Page 60 of 66

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Apr 25, 2016 2:58 pm
by Exotic
MuuG wrote:
тэнд ёстой нэг реклам гээчийг хийж байгаамаа. толгой тархи нь огт доргиогүй шинжтэй бууж ирснээ Ган рам... ч гэх шиг. нөгөө талд нь үнэтэй сток машин ган рамтай машинтай адилхан ч байх шиг.

ene deer anduuraagvi bol unetei stock gedeg ni maseratig helsen baih, maserati ni huchitgesen (reinforced) chassistai baidag. aliig alintai haritsuulsaniig chin oilgosongvi.


gesnees porter baij l baigaa, aan tiim suuld yrisan projectod tun tohiroh neg goy kuzov baigaa shuu.
Image
delhiid 3 orontoi toond ch hurehgvi tsuuhun uildverlegdsen ed dee

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Apr 28, 2016 5:08 pm
by MuuG
https://www.drive2.ru/users/yura525/#blog

нэг ийм нөхөр байна. ёстой орос царайтай, герман залуу хийж байна.

дуртай хэлбэр+он залуу сайн технологи гэдэг холимог хуурганы арга бол үнэхээр олон төрөлтэй юмаа. дийлэнх оросуудын шийдэл л энэ юмдаа.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jun 06, 2016 9:40 am
by MuuG
хэл, хөлд орохын ёсон...

зарим айлын хүүхдүүд эхлээд хэлд орж, дараа нь хөлд ордог тийм сонин үзэгдэл байдаг. Тархи нь хөгжөөд хэлд орчихсон хэрнээ босоод гүйдэггүй. суугаад л... яриад л байдаг шиг. араа шүдэндээ ч орохгүй суугаад л хүржигнээд байсан Уралаа хөлд орууллаа. цаг л гарахгүй байсан болохоос жаахан юманд байсан юм. Констой араатай болоод, гараашийн коридорт жаахан явсан чинь бас л сайхан санагдаж байна лээ шүү...

Олон жилийн өмнө анх дотоод шаталтат хөдөлгүүр зохиочихоод, туршилтаа хийж байхад л тийм байсан байхдаа.
гавлын тохируулга бол хэрэг алгаа... жаахан халаад ирэхээрээ галаар тургиж, тас тас, пад пад...

Шулуун дуу намсгагчтай яндангаа хийгээгүй байсан болохоор дуу шуу гэж арай л байлаа. салаа хөдөлгүүртэй гэсэндээ бас л байлээ байлээ...

хотын гудамжаар салхи татуулах цаг хугацаа улам ойртсоор л байна. 1 л өдөр хотоор хүржигнүүлнэ дээ...
УРАЛ 67-36

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jun 07, 2016 3:10 pm
by bd
MAF юм аа.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jun 07, 2016 4:45 pm
by MuuG
bd wrote:MAF юм аа.
МАФ их баярлалаа.

Өнөө орой цахилгаанаа монтажлах санаатай л сууж байна. нарийн нандин юм бол орхи цаашаа. гал, релей, эх гэрэл, тормос зэргийг залгаад л болоо.

дохио, сигнал нтр бол байжий, дараа болий л гэдэг асуудал байна.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jul 19, 2016 9:14 am
by MuuG
юу вэ? өчигдөр орой сэтгэл гаргаж бичсэн пост минь устчихсан, ороогүй байна шт.

за яршиг... дахиад бичнэ гэж худлаа биз.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jul 21, 2016 9:57 am
by MuuG
Hilux 215-ийн толгойны өвчин

За миний бие Тоёота Хайлаакс 215 унаад Завхан аймгаар 2800 км яваад ирлээ. 2700сс гэхэд хурд хүч, явах чадвараар хаа ч, хэнээс ч дутахгүй тэрэг гэдгээ харуулаад ирлээ.

за хайлюкс /ард түмний хэлж заншсанаар/ машинд гардаг нийтлэг, хамгийн том асуудал бол хянах дээр 4Lo гэрэл асах, анивчих, 4 дугуй хөтлөгч орохоо болох, эсхүл салахаа болих асуудал.

түүний гол шалтгаан нь Shift Actuator түүний эвдрэл бололтой.
Image

сүүлийн үеийн дийлэнх машин мушигдаг, эргүүлдэг, дардаг товчлуур бүхий автомат удирдлагаа 4 дугуй хөтлөгч, хүндрүүлэгч, төвийн дифренциалаа түгжигчээ залгадаг болсон.

