Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu May 12, 2016 1:14 pm
Жимни унахад төрсөн сэтгэгдэл
Хэдэн жилийн өмнө Монгол раллигаар орж ирсэн нэг хар юм жимни хальт унаж үзэхэд их тачигнасан их л найдваргүй санагдаж байсан бол УБ-т авах гээд сонирхож яваад унасан 3 жимни 3уулаа явдал суудал гайгүй санагдсан. За яг миний авсан машины хувьд гэвэл салоон дуутай болохоос бусдаар гайгүй байв. Худалдан авах гэрээгээ хийсэний дараагаар мэдээж хот дотор нэлээн унаж явсан. 660сс турбо учир хөдлөхдөө бол их хойрго. Турбо АТ форестер хот дотор унахад бензинийх нь зүү гүдэн дээр унаад 20 000₮ т хийсэн бензин 60-70 яваад дуусаж байсан бол жимни 15 000₮ орчимд хийгээд 70 км явахад дахиад явах хэмжээний бензин үлдэж байгаа нь харагдаж байлаа. Гадаа бага зэрэг халуунд сэнс 10 орчим минутын зайтай ажиллаж хөргөж байсан бөгөөд температурын зүү яг голдоо байв. Мотор багатай учир түгжрээнд 1300 гаа бодвол бага идээд байгаа юм шиг санагдсан. Хотоос гараад унаад явахад засмал зам дээр бол үнэн там. Миний энэ тийм юм уу бусад нь адилхан юм уу. Жижигхэн мотортой болохоор 80 хүрэхэд 4100 орчим хаазтай явж байгаан. Тэгээд жижиг сажиг донсолгоо нтрийг маш эмзэгээр хүлээж авч савчих далийх зэрэг элдэвээр аашилж байна. Асфалтан зам дээр бол үнэндээ зам хороохүй маш их ядраана. Тийм болохоор холын аялалд төлөвлөж машин авахдаа жимниг бол сонгоод дэмий гэж хэлэх хэлмээр байна. Бензин зарцуулалтын хувьд 40л ийн банктай дүүргээд баруун хараа ороо дүүргэхэд 7,3 орчим идсэн байсан байх аа. Бодоод үзэхээр Аллионоос их идсэн гэсэн үг л дээ. Юу гэсэн үг юм бэ энэ чинь одоо аллион шиг тавь тухтай тэгээд хурдан явуулж чадахгүй байж аллионоос их иднэ тэгээд жижиг мотортой хмм. Харин дотор бол дажгүй бага идэлт үзүүлж байгааг нь дээр хэлсэн Эрдэнэтэд ч ялгаагүй гайгүй бага идэж байна. Ид шид бараг байхгүй юм шиг боловч яг ид шилийг нь үзэхэд хүн дуу алдаж байгаам. Эрдэнэтийн урдуур урсдаг жижигхэн горхи байдаг бөгөөд тэрний үер нтрээс болоод идэгдсэн нурсан эрэг бий. Тйишээ орж тонгочуулахад л нэг сэтгэлийн жаргал эдэлж байгаа юм даа хаха. Энгийн жижиг тэрэг гуперээрээ тулаад үлдэх хонхорхойн дээр зүгээр л гараад явчихна. Жижиг тэрэг байтугай ланд тэнхлэгээрээ тээгээд хэвтчих шовх оройтой бартаан дээр зүгээр гараад явчихна. 4 дугуй хоорондоо маш ойрхон байрласан болохоор хэрийн бартаанд явахад ямар ч саадгүй гараад л явчихна энийг ингээд бичихээр их сүргүй юм даа яг унахаар л мэдрэгдэнэ дээ. Гэхдээ мэдээж хүчтэй урсгалтай их ус гатлахад бол урсаад явчихаар хөнгөхөн. Гүн ухмалтай шаварт бол бас л хөвөөд 4 дугуй нь газарт хүрэхгүй зоогдохоор санагдсан. Гол зорилго бол дотор ойр зуур хэрэглээндээ зардал багатай унаад ой модон дундуур загас жараахайнд явахад үнэхээр сайхан. Надад нэг бодол байсан нь фоорийг унаж явж байгаад эргээд харахад ард маш том зай байсан явдал. Мааш том зай. Би ганцхан өөрийгөө тээвэрлэхийн тулд ийм том амбаар чирч явах гэж дээ гэж бодогдохоор. Тэр бодлоосоо болоод нэг жижигхээн хөөрхөн юм уная гэж бодсоор жимниг авсан.
Худалдаж авахад анхаарах зүйл. Машин худалдаж авч байгаа хүн бол мэдээж өөрийнхөө хэмжээнд мотор коропоо үзээд л явах байх л даа. Гэхдээ жимни бол бусад жижиг тэрэгнээс арай өөр. Би уралдах шаварт унах зорилгоор биш энгийн хэрэглээнд унахад зориулж авах машин хэрхэн үзэх вэ гэдэг дээр өөрийнхөө хэмжээнд зөвлөгөө өгье. Жимни бол жижиг жийп. Эхлээд хамгийн түрүүнд үзэх зүйл бол подрам. Рам ямар нэг гажилт гулзайлт ханзралт зэврэлт гагнаагүй байх ёстой. Рам асуудалтай машин бол цаашаа ер нь засал авахдаа тун бэрх. Мотор короп. Мотор бол мэдээж илт дуу шуугүй утаа хаяаагүй байх хэрэгтэй. Короп бол тэгээд өөрсдөө мэднэ биз. Урд хойд дунд дифферциалаа бас сайн шалгах хэрэгтэй. Дуу шуу халалт байхгүй байх ёстой. Захын дамжуулагчийг бас шалгах хэрэгтэй. За тэгээл дотор жижиг аксесиорууд бол он хуучин машинууд ихэнх нь ажиллахдаа их муу болсон байгаа.
Үнэ. Үнийн хувьд бол би хэзээ ч 10 гарсан сая төгрөгөөр жимниг авахгүй. Өөрийнхөө хямд машин унах хэрэгцээнд тохируулсан авсан тул 2 - 3 жил асуудалгүй намайг зөөчихвөл дараа мөнгө гаргаж их засвар хийхдээ харамсахгүй. Жимнийгийн хувьд асуудалтай нь 3-5 сая. Асуудал үүсэхэд бэлэн болсон нь 5-7 сая гайгүй боломжийн нь 8 орчим сая орж ирсэн нь 12 орчим саятай байгаа. Гэхдээ он залуужих тусам мостны асуудал хэцүү болсон тул он залуу машин авах нь бас эрсдэлтэй. За өнөөдөртөө ийм л байна даа.