсын Daimler-Motoren-Gesellschaft компанийн түүх 1890 оноос эхэлдэг. Готтлиб Даймлер, Макс Дуттенхофер болон Вильгельм Лоренц нар хамтран 1885-1886 оны хооронд өөрийн Штутгарттай ойр байрлах Бад Каннштаттын ажлын байран дээрээ анх машинаа бүтээжээ. Бүтээсэн 0,75 морины хүчин чадалтай 954 куб.см-ийн ажлын эзэлхүүнтэй 3 дугуйт машин нь дэлхийд хамгийн анхны автомашинаар тооцогддог байна.

Даймлер машины зохион бүтээлтэд ихээхэн хувь нэмэр оруулж байсан Вильгельм Майбах 1898 онд хамгийн анхныхаа 4 цилиндрт хөдөлгүүртэй, 8 морины хүчтэй тэнцэхүйц 24 км/ц хүртэл хурдлах боломжтой анхныхаа Daimler-Phoenix автомашиныг бүтээжээ. Энэ үед Daimler компанийн орлогч дарга буюу Ницц дэхь Австри Венгерийн элчин сайд Эмиль Еллинек мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ. Түүний саналаар илүү хүчтэй хөдөлгүүртэй Daimler-Mercedes хэмээх автомашиныг зохион бүтээсэн байна. Еллинекийн ятгалгаар Майбах 1901 онд цоо шинэ автомашинаа толилуулсан бөгөөд тэрнийгээ Еллинекийн охины нэрээр буюу Мерседес гэж нэрлэсэн ажээ. Daimler-Motoren-Gesellschaft компаниас гаргаж байсан автомашины худалдааны тэмдэгээр 1902 оноос эхлэн Mercedes болсон байна. Хамгийн анхны 4 цилиндртэй 5913 куб.см-ийн ажлын багтаамжтай Mercedes 35P5 нь агрегатын хувьд маш классик байрлалтай (хөдөлгүүр урдаа,хойд хөтлөгч дугуй) байсан бөгөөд гаднах байдлаараа ч гэсэн классик гэж сүүлд нэрлэгдэх болжээ. Тэрээр түүний араас 1902 онд гарсан Mercedes Simplex брэндийн автомашинуудад үндсэн үлгэр жишээ нь болж чадсан юм. Энэ цувралын дунд 6785 болон 9235 куб.см-ийн эзэлхүүнтэй 40/45PS ба 60PS загвар арай илүү танигдсан бөгөөд хамгийн сүүлийн загвар 90км/ц хүртэл хурдалж байжээ. Дараах жилүүдэд Daimler 1562-9575 куб.см-ийн эзэлхүүнтэй суудлын “мерседес”ийн бүхэл бүтэн гаммаг гаргасан ба энэ дунд хаалттай сууритай хээнцэр загварууд хүртэл байсан байна. Knight брэндийн таггүй бөгөөд машины сэлгүүрээр хуваарилагдсан хөдөлгүүрээр тоноглогддог байсан 4055 куб.см-ийн эзэлхүүнтэй Mercedes-Knight нь 1924 он хүртэл үйлдвэрлэлд байжээ. Уралдааны “мерседесууд” Дэлхийн 1 дүгээр дайны өмнөх олон улсын уралдаануудад байнга тэргүүлдэг байсан байна. Дайны дараах анхны автомашины загваруудын дунд 6 цилиндртэй 7250 см³-ийн эзэлхүүнтэй 28/95PS загвар байсан юм. Үүн дээр 1921-1922 онд Пауль Даймлер тахир үелзэлээс гаргаж авсан өргөн шахагчтай туршилт хийсэн ба энэ нь хөдөлгүүрийн хүч чадлыг 1,5 дахин ихэсгэсэн байна. Энэ ажлуудыг 1923 онд шинэ инженер Фердинанд Порше гардан авсан юм. Яг энэ онд 1568 болон 2614 куб.см-ийн ажлын эзэлхүүнтэй 4 цилиндртэй шахагчаар тоноглогдсон хөдөлгүүртэй анхны автомашинуудын үйлдвэрлэлт эхэлсэн ба 1924 оноос арай илүү олонд танигдсан 6 цилиндртэй 6240 см³-ийн эзэлхүүнтэй 100-140 морины хүчин чадалтай 24/100/140 PS загварууд гарч эхэлжээ. Автомашинаас гадна, компани агаарын болон хөлөг онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх болсон нь 1909 онд газар ус болон агаар дээр гаргасан амжилтаа бодолцон билгэдэлээрээ 3 цацрагт одыг сонгосон байна. 1926 онд Daimler-Motoren-Gesellschaft болон Benz&Cie фирмүүд нэгдэсний дараахан одыг лааврын титэмтэй цагирганд оруулжээ. Ийм хэлбэрийн эмблем одоо ч гэсэн хэрэглэгддэг.
Image

