Daigo Saito-ийн ертөнцөд нэвтрэхүй.
Бид бүгд л дотроо мөрөөддөг... Мөрөөдлийн машинуудаа томоохон граш-д багахан засварын газартай хамт байгуулчихаад хажууханд нь гэртээ аж жаргалтай амьдрахыг яг л хуучны сайхан үлгэрүүд шиг. Бодит байдал дээр Daigo Saito өөрийн ертөнцийг аль хэдийнээ байгуулжээ.

SpeedHunters-ийн сэтгүүлч Larry-д олдсон шинэхэн Formula Drift GTR-ийн прожектийн талаарх энэхүү аялалын эхэнд Saito-ийн хамтран зүтгэгч Robbie Nishida бидэнд хэлэхдээ Saito-ийн шинэхэн хувийн граш нь үнэхээр том басхуу гайхалтай гэдэгийг хэлсэн ч бид ийм гайхалтай гэдэгийг төсөөлж байсангүй.
Хэсэг будилсаны эцэст бид Robbi Nishida-аар заалгуулсаны эцэст хуучин эвдэрхий машины зогсоолд ирсэн байсан нь бидний ирэх газар мөн байлаа.

Үүдэндээ янз бүрийн ангилалын машин байсны хажуухан мөн нэлээдгүй хуучин сэлбэг хойд тэнхлэг, гар зэрэг байсан нь зөвхөн түүнийх гэж бодохоор маш их сургуулалт хийдэг нь шууд л мэдрэгдэж байв.

Toyota-ийн нэг төрөлийн буюу нэг хүнд гэхэд маш их JZX100 JZX90 мотор хроп гэх мэт сэлбэгийн донорууд өрөөстэй байлаа бүүр Cadillac хүртэл . Сониноос хэн нэгэн Saito-г улаан Supra-аар дрифтлэж байхыг харсан уу?
Ганц биш америк машин байсны нэг нь 2013 оны Formula Drift-д оролцож байсан Nascar-ийн V8 мотор бүхий Dodge Viper байв гэвч түүний мотор яагаад байхгүй байна?

