Page 63 of 107

Re: Toyota Crown.....

Posted: Fri Mar 29, 2013 12:41 pm
by Toogy
eegy wrote:Хэлж мэдэх юм алга. Саарал өнгийн кроун байна билээ. Гэхдээ 180 чинь JDM биш юм уу?
S180 ser-ээс эхлээд хятадад үйлдвэрлэдэг болсон, crown гэсэн бичигнийхээ доод талд хятад бичигтэй байдаг санагдаж байна.
Mark X бас зөв талдаа жолооны хүрдтэй хятад нэртэй юм яваад байдаг штээ.

Re: Toyota Crown.....

Posted: Fri Mar 29, 2013 1:16 pm
by Tech
Toyota REIZ gej baigaa shd zuv n

Re: Toyota Crown.....

Posted: Sat Mar 30, 2013 12:59 pm
by Toogy
Хятадад угсардаг Toyota crown-ы 2012 оны загвар.
FAW-Toyota Crown, Нэг онцлог нь зөв талдаа жолооны хүрдтэй, Хөдөлгүүр нь VVT-i-тай, D4-гүй байдаг.
Image

Image

Эндээс бас нэг зүйлийг олж харах байх.
Image

Үнэ нь
Option-оосоо хамаарч (2.5 Royal, 2.5 Royal Leather, 2.5 Royal Navi, 2.5 Royal Comfort, 2.5 Royal Saloon гэх мэтээр) 319,800-519,800 юань.

Re: Toyota Crown.....

Posted: Mon Apr 01, 2013 6:19 pm
by Tech
Toyota Crown Athlete V машины тухай нэг бичлэг хийе гэж бодлоо.

Toyota Crown машины үүх түүхээс ярьвал урт яриа болно. Тиймээс товчхон бичье. Crown буюу Титэм нэртэй энэ төмөр хүлэг бол будааны орны инженерийн сэтгэлгээний нэрийн хуудас болсон бүтээл юм. Японы автомашин үйлдвэрлэгчдийн нэг албан ёсны биш философи байдаг нь "хамгийн сайныг япондоо" буюу үйлдвэрлэж болох хамгийн чанартай бүтээлүүдээ дотоодын зах зээлдээ гаргадгийн нэг жишээ нь энэ машин юм. 1955 онд анхны загварыг гарган 1971 онд хүртэл америкий зах зэлд өрсөлдөж байсан түүх байдаг. Түүний гол өрсөлдөгчид мэдээж бидний мэдхээр Nissan Fuga, Cedric, Honda Legend гэх мэт загварууд байдаг. Гэхдээ эрт урьдын түүх ярьж нуршиж байснаас шууд 11 дүгээр үеийн Crown буюу Toyota Crown Athlete V JZS171 загварын тухай бичлэгээ үргэлжлүүлье.

Toyota Crown Athlete V

Анх харахад "энгийн нэгэн" харагдана. Зэрвэсхэн хараад өнгөрөхөд түүний нүсэр том дөрвөлжин бүтэц, бага зэрэг жижигдсэн мэт харагдах дугуйн хэмжээ, салонд нь ороод суухад том хэмжээтэй жолооны хүрд, зөөлөн буйдан мэт суудлууд, цэлийсэн том цонх, маш том дөрвөлжин их гэрэл, арын гэрэл ч ялгаагүй маш том харагдана. Энэ бүхэн нь нийлхээрээ нэг л хоцрогдсон загвар мэт харагддаг. Эдгээрийг хэнд зориулж будааны орны инженерүүд бүтээсэн байх вэ?

Өдөржин суугаа ажил хийдэг, эсвэл нэр төртэй компанийн нэр хүндтэй ажил хийдэг карерист залуусд зориулсан мэт санагдаж байгаа биз? Даргадаа таалагдхын тулд, хааяа нэг даргыгаа суулгах завшаан тааралдуул зөөлөн тухтай зорчуулахаар санагдаж байгаа биз? Нэг талаас нь харвал JZS171 яг л ингэж харагдана. Будааны оронд бол компаний дунд шатны менежерийн түвшин буюу манайхаар бол хүний загнах хэмжээнд очсон хойноо түүнийг л сонгож унадаг гэх...

