Naba's Auto Blog

Blog

Moderator: temp

User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Мотор, хроп угсралт!

За кузов үндсэндээ бэлэн болсон тул мотор хроп суулгах болоод тэдгээрийн давс хужирыг тааруулах, хол зам эвдрэл гэмтэл, согог үүсэхгүй байх асуудалыг Жоогий буюу Төгөлдөр болоод МАФ-ын залуусыг манай Мэндээ Очки маань толгойлон хийсэн нь мөн л энэ жил машинд элдэв цахилгаан болоод бусад асуудал үүсэлгүй сэтгэл амар явах үндэс байлаа
Image
Зурган дээр манай Мэндээ маань хөдөө ажилаар яваад өглөө эрт шууд хотод ирээд манай машинд сэрвис хийж байгаа нь. Бас л ийм найзуудтай байна гэдэг тэмцээнд оролцоход маш чухал зүйлсийн нэг. Дрифтийн тэмцээнд чи зөвхөн машин бэлдэд л болоо бол ралли-ийн спортод чамд маш сайн бага механикууд байх хэрэгтэй. Сайн найзуудын ачаар л бид энэ жилийн тэмцээнийг дуусгасан байхгүй бол дуусаа машинаа чирээд гэрийн зүг!
Image

За манайх анхны жил тэст маягаар оръё гэсэн бодолтой байсан тул машинаа асаах төдийд л анхаарлаа бусдааар турбо, яндан, свеча бүүст, гауж нтр манай машинд байсангүй. Гэхдээ үр дүн дажгүй ч мөн л машинд жижиг сажиг асуудал гарсан нь бидний өөрсдийн алдаа байлаа яг тэр үед л WRX vs STI-ийн ялгааг сайн мэдэрсэн товчоор бол WRX бол зүгээр л нүд болоод сэтгэл хуурсан зүйл
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Бусад бэлтгэл

За ингээд мотор хропоо угсарчихсан хальт мулт явдаг машинтай болчихсон надад холын замын ралли-д машинаа илүү найдваржуулах байлаа. Анхны мастерүүдын ралли-д явахад хамгийн шүд өвтгөсөн асуудал нь аморжин байлаа. Хамт уралдах нөхдүүдээс STI улаан аморжинд пүрш давхарлаж буйг сонссон ч чухам ямар пүрш хийж байгааг хэн нь ч хэлж өгөөгүй тул өөрт байсанаар нь Crown-ийн пүрш давхарлаж хийгээд нэг ч тэст хийлгүй яаран сандаран машинаа бэлдэн тэмцээний өдөр шууд гарааны зүг машинаа унаад явсан ч гараан дээр очоод машины шалгатал хэт өндөр хатуу пүрш тавьсанаас болж 3 буланд асуудал үүсэхээр байсан тул яаралтай арга хэмжээ авч гарааны хэсэгт 4 аморжиныхаа нэмэлт пүршийг тайлж хаяад энгийн өөрийнх нь пүрштэй гараанд хоцорч гарч байлаа. За ингээд манай баг аморжины эрлэг боллоо 4 өдөрийн уралдаанд 16 аморжиныг цааш нь харуулан тэмцээнээ 4-ээр байранд орж дуусгав. Одоо бодохнээ бусад уралдаж буй нөхөдүүд toyota raum зэрэг жижиг тэрэгний пүршийг тайраад тавьдаг юм байна лээ шүү. Ингэсгээр аморжинд халгаа багатай бөгөөд хол замд илүү найдвартай тэнцвэртэй болдог. Манайх мөн энэ шийдэлийг дараа дараагын уралдаанд хэрэглэсэн ба аморжины эвдрэл харьцангүй багасч машины явдал гоё болж байлаа.
Image

Мөн ралли-ийн явдалд хурдтай харайж буудаг тул энгийн гарнууд нь гулзайх нь амархан байдаг бөгөөд тул манай Далай найз маань бидэнд хэлэлгүйгээр нэг өдөр грашдаа ирэхэд машины урд 2 гарыг 3мм листээр давхарлаад гагнасан нь маш чухал зүйл байлаа. Харин бусад өндгөн тулгуур тяг шарнер гэх мэт сэлбэгний тухайд СУБАРУ-д онц дүн тавих нь зүйн хэрэг. Яачиж нүдсэн явдал сайн даадаг юм байна лээ. Ямар сайндаа л японоос өндгөн тулгуур аваад уралдаж дуусгаад энд орж ирсэнээр солих гэтэл манай уралдаанд хэрэглэсэн өндгөн тулгуур илүү сайн байх жишээний. Тиймээс явах ангины тухайд урд 2 гараа бэхэлээд 5 булны гармушка резин урагдахаас хамгаалсан хамгаалалт хийсэн байхад Субару эвдэрч шогтохгүй юм гэдэгийг мэдэж авсан.

