Page 61 of 66

Re: MuuG-ийн блог

Posted: Wed Sep 14, 2016 9:36 am
by MuuG
цаашид РМ-ээр асуудлыг эр улс шид шийдэцгээнэ үү,

Re: MuuG-ийн блог

Posted: Wed Sep 14, 2016 1:33 pm
by bilgee
zodold gj baigamu. haha. huulich hun iim zovlogo ogch boloh bsimu geshh

Re: MuuG-ийн блог

Posted: Wed Sep 14, 2016 9:55 pm
by GaNBaYaR
Duhlaa aashj bgaan, gunbe ah

Re: MuuG-ийн блог

Posted: Sun Sep 18, 2016 9:20 pm
by bd
Энэ Билгээ нээрээ. Эр улс гэхээрээ заавал зодолдох албатай юм уу?

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Sep 22, 2016 10:14 am
by MuuG
bilgee wrote:zodold gj baigamu. haha. huulich hun iim zovlogo ogch boloh bsimu geshh
чиний хувьд эр улс шиг гэхээр зодолдох юм уу, кк

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Sep 22, 2016 10:55 am
by MuuG
Ланд крузер 76 бол Япон УАЗ 469 мөн

За би гэдэг хүн ажлын шаардлагаар хөдөө орон нутагт буюу баруун 3 аймгаар ажиллаад 2900 км туулаад ирэв. Ингэхдээ он залуу 4,000сс V6 мотортой, механик короптой 4 хаалгатай ланд крузер 76 машинаар явж ирлээ. Ганц нэг газар машиныг нь би барихын хувьд барьсан, гэхдээ жолооч өөрөө барих үүрэгтэй болохоор өөрөө бариад явсан.

Хойноо нумтай, урд хойноо хамаарах тэнхлэгтэй, үйлдвэрийн энгийн дифренциал нь ерөнхийдөө бол жигд эргүүлэх маягтай. УАЗ 469, Тоёота хайлаакс мэтийн машинууд шиг короп нь H2-H4-L4-LLock4 /хойд хөтлөгч, 4 дугуй хөтлөгч, төвийн түгжилттэй хөтлөлт, төвийн, хүндрүүлсэн түгжилттэй хөтлөгч/ гэсэн механик речак бүхий жолоодлогын удирдлагатай.

4000 хөдөлгүүр бол хүчтэй, хурдтай гэж сайхан юм. 2000rpm эргэлттэй, 5 дугаар араандаа татсан явж байхад 100-110 хэлбийсэн хурдтай хүнгэнэж байх жишээтэй.

За үйлдвэрийн хөгжим нь WMA, MP3 форматын компакт диск унших чадвартай бөгөөд гаралт бол харин хэрэг байхгүй. Хуучны орос тэрэг, радионых шиг цангинасан 2 спийкер л дуугарна. басс нтр гэсэн ойлголт байхгүй. засмал дээр ширүүхэн явж байхад бол хөгжим бүдэг бадаг л сонсогдоно. гаднаас дуу чимээ ихтэй, сийгэж, шаагиж, шуугисан дуу бол яг 69. За шороон замаар явж байхад ч мөн хөгжим сонсох байхдаа, хөгжмөө чангалаад явбал хоёр хүн зэрэгцэж суучихаад мотоцикл дээр явж байгаа мэт хашгирч ярина.

харин суудлын хувьд их сонин. Урдаа 3 хүн суух сандалтай, дундаа 3, ардаа хоёр сандал буулгаад 4 хүн. тэгэхээр 10 хүн зорчино гэхээр D ангилалтай хүн барих ёстой юм байх даа? ойлгомжгүй.

Image

Тав тухын хувьд яг 69 мөн. Урд суудлаа налуулаад хэвтүүлий гэсэн чинь 69 хэзээ хэвтжээсийн, хэвтэхгүй л гэнэ. хойд суудал ч мөн адил, арай налуу болдог нь жолооч, суудал бол бас л гатуу гатуу, явдал бол гатуу гатуу. кк. ерөөсөө л гатуу машин.
сайхан хурдаа авсан байхад бол хөөрхий донсолгоог бол айхтар мэдрүүлээд байдаггүй юм билээ.

