Page 1 of 3

Мотор

Posted: Sat Nov 26, 2011 1:48 pm
by Javkhlan
Ийм сэдэв байх ёстойн болуу үгүй юү /:)

Re: Мотор

Posted: Sat Nov 26, 2011 1:49 pm
by Javkhlan

Code: Select all

Мотороо халаах нь зөв үү? 
Мотороо халаах нь зөв үү?Хүйтэрч ирэхээр бидний дунд өвлийн дугуй, мотороо халаах гэсэн хоёр асуудал гарч ирдэг. Хүн болгон өөрийн арга чаргатай байдаг. Гэхдээ л...
Хөдөлгүүрээ халаах зуршил бидэнд зөвлөлтийн “карбюраторт” хөдөлгүүрээс уламжлагдан ирсэн. Тухайн үед мотороо халаах сайн уу, муу юу гэсэн асуудал байгаагүй. Учир нь өөр гарц байгаагүй.
Техникийн хөгжлөөс шалтгаалан радиотарын ус 90 градус болж халсны дараа л масло халж эхэлдэг байсан. Масло нь халаагүй Орос машин зүгээр явахгүй гудчаад, найтаагаад, хурдаа авахгүй... Олон хүн зовлонг нь мэднэ дээ.

Орчин үед

Европын олон оронд мотороо “сул” эргэлтээр халаахыг хориглодог нь экологийн шалтгаантай бөгөөд энд “ногоонтнууд” тун хүчтэй байр суурь, нөлөөтэй юм.

Мотор ийм дэглэмээр ажиллаж байхдаа хамгийн их хортой хий ялгаруулдаг. Энэ шалтгаанаар нь ч үйлдвэрлэгчид бүтээгдхүүнийхээ ашиглах зааварт мотороо сул эргэлтээр ажиллуулахгүй байхыг зөвлөдөг.

Хэрвээ үйлдвэрлэгчид хүйтэн мотортой явж болно гэж байгаа бол мотороо халааж цаг хугацаа, шатахуун зарах учир юунд байна? Тэгээд ч орчин үеийн машинууд орос машин шиг гудчаад, найтаагаад байхгүй.
Гэхдээ техникийн хуулийн өөрчилж болохгүй. Хүйтэн моторыг шууд асаагаад хөдлөх нь маш хортой. Моторын элэгдэл огцом нэмэгддэг.
Жолооч нар энэ байдлаас зайлсхийхын тулд “паркинг” дээрээ хөргүүрийн системийг ажлын температурт хүртэл асаалттай зогсдог. Хөдөлгүүрт гамтай, элэгдэл хорогдол бага. Гэтэл энд хортой тал нь бас байдаг гэнэ. Экологийн хувьд дээр хэлсэн. Тэгээд ч манайд энэ талаар нэгдсэн нэг ойлголт, хориг өдий биз дээ.
Гэхдээ эзний ийм халамж моторт нэг их таатай байдаггүй гэнэ. Энэ үед баяжсан холимог гүйцэд шатдаггүйгээс камерын хана, свеча болон клапан дээр нагар үүсдэг. Онолын үед та хурдан давхиж, моторын эргэлт нэмэгдэх үед хөдөлгүүр өөрийгөө цэвэрлэж, нагар яндангаар гарах ёстой. Гэтэл манай хотын түгжрэл дунд явах биш мөлхөх болохоор моторынхоо уушгийг цэвэрлэтэл давхих юу бол. Үр дагавар нь асаалт алгасах, поршны кольцо хөдөлгөөнгүй гацах, клапан дуугарах зэрэг... Бүүр цаашилбал цилиндрийн хананы тосолгоог ч угаагаад хаядаг байна.

Зөвлөмж
Бидний бодлоор хамгийн сайн хувилбар нь алтан дундажийг сахих. Өглөө машинаа асаагаад хоёр минут ажиллуул:тамхи татах, шилээ орчих хугацаа юм.
Хэрвээ машин тань компьютертой бол шатахуун зарцуулалтаар халсан эсэхийг хянаж болно. Жишээ авахад 4 цилиндрт 2 литрийн багтаамжтай ердийн хөдөлгүүр -10 градуст асаахад цагт 1,4-1,6 литр шатахуун зарцуулна. (норм бол 0,7-0,8 литр) Тийм учраас хянах самбар дээр шатахуун зарцуулалтын хэмжээ 1,1-1,2 гэж зааж байвал хөдлөж болно гэсэн үг.

Хамгийн гол нь мотороо хэт ачаалахгүй байх. Моторын бас их нам эргэлт нь хортой байдаг тул мотороо дундаж хэмжээний эргэлтээр ажиллуулж, яаралгүй явах нь зөв. Ийм тохиолдолд мотор амархан ажлын температурт ордог.
Дүгнэлт: машинаа асааж бага зэрэг халаасны дараа хөдлөж хөдөлгөөний үед дээрх зөвлөмжөөр мотороо гүйцэд халаах нь хамгийн зөв хувилбар юм байна.

эх сурвалж http://www.tulhuur.com
ЭНЭ ТАЛААР ТА НАРЫН БОДОЛ...