Эхний уралдааны 2 дахь өдөр хоцорсон цагаа нөхнө хэмээн шунаж яваад анхааруулга байсаныг бэдэлгүй 130км/цаг хурдтай харайж урд бэхэлгээтэй гараа далийгаад кузовтоо нааалдтал нь харайж байлаа. Хэрэв гараа бэхэлээгүй байсан бол бүүр л чанга буух байлаа. Гэхдээ гаагүйгээ хүний бараагүй газар амандаа халуун гидрийн шингэн залгисаны хүчинд гараа тэгшилээд радиаторын батурба-гаа 1цаг 30мин орчимд янзалаад цааш барианд орж байлаа.

За одоо ингээд мотор ок кузов ок явах анги ок. Одоо дугуй гэдэг энгийн хэрнээ чухал зүйл! Тэмцээнд чи дээд тал нь 2 дугуй л машиндаа багтаах боломжтой илүү багтахгүй дээ мөн ачааны нэмэр. Энгийн бид дрифт болон зарим энгийн хэрэглээний машинд хуучин дугуйг үйлдвэрлэсн он сар болоод хадгалалт, зууралт зэрэгийг тооцолгүй нүдээрээ аль гаагүй гэсэнээ авчихдаг бол энэ удаад дугуйг илүү сайн судлах хэрэгтэй болно. За өнгөрсөн жилийн тэмцээнүүдэд манай багын ганц давуу тал дугуй байсан гэж бодож байна. Японы Advan-ийн үйлдвэрлээд удаагүй хатаагүй шинэвтэр, хуванцарын агууламж ихтэй дугуй авсан нь нэг ч удаа чулуу болон гадны санамсаргүй механик гэмтэлд хагарсангүй. Харин бидний туршлаггүй үйлдэлүүд болох харайж жалга мөргөх аморжины давхарласан пүрш мултарах зэрэгээс үүдэн хэдэн дугуй цааш харуулсан. Тиймээс обуданд бус дугуйндаа анхааралаа хандуул.

Зурган дээрх манай хэрэглэсэн дугуй
Image

Одоо бас нэгэн бэлтгэл ажил хэрэгтэй ба үүнд доод элгэвч, Сафари хоолой(Бидний хувьд)

Манай багын хувьд жолооч, чиглүүлэгч 2 аль аль нь туршлаггүй тул уралдах замын турш элдэв нүх, жалга, усруу орох гэх мэт алдаанууд их байсан тул энэ үед элгэвч болоод бэхэлсэн гар аминд орж байлаа. Харин нэг алдаа байсан нь Сафари хоолой аль эсвэл агаар шүүгчний агаар сорох хэсэг буруу байрлалтайгаас болж гол гатлах, шавараар гарах үед агаар шүүгч битүүрч байлаа. Тиймээс ралли уралдаанд жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарах хэрэгтэй.

Мөн нэмэлт бензиний сав. Туршлаггүй 2 гар эхний раллид нэмэлт бензингүй гарсанаас болж төд удалгүй бензин дуус ч замдаа эвдэрсэн машинаас 20литер цаашлаад нэг айлаас дизел түлштэй бензин авч хийсэний балагаар 3 цаг гаруй замдаа саатан бензин банкаа 8-10 удаа цэвэрлэн цааш үргэлжлүүлж байлаа

Хамгийн чухал зүйл НАЙДВАРТАЙ БАЙДАЛ! дахих хэлье НАЙДВАРТАЙ БАЙДАЛ!
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Бонус!

