Honda Civic Hybrid /2002/ худалдаж авсанаас хойш 1 жил гаран хугацаа өнгөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор хуучин форум дээр бичиж байсан тоймоо edit хийж шинэчлэн бичихээр шийдлээ.
Манайхан ер нь "compact/subcompact sedan" гэвэл "Toyota" л гээд байхаас биш Японы бусад үйлдвэрлэгчийн жижиг оврын тэргүүдийг төдийлөн ойшоохгүй байгаа нь их сонирхолтой санагддаг.
Жишээ нь дэлхийд Honda-гын "compact" тэргүүд борлуулалт, нэр хүнд, үнэ цэнэ, тав тух, аюулгүй байдал мэтээрээ байнга эхэнд явдаг гэдгийг олон ч удаа уншиж байлаа, ийш тийшээ явахдаа их ч анзаарж харах юм.
Одоо болтол манайд албан ёсны Dealer нь орж ирээгүй. Мөн хүмүүсийн дунд: "Honda "кроп" муу 100мянган км яваад ирэхээрээ байхгүй болдог" гэсэн явган яриа их байдаг юм билээ. Энэ мэтээс ч болдог юмуу эсвэл манай Монголын нөхцөл байдлаас ч болдог юмуу, манайд япон тэргүүд дунд Honda-нууд тооны хувьд харьцангүй цөөхөн байгаа ажигладдаг. Үүнээс шалтгаалаад сэлбэгийн олдоц Toyota-тай харьцуулалтгүй бага байдаг.
За ямартаа ч байсан юуны өмнө өөрийн тэрэгний талаар жижигхэн албан ёсны танилцуулгыг орчуулж бичээд дараа нь өөрийн санал оноогоор үргэлжлүүлъе.
Civic Hybrid нь 2001 оноос эхлэн Японы зах зээлд борлуулагдаж эхэлсэн бөгөөд 7дахь үеийн Honda Civic дээр суурилагдан, тухайн үеийн дэлхийн хамгын бага шатахуун зарцуулалтай, 5 зорчигч бүхий суудлын sedan болж байжээ. 2002 оноос эхлэн АНУ-ын зах зээлд "2003 оны загвар" болон нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд 2001-2005 хооронд үйлдвэрдэгдсэн Hybrid-ууд нь 1дэх үеийнх ба 2005–2011 оны хооронд үйлдвэрлэгдсэнийг 2дах үеийн Civic Hybrid гэж нэрлэдэг.
1дэх үеийн Civic Hybrid
1дэх үеийн Civic Hybrid "Facelift"
2дахь үеийн Civic Hybrid
Тус автомашин нь Honda-гын анхны Hybrid систем-тэй Insight загварын дараа хоёр дахь Hybrid систем бүхий автомашин болж үйлдвэрлэгдсэн бөгөөд техник үзүүлэлтийн хувьд:
"1.3 L LDA series I4 SOHC" үндсэн хөдөлгүүр дээр суурилсан бөгөөд 1.3литрийн багтаамжтай, 4 циллиндертэй, 85морьний хүчтэй, VTEC Cylinder Cut-off System-тэй бөгөөд энэ нь deceleration болох үед 3 циллиндер-ээ унтраах горимтой. "1.3 L LDA series I4 SOHC" нь Honda-гын бүтээсээн хамгийн бензинд хэмнэлттэй хөдөлгүүрүүдийн нэг бөгөөд 2дахь үеийн Civic Hybrid дээр бага зэрэг өөрчилөн дахин ашигласан байдаг.
Циллиндер болгон дээрээ хос очлууртай ба энэ нь хос хавхлагт камер дахь агаар/шатахууны холимогын тэсрэлтийг дэмжих үүрэгтэй.
Туслах цахилгаан мотор нь 10 kW чадалтай 13морьний хүчтэй ба "144V бүхий 6.0 A·h чадалтай Nickel-metal hydride" баттерэй-нуудтай холбогдсон байдаг.
Энэ нь deceleration хийх үед цахилгаан генераторын үүрэг гүйцэтгэн, өөрийн баттерэй-нуудыг цэнэглэх зарчимтай бөгөөд үүнийг "regenerative braking" гэж нэрлэдэг.
Тус Цахилгаан мотор нь үндсэн хөдөлгүүр болон кроп 2-ын дунд байрлах бөгөөд дээр дурдсан зарчимын дагуу ажиллаж арын суудал, багаж 2-ын дунд байрлах "Nickel-metal hydride" баттерэй-нуудаа цэнэглэх бөгөөд мөн давхар starter motor-ын үүрэг гүйцэтгэдэг.
Honda-гын зүгээc уг Hybrid системийг IMA буюу Integrated Motor Assist хэмээн нэрлэсэн ба Mild Hybrid ангилалд багтах бөгөөд ажиллах зарчимийн хувьд "Full Hybrid" ангилалын Toyota Prius мэтээс ул ялиг ондоо.
Үндсэн болон цахилгаан мотор 2 нийлээд 5,700 rpm-д 93морьний хүч гаргах боломжтой бөгөөд 0-100км/цагт 11.1секундэд хүрнэ.

Хурдны хайрцагын хувьд автомат "Honda Multimatic S CVT" болон 5-шатлалт механик гэсэн хоёр сонголттой.
EPS "Electric power steering"-тэй буюу өөрөөр хэлбэл "Рулийн аппарат" нь цахилгаан.
"Idle stop" горимтой бөгөөд энэ нь гэрэл дохио болон бусад шалтгаанаар тормоз гишгэн бүрэн зогсолт хийсэн үед үндсэн хөдөлгүүр унтрах ба эргээд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээр тормоз дээрээс хөлөө авахад хөдөлгүүр эргэн асах зарчим юм.
Шатахуун зарцуулалтын хувьд үйлдвэрээс нь механик кроп-той бол хотод 19.5 km/l, шулуунд замд 21.6km/l хэмээн зааж өгсөн байна.
FF буюу урд хамартаа хөдөлгүүртэй, урдаа хөтлөдөг.
Үйлдвэрээс 14инчийн хөнгөн цагаан обуд бүхий P185/70R14 хэмжээтэй "Low rolling resistance" дугуйтай.
Civic Hybrid нь шатахуун зарцуулалтаар жирийн "энгийн" Civic-уудээс дундажаар 40%-р бага бөгөөд 2000 rpm-ээс дээшгүй, 80км/цагаас илүү хурдлахгүй байвал үйлдвэрээс заасан шатахуун зарцуулалтад хүрэх боломжтой хэмээн Honda-гын инженерууд заасан байна.
Civic Hybrid-уудад option хамаарахгүйгээр ABS тормозны систем, жолоочийн болон урд зорчигчийн SRS аюулгүйн дэр, төвийн түгжээ, електрон хянах самбар гэх мэт сүүлийн үеийн технологиудыг суурилуулж өгсөн байдаг.
Нэмэлтээр мебель оруулга, льюк буюу sunroof, хажуугын SRS аюулгүйн дэр, Cruise control г.мэтийг сонгож оруулах боломжтой.

Үргэлжлэл тун удахгүй. B-)