*************************************************************

Code: Select all

Сэдэв : Хөдөлгүүр
Хамгийн анхны өөрөө явагч уурын тэргийг 1769 онд францын инженер Кемо бүтээсэн ч өргөн олны хүртээл болж чадаагүй байна. Ер нь Германы зохион бүтээгчид Р.Дизель бинзент хөдөлгүүрийн үндэсийг тавьсан Н.Отто нар анхлан хийснээс хойш 110 гаруй жилийн дотор хөдөлгүүрийн хийц нь байнга төгөлдөржин өөрчлөгдөж ирсэн. Дэлхийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын техник,эдийн засгийн хүчирхэг бааз суурь нь автомашины болон дотоод шаталтат хөдөлгүүрийг олноор үйлдвэрлэх өргөн боломжийг бүрдүүлж байна. Автомашин үйлдвэрлэлтийн хэмжээгээр Япон АНУ Герман, Англи, Швед зэрэг орнууд зүй ёсоор эхний байруудыг эзлэх боллоо. Өнөөдөр дээрх орнуудад жил тутам 35 сая дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэгдэж, автомашин, хөдөө аж ахуй, уул уурхайн болон барилгын машин механизм, төмөр замын ба тээврийн хэрэгслүүд тавигдаж энергийн гол эх үүсгэгч болсоор байна. Өнөөдөр дэлхий даяар ашиглагдаж байгаа дотоод шаталтат хөдөлгүүрийн хүчин чадлын нийлбэр нь дэлхийн бүх дулааны цахилгаан станцын хүчин чадалаас 8 дахин илүү байна. Шинжлэх ухаан технологийн хөгжил, дэвшил нь хөдөлгүүрийн үйлдвэрүүдэд өргөнөөр нэвтрэх болсноор дотоод шаталтат хөдөлгүүрийг өндөр хүчин чадалтай, шатахуун бага зарцуулдаг байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл багатай, хөдөлгүүрийн механизм, систем, эд ангиудыг өвөрмөц хийцтэйгээр зохион бүтээх ихээхэн боломжийг олгож байна. 

Хөдөлгүүр бол ямар нэг төрлийн эрчим хүчийг механикийн эрчим хүчинд шилжүүлдэг машин юм. Авто машинд гол төлөв дотоод шатлагат дулааны хөдөлгүүр тавина.  Өөрөөр хэлбэл түлшийг шууд цилиндрийн дотор шатааж, ялгарсан дулааны эрчим хүчийг тахир голт шатуны мехнизмийн тусламжтайгаар механикийн ажилд шилжүүлдэг. Хөдөлгүүрийн ажиллах зарчимийг тайлбарлахын тулд цилиндр поршень, хуруу, шатун тахир гол эдгээрийн харилцан үйлчлэлийг авч үзье.Үүнд поршень цилиндрын дотор чөлөөтэй хөдөлхүйц болгоё. Дараа нь цилиндрийнхээ шатах хольцийг /агаар ба бензины уурын хольц/ оруулж цахилгаан очоор шатаавал холимогийн шаталтаас үүссэн хий нь халж цилиндрийн дотор исэлдэхдээ поршень дээр дарж түүнийг доош хөдөлгөнө. Нэгэнт поршень нь шатунтай нугасан холбоотой бөгөөд шатун нь тахир голын хүзүүтэй мөн нэг адил хөдөлгөөнтэй холбогдсон учир поршенг шатуны хамт хөдлөхөд тахир гол, бас тахир голын ороосон үзүүрт бэхлэгдсэн эрчлүүр /маховик/ эргэх болно. Ийнхүү поршенийн шулуун хөдөлгөөн тахир гол эрчлүүрын эргэлдэх хөдөлгөөнд шилждэг байна. Хөдөлгүүрийг цаашид тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд цилиндрийг шатсан хийнээс цэвэрлэж шинэ холимогоор дүүргэнэ.Үүний тулд цилиндрийн дээд талд клапангаар таглаастай оруулах ба гаргах нүхнүүд байдаг.