Гэхдээ л машин техник болсон хойно шаварт сууж, жолооч бид хоёрыг 8 цаг тасралтгүй шавар ухуулсаан ухуулсан. Эрийн сайндаа гарсан гэхээс юу гэхэв.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 26, 2016 2:07 pm
by MuuG
Даян дэлхийн хүмүүсийн сонин сайхан...

саяхан дэмий юм харж суусан АНУ-ын нэг төмрийн хоббитой эр SUPER SWAP FORD SHELBY 500 гээд мундаг юм хийсэн талаар бичлэг байхыг олж харлаа.

Image

Image

үр дүн нь нэг иймэрхүү. ухаандаа сонгодог хэлбэртэй машинаа, нас залуу, цус шингэн болгочихоод. ёстой хоньны арьс нөмөрсөн чоно болгож байгаа үйлдэл юм. Нээрээ ч бодоход анхнаасаа зориулаад гаргачихсан юман дээр, өөр юмны мотор тавихаас арай илүү найдвартай буюу бат бөх санагдах.

Гэхдээ орос ах нар ГАЗ 2410 шиг БМВ 735 хийчисэн байсан юм билээ.

Image

энд блог нь байгаа.
https://www.drive2.ru/r/selfmade/893636/

оюутан байхдаа тоёота креста дээр 2410 угсарчих юмсан гэж мөн ч их боддог байж дээ. Гэтэл ингээд супер свап гэдэг юм түгэн дэлгэрчих гэж. Байсан л байх, байдаг ч байх. алийн болгон 1JZ зоох тухай бодохов дээ.

лууванг цаана чинь хөрсгүй орчинд тарьдаг болчихсон байхад...

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 26, 2016 3:00 pm
by Galaamn
2410 ч бай ер нь орос тэрэг кузов арьс боловсруулалт муутай санагддаг.
Харин Крестаг 2410 болгож зүс хувилгаад 1жз тавиад давхивал утгаараа хонины арьс нөмөрсөн чоно болно доо тэ

Sent from my SM-J710F using Tapatalk

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 26, 2016 4:33 pm
by MuuG
Galaamn wrote:2410 ч бай ер нь орос тэрэг кузов арьс боловсруулалт муутай санагддаг.
Харин Крестаг 2410 болгож зүс хувилгаад 1жз тавиад давхивал утгаараа хонины арьс нөмөрсөн чоно болно доо тэ

Sent from my SM-J710F using Tapatalk
дөнгөж бичээд дуусахаар 1JZ гээд дайраад ороод ирэхиймаа. Чи 1UZ нтр гэж бодол доо.
дуусдаггүй бүүст буюу V8-ийн тухай бясалгаж байлдаа хааяа ч гэсэн.

энэ жил Оросын чопперууд ирж Монголын талын салхи мото фестивалд оролцсон чинь смола арьстай победа гэхдээ бүр залуу маягийн хэлбэртэй унаж ирсан байсан. тэгээд ойртоод цонхоор нь харсан чинь AT Altezza байсан гээд л бодчих.

тэгэхээр юун зориулж бүтээгээд байгаа вэ? гэдгээ сайн бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Субару импреза дотортой ЛАДА ч гэж бас л сайхан санаа...

https://www.drive2.ru/r/lada/288230376151918975/

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 26, 2016 4:37 pm
by MuuG
Монголын Авто Форумаас танилцсан анд найз [mention]bd[/mention] -дээ маш их баярлалаа.

Буян заяа, ажил үйлс, ариун сэтгэл нь үргэлж дэлгэрч дээшилж байх болтугай.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Sep 29, 2016 2:28 pm
by bd
Зүгээр зүгээр. Хүн ичээгээд байхын.

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Sep 30, 2016 3:57 pm
by Ariuka
Namar aa gej

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Oct 03, 2016 9:38 am
by MuuG
улирал нь таарчлаа гэх гээд байна уу? хаха.

надад харин их тус болоод оо. тэгээд л талархлаа илэрхийлж байхгүй юу.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Oct 14, 2016 12:32 pm
by s1nne
MuuG wrote:мэдэрсэн ялгааны түүх

за олон машин элээж бараагүй ч гэсэн насандаа таарсан хэдэн машин унаж явлаа. Тэр болгонд ялгаа зааг янз бүрийн зүйлээ мэдрэгддэг.
Машин үйлдвэрлэгч хий дэмий мөнгө зарж, загвар гаргаж, баахан зүйлсийг үйлдвэрлэж нийлүүлснийхээ төлөө хэрэглэгчдээс мөнгө авч бүтээсэн зүйлээ зардаг. Гэхдээ тэдний барьдаг зарчим, гол зүйлс буюу үнэт зүйлс нь өөрөө өөрийн ялгаатай байх юм.

