Page 7 of 19

Re: Ganbayar

Posted: Thu Feb 14, 2013 1:44 pm
by XP1
хужаа ч байна уу хамаагүй ээ. чанартай, хугацаандаа хийгээд л өгчих

Re: Ganbayar

Posted: Fri Feb 15, 2013 1:26 pm
by GaNBaYaR
http://www.helipal.com/dji-phantom-gps-drone-rtf.html" onclick="window.open(this.href);return false;

Re: Ganbayar

Posted: Wed Mar 27, 2013 4:19 pm
by GaNBaYaR
Jargale wrote:надаа зам болон барилгын нэгдэл байнаа хө
замын компанитай буюу ажилладаг гишүүд/гишүүн яаралтай пм.

Re: Ganbayar

Posted: Fri May 10, 2013 11:59 am
by GaNBaYaR
Хэнтий нутгаар ...
2013-4р сар. Хэрлэн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал, Баян-Адрага сумдаар.


Эзэн хааны хөшөө.
Аймгийн төв буюу Хэрлэн сум.
Image
Монголын үрс маш олон болтугай.
Image
Японы империалистуудын өөдөөс харуулж байрлуулсан байгаан. Зүүн зүгт харуулаад.
Image
Бэрх тосгон. Батноров сум явах замд.
Image
Image

Ардын хувьсгалын анхны долоо ЛОСОЛын нэрэмжит дунд сургууль.
Image
Батноров сумын захиргаа. Соёлын төвийн хамт.
Image
Боорчи. Цэцэрлэгт хүрээлэн.
Image
Image
Хотод харагддаггүй сагсан бөмбөгийн талбай.
Image
Норовлин сумын угталт.
Image

Image
Норовлин сумын захиргаа.
Image
Норовлин сумын хүүхдийн цэцэрлэг.
Монголын үрс маш олон болтугай.
Image
Image
Image

Норовлингоос Дадал орох замд. Нуурийн нэрийг мартаж.
Image
Image
Image
Орхон голын гүүр. 2005 оны зун/намар энэ гүүрээр гарч байлаа. Гэвч зургаа авхуулах ухаан суугаагүй байж.
Image
Дадал сум. Сумын угталт. Хуучин нь.
Image
Дадал сумын угталтын хаалганы баруун талд.
Image


Image
Image
Image
Image
Эзэн хааны ундаалж, аж төрж байсан Гурван нуурын дунд нуур нь.
Image
Гурван нуурын зүүн нуур нь.
Image

/... Балжийн голын балчигтай усыг ууж явхад минь тусалсан билүү?.../ Монголын нууц товчооноос.
Image
Дадал сум.
Дэлүүн Болдог.
Алгаа дээш нь харуулж байгаад мөргөж хүслээ шивнэдэг гэнэ. Мэдээж би ч бас шивнэсэн.
Image

Image
Дадал сумын угталтын хаалга. Шинэ нь.
Image
Дадалаас Баян-Адрага сум орох замд.
Image
Image
Баян-Адрага суманд байрлах Монгол Хатдын Өргөө.
Уг өргөөг нутгийн нэгэн ТББ байгууллага санаачлаад 4н жил гаран санхүүжилт хөөцөлдөөд бүтээгүй бөгөөд сүүлд н.Арвин гишүүн санхүүгийн асуудалыг нь шиидэж өгснөөр баригдсан түүхтэй юм байна.
Image
Монголын зарим хатдын хөрөг.
Image
Image
Image
Image
Доорх гурван зураг нь УИХ-ын гишүүн н.Арвины яриад байсан зүйлс. Хөөрхий минь худлаа яриагүй л юм байна лээ. Барилгын ажил үндсэндээ дуусаад гадна талын будгийн ажил явагдаж байхад шөнө дундаас үүр цайтал барилгын гадна талын ханан дээр тодорч гарч ирсэн зургууд. Нийгэмд тодорхой нэр хүнд бүхий хүмүүсийн төрсөн нутагт нь өөрийнх нь тухай барилга байгууламж барьсан тохиолдолд тухайн хүний дүрс нь тодорч гарч ирдэг гэнэ. Монголд анхны тул хүмүүс итгэхгүй, ойлгохгүй байгаа гэнэ. Бусад улсад бол сонин зүйл байхаа больсон гэнэ. Дондогдулам, Гэнэнпил хатныг одоогийн Баян-Адрага сумаас тодруулан авч байсан гэнэ.
Түүхийн нарийн зүйлсийг тайлбарлагч хүүхэн яриал байсан. Зармыг нь санадаггүй ээ.
Чоно, Буга.
Image
Гэнэнпил хатны зураг. 1937 онд 5н сартай жирэмсэн байхад нь буудан хороосон. Шалтгаан: 8-р Богдын хатан байсан тул.
Image
Дондогдулам хатны зураг.
Image
Музейн тайлбарлагч бүсгүй.
Image
8-р богдын сүүлчийн хатан Гэнэнпил хатны шүтдэг байсан мод. Хүслийн мод. Хүслээ шивнэдэг гэнэ.
Image
Балдан бэрээвин хийд.
1937 оны хэлмэгдүүлэлтэд сүйдсэн.
Image
Image
Image
Image
Image
Уул өөд өгсөж байгаа нь. Ядраад үхэх гэж байгаан нь.
Image
Image
Image
Image
Image
Image

Re: Ganbayar

Posted: Fri May 10, 2013 12:03 pm
by bataa
Ganbayar-н зургыг анх удаа л харж байна. Ийм залуу байдаг юм бий вий хэхэ. Асуултаас эхлээд л форумуудаар мөн ч удаан хамт форумдсан даа. Хэрэлдэж ч явсан байх хэхэ.