Эрчлүүрийг маш хүнд хийдэг бөгөөд тэр нь холимгийг шатах үед нэлээд хурдыг биедээ нөөцлөн поршенг дараачийн шаталт хүртэл цилиндрын дотор хөдөлгөнө. Поршенг дээш хөдлөхөд гаргах клапан нээгдэж ажилласан хийг гадагш гаргана. Тахир гол цаашид үргэлжлэн эргэхэд поршень доошоо явж цилиндрийн дотор сийрэлт үүсгэх бөгөөд үүний нөлөөгөөр оруулах клапангаар гаднаас шинэ шатах холимог цилиндэрт орно. Поршенг доод байранд байхад холимогийг шатаавал хийн даралтыг зохистойгоор ашиглаж чадахгүй. Иймд поршенг дээд байранд хүргэж ажлын холимогоо шахах хэрэгтэй.Үүний дараа нь шахагдсан ажлын холимогийг шатаахад даралтын хүчинд поршень дахин доош хөдөлнө. Поршенгийн эцсийн барилтын цэгийг туйлын цэг гэх ба поршенгийн явалт гэнэ. Поршень нэг удаа эргэхэд тахир гол хагас буюу 180 градус эргэнэ. Поршенг дээд туйлынхаа цэгт байхад түүний дээр үүсэх хөндийг шатах хөндийн эзэлхүүн гэнэ. Поршень дээд туйлын цэгээс доод туйлын цэгт очиход үүсэх чөлөөтэй хөндийг цилиндрийн ажлын эзэлхүүн гэнэ. Олон цилиндэртэй хөдөлгүүрийн бүх цилиндрийн ажлын эзэлхүүний нийлбэрийг цилиндрийн бүтэн эзлэхүүн гэнэ. Шатах холимог цилиндэрт орохдоо түүний бүтэн эзэлхүүнийг дүүргэх бөгөөд шахалтын эцэст холимогийн эзлэх эзэлхүүн нь шатаах хөндийн эзэлхүүний хэмжээнд хүртэл багасна. Цилиндрийн бүтэн эзэлхүүнийг шатаах хөндийн эзэлхүүнд харьцуулсан харьцааг шахалтын зэрэг гэнэ. Нэг цилиндртэй хөдөлгүүрийн ажиллагаанаас үзэхэд ажлын холимгийг шатаахын тулд оруулах, шахах, гаргах 3 туслах ээлжүүд шаардагдаж байна.
1. Оруулах цилиндрт шатах холимог оруулна. Энэ үед поршень дээд туйлын цэгээс доод туйлын цэг рүү хөдлөх бөгөөд оруулах клапан нээлттэй гаргах клапан хаалттай байна.
2. Шахалт ажлын холимогийг шатаахад бэлтгэж шахна. Поршень доод туйлын цэгээс дээд туйлын цэг рүү өгсөх бөгөөд 2 клапан хаалттай байна. Ажлын холимгийн эзэлхүүн 6-7 дахин багасан шахагдаж даралт нь 10-12кг/см2 хүрч 300-400 градус хүртэл хална.
3. Ажлын явалт шатсан түлшны дулааны эрчим хүчийг механикийн ашигтай ажилд шилжүүлнэ. Шахагдсан ажлын холимог нь цахилгааны очоор шатаж түүнээс гарсан хийнүүд 2200-2500 градус хүртэл халж тэдгээрийн тэлэлт нь эрс тэлэгдэж 30-40 кг/см2 ын даралтаар поршень дээр үйлчэж байгаа даралт шатунаар дамжиж тахир голд хүрч түүнийг эргүүлэгч моментийг үүсгэнэ. Хөдөлгүүрийн эргүүлэгч момент нь килограмм метрээр хэмжигдэх бөгөөд оруулах клапан хаалттай гаргах клапан нээлттэй байна. Хөдөлгүүрийн ажиллах явц дээрх журмаар давтагдан явагдаж, цилиндрийн дотор тусгай дарааллаар явагдах /шахах, ажилах, гаргах/ явцуудын нийлбэрийг ажлын цикл гэнэ.

Ажлын ээлжүүд нь поршенгийн 4 явалт, тахир голын 2 бүтэн эргэлтэнд явагдаж дуусдаг хөдөлгүүрийг 4 ээлжийн (тактын) гэдэг. Авто машины хөдөлгүүрийг асаахын тулд тахир голыг стартер буюу гар хөшүүргээр эргүүлж анхны тэсрэлтыг үүсгэх ба цаашдын ажиллагаа нэг цилиндэртэй хөдөлгүүрт бол эрчлүүрийн эрчээр олон цилиндрийн хөдөлгүүр, бусад цилиндрт тэсрэлтын хүчээр үргэлжлүүлэн явагдана. Нэг цилиндртэй хөдөлгүүрийн тахир гол жигд бус эргэж, тогтворгүй ажилдаг нь түүний түүний үндсэн дутагдал болно. Иймд орчин үеийн авто машины хөдөлгүүрийг 4,6,8 цилиндртэйгээр хийдэг бөгөөд тэсрэлт нь цилиндр бүрт дараалан явагдана. Дотоод шаталтын хөдөлгүүрт ажлын циклийн бүх ээлжүүдийг гүйцэтгэхэд тахир голт шатууны ба хий хувиарлах механизмууд, хөргөх, тослох, тэжээх асаах системүүд шаардагдана.
1. Тахир гол-шатуны механизм нь поршенгийн өгсөж уруудах шулуун хөдөлгөөнийг тахир голын эргэх хөдөлгөөнд шилжүүлэх үүрэгтэй
2. Хувиарлах механизм нь шатах холимогийг цилиндрт цаг тухайд нь оруулах, цилиндрээс ажилласан хийг гаргах үүрэгтэй.
3. Хөргөлтын систем хөдөлгүүрийн эд ангийг хөргөх үүрэгтэй бөгөөд ихэнхдээ шингэн хөргөлтийг хэрэглэдэг.
4. Тослолтын систем хөдөлгүүрийн үрэлцэн ажиллаж байгаа эд ангиудыг тослох тэдгээрийг хөргөлцөх тосыг цэвэрлэх үүрэгтэй
5. Тэжээлийн систем түлш ба агаарыг цэвэрлэж карбюторт өгөх, шатах холимогийг бэлтгэх, түүнийгээ цилиндрт оруулах цилиндрээс ажилласан хийг гаргах үүрэгтэй.
6. Асаалтын систем цахилгаан очийг үүсгэж, түүгээр цилиндрийн доторх шатах холимогыг шатаах үүрэгтэй. 