Аяганы суурь

Жишээ нь субару. Би унаж байгаа машинаа муулах гэж байгаа биш шүү. гэхдээ л субаруг сонгодог хүмүүс их цангасан хүмүүс байдаг байхаа. Хэрэглээнд хамгийн өргөн байдаг импреза, форестер, легаси гурав бол урдаа дандаа хоёр аягыг, хоёр өөр газар тавих зориулалтын тогтоогчтой. Ерөөсөө л уугаад явж байх ёстой. Харин тоёотагийнх ихэвчлэн зэрэгцээ хоёр аяганы суурь байдаг. магадгүй жолоож хоёр адилхан аягатай архи ундааг андуурч аваад уучих боломжтой. машин барьж яваа хүн чинь замаа харж байгаад бурууг нь авчихвал яана. Харин субаруд бол андуурах эндүүрэх юм байхгүй. Дээр тавьсан бол дээрээс авч уугаад л явна. гэхдээ л их яриа, цангаж, юм ууж явдаг хэрэглэгч нарт зориулсан машин юм шиг. Хэрэглэгчид таатай л байгаа юм.

Дугуйны ялгаа

За японы машин үйлдвэрлэгч нар машиныхаа дугуй, бидний хэлдэгээр карлааны хэмжээг тийм ч том үйлдвэрлэдэггүй байж байгаад, сүүлдээ гадны зах зээл, өөр зүйлд зориулж их өөрчилсөн юм шиг санагддаг. Жишээ нь хоёр өөр оны ипреза байна. 1998vs2002 манай нэг танил 1998 оны ипрезадаа надаас миний зуны запас дугуйг түр хэрэглэхээр авбаа. R15 195/65 –тай дугуй. Өөрийн R17 205/45 –тай дугуй. Хажууд нь бариад үзсэн нүдээр бол дугуйнууд яг адилхан харагдаж байна. хариун ард талын запас дугуйны зайд бол чихэж орж байна лээ. дээр нь карлаан дотороо тэр дугуй нь яг дүүрээд таарч байгаа юм. энэ хоёр дугуйны зөрүү тооцооллоор бол 15 тай дугуй нь 2.87 хувиар том. Харин миний 2002 оны тэрэг хажууд нь бүүр том дугуйтай. R16 215/60 дугуйтай. Зөрүү нь 7.24 хувь. Тэгээд мэдэрсэн ялгаа гэвэл субару он хойшлох тусмаа дугуйны хэмжээнээс эхлээд томорч байсан байгаа юм. гэхдээ үндсэн зарчмаа бол алдаагүй.

хойд эгнээний зорчигчийн суудал

За дахиад субару, тоёота хоёр дээр ялгааг яриад үзье. 2002 оны комби ипрезагийн ард уртавтар хөлтэй хүн суугаад олон цаг ялбал бас л хэцүү. Тулна, чилнэ гэж жигтэйхэн. Би өөрөө урт, тэгээд суудлаа хойш гүйлгээд, өөртэйгээ ижил өндөртэй хүн суулгачихад тэгээд л чихэлдээд л явчихдаг. Гэтэл хонда фит, шинэ тоёота спашио зэрэг машинууд бол ард нь суухад бас л сэлүүлэн шүү. эндээс харахад тоёота арын эгнээний зорчигчдын тав тухыг мартчихаагүй байгаа юм. гэтэл субару урд хүн цангах вий, урд хүн хавчиг болчих вий гээд хойд хүнээ мартаад зайг нь багадуулчихсан юм шиг байгаа юм.
Ялгаа гэдэг жижиг, том, жирийн үнэтэй гээд олон зүйл дээр мэдэгддэг. Энэ бүхэн тэр олон мянган машиныг ялгаатай, өөр үнэтэй цэнэтэй болгодог байх.
Хаха. Уншхаар инээд хүрээд байх юм.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Oct 20, 2016 5:18 pm
by begunbe
Subarug zohion buteehed neg engineer, neleed heden yahir nyagtlan oroltson yum shte...