Туршлаггүй хүмүүст мөн л элдэв эрсдэлээс сэргийлсэн хамгаалалт хэрэгтэй. Өмөн уралдаанд радиаторын суурь жоохон шүргэх төдий л хойшоогоо налж үүнээс болж гараа тус бүр 1цагыг алдаж байсан тул ийм death race стайлын хамгаалалт хийв.
Image

Гэхдээ урд талаа хэдий найдвартай болгосон хэдий ч мөн л дутуу бодсон байлаа. Уралдааны машин тэр тусамаа Субару-д хөргөлт хамагаас чухал гэдэгийг мэдсээр байж радиаторын урдруу листээ гаргаж ирсэн нь урдаас ирэх агаарын урсгалд саад болж байлаа. Дараагын удаа арай илүү засаж сайжруулах хэрэгтэй гэдэгийг мэдсэн. Мөн сафари хоолой хийн ус болон шавараар аюулгүй гарах чадвартай болсон ч арай нарийхан болоод урт хийгдсэн тул тэмцээний өдөр шууд тайрч орхисон ингэхгүй бол турбо шахалт оройтон хүч муудан spool хийх дуу нь чихэнд тод сонсогдож анхаарал сарниад дэмий байв
Image

За товчхондоо ралли-д эхний удаад машиныг 0-оос нь бэлдээд орсон манай багт ийм зүйл тохиолдов. Ядаж үйлдвэрийн STI-тай бол хэд дахин ажил хөнгөвчилөх байх. Тэгэхээр 2015 он бол иймэрхүү байдалтай нэгэнт туршлагатай хүмүүстэй өрсөлдөх чадваргүй тул тэмцээний амжилттай туусгахын төлөө,мөн 2015ондоо ганц ч удаа болов шагналт байранд орохын төлөө зүтгэсээр дуусгав. Сониноос ралли-д Finish хийнэ гэдэг сэтгэлийн утас хөндсөн гоё мэдрэмж байдаг юм билээ. Мөн өдөр болгоны гарааг асуудалтай асуудалгүй дуусгаад орой нь ороод ирэхэд хүний тархи маш сайн амарсан байдаг юм билээ. Надад яг энэ мэдрэмж л маш их таашаалыг өгсөн.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Зоригло биелэлээ! Урам зориг ирэх жилийн итгэл найвар!

Тэгэхээр өмнө нь хэлсэн билээ манай багын зорилго ерөөсөө л finish хийх болж өгвөл ганц удаа шагналын тавцанд зогсох. Өмнөх мастерүүдын ралли болоод улсын аврагын тэмцээнд туршлаггүй болоод азгүйгээс болж хүрэл медалаас зүүгдээд л хоцорч байсан Жагаа бид 2 болоод манай механикийн багийн голлох гишүүд болох Очки, Мэндээ, Анар, Эдди,Осороо, Ганцог бид BAJA 250 уралдаанд зорилгоо биелүүлэн хүрэл медалыг өөрсдийн болголоо.
Image

2015 онд бид машин тэрэг болоод өөрсдийгөө хэрхэн бэлдэх талаар туршалга хуримтлуулсан тул 2016 онд илүү ихээр өөрсдийгөө дайчлахаар тэмцээний бэлтгэл ажилдаа орсон бөгөөд энэ жил машинаа бусад багын машинуудтай өрсөлдөх чадвартай байхуйцаар төлөвлөж байна.
Image
Facebook-ээс татгалзъя!
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Naba's Auto Blog

Post by odb »

Сайхан бичжээ. Сэтгэл зүтгэл гарган зорьсноо биелүүлэхээр мэрийж, амжилтаа ахиулж яваа залуустаа баяр хүргэе. Сэтгэлээрээ багийнхантайгаа хамтдаа байж дэмжиж тусладаг бусдадаа бас талархал илэрхийлье.
Амжилт хүсье манайхаан.