Бензин хөдөлгүүрийн механизм системүүдийн хийцийн онцлогууд. Орчин үеийн бензин хөдөлгүүрийн хийцэд гарч байгаа өөрчлөлтүүд нь нэг талаас ажлын процессийн бүтээмжийг дээшлүүлэх, нөгөө талаас бүх төрлийн механик алдагдлуудыг дээд хэмжээгээр багасгах найдвартай ажилгааг хангах, эдэлгээт хугацааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тахир гол шатуны механизм эд ангиудын онцлог. Орчин үеийн хөдөлгүүрийн блок нь ихэвчлэн нимгэн хантай ширмээр хийгдэж байна. Блокны хэлбэр дүрс, хэмжээг тооцоолон бодох техникийн тусламжтайгаар тодорхойлох болсон нь бат бөх чанар сайтай жингийн хувьд хөнгөн хийцтэй блок үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна. Блокын бат бөх чанарыг дээшлүүлэхийн тулд нэмэгдэл хана, ирмэг гарах, блокны доод ирмэгийг тахир голын төвшингөөс доош байрлуулах, сугардаггүй хуурай гильзтэй зохион бүтээлийг ашиглах зэрэг арга хэмжээг авч байна. Sitroen, pengeot Volvo гэх мэт фермүүд ширмэн блокноос гадна цахиур үлэмж хэмжээгээр агуулсан хөнгөн цагааны хайлшаар блок цутгаж байна. Энэ тохиолдолд блокын гильзийг ширмээр хийж блоконд шахан суулгана. Үүний зэрэгцээ Relnolds-metals фермийн технологийн дагуу Porsche 928, Mersedes benz 500 SL, Audi 100 маркийн авто машины хөдөлгүүрийн блокийг хөнгөн цагааны хайлшаар бүхэлд нь үйлдвэрлэж байна. Энэ технологоор блок үйлдвэрлэхэд 17% ийн цахиур агуулсан хөнгөн цагааны хайлшийг ашигладаг. Ийм хийцийн блокын гильзний ажлын гадаргууг цахилгаан химийн аргаар боловсруулах ба үүний үр дүнд цилиндрийн гадаргуу дээд цахиурын талстыг агуулсан элэгдэлд тэсвэртэй бүтэц үүсдэг. Ийм технологи хэрэглэсний үр дүнд блокын гильзийг ширэм буюу гангаар тусгайд нь хийх шаардлаггүй бөгөөд хөнгөн цагаан гильзний дотор поршень шууд суурилуулах боломжтой болсон байна.
Эх сурвалж http://www.medeelel.mn/medleg/index.php ... pn=1&pag=2


Code: Select all

Хөдөлгүүрийн ерөнхий бүтэц ажиллах зарчим

engine_works1_1Хөдөлгүүр нь янз бүрийн үүрэг гүйцэтгэх механизм системүүдээс тогтдог. Хөдөлгүүрийн ерөнхий бүтэц,ажиллах зарчимыг дөрвөн ээлжит нэг цилиндртэй карбюраторт хөдөлгүүрээр жишээ болгон авч үзье. Цилиндр дотор поршен бүсний хамт байрлаж, тахир голтой шатунаар холбогдно. Тахир гол эргэхэд поршен ухрах давших хөдөлгөөн хийх бөгөөд тахир голоос хуваарилах гол эргэлт авна. Хуваарилах гол нь хий хуваарилах механизмын бусад эд ангиар дамжуулан оруулах болон гаргах хавхлагийг нээнэ.

Поршен доош шилжихэд оруулах хавхлаг нээгдэж, цилиндрийн дотор сийрэгжилт уусч шатах холимог карбюратороос сорогдон цилиндрт ордог. Шатах холимог урьдчилан карбюраторт бэлтгэгддэг. Поршен дээш шилжихэд хоёр хавхлаг хоёул хаагдаж ажлын холимог шахагдна. Поршенг тодорхой байрлалд ирмэгц очлуураар цахилгаан нум уусч холимгийг асаана. Үүний дунд өндөр температур ба даралттай хий уусэх бөгөөд хийн тэлэх даралтын уйлчлэлээр поршен доош шилжихдээ шатунаар тахир голыг эргэлтэнд оруулна. Ийнхүү поршенгийн ухрах давших хөдөлгөөн тахир голын эргэх хөдөлгөөн болж хувирдаг. Поршен дээш шилжихэд гаргах хавхлаг нээгдэж цилиндрийн дотроос шатсан хийг турж гаргана.

Автомашины хөдөлгүүр нь тахир гол шатуны механизм, хий хуваарилах механизм, хөргөх ба тослох систем, тэжээлийн систем, анх асаах систем, карбюраторт хөдөлгүүр онцлог нь асаалтын системтэй байна. Олон цилиндртэй хөдөлгүүрт цилиндрийн ажлын эзлэхүүнийг цилиндрийн тоогоор үржээд литрээр илэрхийлснийг литраж гэнэ. Шахалтын зэрэг нь поршен доод туйлын цэгээс дээд туйлын цэг хүртэл шилжихэд цилиндрийн бүрэн эзлэхүүн хэд дахин багасахыг илтгэнэ. Карбюраторт хөдөлгүүрийн шахалт зэрэг е=6.5-10, дизель хөдөлгүүрийнх е = 14 - 21 хооронд байдаг.

