Page 65 of 66

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jul 24, 2017 4:42 pm
by Exotic
gar utas gps 2 tusdaa baih heregtei. 2-3 gps map zurag + tsaasan zurag + gazar ornii medeelel geh met olon zuils beldej baij holiin aylald yvah heregtei dee. gehdee olloo bol uneheer asuudalgvi shuu, gps udirdaj harj yvsan hun l tolgoi ni ergesen baih.

Re: MuuG-ийн блог

Posted: Wed Jul 26, 2017 9:56 am
by MuuG
Оллоог зүгээр цагаан болоод юу ч харагдахаа больчихсон гэсэн тайлбар өгсөн шт. хэхэ.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jul 31, 2017 2:31 am
by Ochki
ter hunii nud ni bureljsen bh,kk.

gehdee bi gps herglej bsnihaa huvid helhed, garmin geh met yag zoriulaltin gps bol yag l zaadag. aldagdal ene ter ni mash baga bdag. harin utasni gps bol medkue. yaaj medne. gehdeel yavaal bdiishd bas,

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jul 31, 2017 10:16 am
by MuuG
зам оруулахаас гадна, газар зүйн байрлал, уул усны тэмдэглэл зэргийг хөндөн зүсэлтийн тэмдэглэлээр нь уншиж сурах тун хэрэгтэй санагдсан.
ядаж байхад нутгийн ах хүү гэж нэг нөхөр урд гарч будлиулаад, баахан чирж давхиад, сүүлдээ уулын амруу тулгаад.

тэр цагаас л хойш үндсэндээ тод зам үгүй болсон доо. хаха

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Aug 31, 2017 11:51 am
by MuuG
Prius 30 ард түмний унаа

Тээр нэгэн жилийн зун юмсан, би гэдэг хүн чинь Субару импреза унадаг байлаа. Тэгэхэд Монголын авто форумын зуны цугларалт болж, хол газраас ирсэн нэгэн ичнээ танилаа суулгаад явж байснаас хойш даруй хэдэн жил өнгөрчээ. Тэгээд л танилцсан [tag]bd[/tag] анддаа захиж орхиод приус 30 гэдэг энгийн сайхан машиныг аваад жил орчим болох гэж байна даа.

Ноолоход номхон морь гэгчээр эхнэр хүүхэд ойр зуур унахад сайхан унаа юмаа. Явдал зөөлөн, хүч ихтэй, хурд авна гэж янзын...
аваад тос солилоо, хойш пүршээ солилоо, урдаа резинэн өндөрлөгөө хийлээ, Ард гупер урагдтал мөргүүллээ.

гэсэн чинь цаана чинь приус 30-ийг сансрын таваг лугаан адил болгож унадаг хүмүүс зон олноор, зөвлөлт гэдэг зара байнаа.
бас хөдүүгээр харахад приус 30 хаа бол хаа чөлөөтэй хүрэх юмаа.

харин тав тухын хувьд гаднаасаа дуу чимээ ихтэй юм, дугуйгаа томруулахгүй бол горьгүй юм байна, үйлдвэрийн урд гуперийн доошоо, хажуугийн тэр хормой шиг юмаар бол бас үе үе сайхан зурах юмаа. Одоо тэгээд яахавдаа. тийм л намхан машинтай юм чинь. Ямар мэдрэл муутууд шиг тэмээ болголтой нь биш. ядаж боржур тулдаггүй бол болгоно л доо.

гэхдээ энэ намартаа багтаж дутай ч машинаа дулаалах ажил хийнээ. Түүний дараа хэрхэхийг тэнгэр мэдсэнгүй.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Sep 14, 2017 11:47 am
by MuuG
Хоондаа Уулзвар машины тухай

За хэд хоног Hоnda Crossroad гэх машинаар жаахан өвчиллөө. Цуваа дөрвөн цлиндер бүхий 1800, 2000 хөдөлгүүртэй. 4 дугуй хөтлөх горим нь бидний мэддэгээр Фуултайм биш юм, гэхдээ Real time AWD гээд байгаа юм. хэрэгтэй бол, хий эргэсэн бол ABS буюу тормосны системийг ашиглан хий эргэсэн талын дугуйг барьж, эргэлтийг бусаддаа тараадаг зарчим юм. Дүйцүүлбэл Toyota eFour л юм даа. дээр нь нэмээд уул өөд өгсөн горимтой буюу жолооны шалгалтад хийдэг "Гүвээ"-г хийдэг нормал баригч, ухрааж алдахгүй байх горим хийж гаргасан машин гэнэ.

Энэ машинаас нэг ойлгохгүй байгаа юм энэ кузов, рам тусдаа юу? эсхүл хамт уу? гэдгийг л ойлгохгүй байгаа юм. Энд тэнд SUV гээд байх юм, тэгснээ HRV-ийг залгамж болгож гаргасан машин гэх юм.