Тиймээ, Toyota Crown Athlete V бол ажил бизнестээ амжилт гарган өсөж яваа залуусын, өсөж дэвжихийг хүсэж байгаа залуусын хүсэл яах аргагүй мөн юм. Залуу хүн бүрт сайхан машин уначихаад, таалагддаг бүсгүйгээ суулгачихаад, үеийн залуусынхаа дэргэдүүр салхи татуулан давхиж явах мөрөөдөл байдаг. Түүний мөрөөдлийг Toyota Crown Athlete V бүрэн биелүүлнэ. Таалагддаг бүсгүй нь Toyota Crown Athlete V-д суусан бол тэр залууг өөр нүдээр харж, өөрөөр бодох болно. Тухтай зөөлөн явдал, сайн жолоодлого, хүрэх газар нь донсолгож сэгсчилгүйгээр мөн чих дөжрөм их яндангийн чимээ гаргахгүй хэрнээ хурдан хүргээд өгчихдөг тийм унаатай залууд ямар бүсгүй дургүй байхав дээ.

Түүний тав тухын талаар хэтэрхий их техник хэллэг ашиглахгүйгээр хамгийн энгийн байдлаар бичихэд ийм л байна. Харин одоо түүний хүчин чадлын талаар...

Яагаад Toyota Crown Athlete V гэж?

Дээр хэлсэнчлэн тэр бол маш эелдэг зөөлөн хэрнээ догшин адгуусны шинжийг агуулсан төмөр хүлэг юм. Түүний хамар дотор будааны орны залуусын одоо ч хэрэглэх дуртай 1JZ-GTE гэх хөдөлгүүр байдаг. Үүгээрээ тэр V буюу Victory гэх үгийн товчлолыг омог бардам зүүх эрхээ авсан. 2498 см куб эзэлхүүнтэй цуваа 6 цилиндр нь CT15B гэх турбин хүчлүүрийн хамт моторын 6500 мин/эргэлт дээр 280 морьний хүчийг 4 шатлалт автомат арааны хамт саадгүй гаргана. Гаднаасаа даруухан харагдах тэрээр гэрлэн дохион дээрээс хөдлөхдөө ижил ангиллын адил хөдөлгүүрийн багтаамж бүхий Nissan Cedric, Fuga, BMW 525 528, Mercedes Benz E230 280 гэх мэт суудлын машинуудыг төвөггүй "толиндоо харж" болно. Үүнийг л залуу хүн бүр хүсдэггүй гэж үү? 1JZ-GTE хөдөлгүүр 1600 кг жинтэй энэ машиныг 100 км/цагийн хурдыг авхуулахад ердөө л 6 сек гаруйхан хугацаа байхад хангалттай.

Toyota Crown Athlete V-г автоспорт сонирхдог залуус хэдийн таньдаг болжээ. Миний л хувьд гэхэд 2 Athlete V-ийн ард гарчихаад байгаа бөгөөд дахин Athlete V авахаас ч буцахгүйгээр түүнд дурласан байна. Зөөлөн тухтай, жентелмен имижтэй, хүчирхэг энэ машин маань сүүлийн жилүүдэд элбэгшиж байгаад тун баяртай байна. Сүүлийн үед залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байгаа Facebook сүлжээнд VIP CROWN CLUB, Athlete Club, Toyota Crown Group гэх мэт олон группүүд үүсэн бий болсон нь энэ машинд дурлагсдын тоо улам ихсэж буйг илтгэж байна.

Image

Re: Toyota Crown.....

Posted: Tue Apr 02, 2013 10:19 pm
by Bear
Зэээ тэгэхлээр өнөөдөр нөгөө алдарт Цагаан хаалганы Делта сервис орж машинаа оношлуулваа. Учир нь өчигдөр найзыгаа гаргаж өгөх гээд Нисэх явтал баруун урд талын доод хэсгээр түг түг гээд нэг юм дугараад болдоггүй. Ер нь машины дуу шуу үзье гэвэл яармагын замаар явчихад л хангалттай юм байна лээ хурдан шинэ зам нь ашиглалтанд орчихоосой. За тэр ч яахав. Тэгээд втульк нтр нь юм болов уу гэж бодоод өнөөдөр уг сервисийг зорин зорин очлоо. Тэгээд очоод оношлогоонд оров оо. Нэг төхөөрөмжөн дээр гаргаж зогсоогоод нөгөөх нь нэг нэгээрээ сэгсэрээд амаржинийг маань үзэв ээ. Дунджаар 65% зааж байв. Ерөнхийдөө бол соль л гэж байна лээ. Хэсэгтээ зүгээр гэж бодож байгөө. За тэгээд доогуураа харуулав аа. Саран гарны 2 втульк 4 наклад л солих ажил байна гэв. Өөр ямар ч асуудал алга гэв. Ерөнхийдөө машиндаа онц гэсэн үнэлгээ өгөв. Ааа тэр дууны хувьд гэвэл моторны хамгаалтны 2 боолт байхгүй тэгээд дээшээ цохиод дугараад байсан байна лээ хэд хоногоос нэг тогтооно доо.
За тэгээд асуултууд гарч ирэв ээ хө. Тэр саран гарны втульк хаанаас сайныг нь олох вэ?
Бас хаанаас сайн наклад олох вэ???