 

Шахалтын зэрэг ихэсхэд хөдөлгүүрийн чадал өсч түлшний хэмнэлт сайжирдаг. Цилиндрийн диаметр D болон поршенгийн явалт S нь хөдөлгүүрийн хэмжээг тодорхойлох гол үзүүлэлт болдог.
piston

 

    Доод туйлын цэг - Поршенгийн хамгийн доод байрлалд харгалзах цэг (ДоТЦ)
    Тахир голын радиус - Тахир голын үндсэн хүзүүний тэнхлэгээс шатуны хүзүүний тэнхлэг хуртлэх зай
    Поршенгийн явалт S - Поршенгийн туйлын цэгүүдийн хоорондох зай. Энэ нь тахир голын радиусыг хоёр дахин авсантай тэнцүү байдаг. Поршен нэг явалт хийхэд тахир гол хагас буюу зуун наян градусын өнцгөөр эргэнэ.
    Ээлж - Поршенгийн нэг явалтанд хийгдэх ажлын циклийн хэсэг.
    Шатах хөндийн эзлэхүүн Vш , - Поршен дээд туйлын цэгт байрлах үед түүний дээр үлдэх эзлэхүүн
    Цилиндрийн ажлын эзлэхүүн Vа - поршен дээд туйлын цэгээс доод туйлын цэг хүртэл шилжихэд чөлөөлөгдөх хэсгийн эзлэхүүн
    Цилиндрийн бүрэн эзлэхүүн Vh - Поршен доод туйлыг цэгт байрлах үед түүний дээр үлдэх эзлэхүүн. Цилиндрийн бүрэн эзлэхүүн нь шатах хөндлийн эзлэхүүн болон цилиндрийн ажлын эзлэхүүний нийлбэртэй тэнцүү байна. (Vа = Vш + Vh)

 

Хөдөлгүүрийн ажлын цикл

Дотоод шаталтын хөдөлгүүрийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд цилиндрт тогтоосон дарааллаар явагдах процессуудын нийлбэр цогцсыг хөдөлгүүрийн ажлын цикл гэдэг. Хөдөлгүүрийн ажлын цикл нь оруулах, шахах, шатах-тэлэх, гаргах процессоос тогтдог. Ажлын цикл нь тахир голын хоёр эргэлт буюу поршенгийн дөрвөн явалтад хийгдвэл түүнийг дөрвөн ээлжит хөдөлгүүр гэнэ. Харин тахир голын нэг эргэлт буюу поршенгийн хоёр явалтанд ажлын цикл хийгдэж байвал түүнийг хоёр ээлжит хөдөлгүүр гэнэ. Дөрвөн ээлжит хөдөлгүүрийн ажлын үеийг авч үзье. Үүний тулд индикаторын диаграммыг ашиглая. Энз нь цилиндрийн эзлэхүүнээс түүний доторх даралт ажлын нэг циклийн туршид хэрхэн хамаарахыг харуулдаг.

Агаарын хэвийн орчны - даралтыг Рo шугамаар харуулав. Оруулах ээлж нь поршен дээд туйлын цэгээс доод туйлын цэг хуртэл шилжих буюу тахир гол 180 градус өнцгөөр эргэх уед явагдана. Оруулах ээлж эхлэх үед цилиндрт үлдэгдэл хий байх тул даралт нь агаарынхаас ялимгүй их байна. Оруулах ээлж эхлэх мөчид оруулах хавхлаг нээгдсэн байна. Поршен дээд туйлын цэгээс холдохын хирээр цилиндрийн доторх даралт багасч, сийрэгжил (г. шугам) үүсдэг. Сийрэгжлийи хэмжээ нь оруулах хэсгийн эсэргүүцэл, тахир голын эргэлтийн хурдаас хамаарна. Оруулах ээлжийн дундаж даралт 0.08-0.09 МПа (0.8-0.9 кг/см2), дизель хөдөлгүүрт карбюраторт хөдөлгүүрийнхээс арай их байна. Даралтын ялгаврын нөлөөгөөр карбюраторт хөдөлгүүрт шатах холимог, дизель хөдөлгүүрт цэвэр агаар сорогдон цилиндрт орно. Үүнийг шинэ цэнэг гэнэ. Шинэ цэнэг оруулах хоолойн хана, хөдөлгүүрийн гавал, цилиндрийн хананд шүргэж, мөн цилиндрт үлдсэн шатсан хийтэй холилдсоноос халдаг. Ийнхүү оруулах ээлжийн эцэст цилиндрийн дотор хийн температур карбюраторт хөдөлгүүрт 80-120°С, дизель хөдөлгүүрт 50-80°С хүрдэг, Цилиндрийг шинэ цэнэгээр хэр дүүргэж байгааг цилиндрийн дүүргэлтийн коэффициентээр илэрхийлдэг ба Үүнийг цилиндрт орж байгаа шинэ цэнэгийн эзэлхүүнийг цилиндрийн бүрэн эзэлхүүнд харьцуулж тодорхойлдог. Цилиндрийн дүүргэлтийн коэффициент карбюраторт хөдөлгүүрт 0,75- 0,85, дизель хөдөлгүүрт 0,9 орчим байдаг. Зарим хөдөлгүүрт цилиндрийн дүүргэлтийг сайжруулахын тулд оруулах ээлжийн үед шинэ цэнэгийг даралтаар үлээлгэж цилиндр рүү оруулдаг.
four-stroke-engine_autohelp