Sent from my GT-S7582 using Tapatalk
User avatar
Javkhlan
Posts: 442
Joined: Wed Nov 16, 2011 6:02 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Javkhlan »

маф чиддаа амжилт хүсье
GF-GX100 / 1G-FE 2.0
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Naba's Auto Blog

Post by euurtsaikh »

Нүдэнд харагдтал сайхан бичжээ. Бодож байснаас ч хэцүү юмаа. Амжилт Хүсье.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by bd »

Энэ жил нэг машин бэлдэх санаа байгаа. Кямрал нтр нь юу болох нь уу. Коропны хувьд GC Sti короп зүгээр үү эсвэл GDA короп зүгээр үү?
МАФ
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Naba's Auto Blog

Post by euurtsaikh »

Nogoo nogoonoo beldej xuch uzexnuu? Xamgiin asuudaltai ym ni amarjin ym shig sanagdlaa.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
bex
Posts: 128
Joined: Sat Dec 22, 2012 9:35 pm
Location: Эрдэнэт

Re: Naba's Auto Blog

Post by bex »

Нийт зардал тэгээд багцаалбал хэд орчим болж бна?
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Naba's Auto Blog

Post by MuuG »

Энэ чинь л МАФ пост буюу Жинкэнэ МАФ Бренд бичлэг болжээ.

Өөр групп, бүлэг, бүлгэм, сонирхлын бүлэг бол мэдсэн, сурсан, туулсан юмаа цөөхөн хүнд ярьна, тэгснээ болоогүй очсон газар, авсан тус, болсон юмаа юуг нь ч хуваалцаж, ярьж, хэлэхгүй. тэгчихээд бид хамтдаа гэнэ.

Харин МАФ бол мэдсэн, сурсан, харсан, үзсэн туршлагаа харамгүй хуваалцдаг газар.

Наба одоо handling гэдэг пост байвал бас л...
МАФ-ын Мөөг
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

За сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа нөхдөө! Өмнөх постоо уншсан чинь хэтэрхий яарч дутуу дульмаг болоод их алдаатай бичиж гэвч яаая гэвэх ямар сонин сэтгүүлд зориулсан уяангын халил байгаа биш утга санаа нь чухал тул. Тэгэхээр би хэлсэн тэ манай баг бол анх удаа тэс өөр сонирхолоос орж ирсэн нөхөд тул туршалга маш чухалаа гэж. Тэгэхээр миний бие JZX-ийн фан надад Субару Импреза гэдэг машиныг судлан танин мэдэх хэрэг их гарч цаг заваа зарцуулсан ч сайн МАФ найзууд болон Мэндээ Билгээ-ийн тусламжтайгаар мэдэхгүй бүхнээ богино хугацаанд мэддэг болж маш их цаг зав хэмнэсэн.

Image

Тэгэхээр эхний удаад өөрийн алдаж байсан болоод Импреза GC8(GDB, GRB, GVB-ийн талаар дурдаагүй болно. Угаас ч мэдэхгүй)кузовт мэдүүштэй гэсэн зүйлсээ бичье. Ралли болоод шороон замруу Субару Импреза болоод ижил төрлийн седан машиныг бэлдэхдээ дараах хэдэн зүйлсийг мэдэх хэрэгтэй бөгөөд зурган дээр буй тоонууд ямар учиртайг бичье

1.Доод элгэний хаалт
Субару моторын өөрийн бүтэц нь маслын шүүр болоод Exhaust manifold нь доороо газартай илүү ойроор байрладаг тул ралли болоод бажа уралдаанд харайж буух болоод дэрс, чулуу зэрэгийг дайрахар гэмтэл учирч мотор цохих тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болох эрсдэлтэй. Иймд Б элгэвчийг заавал хэрэглэх нь зүйн хэрэг. Харин элгэвчний тухайд миний анзаарсанаар хэт зузаан листээр хийвэл болохоор мэт санагдавч цохилт ирэх үед өөртөө доргилтийг бага зэрэг шингээх чадваргүй шууд лонжром, урд тэвшийг гэмтээх магадлалтай. 2-3мм-ийн нимгэн японоос ирдэг зориулалтын элгэвч дотроо хэд хэдэн төрөл ба арай бахимдуу загвартай нь зарим цохилтыг өөртөө шингээдэг тул зарим тохиолдолд илүү амар ч байж мэдэхээр юм байна лээ. Нөгөөтэйгүүр урд талдаа хүнд төмөр зүүх тусам л машины баланс алдагдан харайх үед хамараараа буух магадлалтай болно.

