2017 оны зуны уламжлалт аялал
За би бээр жил болгоны ээлжит аялалаа хийгээд ирлээ. Морь уядаг биш, сур харвадаг биш, бөх тэгтлээ шимтэн үздэг биш... тэгэхээр жил болгоны наадмын урт амралтыг хотоос гарч, Монголын сайхан орноор аялж, гол нь хүүхэд багачуудаа агаарт гаргаж, аялал зугаалгын дурсамжаар хөглөж өнгөрөөх нь илүү үр дүнтэй юм байна гэж шийдсэн билээ.
Энэ жилийн маршрут бол Эзэн богд Чингис хааны нутгаар хийгээд ирлээ.
Улаанбаатар-Хар зүрхний Хөх нуур-Балдан врайбун хийд-Биндэр-Дадал-Баян адарга-Өмнөдэлгэр-Жаргалтхаан-Улаанбаатар гэсэн 1200 орчим км аялал байсан юм.
Аялалын гол үзвэр, оргил цэгүүдээс гэвэл Хөх нуурын эргэн тойрон, орчныг үзэх, хаадын хөшөө, гэрийн буйр зэрэг, Биндэр сумын Нарсан ойн коридор, Ононгийн Бирвааз, Балдан бэрээвин хийд, Балж голын хөвөө, Дэлүүн болдог, анчны гэр музей, чингис хааны гэрэлт хөшөө зэрэг байлаа. Бас л үзэх юмаа гүйцэээж чадалгүй л ирсэн. Миний эх орон үнэхээр үзэх харах юм ихтэй, аялах явах газар өргөнтэй, бас энергийн шал өөр ертөнц юм.
За аялал бол үндсэндээ Сэлэнгийн гүүр өнгөрөөд, замаас салснаас хойш шороон замаар үргэлжиллээ. аялалд 5 машин явсан бөгөөд хүүхэд шуухад, нялхас багачууд арвин байсан болохоор ер нь уужуу тайван, базалт, талхилж багатай боллоо. Зүүн тийш амралт зугаалга гэдэг баруу зүгийг бодвол төдий л хөгжөөгүй санагдсан, тодорхой цэгтээ бол хөгжсөн болохоос, сум нутаг болгон бол тухайлан хөгжүүлсэн юм бага юм.
замын сонин гэвэл за тэр Балдан брээвэн хийд гэдэг чинь цагтаа мундаг газар байжээ. 1000 лам хурж ном хурдаг, тэр жижиг хөндийг дүүргэсэн хашаа байшинтай. зүүн бүсийг даасан том шашны төв байж
өөр бас нь анхаарал татсан үзмэр бол Д.Зундуйдагва гэж хүний анчны музей байлаа. өөрөө амьд ахуйдаа бол сайхан л юм ярьдаг байсан байх гэж бодсон. Гэхдээ хүүхдүүд нь дурсамж байдлаар сайхан тайлбарлаж ярьж байгаа санагдсан.
амьд ахуйдаа ийм ярилцлага өгч байсан байна лээ. амьд ахуйдаа өгч байсан ярилцлага нь энэ байна
http://sonin.mn/news/easy-page/21760
Их хөдөлмөрч, гярхай, сониуч, этгээд сонин зүйл цуглуулдаг, бас төрөлхийн онч мэргэн, цэц сайтай анчин заяатай хүн байждээ гэж бодогдож байлаа.
ерөнхийдөө бол Хэнтий нутаг гантай, хуурай байсан ч аялал маань адал явдал, амралт, ядралт аль аль нь дүүрэн байлаа.
Их хааны өлгий нутаг ямар соронзон орон, энерги тэнд үйлчилдэг юм бүү мэд, голын хөндий дагаж өгсөж яваад сүүлдээ GPS нь төөрч, хойд зүгээ барьж явсаар нэг мэдсэн Галтай голын эргээр улсын хойд хилд 10 км тулж очсон байлаа. тэндээ хээр хоноод, айлаас хүн авч гараад Дадал сум орсон. Ер нь бол Оллоо, GeoNet -утасны апп бол сүүлдээ сайхан худлаа залсан дөө. нутгийн хүмүүс гэдэг юутай ч зүйрлэхгүй үнэн хэлдэг хүмүүс шүү дээ ер нь. гол нь зам сайн мэддэг, явдаг айлаа л олж очиж чадвал. кк