freekiller wrote: Tue Jul 24, 2018 12:53 pm
За сэдвийн эзний машин тэрэг сайн уу?20 ,30 ийн ялгаа хэр юм байна?Би өөрөө 20 унаж эдэлж байсан, 30 хааяа унаж байснаас өөрөө яг хэрэглэж байгаагүй.Тэгээд яг унаж байсан хүний хувьд ялгааг нь тод томруунаар нэг бичээрэй?Миний анзаарснаар 30 арай хүчтэй, гэхдээ дуу шуу ихтэй санагдсан.Бас хатуудуу болохоор савалгаа багатай байсан.Яг 2,3 жилээр унаж эдлэхэд хэр юм бол?30-ийн ард зогсохоор их өмхий үнэртэх анзаарагдсан.Идэш ууш өвөл хэр байна?
зээ Пүүжгээ гэдэг машиныг болбаас 2 үе дамжин унаж байна. 20 аваад бараг 4 жил унаад, 30 аваад 2 жил болох замдаа явна. Форумын анд Батдорж буюу BD -гээр захиулж авч байлаа.
миний 30 болбаас 2 газар сэвтэй, өөрөөрөө 190 орчийм гүйсэн, 3,5 үнэлгээтэй Эс буюу стандарт энгийн амьтан ирсэн. Ирсэн даруйд нь гааль дээрээ өөрөө бүрдүүлэлтийг нь хийж аваад унаад явахад гамгүй намхан тэрэг санагдаж билээ. намар орой болсон байсан учир жаахан шороотой замаар давхисан чинь зам дээр байгаа дугуйн наалдаад үсэрсэн ширхэг чулуу болгоны дууг сонсгодог юмдаа. тэгээд л хүмүүс, нимгэн хөнгөн гэдэг байсан байх.
хаалга нь илүү хавтай төмөр ихтэй болохоор хаагдаж нээгдэх бүрт пин, пан дуутай. харин 20 чинь бөөрөнхий болохоор нуман хэлбэртээ арай бөг даац авч пин пан дуу нь бага.
хөдөлгүүр мэдсэн байх 300сс арай том. жаахан том гэсэндээ хоосон давхих үед бол ямар ч мэдрэгдэх юм байхгүй. хөнгөн хурдаа авна. харин 20 бол 130-аас дээш жаахан орилоо шт. 30 бол сайхан жийлгэхэд бол 170 хүрчээд нээх зовлонгүй явдаг юм билээ.
гадны форум, блог харж байхад батерейний сэнсний тэр хавиар ухаж тоос шороог нь авч баймаар юм билээ. тэгэхгүй бол шороо чихээд, өндөр хүчдэлийн батерэй хална. Идэлтийн хувьд яаж унах, хэр халаах, хэрхэн унахаас шуул шалтгаана. хурд аваад, гүйлгэж унаад байвал мэдээс 18-19 гээд бага л иднэ. зундаа, өвөлдөө бол би сайндаа 12 км/литр идүүлдийн. зүгээр халааж зогсоод, зам дээр зогсож нормалдаад байвал тэгээд 8-9 хүрэх бол энгийн үзэгдэл.
том хөдөлгүүр халах нь дээр учраас паар тавьсан үед арай илүү удаан амардаг. гэхдээ машин нь өөрөө их хүйтэнд бол зүгээр л хаалганаас сийгэж үлээнэ. бараг 20 шиг дөө.
амьдын жингээрээ 30 арай хүнд, бас их өндөрлөөд бол мэдээж дэмий, унаж осолдох нь их болно. гэхдээ нөдөрлөхгүй бол үйлдвэрээс ирдэг хажуу хормой, урд гүпер нь шүргэж зураад хэцүү.
он залуу хөдөлгүүр гэсэндээ мэдээж түлш бас голох гэнэ, гэхдээ өөр арга байхгүй гээд байгаа 92 чааж өгөөд л унаж байгаа. 20-ийг бодвол арай зам дээр хүмүүс такси гэж гар өргөх нь арай бага. 20-той байхад зарим газар хаалганы бариул эвдчих гээд л байдаг байсан. хаха.
за тэгээд хөгжил дэвшлээс битгий ай, унаад үзээ. надад бол хотод үнэндээ таарсан машин гэж бодогдож байгаа. сардаа 60,000-д давхина, бүх юм нь элбэг, элдэв гай болоод байгаа юм алга. жаахан өндөрлөчихвөл хаа ч хүрнэ.
хүүхэд эмэгтэйчүүдэд ээлтэй үнэн амар машин.
миний бодол сайхан өндөрлөөд, урд талд нь элгэвч хусчмаар байдгийн. бас нэг гол юм нь хойд дугуй, пүрс салгаж өгсөн нь өндөрлөхөд дугуй тайлахгүй амар юм билээ. өргөөд л пүршээ хусаад болоо... хаха.
Пүүжгээ шиг амар машин хаа ч байхгүй дээ. үнэн амар.