Өрсөлдөгчдийн нэгдэл
1926 онд нэгдсэн Фердинанд Порше-гийн удирдлаган доорхи Daimler-Benz гэх шинэ корпораци нь 2 компанийн зохион бүтээгчдийн ур ухаан болон туршлагыг амжилттай ашиглаж байжээ. Тэрээр одоогийн Mercedes-Benz гэж нэрлэгдэх тэр үеийн Daimler автомашины хамгийн сүүлийн загвар дээр суурилан үйлдвэрлэлийн програмыг бүр мөсөн өөрчилсөн байна. Поршегийн хамгийн анхны бүтээл нь 1926 онд гарсан “компрессор”-той К цуврал байсан бөгөөд үүнд 6240 см3 эзэлхүүнтэй 6 цилиндртэй 24/110/160 PS загвар багтаж байсан юм. Түүний загвар 145км/ц хүртэл хурдлах чадвар болон хүчин чадлаас нь улбаалан “үхлийн урхи” гэж нэрлэж байсан ба тэрээр дараагийн S цувралын үндэс болж өгчээ. 1928 онд Порше Daimler-Benzийг орхин, түүнийг Ганс Нибель орлосон байна. Түүний удирдлаган доор 3,7л-ийн ажлын эзэлхүүнтэй 6 цилиндртэй суудлын Маннхайм-370 болон 4,9л-ийн агрегаттай 8 цилиндр бүхий Нюрбургийг зохион бүтээжээ. 1930 онд 7655 см3 эзэлхүүнтэй 200 морины хүчтэй 8 цилиндр бүхий шахагчтай хөдөлгүүртэй Том Мерседес буюу Mercedes-770 гарч ирэн, 1931 онд фирмийн хамгийн анхны жижиг автомашиныг 1692 см3 эзэлхүүнтэй 6 цилиндр бүхий мотортой урд дугуйны хамааралгүй тогтоогчтой Mercedes-170 амжилттай төлөөлжээ. 1933 онд 2,0 л болон 3,8 л-ийн хөдөлгүүртэй суудлын Mercedes 380 ба спортын Mercedes 380 бий болжээ.Үүний хамгийн сүүлийнх нь шахагчаар 140 морины хүчин чадал үзүүлэх чадвартай байсан юм. 1934 онд спортын загвараас санаа аван 5 л-ийн хөдөлгүүртэй Mercedes 500K-г гаргаж авсан ба 2 жилийн дараа энэхүү модел нь арай илүү олонд танигдсан “компрессор”-той Mercedes-Benz 540K автомашины үндэс болж өгсөн байна. 1934-1936 онуудад компани 4 цилиндртэй 26 морины хүчин чадалтай ажлын хүч нь ердөө 1308 см3 бүхий суудлын Мercedes 130-ыг гаргасан ба үүний дараагаар родстер 150 болон седан 170Н араас нь үүдэн гарсан юм .
1935 онд гол зохион бүтээгч Нибелийг орлосон Макс Зайлерийн удирдлаган доор 1697 см³-ийн эзэлхүүнтэй 4 цилиндртэй алдарт хямдхан 170V загвар, 1936 онд дэлхийн хамгийн анхны дизель хөдөлгүүртэй цуврал суудлын автомашины 260D загвар болон 1938 онд Германы фашистуудад үйлчилж байсан зуувин зүслэгтэй банз модны хүрээтэй анхны “Том” Mercedes-770 гарч иржээ.

Мercedes-Benz Дэлхийн 2-дугаар дайны үед
Дайны үеэр Daimler-Benz ачааны машинуудаас гадна, олон янзын ангилалын суудлын тэрэг үйлдвэрлэж байжээ. Гэвч 1944оны 9 дүгээр сарын англи-америкийн BBC-гийн 2 долоо хоногийн агаарын бөмбөгдөлтийн дараа Daimler-Benz Aktiengesellschaft зүгээр л овоолсон балгас болон хувирсан байна. Ийм том пүүсийн сүйрэл янз бүрээр үнэлэгдэж байжээ. Штутгартад байрлах гол цехийн 70% , Зинделфинген дахь хөдөлгүүр болон кузовын цехийн 85% эвдэрч сүйтсэн байсан ба ачааны машины Гаггенау дахь цех бүр мөсөн устжээ. Маннгейнд байрлах Benz und Cie хуучин үйлдвэр хамгийн азтай нь байж зөвхөн 20% нь нураагдсан,харин Даймлерийн 1902 онд худалдаж авсан Berlin-Marienfield дизель хөдөлгүүрийн үйлдвэр бүр газартай харьцуулах түвшинд хүрчээ. 1945 оны 1 сард сүйрлийн дүн бэлэн болоход захирлуудын холбоо Daimler-Benz биетээр оршин тогтнохоо больсныг мэдэгдсэн юм.