Image

харин тэр шийфт астуатор буюу мостны цахилгаан удирдлага, залгуур нь өөрөө хуурай орчинд ажиллах горимтой, цагны араа шиг жижиг шүднээс бүтсэн, хүүхдийн тогломд байдаг шиг жижиг цахилгаан хөдөлгүүртэй, нарийн тохиргоо бүхий ялтсан контакттай, туслах коропны хоёр нарийн чөмгийг татаж, түлхэж байх зориулалтынхаа хүрээнд туслах коропны хажууд, машины доор байрладаг хуванцар гэртэй эд юм байна.

Image

Дийлэнх асуудлын эхлэл агааржуулах нарийн шаланк муудсан, сэтэрсэн, хуучирсан, тасарсан, мултарснаас болж тэр нүхээр нөгөө түнтгэр гайхалд чинь ус, элс, шороо орж, цахилааны маас, хөдөлгүүрийн гацалт, араа шүдний эвдрэл үүсгэж хүсээгүй үед хүндрүүлэгч залгаж, эсхүл залгагдахгүй байна гэдэг дохио өгүүлж, эсхүл 4 дугуй хөтлөгчийг залгачихаад салгахгүй орхидогт оршдог юм байна.

мэдээж өөр горимд ажиллах ёстой юмыг өөр тохиргоотойгоор хол явах нь маш муу буюу хүндрүүлэгч эсхүл төвийн дифренциал залгачихаад засмал дээр хол, удаан хуганцаанд явах муу. бүр их гэмтэл, эвдрэл дагуулах боломжтой юм. Миний хувьд 4 дугуй хөтлөгч залгагдаж, хүндрүүлэгч салахгүй, эсхүл холбогдохгүй байна гэдэг алдаатай байсан болохоор аялалын сүүлийн хэдэн зуун км-ийг харьцангуй хөнгөн туулж ирсэн.

тэр түнтгэр харын тагийг авахад нуль элс, ус пал гээд л гарч байна лээ. онош тун тодорхой болсон байна гэж засварчин хэлэв.

ингээд тэр түнтгэр харыг нэгд нэггүй задлаад, алдарт коллектор цэвэрлэгч цацаж усыг нь хөөгөөд, дараа нь хийн даралтаар үлээлгэж хатаагаад цахилгааны маасын улмаас харлаж, тогтог тогтсон контактуудыг маш нарийн зүлгүүрээр цэвэрлэж тавиад үндсэндээ ажил дуусдаг юм байна. Энэ үйлчилгээндээ мэргэшсэн ч хүн байна.

он залуу ланд крузер 200, хайлаакс-уудад энэ асуудал их гардаг бөгөөд илүү цахилгаан, ухаалаг болох тусах түүнийг дагах асуудал маш их болдог юм гэх зовлонг засварчин залуу тоочиж суулаа.

за ингээд хайлааксаа янзлуулж аваад

100 цаас
Бандан тас...

үүнээс хойш, түүнээс цааш л гэж хэлэхэд үе үе тэр хөтлөгчнүүдийг залгах, салгах горим хэвийн ажиллаж байгааг тухтай гэгч нь шалгаж байхыг зөвлөж байна. хэрвээ болохгүй байвал түнтгэр харын цэвэрлэгээнд орох нь дээ.

прадо 95, 120, пажеро мэтийн мехник удирдлага бүхий машинд ийм асуудал байхгүй. харрр, хуррр л гэдэг асуудал үүсдэг байсан байх. Гэхдээ бусад юмны хувьд бол яг адилхан юм билээ. Дутаад байх юм огт байхгүй.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jul 21, 2016 12:17 pm
by freekiller
Харин наадах чинь 215 -уудад их тохиолддог юм билээ.Зарим тохиолдолд бүр найраа авахгүй эвдэрсэн ч байдаг гэж байгаа.Ихэнх нь гэхдээ цэвэрлээд л янзлагддаг гэсэн.185 буюу өмнөх үе нь хөөрхий тэр нь механик байсан амар байсиймоо.215-д тэр актуатор ,мөн хойд хаалганы түгжээ, рүлийн голны сул дуу орох буюу яавлаг элэгдэх л гэсэн жижиг сажиг асуудал байгаа.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Aug 30, 2016 1:25 pm
by MuuG
хуучны андаа унаад л хотоор явна дааа. даруухан дуутай, энгийн хийцтэй, цаг хугацаа явах тусам улам л ховордож байгаа хөөрхий машин минь, приусийг бодвол арай л идэх юм. яахавдээ, хөлөглөөд явахад хаач хүрчих юм чинь асуудалгүй.