Шахах ээлж нь поршен доод туйлын цэгээс дээд туйлын цэг рүү шилжих буюу тахир гол 180-360° хүртэл өнцөгөөр эргэх үед явагдана. Оруулах болон гаргах хавхлаг энэ ээлжинд хаалттай байна. Поршен дээш шилжихийн хирээр цилиндрийн доторх хийн даралт агаарын даралтаас илүү гарч цаашид нэмэгдсээр шахах ээлжийн эцэст карбюраторт хөдөлгүүрт 0,9-1,5 МПа (9-15кг/см2), дизель хөдөлгүүрт 3,5-4,5 МПа (35-45 г/см2) хүрнэ, Цилиндрийн доторх хийн даралт ихсэхэд мөн температур нь өсч шахах ээлжийн эцэст карбюраторт хөдөлгүүрт 270-480 °С, дизель хөдөлгүүрт 450-650 °С хүрдэг Түлшийг гүйцэд сайн шатаахын тулд поршен дээд туйлын цэгт ирэхээс өмнө (2 цэгт) карбюраторт хөдөлгүүрт цахилгаан очоор, дизель хөдөлгүүрт Түлшийг маш нарийн ширхэгээр тоосруулан цацаж шаталтыг үүсгэнэ.

Шатах-тэлэх ээлж нь поршен дээд туйлын цэгээс доод туйлын цэг рүү шилжих буюу тахир гол 360-540° хүртэл өнцөгөөр эргэх үед явагдана. Шаталтын дунд цилиндр дэх даралт ба температур огцом нэмэгдэнэ. Цилиндр дэх хийн даралт хамгийн их болох поршенгийн байрлал тахир гол дээд туйлын цэгээс 10-15° өнцгөөр өнгөрсөн үетэй тохирч байвал хийн тэлэлтийн ажлыг хамгийн үр ашигтай ашигладаг. Энэ ээлжинд цилиндр дэх хийн хамгийн их даралт карбюраторт хөдөлгүүрт 4-5,5 МПа (40-55кг/см2) дизель хөдөлгүүрт 7-8 МПа (70-80 кг/см2) хүрдэг. Шаталтын эцэст цилиндрийн доторх хамгийн их карбюраторт хөдөлгүүрт 2200-2500 °С, дизель хөдөлгүүрт 1500-1900 °С хүрдэг. Шатсан хийн даралт поршенг шилжүүлж ашигтай ажил хийх тул энэ ээлжийн поршенгийн хийх явалтыг ажлын явалт гэдэг. Тэлэх ээлжинд поршен доод туйлын цэг руу шилжихэд цилиндрийн доторх эзлэхүүн ихсэх тул хийн даралт буурдаг.

Гаргах ээлж поршен доод туйлын цэгээс дээд туйлын цэг руу шилжих буюу тахир гол 540-720° өнцгөөр эргэх үед явагдана. Энэ үед гаргах хавхлаг нээлттэй байх бөгөөд поршен шатсан хийг цилиндрээс түрж гаргана. Гаргах ээлжийн эцэст цилиндрийн дотор хийн даралт 0,1-0,12 МПа (1 -1,2кг/см2), температур 600-950 °С хүртэл буурдаг.

Хоёр ээлжит хөдөлгүүрт нь төрлөөсөө хамаарч шатах холимог эсвэл агаарыг урьдчилан тусгай шахуургаар шахна. Эхний ээлж поршен доод туйлын цэгээс дээд туйлын цэг рүү эрчлүүрийн хүчээр шилжих үед явагдана. Эхлээд цилиндрийн доод хэсэгт байрлах оруулах ба гаргах цонх нээлттэй байна. Карбюраторт хөдөлгүүрт шатах холимог, дизельд агаарыг шахуургаар оруулах цонхоор шахаж оруулахад, цилиндр дотор байсан шатсан хий гаргах цонхоор түрэгдэн гарна. Поршен дээш шилжсээр эхлээд оруулах, дараа нь гаргах цонхыг таглаж, цилиндрт шахах, процесс явагдана.

Поршен дээд туйлын цэгт ирэх үед карбюраторт хөдөлгүүрт цахилгаан очоор ажлын холимгийг асааж шатаах ба харин дизель хөдөлгүүрт улайссан агаар руу Түлшийг тоосруулан цацаж асаадаг. Ийнхүү поршенгийн эхний явалтанд цилиндрийг дүүргэх, шахах процессууд явагдаж, шатах процесс эхэлдэг.

Хоёр дахь ээлж нь поршен дээд туйлын цэгээс доод туйлын цэг руу шилжих үед явагдана.

Түлшний шаталтаас цилиндр доторх хийн даралт, температур ихэсдэг. Хийн даралтын үйлчлэлээр поршен доош шилжиж, ашигтай ажил хийнэ. Поршен доош шилжихэд эхлээд гаргах цонх нээгдэж, шатсан хий даралтаараа энэ цонхоор гадагш гарч эхэлнэ. Цаашид оруулах цонх нээгдэх үед цилиндрийн доторх даралт шахуургын шахах даралтаас бага болсон байх тул шатсан хийг гадагш үлээж гаргана. Үүнийг үлээх процесс гэж нэрлэнэ.