Шинэ эхлэл
Дайны дараах үйлдвэрийн сэргээн босголтонд цаг хугацаа их шаардагдсан бөгөөд автомашины дахин үйлдвэрлэлт 1946 оны 6 сард л эхэлсэн аж. Шинэ автомашин бүтээхэд техникийн бааз болон ямар ч нөөц үлдээгүй байсан учраас дайны дараах хамгийн анхны машин бол W136-“170V” седан байсан юм. 1930-аад онд бүтэц нь тодорхойлогдсон байсан хэдий ч, ердөө 38 морины хүчин чадалтай жижиг автомашин бол брэндийн шинэ түүхийн эхлэл байсан байна. 1949 оны 5 сараас томоохон шинэчлэлт хийгдэж эхэлсэн аж. Хөдөлгүүр 70 см³-аар томорсон (52 морины хүчин чадалтай; “170V”загвар), кузовт морин тэрэг болон түгээмэл гэсэн хувилбар гарч ирсэн ба хамгийн чухал нь дизель хөдөлгүүртэй “170D” загвар үйдвэрлэгдэж эхэлжээ.
1950 оны эхлэл гэхэд Daimler ирээдүйн автомашины хувьд маш том зорилготой байсан хэдий ч автомашины шинэ үеийг эхлүүлэхэд цаашдын үйлдвэрийн хөгжил хэрэгтэй байсан юм. Ийм учраас 1950 оны эхээр хэдийгээр шинэхэн тансаг хийцтэй “300” цуврал гарч эхэлж байсан ч сэтгэл санааны хувьд хуучирсан гэж болох бүтэцтэй автомашинууд үйдвэрлэгдсээр л байжээ. Хэдий тийм боловч байнгын шинэчлэлт үргэлжилсээр байсан ба шинэ загварууд төрөн гарч ирсээр л байсан юм. Ийм байдлаар 1952 оны 1 сард W191 дугаартай томруулсан кузовтой шинэ загвар төрсөн юм. Гэвч үүний өмнөхөн 1951 оны 3 сард, автомашины 4 цилиндрт хөдөлгүүрийг 80 морины хүчтэй 6 цилиндрт хөдөлгүүрээр сольсон байна. Шинэ дизайны хамтаар (жишээ нь: урд гэрлийг крылод байрлуулсан) W187 автомашин “220” гэх шинэ нэр зүүсэн бөгөөд “170” ”300”‑ын хороондох ангиллыг эзэлжээ. Тэрээр 3 өөр кузовтойгоор санал болгогдож байсан байна (седан болон “A” ”B” морин тэрэг).
Ердөө 9 жилийн дотор “170” загвараас 151042 болон “220” загвараас 18514 ширхэг тус бүр бүтээжээ. Энэ автомашинуудын ачаар, Mercedes-Benz ирээдүйд Баруун Европын гол автомашин үйлдвэрлэгч болоход бат бэх суурь болж өгсөн юм.
Image