Хаврын уулзалтад ирээд гишүүдтэйгээ танилцаарай

Re: Ganbayar

Posted: Fri May 10, 2013 12:17 pm
by Toogy
Ganbayar үсээ засуулчихаж.
Asuult дээр ч бужигнуулдаг хүн дээ :p .

Re: Ganbayar

Posted: Fri May 10, 2013 2:39 pm
by GaNBaYaR
Нийт 2200 гаран км аяллаад, ажиллаад ирлээ. Шатахуун зарцуулалт 100км-д 10л дизель зооглосондоо.

Re: Ganbayar

Posted: Fri May 10, 2013 3:40 pm
by tuvshin
Нутгийнхаа зургуудыг хараад сайхан байна...Баярлалаа

Re: Ganbayar

Posted: Tue May 14, 2013 10:08 am
by GaNBaYaR
дараа завханы зураг оруулнаа.

Re: Ganbayar

Posted: Tue May 14, 2013 10:21 am
by Uuganaa
Сайхан аяалжээ. Очиж үзээгүй газарууд зөндөө байна.

Re: Ganbayar

Posted: Tue May 14, 2013 10:23 am
by GaNBaYaR
зүүн 3аас дорнод л үлдчээд "новшроод" байна даа.

Re: Ganbayar

Posted: Sun May 19, 2013 10:45 am
by GaNBaYaR
Монголд хийгээгүй бензинээ Монголынх гэхээсээ ичдэггүй ээ


Монголчууд тамхи үйлдвэрлээд хэдэн жил болов. “Тамхи СО” гэдэг компани хийдгийг бүгдээрээ эс ч, тамхичид гадарладаг юм байна. Яаж хийдгийг нь сонирхлоо. Түүхий эдийг нь Хятададаас авчраад, Монголд “ороочихдог” гэх. Энд хийж байгаа болохоор эрхбиш манайх гэж болох юм. Гэхдээ л яг монгол тамхи гэхэд бас учир дутагдалтай санагдана. Үндсэндээ хятад тамхи татаж буй хэрэг шүү дээ. Эх орны ургамлаар хийчихвэл ч “ок” л гэсэн үг. Түүхий эд нь ч, үйлдвэр нь ч манайд байна. Тамхиар нэг иймэрхүү. Тамхины хяналтын гэх чангахан хууль гарсан нь тамхиныханд харин таалагдсангүй бололтой. Үйлчлүүлэгчийн эрх ашиг гэдгээр түрий барин, овоо хуулийг уландаа гишгэхээр борлуулдаг цэгүүдийг турхиран, хууль гаргагч, сахиулагчидтай сөргөлдөх боллоо. Сургуулиас 50 метр дотор заруулахгүй байхад л хангалттай гэсэн юм ярина билээ. Тэндээ хүрвэл 500 метр ч ойртоод байгаа юм. Болдогсон бол бүр долоон уул давуулаад хаячихмаар санагдана. За тэрч яахав. Бид өчигдрөөс “Монгол 93” бензинтэй болсноо ямартай ч тогоон дотроо зарлав. Ерөнхий сайд маань амаа олохгүй магтаж харагдав. “Юм үзээгүй” хүн арга байж уу. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нээлтэд нь оролцон, дээжээр нь дээлээ мялааж байсан тэр газраас олборлосон тосоор хийсэн юм байх. Тэгэхээр Дорнодын Тамсагбулаг болж таарна. Тэгтэл тэрхүү бензинийг хийсэн газар нь Монголд алга. Бүр ӨМӨЗО-ы Хөх хотод үйлдвэрлэжээ. Тосоо эндээс гаргаад, тэр хүртэл тээвэрлээд, буцаагаад нааш татна гэхээр ёстой гажиг санагдлаа.Зардал чирэгдэл мөн ч их гарна даа. Хараар бодоход л тэгж таараад байна. Хятадууд зөвхөн үйлдвэрлэчихээд ашгаа аваад үлдэх нь мэдээж. Тэд наймаанд алдахгүй. Ёстой гонж байлгүй. Цэвэр зардлаар нь тооцвол бид барахгүй тоо гарна. “Ичсэн хүн хүн ***” гэгчээр Оросын шатахуунаас 50 төгрөгөөр татуу борлуулж эхлэвүү дээ. Түүнээс биш, энд үйлдвэрлэсэн бол хамаагүй бага гарахгүй юу. Сайтар тунгаавал, дээрх тамхины хажууд энэ бензин жинхэнэ монгол биш юм. Өвөрмонгол, Монголын хамтарсан бүтээгдэхүүн, бараг Хятадынх болж таарах гээд байна. Өөрөөр хэлбэл, импортын л бараа байна шүү дээ.
Г.Насан

Re: Ganbayar

Posted: Mon May 20, 2013 6:40 pm
by Javkhlan
Орхон голын гүүр. 2005 оны зун/намар энэ гүүрээр гарч байлаа. Гэвч зургаа авхуулах ухаан суугаагүй байж энд нэг андуурал гарцан уу би андуураад байна у

Re: Ganbayar

Posted: Mon May 20, 2013 9:23 pm
by Toogy
Javkhlan wrote:Орхон голын гүүр. 2005 оны зун/намар энэ гүүрээр гарч байлаа. Гэвч зургаа авхуулах ухаан суугаагүй байж энд нэг андуурал гарцан уу би андуураад байна у
Тийм юм шиг байна, Дадалын наана Онон голын гүүр байдаг.

2011 оны 7 сард намайг явж байхад иймэрхүү байсан.
Image

Re: Ganbayar

Posted: Wed May 22, 2013 10:56 am
by GaNBaYaR
өөр зүйл бодож байгаад бичиж.