Re: Toyota Crown.....

Posted: Tue Apr 02, 2013 11:06 pm
by n1smo
Image

Ямар харагдаж байна кк

Re: Toyota Crown.....

Posted: Tue Apr 02, 2013 11:11 pm
by Bear
n1smo wrote:[ Image ]

Ямар харагдаж байна кк
Яаая сайхан харагдаж байна.....

Re: Toyota Crown.....

Posted: Wed Apr 03, 2013 1:17 am
by mendamar
Bear wrote:
n1smo wrote:[ Image ]

Ямар харагдаж байна кк
Яаая сайхан харагдаж байна.....
Solitson bgan mu nismo

Re: Toyota Crown.....

Posted: Wed Apr 03, 2013 1:29 pm
by n1smo
Hehe arai soliogui bgaa net-s olson zurag, yur ni neg iimerhuu bolgonoo l gj kk. Ter plastic l hairan yum, hair nairgui zuseh n dee.

Re: Toyota Crown.....

Posted: Wed Apr 03, 2013 1:47 pm
by Ariuka
Duralchihjee bi bi bi

Re: Toyota Crown.....

Posted: Wed Apr 03, 2013 8:02 pm
by oodosxon
Toogy wrote:Нөгөө дүүгийн маань T.crown дээр акк-ын болон нэмэлтийнх байх бас нэг гэрэл хянах дээрээ асчихаад нөөц акк-аа цэнэглэж чадахгүй үндсэн акк нь суучихаад болдоггүй, тэгэхээр нь би очоод өөрийнхөө акк-ыг залгаж асаачихаад Бэлхэд байдаг приүс засвар дээр оншлуулах гээд яваад очсон юм. Тэгээд унтраачихаад оншилдог хүнийг нь дагуулж гарч ирээд асаасан чинь нөгөө гэрлүүд нь асахаа байчхаж. Сканнердаад ч алдаа илрээгүй.
Маргаашнаас нь нөөцөө цэнэглэхээ байчихсан, хянах дээр цэнэглэж байгаа зураас нь гүйхээ байчихсан. Гэхдээ зүгээр яваад 100-д ойролцоогоор 15 идээд байгаа.
Өчигдөр тэгсэн чинь ахиад нөгөө гэрэлнүүд нь асаад машин нь асахаа байчихсан гэнэ.

Энэ одоо юундаа байдаг юм бол иймэрхүү асуудалтай учирч байсан, сонсож байсан гишүүд байна уу?
Mild crown uu yamar gerel n asaad yag yaj bn? Nadad inverter 36 ed nar bygd bgaa

Re: Toyota Crown.....

Posted: Thu Apr 04, 2013 7:08 pm
by n1smo
Crownii tamhinii asaaguuriin gal hamgaalagch ni haana bdagiig heleed uguh hun bdag ch boloosoi.......

Re: Toyota Crown.....

Posted: Fri Apr 05, 2013 9:06 am
by Tech
Koput-an dotor chin buh gal hamgaalagchud baigaa

Re: Toyota Crown.....

Posted: Fri Apr 05, 2013 10:22 am
by Toogy
n1smo wrote:Crownii tamhinii asaaguuriin gal hamgaalagch ni haana bdagiig heleed uguh hun bdag ch boloosoi.......
Toyota crown-ы кабины гал хамгаалагчид жолооч талын хаалганы босго гэх юмуу даа, шалавчны үзүүр дарж байгаа хэсгийг хуулахаар цаана нь байдаг юм шүү. Зурагт улаанаар тэмдэглэв.
Image

Re: Toyota Crown.....

Posted: Mon Apr 08, 2013 2:48 pm
by MuuG
нөхдөө хүмүүсийн ярьдагаар зеро кроуны гүперийн мэдрэгч, стартерийн шоотог, урд нүүр зэрэг сонин сонин зүйлс хэрэгтэй болж байгаа гэнээ. /хүн асуулгалаа/

хаагуур ер нь кроуны орж ирсэн, задарсан юм элбэг байдаг юм бэ?