Нэлээд юм үзсэн JZX90 дээр цоо шинэ Prodrive обуд шинэхэн Achilles дугуйтай байхыг харахад л энэ нь түүний хамгийн эрсдэлтэй, хүнд хэцүү сургуулалтаа хийдэг бэлтгэлийн машин гэдэг нь тодорохой харагдаж байна. Залуусдаа зориулаад өмнөх JZX90-ийг бичлэгний хамт оруулалаа
[youtubeshort]
http://youtu.be/C6pXdqckL9Y[/youtubeshort]
Түүний машинуудаа зөөөдөг ачааны машинууд нь Saito-ийн шинэхэн грашнаас нь холгүй байлаа
Гадаах байдалтай танилцлаа одоо дотогшоо орох цаг боллоо
Хамгийн их хүсэн хүлээсэн зүйл маань дотор байрлаж байна
Daigo Saito саяханаас GTR-ийн гаднах Wide body-г үйлдвэрлэгч Kato San захиралтай Liberty Walk-ийн хамт олонтой хамтран ажиллах гэрээ байгуулсан ба энэ компаний Lamborghini Murciélago-аар энэ жилийн D1 Grand Prix-д оролцохоор зарлалаа энэхүү Lamborghini Murciélago-ийн өөр нэг хувилбарыг Kato San италид болох Lamborghini-ийн үзэсгэлэнрүү авч явсан.
GTR-ийн залгаа граш-ийн үндсэн талбайд Daigo Saito-ийн бүхий л амжилттай прожектүүд хадгалаастай байрлаж байна. Сонирхуулахад түүний хамгийн сүүлд бэлдсэн JZX100 Mark нь өөрийн болоод инженерийн хамт олны бүх цаг үеийн хамгийн гайхалтай санаагаа хэрэгжүүлсэн прожект гэдэгийг дуулгахад таатай байна. Түүний хажууханд байрлах Toyota Soarer –ийг манай залуус Formula Drift 2014-т оролцсоноор нь мэдэх байх. Өнгө мөнгөний хорвоод Lexus мөнгөөр зодож Saito-ийн JZX-ээр оролцох хүслийг Lexus бичигтэй Soarer-оор сольсон нь түүнд олон амжилт, нэр хүнд, багагүй азгүйтэлээр 2 жилийг ардаа үдсэн. Түүний бэлдсэн бүхий л гайхалтай прожектүүдэд бүгдэд нь өндөр түвшинд бэлдсэн 2JZ моторууд суулгаастай байна. Сонирхуулж хэлэхэд Saito нь 2JZ мотор дээр хэрэгжүүлж болох бүхий л дээд оргил түвшиний сэлбэг сонгодогоос ерөнхийд нь дурдвал эзэлхүүнийг Stoker kit буюу тахир гол шатун поршин-оор томруулан 3.0литерийн эзэлхүүнийг 3.4 болгон моторын torque-г сайжруулан 1000cc форсунк, Garrett GT42-ийн хэмжээний турбог тавьдаг бэ энэ бүхний HKS F-Con V-pro компютерээр зохицуулдаг.
Тамирчин хүн гэдэг үргэлж илүү боломжыг хайн өрсөлдөгчөө судладаг. Өнөөдөр дэлхийн дрифтэд JZ vs V8 гэсэн 2 л төрлийн мотор байгаа гэхэд буруутахгүй болсон. Тиймдээ ч Saito-г нэг л өдөр V8 унаад тэмцээнд ороход би лав хувьдаа гайхахгүй. Saito 2013онд Samuel Hubinette-ээс SRT8-ийг нь худалдан авч эх орондоо авчиран Ebisu дээр туршилт хийж байсаныг манайхан санаж байгаа байх.
[youtubeshort]
http://youtu.be/uyGVfX8X6Jc[/youtubeshort]
Грашд мөн цэргийн ногоон өнгийн Liberty Walk боди кит-тэй GTR байсан нь Robbie Nishida-ийн 2015 онд D1 Grand Prix-д оролцох машин нь байлаа.
Saito-ийн хэрэгжүүлж эхлэж буй эсвэл түрдээ хүлээлтэнд буй JZX кузов. Кузовыг бүрэн задлан сайтар ачаалал даахад зориулан цэгэн гагнуур хийсэн байна.
Saito үргэлж л тоноглол хэрэгсэлийг дээдийг хэрэглэдэг ба шинэхэн GTR-даа зориулан Endless-ийн 6поршинтой апратыг бэлсэн болов уу. Зөвхөн энэхүү апрат нь хосоороо японы зах зээлд 7-8сая төгрөгний үнэтэйгээр худалдаанд байдаг
Custom яндангууд бэлдсэн байна.
Мэдээж шилдэг дрифтер өөрийн хувийн дугуй засвартай байлгүй яахав. *** гэж гоё юм аа
Прожект машиныхаа кузовт маш олон custom эд ангийг зөвхөн 1 ширхэг үйлдвэрлэн хийдэг түүнд маш олон төрлийн өрөмний багажууд байна.
Граш маань нээгдээд удаагүй тул шинээрээ маш цэвэрхэн бөгөөд маш саруулхан байна хэсэгхэн хугацааны дараа энэ хоосон зай сэлбэг хэрэгсэл гайхалтай санаагаар дүүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Грашын нэгэхэн хэсэгт нэгэн гайхалтай шилэн хорго байсаны дотор Koyo тосны радиатор, Racepack-ийн хянах, Hypertune-ийн орохын манифолд болоод бусад гайхалтай сэлбэгүүд өрөөстэй байна.
Энэ жижигхэн зөөврийн багажны хайрцаг их аятайхан юм байна лээ энэ тэндийн нийтлэл хараад байхад
Saito-ийн касканы цуглуулга буруу санаагүй бол цаад талын carbon fiber нь 2014 оны Formula Drift-д хэрэглэж байсан нь санагдаж байна.
Граш-ыг нэг нэгэнгүй сонирхож байх зуур Saito-өөр прожектын дизайнд анхааралаа хандуулж байв. Араг ч үгүй биздээ манай хүн одоохондоо ангилаар ярьж сураагүй байгаа. Уул нь Robbie Nishida хамт байсан бол илүү сайхан сэтгэлийн өчилыг нь сонсох байлаа гэж бодном.
Энэ жил Saito GTR-даа 21 инчийн дугуйгаар дрифтлэхнээ
Saito олон спонсоруудын шахалтаар GTR, Lexus зэрэгийг унадаг ч түүний үнэнч сонголт нь JZX байх болно гэж тэрээр өөрөө хэдэнтээ хэлж байсаныг залуус маань санаж байгаа байх JZX кузов үүрд мандан бадраг!
Нийтлэлийг Speedhunters-ийн Larry-н оруулсан нийтлэл дээр суурьлан өөрийн хэллэг, мэдлэг мэдээлэлийг хавсаргалаа