2. За урд хэсэгтээ хамгаалалт хийсэн бол дараагын асуудал бензиний банкны хамгаалалт GC8-ийн хувьд бензин банкны баруун тал нь газартай ойр байрладаг бөгөөд хуучирч муудсан нимгэн төмөрөөр хийгдсэн байдаг тул цохилт ирэхэд гэмтэх бензинээ алдах эрсдэлтэй тиймээс болж өгвөл бензин банкны барун талд 40Х40 см орчим хэмжээтэй лист жийрэглэвэл зүгээр

3. Тэгэхээр манай багын тухайд 2015 онд машины хүч чухал бус байсан тул хол замд дуу багатай бөгөөд, үнэ хямдаар нь STI GC8-ийн энгийн яндан хийсэн бөгөөд дуу багатай амар байсан ч бас л андаа гарч бажа уралдаанд манай машины яндан турбоноос дөнгөж гардагаар салж унан хөл болоод тоормосны хүчлүүр төөнөгдөөд арай гэж нэг юм нэг гараагаа финиш хийж байлаа. Одоо анзаарч байхад зурган дээрх 3 дугаарын яндангын байрлалыг харж байгаа байх. Машин харайж буух үед хойд кушител яндан газар шүргэх нь элбэг ба энгийн яндан болоод стрийт зориулалттай кушитэлүүд clearance багатай байдаг тул олон удаагын цохилтоос үүдэн яндан тэр чигтээ хөшигдөн гэмтэх, яндан салж унадаг юм билээ. Тиймээс яндан хийхдээ кишител-ээс урагшаа axle back хэсэгийг WRC стайлаар газараас өндөр харайж буухад тулахгүй загвартайгаар хийх хэрэгтэй юм байна лээ яг зураг дээрх шиг.

4. За дараагын асуудал бол машин харайж буух болоод азгүйтэж урд гар муруйх үед GC8-ийн шанаагаар явсан моторын цээж утас дугуйнд үрэгдэж цахилгааны масс үүсэн машин цааш тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болох эрсдэлтэй тул урд шанаа болоод хаалганы нугас боогддог хэсэгт байрласан татлагыг тайрц моторын цээж утасыг дээш нь байрлуулах нь зүйтэй юм байна лээ.

За миний бие GC8-г л хэрэглэж байгаа ба энэ бичсэн бүх зүйлс GC8 кузовт л хамаатай болно. Мотор хроп ралли уралдаанд тийм ч чухал биш юм байна лээ эвдрэчихгүй л бол. Харин WRX vs STI-ийн тухайд GC8 дээр ийм зүйлс анзаарагдсан бас STI-аас доорх давуу талууд мэдрэгдсэн.
Үүнд:
Тоормосны апрат илүү хүчтэй
Хроп нь DCCD буюу дифф-ээ урд хойд тэнхлэгт хуваарьладаг бөгөөд шаардлагатай үед түгждэг
Intercooler-ийн бүх хоолой нь хуванцар бус хайлшин байдаг тул доргилтонд урагдаж хөдөлгүүр унтарч шогтохгүй.
ECU буюу компютер нь WRX-ийг бодвол fuel cut нь илүү өндөр бүүстэнд бензинийг хязгаарладаггүй тул моторт халгаа багатай
Facebook-ээс татгалзъя!
User avatar
uugana
Posts: 9
Joined: Tue Dec 06, 2011 11:28 am

Re: Naba's Auto Blog

Post by uugana »

Za sain baitsgaana u. namaig orood irlee geed bitii gaihaarai anh neehed accounttai bsiim shu. say pass-a sergeej orj irlee.
BD hezeenees mashinaa beldeh gej baina. Drift-n zaluus oros yawdag shig. Sedan rally cross-n zaluusiig orosiin temtseeniig ehnii eeljind uzuulj bas oroltsohod anhaarah zuilsiig medmeer baina. Naba driftiin taniluudasa asuuh bolomj yu bga be? Sedan group der MAF dere bdag shig bichsen yuma taviad zaluustai jaahan oir bval zugeer yum yum hum bicheheer baahan humuus seen hiihiin tsenguun bid 2 l sedanii hugjild sanaa zovood bgaam shig bhiim. orosiin tal deer tanil taluudaas asuuj lavlaj uguh yum yu bn bas??
User avatar
uugana
Posts: 9
Joined: Tue Dec 06, 2011 11:28 am