"Аденауэрүүд"
Өмнөө барьдаг W816 болон түүний залгамжлагч W189 автомашинууд нь 1951-ээс 1961 оны хооронд гар аргаар хийгддэг байжээ. Үеэ өнгөрөөсөн угсралт брэндэд дайны өмнөх нэр хүндээ эргүүлэн авахад саад болоогүй юм.
Үйлдвэрээ амжилттай сэргээн босгож,өөрсдийн жижиг хэлбэрийн автомашинуудаа зарж эхэлсэнийхаа дараа 1940 оны төгсгөлд Mercedes-Benz өөрийн тансаг хэрэглээний автомашины үйлдвэрлэгч нэрээ сэргээх ажилдаа шамдан орсон юм. Автомашин үйдвэрлэлтийн хэв маяганд орсон орчин үеийн нэвтрэлтийг харгалзан үзэж, 1951 оны 10 сарын Парисийн автосалон дээр шинэхэн W816 “300” лимузинээ толилуулжээ. Автомашин хэдийгээр классик зохиомжоор бүтээгдсэн ч 2996 см³-ийн эзэлхүүнтэй 6 цилиндрт дээд хуваарилалтын тэхлэгтэй хүчирхэг хөдөлгүүрээр хангагдаж байсан байна.
Автомашин 2 төрлийн кузовт бүтээгдэж байсан (седан болон 4 хаалгатай морин тэрэг “D”) ба бизнесменүүд, олны танил болон улс төрчдийн дунд маш их нэр хүндтэй байжээ. Яг сүүлийн ангилалд багтах өөрийн хувийн автомашинтай байсан ба тэрнийгээ ихэд үнэлсэн улсын дээд түшмэл Конрад Аденауэрийн хүндэтгэлд зориулан автомашинд албан бусаар нэр өгч байжээ. Автомашины угсралт бүгд гар аргаар байсан учираас,дотоод засал худалдан авагчийн саналаар хийгдэж радио,утас болон өөр олон шинэ зүйлээр тоноглогдож байсан байна.

Нийтэлсэн XP1

Re: AMG-ын анхны бие дааж үйлдвэрлэсэн мангас SLS AMG

Posted: Mon Dec 12, 2011 8:37 pm
by Uuganaa
За нэг ийм тэрэгтэй болсон шүү
Image
Image

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Wed Dec 28, 2011 9:24 pm
by cs_asd
сайхан золиг шүү, АМG нь солиоруулж байгаа юмаа, G65 гэж гарах гээд байгаа гэлүү youtube дээр байсан, (SpyShots)

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Tue Apr 17, 2012 11:45 am
by Mojo
benz S550 iin amartizator n 16n say gediimu?

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Tue Apr 17, 2012 12:14 pm
by Ochki
16 sayar chin dahiad 5 s550 avah bh.

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Thu Apr 19, 2012 10:27 am
by Mojo
5iig awdag bol ymar saihan be s-class s550 shd 100 gartsan l unetei bdiin ble gans lamp n ch oldohgui oldhooro hergelj bsan n l bn gesnee 170$ ntr gd duguig n hagalchhaar bas dugui zaswar n ynzaldagguin ble hodo ywj bgad hagalwal holdoj uh l gdiim shig ble

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Wed May 30, 2012 1:32 pm
by Mojo
gants ambii boyo asuult asuuchya benz s550 iin kardan n haanaa bdiin be hynah deer ! aschaad bgan mortlo kardaniin haigaad olku iin tegeed ugasa normalgui tereg yumu kardantai bolood normalaara hodolku bgamu haaz gishgehees naash hodolnoo gej gonj bolchood bdag...

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Wed May 30, 2012 2:10 pm
by Ochki
gishigej kardandaad. zuun gar talin chin urd hyanahnii diir hesgeer tataj taviuldag yum bgaa.

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Wed May 30, 2012 2:30 pm
by Naba
Mojo wrote:gants ambii boyo asuult asuuchya benz s550 iin kardan n haanaa bdiin be hynah deer ! aschaad bgan mortlo kardaniin haigaad olku iin tegeed ugasa normalgui tereg yumu kardantai bolood normalaara hodolku bgamu haaz gishgehees naash hodolnoo gej gonj bolchood bdag...
Үрүүлнийхээ хажууд речак нь байдаг уу? Саяхан нэг S550-д суусан тийм кардан нтр байхгүй л байсан даа

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Wed May 30, 2012 2:53 pm
by Jargale
Naba wrote:
Mojo wrote:gants ambii boyo asuult asuuchya benz s550 iin kardan n haanaa bdiin be hynah deer ! aschaad bgan mortlo kardaniin haigaad olku iin tegeed ugasa normalgui tereg yumu kardantai bolood normalaara hodolku bgamu haaz gishgehees naash hodolnoo gej gonj bolchood bdag...
Үрүүлнийхээ хажууд речак нь байдаг уу? Саяхан нэг S550-д суусан тийм кардан нтр байхгүй л байсан даа
Zarim n automatic bolson bgaa. Ruliin chin zuun tal havitsaa knop bgaa. Daranguut lock bolj daranguur release boldog bgaa.
Naklad yumuu brakeflued zugeer uu tuvshin n bolon zuzaan n nimgerheer bas asnashdee