Ийнхүү түлшний шаталт дуусч тэлэх, үлээх процесс дараалан явагдна. Хоёр ээлжийн хөдөлгүүр түлшний зарцуулалт ихтэй, эдэлгээний хугацаа бага, шатсан хий нь хортой хольц их агуулдаг тул ерген ашиглагддаггүй. Түлшний шаталтаас цилиндр доторх хийн даралт, температур ихэсдэг. Хийн даралтын үйлчлэлээр поршен доош шилжиж, ашигтай ажил хийнэ. Поршен доош шилжихэд эхлээд гаргах цонх нээгдэж, шатсан хий даралтаараа энэ цонхоор гадагш гарч эхэлнэ. Цаашид оруулах цонх нээгдэх үед цилиндрийн доторх даралт шахуургын шахах даралтаас бага болсон байх тул шатсан хийг гадагш үлээж гаргана. Үүнийг үлээх процесс гэж нэрлэдэг. Үлээх үед цилиндр шинэ цэнэгээр дүүрч, ажилласан хийг гаргадаг. Хоёр дахь ээлжинд Ийнхүү түлшний шаталт дуусч тэлэх, үлээх процесс дараалан явагдна.
Эх сурвалж autohelp.mn

Re: Мотор

Posted: Mon Nov 28, 2011 12:13 pm
by Toogy
Би бас энэ жилээс мотороо халааж зогсохоо багасгаад байгаа штээ. Зогсоол дээр хучаад орхичихдог болохоор өглөө гарч ирээд эхлээд машинаа асаачихаад хучлагаа эвхэж багажиндаа хийчэхээд л шууд хөдөлдөг. Энэ хооронд усны зүү бараг эхний зураасандаа хүрчихсэн л байдаг. Орой харихдаа харин асаагаад 2 минут орчим зогсодог юм.

Re: Мотор

Posted: Tue Nov 29, 2011 2:17 pm
by 2ubs8
зааа мэдкүү...
царцуу тостой мотор, автомат кропыг хуурайгаар нь хөдөлгөөд байхад ч дээ... хөдөлгүүрийн тослох системийн анхан шатны ойлголттой болоод энэ тухай яриул... тосгүй мотор хорооп явж байна гээд ядаж төсөөл дөө...
дор хаяж усны зүү доод зурааснаас дээшлүүж байж хөдөлбөл юу юм гэхээс...
одоо шөнөдөө -30 хүрж байхад би л лав 10-15 мин халаадаг...

Re: Мотор

Posted: Tue Nov 29, 2011 5:45 pm
by red
2ubs8 wrote:зааа мэдкүү...
царцуу тостой мотор, автомат кропыг хуурайгаар нь хөдөлгөөд байхад ч дээ... хөдөлгүүрийн тослох системийн анхан шатны ойлголттой болоод энэ тухай яриул... тосгүй мотор хорооп явж байна гээд ядаж төсөөл дөө...
дор хаяж усны зүү доод зурааснаас дээшлүүж байж хөдөлбөл юу юм гэхээс...
одоо шөнөдөө -30 хүрж байхад би л лав 10-15 мин халаадаг...
араануудаа бас 5-10 сек орчим хооронд нь шилжүүлж коропныхоо тосыг хадаах хэрэгтэй.

Re: Мотор

Posted: Tue Dec 06, 2011 8:07 pm
by Javkhlan
DOHC, SOHC

Code: Select all

DOHC  (Double Over Head Camshaft ) - Цилиндрийн гавлын дээр байрлалтай хос хуваарилах нудраган гол.
Хөдөлгүүрийн оруулах болон гаргах клапанг тус тусд нь хуваарилах нудраган голоор онгойлгодог механизм. 2  хуваарилах нудраган гол хэрэглэснээр нэг хуваарилах гол дээр ирэх клапангийн буцаах пүршний үйлчиллэлийг багасагасан.

Мөн хос хуваарилах голын нудрага  нь шууд клапангийн толгойдээр дарж нээдэг болсноор хөдөлгүүрийн эргэлт ба хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой болжээ. Гэвч клапангийн зайг өөрчлөх зорилгоор дохиурыг хэрэглэдэг байсан ч SOHC хөдөлгүүрийн дохиураас өөр бүтэцтэй далавч хэлбэртэй болсон байна.Зах зээлд байгаа хөдөлгүүрүүдийг авч үзвэл ихэнхдээ дохиур хэрэглэхгүйгээр шууд түлхэлттэй хэлбэр нь өргөн тархсан байна. Хөдөлгүүрийн дээд анги болох гавлын хэлбэр хэмжээ,шатах хөндийн зэрэг хэсгүүдийг хийхэд хялбар болсон боловч зөвхөн хуваарилах голыг сольсноор ихээхэн өөрчлөлт гарна гэдэг өрөөсгөл юм. Хэдий дээрх давуу талууд гарсан ч DOHC хөдөлгүүрийг хийхэд орох деталиуд нэмэгдэх, дээд гавлын хэмжээ томорч өртөг өсөх зэрэг таагүй үр дүн бас байсан юм.



SOHC, OHC (Single Over Head Camshaft)-Цилиндрийн гавлын дээр байрлалтай дан хуваарилах нудраган гол.
Цилиндрийн гавлын дээр байрлах нэг хуваарилах голоор оруулах болон гаргах клапангуудыг нээж хаадаг механизм бөгөөд DOHC хөдөлгүүр гарахаас өмнө OHC гэдэг байгаад дараа нь ялгах үүднээс S үсэг нэмж SOHC гэж нэрлэх болсон байна. Мөн клапанг шууд дарж нээдэг хувилбар байдаг. Өмнөх үеийн OHV хөдөлгүүрийг бодвол хуваарилах нудраган гол нь гавлын дээр байрладаг болсон нь хажуу доод байрлалтай нудраган голоос дамжуулах цөн буюу хөдөлгөөн дамжуулах саваа хэлбэрийн ган шилбийг халсан байна. Орчин үед ихэвчлэн хэт бага ангиллын жижиг автомашины хөдөлгүүрт энэ механизмыг ашигладаг юм байна.