араа шүд нь солигдож байгаа нь мэдэгддэг короптой машин унасан чинь сонин байна шүү.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 05, 2016 12:55 pm
by MuuG
Image

иймэрхүү л гэрлэн дохио манайд хэрэгтэй байгаам дөө...

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Sep 06, 2016 9:07 am
by MuuG
Авто сонирхогч түүний дотроо ухагчийн мөрөөдөл

Хуучны зүйлс сонирхон цуглуулагч нарын мөрөөдөл нь яг тэр ховор нандин зүйлээ аль болох шинээр нь олж авах, шинэчлэж хадгалах, түүгээрээ бахархах буюу хамгийн кайфтай хэсэг нь "пээх чи яаж ийм юм олоо вэ?" гэж бусдыг уулга, дуу алдуулахад оршдог байх гэж би бодоод байдаг юм. Би 1992 оноос хойш цоо шинээр нь "яг хайрцагтай нь" хадгалсан иж планет 5 мотоцикл цахлай зах дээр харчихаад, шинэ цагийн амьтадыг ч дагуулахгүй чанартай эд байгаа байхдаа гэж бодож байлаа. 23 жил хадгалсан эд, гэм нь эзэн нь ирж авахгүй юм ухааны юм яриад зогсож байв. хуучны юм сайн байлаа ч гэсэн шинэ цагийн хямд, бас бага иддэг, сэлбэг нь элбэг дэлбэг болсон мотоцикл хөдөөнийхөн сонирхож эхэлсэнтэй холбоотой л байхдаа хөөрхий. Аз дутаж тэр үед зараг хөрөг ерөөсөө аваагүй юм.

Гэснээс саяхан нөгөө муу Drive2.ru -гээ эргүүлээд сууж байсан чинь 43 жил хадгалсан Иж Юпитер3 мотоцикл олсон талаар нийтлэл байхыг хараад зураг хөрөгнөөс нь хуваалцмаар санагдлаа.

Image
Image
Image

шаахай нь хүртэл шинээрээ хадгалаастай
Image

Image
шаахайны дугуй нь ч шинээрээ
Image

тос, тоос дарж дээ хөөрхий...
Image
Image
Image
Image

одоо урал, хуучны мотоцикл сонирхогчдын дунд бол ийм гэрэл, цахилгааны үүр бол нүдний гэм. олдуул тавихгүй шт.

Image

Image

Image

Энэ Акк лав аль дээр мани болсон байхаа... эсхүл нэрмэлийг нь хийхээр сэп гээд асч балладаг юм болов уу?
Image

Image
Image

Image
Image

яг хуучин мотоцикл янзлаад сууж байхад боолт бүрийг нь аль боломжоороо шинэчлэх гэж хичээж байгаа. Гэхдээ монголдоо л аль гайгүй чанар, үзүүлэлттэй гээд солонгос боолт ашиглан юм хийж байхад орос боолт шиг чангалуулдаггүй. хятад боолт бол бүр хог. 1 тултал чангалсан бол дахиж авч, дахиж хийх тухай бодоод ч дэмий. яахахв Акк клем холбох, номер тогтоох зэрэгт бол яахав явихнаа явчихна. гэхдээ л найдваргүй.

Харин солонгос боолт нэг ширүүхэн үзчихвэл орос боолт шиг алсуураа аажим чигээ бариад орчихно гэж байхгүй санагдсан. эндээс юу гэх гээд байна вэ? гэхээр нэгэнт юм шинээр хийж байгаа бол боолт бүрээр нь япон машинаас түүж чадахгүй, орос боолтыг нэг бүрээр нь зэвийг нь арилгаж чадахгүй бол нэг стандартын боолтоор ажлаа хийгээрэй гэж зөвлөж байна.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Sep 06, 2016 5:49 pm
by GaNBaYaR
muug
хуулийн зөвлөгөө авъя. утсаа пм

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Sep 08, 2016 9:04 pm
by begunbe
bi ch gesen huuliin zuvluguu avaya, ene Ganbayart FB deer zagnuulah gj...

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Sep 09, 2016 12:21 pm
by MuuG
халз баатл хийцэн нь дээр юм байна дөө... хаха.

Re: MuuG-ийн блог

Posted: Sat Sep 10, 2016 10:45 am
by GaNBaYaR
begunbe wrote:bi ch gesen huuliin zuvluguu avaya, ene Ganbayart FB deer zagnuulah gj...

Хаха. Хэзээ тэр вэ?