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Thu May 31, 2012 6:00 pm
by Mojo
1 tiim konop bol bsan humuus darsnii daraa zgr bolchdog l geed bsan gehdee bi darj uzsen tegheer nogoo gerel ! asaalttai bgal bsan tegeed haaz jhn ogjiij l hodlood bgan bas gerelnii chihe mushigchaad tathaar hol n asku tulhsench hol n asku soyliin shockond orchhimo. tegeed ter anhaaruulah gerelteige ywsaar bgad hagaltsnu yum dairtsan u ywjaahad tujigneed bhar n garaad harsan chin buruu taliin urd taliin dugui hagartsan bsan. Oo tiin bas delgetsendeer 4n duguiniih n zurag garj ircheed buruu taliin urtal n ulaanaar astsan bsan

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Thu May 31, 2012 6:09 pm
by Mojo
Jargale wrote:
Naba wrote:
Mojo wrote:gants ambii boyo asuult asuuchya benz s550 iin kardan n haanaa bdiin be hynah deer ! aschaad bgan mortlo kardaniin haigaad olku iin tegeed ugasa normalgui tereg yumu kardantai bolood normalaara hodolku bgamu haaz gishgehees naash hodolnoo gej gonj bolchood bdag...
Үрүүлнийхээ хажууд речак нь байдаг уу? Саяхан нэг S550-д суусан тийм кардан нтр байхгүй л байсан даа
Zarim n automatic bolson bgaa. Ruliin chin zuun tal havitsaa knop bgaa. Daranguut lock bolj daranguur release boldog bgaa.
Naklad yumuu brakeflued zugeer uu tuvshin n bolon zuzaan n nimgerheer bas asnashdee
thh uruulniihaa hajuud araa n bdag R N D P geed hedhen l araatai. Yer n ajiglaad bhad manai garaj aygui ogtsom dooshoo ordog tegeed ogsoj garhad benznii dugui huch aldaad bdiimu huch ihdeed bdiimu dugui n hii ergeed bur garkaj zowoochdiin ble minii muu kluger hajuugaar n zgr l garaad ywchdiin :D

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Thu May 31, 2012 7:10 pm
by Jargale
Үрүүлнийхээ хажууд речак нь байдаг уу? Саяхан нэг S550-д суусан тийм кардан нтр байхгүй л байсан даа[/quote]
Zarim n automatic bolson bgaa. Ruliin chin zuun tal havitsaa knop bgaa. Daranguut lock bolj daranguur release boldog bgaa.
Naklad yumuu brakeflued zugeer uu tuvshin n bolon zuzaan n nimgerheer bas asnashdee[/quote]

thh uruulniihaa hajuud araa n bdag R N D P geed hedhen l araatai. Yer n ajiglaad bhad manai garaj aygui ogtsom dooshoo ordog tegeed ogsoj garhad benznii dugui huch aldaad bdiimu huch ihdeed bdiimu dugui n hii ergeed bur garkaj zowoochdiin ble minii muu kluger hajuugaar n zgr l garaad ywchdiin :D[/quote]


DSL system-tie l bgaa bh teheer buh duguigaa jigd huviarlaad ergeheer byartai motor hii ergeed bgaa bhaa.
Chi GL yariad bgaamuu? GL-iin Kardan n knopon bgaa shdee hu. Darhaar idvehchij darhaar idvehgui boldog.

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Mon Jun 18, 2012 4:01 pm
by Mojo
hey bas nere urd 2 duguu 34 34 zuw taliin hoid dugui 35 buruu taliin hoid 36 bgad bhiin tgeed jhn baij bgad din din geel dugarhiin bas mile.iin zaaltandeer yag 120 iin hajuud shar anhaaruulah temdeg bnga asaalttai uruulnii hajuud gerelnii mushigdag chihnii door P gesen kardan shig yum ble tegeed teriig darhaar Park gsn bichig garchaad kardan tatagdaj bgam shig ble tegeed tathaar gaigui normaldaad ywj bhiig bodhod kardan tawigdsan yum shig bgan gehde nogo shar anhaaruulah bgal bgan ter 4n duguinii zaaltnii hajuud PSI gsn bichig ble ter bas yu we uchigdur urguud MIB3 uzhed suulde 1 sonin bike shig yuma unj chadku bsan chin nogooh n psi gee ted deer taaruul ch genu neg tiim yum yrihiig sonsloo :D zurag yaj tawidiin be shuud copydood tawichdiimu 2 hynahnii zurag tawih gesen chadahgui yum

Re: Mercedes-Benz-ийн түүх

Posted: Tue Jun 19, 2012 3:17 pm
by Ochki
psi geden maani daraltnii hemjigdehuuni negj.
duguin daralt ondoo bgaag iltgej bgaa bh. yag taaruulah hergtei.