Re: Naba's Auto Blog

Post by uugana »

bex wrote:Нийт зардал тэгээд багцаалбал хэд орчим болж бна?
Behee niit zardal er n ehnii eeljind mashinaa dundaj bolgohod 7-10sayd mashin bosgono gej bodoh heregtei. tsaashlaad dajgu yawdag bolgohod 5-6say zarah bh shu.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

Зардал мөнгөний тухайд:
Тэгэхээр үндсэндээ 2 төрөлийн зардал байгаа гэхүү дээ. 1. Тэмцээн үеээрх 2. Машин бэлдэх

1. Тэмцээн үеээрх зардал
Тэмцээний бүртгэлийн хураамж манай оронд зохиогддог тэмцээнүүдийнх дундажаар уралдах тамирчидын 1 хүний 100,000-150,000 төг бөгөөд хамт явах механикийн багын тамирчины тоогоор 100,000-150,000төг-ийн хураамж төлөх ба эдгээр мөнгө нь тэмцээний туршид байрлах амралтын газар, хоол, болоод шагналын сан, зохион байгуулалтанд зарцуулагддаг. Мөн уралдах машин болоод механикийн машины бензиний зардал,нэмэлт хоол хүнс, тос масло, хөргөлтийн шингэн, болоод нөөцөнд авч явах сэлбэгийг мөн оролцогчид хариуцна. Анзаараад байхад холын манай холбоодын зохион байгуулдаг холын зайн ралли 1000-2500 км бөгөөд Субару хөдөлгүүр уралдааны горимд буюу 4000-6000 rpm-тэй явахад 100км/т 20 орчим литер бензин зарцуулдаг юм билээ. Мөн хүсвэл уралдааны үеэр буюу оройн сервис хийхдээ тос солих, дундарсан шингэнг нөхөж болно.
Бензин: дундажаар уралдах машины 150литер сервис машины мөн 150 литер, тос масло дундажаар 700,000төг
Хураамж: 2 тамирчин 3 механик 600,000төг
Сэлбэг хэрэгсэл:300,000төг
Хоол хүнс: 150,000төг
Ингэж дундажаар нэг тэмцээнд ороход: 1,750,000 төгрөгний зардал хамгийн багадаа гарахнээ

2. Машин бэлдэх
Машинаа ямар маягаар бэлдэх мэдээж мөнгөн дүнд хамаатай он залуу, он хуучин, Limited эсвэл basic гэх мэт, хэр хүчтэй гэх мэт. Ямархуу явдалтай гэх мэтээр юм байна лээ. Тэгэхээр машин бэлдэхэд 2 сонголт бнайна. Зах зээлийн дундаж ханш болох Турбо Impreza 7-15сая орчим үнэээр бэлэн машин авах аль эсвэл энгийн кузов аваад турбо мотор хроп swap хийх. Энхний сонголт нь ерөнхийдөө амар л даа цаг зав хэмнээд гэхдээ мотор боолгох гэдэг ажил гарах байх. Харин энгийн машин дээр swap хийх нь өөрөө машинтайгаа сайхан танилцаж мэдэж авах боломжтой ба мотор хроп зэрэгийг өөрийн хүссэнээр сонгох боломжтой.

Аморжин-д пүрш нэмж тавих= 60,000төг
Карказ хийлгэх= 700,000-1,000,000төг
Ралли трипметэр= 600,000-1,050,000төг
Каск=100,000-1,000,000
Доод элгэвч авах=500,000
Ралли дугуй авах= 1ширхэг 240,000төг х 4 = 960,000төг

За ингээд хамгийн энгийн маягаар машинаа бэлдэхэд машины 10сая + бэлдэх 3,5сая =13,5сая төгрөг болж байна. Энэ бол бүүр хамгийн наад захын гарах зардал бөгөөд ямар ч нэмэлт сэлбэг, мотор, том турбо гар гэх мэт юу ч ороогүй болно. Үүн дээр тэмцээн болгоны зардал нэмэгдэх болно.
Манай машины хувьд өнгөрсөн жил машин 00-оос нь аваад бэлдээд тэмцээнд ороход 17сая орчим төг зардал гарч байсан.
Facebook-ээс татгалзъя!
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”