За ойрд сэдэвтэй юм бичсэнгүй. Арга ч үгүй биз машиндаа юм хийж шальсан биш.
Ногоон машиныг өвөлжингөө уналаа. SF5-аасаа хэдэн насаар залуу юм гэсэндээ бас ялгаа байнаа байна. Ядаж л салоны агаар шүүгчтэй болохоор шороо тоосноос ангижируулчих юм.
Хамгийн гол нь хүмүүст SG5-аасаа SF5-нь илүү биетэй, бат бөх гэсэн ойлголт яваад байдаг. Би ч бас тэгж боддог байлаа. Үгүй юмаа, би л лав тэр тал дээр ялгаасаад байх юм мэдэрсэнгүй. Явдал суудал, нөгөө хойд талын дуу шуу, салхины сэрчигнээ ерөөсөө яг шүү дээ. Салоны ялгааны талаар өмнө бичиж байсан болохоор давхардуулаад яахав.
Саяханы нэг алдаанаасаа маш том сургамж авлаа. Амаржин пүрш солих гэж байгаа бол "hujaa" гэдэг үгийг бодлоосоо авч хая. Нэг ёсондоо hujaa 4 амаржин, 2 пүршинд 300,000 төг зарцуулсан нь зүгээр л мөнгөө хог дээр хаясантай ижил ажил болсон.
Тэгж тэгж ер нь Нараагийн заасан замаар яваад үзвэл яах бол гэж бодогдоод нэг сайхан нартай өдөр өгөөмөрлүү чиглээд явж байсан чинь, сайн хүн санаагаараа гэж Нараа, Гүнбат 2 утсаар яриад хойноос хүрээд ирдэг юм даа. Өгөөмөр дээгүүр хэсэг явсны эцэст нэг залуутай яриа тохирч, тэднийхээс Харьер-н урд хойд 4 амаржин авахаар болов. Нараа маань цоолж, нүхлэх мэдлэгтэйгээрээ токарь руу, Гүнбат хуурайгаа бариад нарийн мэс засал дээр, би машин дээрээ амаржин солих залуутайгаа үлдэж, 3 талд түжигнэж түжигнэж орой 10 цагийн үед л нэг юм дуусах шив.
Урд талаасаа эхлье дээ.

Харрьер амаржины боолтны нүх нь Форэстэрийхээс арай том болохоор доод нүхэнд нь 1 размер жижиг шайба барьж цэгэн гагнуураар гагначихсан.
Харрьер, Форэстэр 2-ын урд амаржины нүх хоорондын зай нь нүдээр харахад ижил юм шиг хэрнээ яг боохоор харрьер-нх чүд дээр байдаг юм байна.
Тиймээс дээд нүхийг нь доош нь хуурайдаж жаахан сунгасан. Хуурайчин Гүнбат
Бас яахав доод нүхэн дээр шайба гагнахдаа доод амсарт нь тулгаж бариад гагнавал 2мм бага хуурайдуулах байх.
Тэдний засварчдын 3 өдөр асуудалгүй хэрэглэдэг хуурайг манай Гүнбат 30 минутанд жагсаалаас гаргасан гэжугаа хахаха.
Хойд амаржины дээд боолтны нүхийг жоохон доошлуулж өрөмдөөд ер нь бол асуудалгүй.
Амаржин яахавээ. Наад талд нь байгаа босоо тэнцүүлэгчийн анзаарав уу? CRV-ийнх юм шиг байна лээ. Амаржинаа тавих гэж байгаад өөрийнх нь босоо тэнцүүлэгчийг далийлгаж орхисон нь далим болж ийм юм аваад тавьчихсан.
Аа нээрээ урд амаржин өөрийнхөө пүрштэй, хойд талдаа даацын гэгдсэн hujaa пүрш + 2 давхар резинэн өндөрлөгөөтэй байгаа. Хойд талдаа илт хатуу байгааг энэ хужаа пүрштэй л холбож бодоод байгаа. Болж өгвөл өөрийнх нь пүршийг болохгүй бол харрьер-нх нь пүршийг тавьчихвал сайхан л болох байхдаа.

Хуруу гэж бахь хумс гэж автирк... ккк
Үр дүн

SG5-н XT загварын тэнхлэг газраас 20см байдагийг бүгд мэдэж байгаа байх.

За яахав миний хуруу богинохон л доо, гэхдээ л дор хаяж 30см болсон байхаа.
Аа нээрээ амаржин солиход бас нэг анхаарах зүйл нь амаржины дээд боолт нь тохируулагч гэдэг юмтай байдаг юм байна. Боохдоо л тэрийг нь зөв барьж байгаад чангалчих юм бол болчих юм байна. Миний урд талд жаахан маажиг үлдсэнийг нь тэнхлэг тохиргоогоор янзлуулах гээд орсон чинь харж байснаа, арай л биш байна даа гээд нөгөө амаржины боолтоор нэг нэг оролдоод нь за тийм байлгүй дээ гэдэг байна шүү. Нээрээ харсан чинь тэнхлэг тохиргоо бараг хэрэггүй ч юм шиг...
За эцэст нь сэтгэл гаргаж, өөрсдийнхөө зорилгыг умартаж, ажлаа пялан пялан шөнө орой болтол хамт байлцсан Гүнбат, Нараа 2-тоо баярласан шүү.