хүмүүсийн сэтгэгдэл уншихаар ёстой бага иддэг, ёстой гоё машин, хурдтай, хүчтэй, тухтай, жолоодоход энгийн, хялбар, зөөлөн сайхан гээд.

гэм нь 3 эгнээ хүмүүс суудгаад, 7 хүн суухаар гутал багтдаггүй гэмтэй гээд байх юм. Фоорий, вагон импреза шиг арын эгнээнд хүн сууна гэдгийг мартчихсан юм байхдаа л гэж бодогдох юм байна шдээ.

хоч нь little hummer хаха. Түгдийсэн таг дөрвөлжин л харагдаад байгаам даа...

Image

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Sep 14, 2017 10:55 pm
by Galaamn
Сонирхож үзсэн. 4 дугуй хөтлөх тийм ч найдвартай санагдаагүй шдээ.
Ер нь яг гоё хүчийг урд тэнхлэгт 50 хойд тэнхлэгт 50 хувь эсвэл урд 40 хойно 60 гэж хуваарилж хийж болдоггүй юм бол?

Sent from my SG5 using Tapatalk


Re: MuuG-ийн блог

Posted: Fri Sep 15, 2017 12:11 pm
by freekiller
e-four яг яаж ажилладагийг судлаагүй болохоор сайн мэдэхгүй юм даа.Харин одоо унаж байгаа fulltime mark2 бол 30,70 аар хуваарилагддаг.Тэгээд хий эргэсэн үед 50х50 руу дөхдөг л гэж уншсан.Миний бодлоор урдаа үндсэн хөтлөгчтэй хойноо нэмэлтээр хүчээ дамжуулдаг fulltime -ууд буюу Rav4,allion,corolla гэх мэт машинаас хойноо үндсэн хөтлөгчтэй урдаа нэмэлтээр хийгддэг mark2, crown уудын туулах чадвар илүү гэж үзээд байгаа.Муухан crossover-оос дээр.Практик дээр бол нээх сайн үзэж амжаагүй байна.Ганц удаа замын хажууд бөөгнөрсөн 30-40 см орчим гүнзгий элстэй шавар руу шөнө мэдэхгүй ороод гарахад юм мэдэгдээгүй.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Apr 26, 2018 10:34 am
by freekiller
Энэ залуугаар сонин ихтэй л байгаа даа.Томхон пост хүлээж байгаа шүү.

Re: MuuG-ийн блог

Posted: Wed May 02, 2018 6:55 pm
by euurtsaikh
@Muug nogoo motort dugui chine yvdag bolsnuu?

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jul 03, 2018 7:03 pm
by MuuG
сарын сайныг саатан хүлээж,
өдрийн сайныг өнжин хүлээж
өнөөдрийн энэ өдөр МАФ-аар орж
өөрийн блогтоо салхи оруулах завшаан олдлоо.

моторт дугуй янзандаа байгаа
модны агуулахын бараа болсон
Мото уг нь амархан мэт боловч
Ажлын цаг Амьдарын хэмнэлдээ дарлуулаад
арай л унаж, асааж, янзалж дуусаагүй байна даа.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jul 17, 2018 11:18 am
by MuuG
30 гарсан МАФ-чин

30 гарсан МАФ-чин гэдэг цаанаа л нэг л эрхэмсэг
гулилзаж явахыг нь харахаар залуу зааны ахлаатай...

аливаа сонирхол, хобби гэдэг мөнгө зарж, хөрөнгө оруулалт хийж байж л тодорхой түвшинд хүрч хөгждөг гэдгийг аль дэвэн, галвын үед би ярьж явсан байдаг.
ингээд харсан чинь эргэн тойронд байгаа МАФ-чид болбаас нэгэнтээ 30 гарсан залуус, бүсгүй /манайд ганц байдаг кк/ болжээ.

нэг харсан чинь зарим нь бүг нэг талаа барьж хөгжөөд, нөгөө хэсэг нь тэр чиг хандлагаараа ажил ч хийж байна. харин миний хувьд гэвэл техник юм чинь гээд авсан мотогоо дуусгаж чадахгүй гацчихаад л сууж байна даа.

хэрэв 20-той байсан бол нойр хоолыг хасаад, нойтон шавар дээр ч хэвтээд ухдаг байсан бол одоо жаахан залхуу, сэтгэхүйн хөгшрөлд орчихжээ. тог, дулаан агуулах, ухахад бэлэн төмөр, хэрэгтэй багаж, шаардлагатай сэлбэг гээд хамаг юмаа цуглуулчихаад, бас халуун барих гээд байгаам шиг халаглаж тойроод байгаа санагдахын.

манай зарим нэг бол урамтай байнаа. Аль л энд бичиж байсан юм аа судлаад, ухаад, туршаад, тэгээд практикаар баталгаажуулж авчихаад, тухайн техник дээрээ төгсрөөд, дараагийн шат буюу уралдаан тэмцээнд хүртэл ороод үзчихсэн л байж байх юмаа. Гэтэл би байдаггүйэ. хаха.