OHV ( Over Head Valve)- клапангийн дээд, хуваарилах нудраган голын хажуу доод байрлалтай хөдөлгүүр.

SOHC ба DOHC механизмыг бодвол хуваарилах гол нь хөдөлгүүрийн хажуу доод бөөрөнд байрлаж тахир голоос араагаар эргэлт авч хөдөлгөөнийг цөн буюу  шилбээр дамжуулан дохиуруудыг хөдөлгөж дохиур нь клапанг дарж онгойлох зарчмаар ажилдаг. Мөн энэ зарчмын дутагдал болох дохиурыг түлхэх цөнг хэрэглэхгүй байх зорилгоор хуваарилах нудраган голыг дээшлүүлж яг цилиндрийн  дээр биш хажуу дээд талд  байрлалтаар хийж өгсөн байдаг. Ингэсэнээр DOHC хөдөлгүүрийн адил очлуурыг цилиндрийн эгц дээрээс нь хийх боломжтой болсон байдаг.  Тахир голоос гинжээр эргэлт авдаг. Үүнийг зарим тохиолдолд SOHC хөдөлгүүртэй андуурах явдал байдаг байна. Ийм байрлалатай OHV хөдөлгүүрийг “high  camshaft” хөдөлгүүр гэж нэрлэх явдал байна.
эх сурвалж autohelp.mn

Re: Мотор

Posted: Tue Dec 27, 2011 12:49 am
by monhoo
halaahgui gedeg chin demii bhaa yachij bodson baig gehed guitset halaagui motor haaz muu awaad neg huch ni sul orgiol bdag shdeee

Re: Мотор

Posted: Fri Jan 06, 2012 12:33 pm
by t_taivan1210
Intercooler bolon BOV 2-n uureg ach tusiin tuhai delgerengui biched uguh hun bnuu??

Re: Мотор

Posted: Fri Jan 06, 2012 1:36 pm
by togtuun
bi halaaltgui grajid tavidag yum teed asaagaad grajaa tugjeed gertee orood ooriigoo bas halaandaa hehe haluun tsai uugaad ochihod buur goliin zuraas ni deer irtsen bdag teed l gargandaa haaya yaarah yum bol ehnii zuraasnaas yadaj deesh gargaj bj l hodlonodoo hehe ingesen l deer bh gej boddiin

Re: Мотор

Posted: Fri Jan 06, 2012 9:54 pm
by boroldoi


Энэ хөдөлгүүрийн дуунд согог байна уу? исузу 4gj2 3.1 TDI. Сүүлд гарсан 4jx1 3.0 хөдөлгүүрээсээ илүү найдвартай шалгарсан хөдөлгүүр л гэж хаа сайгүй байх юм. Зарим нь ийм чанга дуутай зарим нь арай гайгүй янз бүр байхын.

Re: Мотор

Posted: Sat Jan 07, 2012 12:47 am
by bd
Би хөдөлгүүрийн мэргэжилтэн биш л дээ гэхдээ дуу хураагуурт бичэгдсэнээр сонсоод бүрэн мэдэхгүй шүү дээ.

Re: Мотор

Posted: Sat Jan 07, 2012 1:51 pm
by Toogy
Hey, engiin 2.0 motortoi mashind VVT-i tai 2.0 motor tawibal her ajillagaatai we? motornoos gadna yu yu ni soligdoh we? solij tawij bsan hun bna uu?

Re: Мотор

Posted: Mon Jan 09, 2012 11:22 am
by Ochki
boroldoi wrote: Энэ хөдөлгүүрийн дуунд согог байна уу? исузу 4gj2 3.1 TDI. Сүүлд гарсан 4jx1 3.0 хөдөлгүүрээсээ илүү найдвартай шалгарсан хөдөлгүүр л гэж хаа сайгүй байх юм. Зарим нь ийм чанга дуутай зарим нь арай гайгүй янз бүр байхын.
huiten deeree diesel bol iimerhuu l duugarch asdagshde. tgd jaal halaad irheeree namsaad irne.

Re: Мотор

Posted: Mon Jan 09, 2012 11:23 am
by Ochki
toogy wrote:Hey, engiin 2.0 motortoi mashind VVT-i tai 2.0 motor tawibal her ajillagaatai we? motornoos gadna yu yu ni soligdoh we? solij tawij bsan hun bna uu?
computer solij l taarnada. dagaad tseej utas bas solih bh.

Re: Мотор

Posted: Mon Jan 09, 2012 11:30 am
by Naba
Ochki wrote:
toogy wrote:Hey, engiin 2.0 motortoi mashind VVT-i tai 2.0 motor tawibal her ajillagaatai we? motornoos gadna yu yu ni soligdoh we? solij tawij bsan hun bna uu?
computer solij l taarnada. dagaad tseej utas bas solih bh.
Хэрэв одоо байгаа хөдөлгүүр чинь хэвийн бол хэрэггүй гэж зөвлөе! Үр дүн нь мэдрэгдэхгүй л болов уу? харин зүгээр асууж байгаа бол ECU, цээж утас, дээд анги сольж таарах байх бусдаар бол адилхан.