Гүнбээ ах 30 гарсан залуу subaru forester STI унах нь зүйн хэрэг, хэрэгцээ шаардлага бүхнийг хангах зүй тогтолтой гэж байсан бол өнөө цагт бол яг шууд сонгоод хэлчих машин Улаанбаатарын түвшинд бол Приус 30 болоод байх шиг байна. харин хажууд нь юу авах вэ? гэдэг бол дараагийн асуудал болжээ.

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Jul 20, 2018 10:58 am
by MuuG
Амьдралд байдаг зарчим,

Залуу дүү нар болоод, үе тэнгийн нөхдөд санаа өгөх зорилгоор энэхүү постоо хийе даа. Амьдрал бол эрэмбэлэлтийн горимоор ажилладаг гэдгийг юм болгон дээрээс харж болж байгаа юм.

жишээ нь: ажилдаа явах уу? гэртээ байх уу?, цалинтай байх уу? цалингүй байх уу?, Хөлбөмбөг үзэх үү? машинаа ухах уу?, пааб орж юм ууж суух уу? гэртээ хүүхдүүдтэйгээ байх уу? энэ бүхнийг шийддэг, шийдвэр гаргахад байдаг дотоод итгэл үнэмшил чинь, дотоод үнэт зүйл чинь болбаас таны 0-5 настай байхад төлөвшчихсөн байдаг юм байна.

ингээд л таны шийдвэр, таний эрэмбэлэлтээс хувь тавьсан чинь бүтээгддэг. Харин гаргасан шийдвэр, туулсан амьдралд чинь хэрхэн нөлөөлснөөс хүн өөрийгөө азтай, азгүй, золтой золгүй гэж ангилах гэж оролддог. Үнэндээ бол таны л шийдсэн асуудал шүү дээ.

Цагийн менежемент гээд чухам хичээл байдаг даа. тэр бол ердөө юуг илүү гэж үзэж байгаагаа төлөвлөж бич, тэгээд бичсэн шигээ өөртөө үнэнч бай гэдгийг заадаг сургалт юм. европ хүмүүс өөртөө шаардлага тавьж сурсандаа маниасаа өөр харагддаг юм билээ.

Гэтэл маниус тэрийг нь хараад ойлгохгүй байгаа нь соёлын зөрүү болохоос, бидний муу бол биш л юм билээ. Жишээ нь: Монгол хүмүүс хүнтэй яриа дэлгээд, *** халаад эд сонирхолтой сууж байвал 10-15 минут запаас бол байж л байдаг. Түүнээс эд дунд нь босч ирээд, за баяртай, одоо би ийм ажилтай, тийм юм төлөвлөсөн байгаа болохоор одоо гарахгүй бол унаанаас хоцорлоо гээд гараад явдаггүй. тэнд л ялгаа байгаан.

хүн үргэлж тухтай, таатай байгааг сонгох зөнтэй, гэтэл тэд чинь өөртөө шаардлагаа тавьж, тухтай, таатайгаас гарч сурсандаа илүү хөгждөг юм шиг санагдсан. мэдээж хэн ч мөнгөтэй, дулаахан байртай, бас сайхан ажилтай гээд бүх юмаа хангачаад амар жимэр суухыг хүснэ. Гэхдээ тэгээд эхлэх юм бол та тогтмол ус болж, өмхийрч эхэлдэг.

Монгол хүнээс амьдрал хэзээ эхэлдэг вэ? гэж асуувал ажилд ороод, сургууль төгсөөд, гэр бүл зохиогоод, тусдаа гараад гээд юу ч гэж хариулж мэднэ. Тэгвэл яг үнэндээ өмнөх тухтай бүсээс гарч, шинэ орчинд ороход бүх юм эхэлдэг.

Гэхдээ монголчууд их сонин, Нүүдэлчин цустай гэсэндээ энд тэнд очоод дасаж өөрчлөгдөнө гэж аймшигтай хурдан. Бараг сарын дотор ил тамхи татахгүй, хараал хэлэхгүй, цаг барьдаг, хариуцлагатай нэгэн болчихсон байж байна. Тэгснээ эх орондоо ирэхээрээ найгаа алдаж нтр... Битгий л ийм байлдаа. тэндээ байсан шигээ байвал хавийн хүмүүс чинь дагаад сайжраад л явчихна.

ингээд аливааг шийдэхдээ тухайн зүйлийн ач холбогдол, хэр чухал вэ? гэдгээр нь эрэмбэлэж шийдэж сурах, сонголт мэргэн байхыг ерөөхүү дээ.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jul 24, 2018 10:32 am
by euurtsaikh
Like tovch bdag biluu? yu bilee

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jul 24, 2018 11:06 am
by MuuG
euurtsaikh wrote: Tue Jul 24, 2018 10:32 am Like tovch bdag biluu? yu bilee
тийм зүйл үгүй болсон ажгуу,