Mercedes-Benz G-Class эсвэл G-Wagen Ираны Засгийн газрын захиалгаар цэргийн зориулалтаар анх зохион бүтээгдсэн гэдэг бөгөөд 1979 оноос иргэний загвараа гаргаснаас хойш амжилттай +30 жил болж байгаа загвар юм.

Mercedes-Benz Geländewagen гэх нэр нь Gelände (
гер. хөдөө гадаа) гэдэг үгнээс үүсэлтэй.

Энэ машиныг 1975 он үйлдвэрлэлд орж одоо болтол Австрийн Грац хотод байдаг аж үйлдвэрийн томоохон кластер-Steyr-Puch/Magna Steyr үйлдвэрт бараг л гараар гагнаж угсардаг. Steyr-Puch/Magna Steyr-д үйлдвэрлэдэг нь бас учиртай бөгөөд цэргийн тусгай техник хэрэглэл, ялангуяа 4х4, 6х6 технологи/үйлдвэрлэлийн knowhow-г гадарладаг биш доторлодог газар юм (
битгий subaru гээрэй)
Тэр үйлдвэр чинь тэгээд яаадгийн, энээ тэрээ гэж асуувал Puch Pinzgauer үйлдвэрлэдэг газар гээд ойлгосугай. Puch Pinzgauer гэж юу байдаг юм гэвэл саяхан Thor гэдэг кинон дээр Наталья Хершлагович Портманова унаад байдаг цагаан пургон [
http://farm4.static.flickr.com/3142/569 ... 2c9f_o.jpg]. Гэснээс тэднийх Урт Цагаанаас VisionX LED гэрэл авч тавьж кинондоо тоглосон гэсэн шүү (
далд сурталчилгаа)
Mercedes Benz G-klasse нь чамгүй олон хувилбартай болохыг та бүхэн гүүгл, мүүглээр хайгаад вики-, мики-, зики- руу ороод уншчихаж болох тул орхив. Цэргийн болон аялал, албаны зориулалттай загварууд сонирхолтой байж мэдэх тул Австри, Македони, Словени, Хроватийн армид нийлүүлдэг PUCH G гэж бас байдаг болохыг дуулгая, AMG, BRABUS, LORINSER, ART энэ тэртэй хольж онигоо болов!
Тухайн үед Иран гэрээгээ цуцлаад бүтэлтэй юм болж чадаагүй ч гайхалтай сонин сэжигтэй мөртлөө цэвэрхэн байдлаар Ираны Шейх том хувьцаа эзэмшигч нь болоод адал явдал дууссан гэдэг.
Мэдээж хэрэг Германы Bundeswehr-д энэ мэт хөнгөн, мөрдөн мөшгих, эргүүл хамгаалалтад ашиглах машин хэрэгтэй байв. Даан ч монгол ардын аман зохиолд хэлдэгээр "
тендерт зүтгээд бараагүй" гэдэг, тэр үед... Харин Volkswagen тендерийг нь авсан гэсэн.... Уг нь тендер авсан бол хамгийн ашигтай наймаа бол зэвсэг, техникийн үйлдвэрлэлт/борлуулалт л байдаг юм гэсэн (
тиймдээ ч энэ олон дайныг дуусгадаггүй байх)
Одоо бол Mercedes Benz G машингүй арми бараг л үгүй бөгөөд биднийг хүүхэд байхаас л хойш байлдаж байгаа бүх газарт явж л байгаа.
Хүнээс машин гуйж унах шаардлагагүй Их Британи, Францийн армид ч байдаг гэнэ лээ, нэг биш гурван юм хэлээд байгаа биз? Тиймээс энд тэнд G-klasse зураг тавьчихаад Peugeot P4 гээд бичсэн бол
монгол коммент-аа бичих гэж бүү чичрэгтүн! Лицензээр Peugeot хөдөлгүүр энэ тэртэй үйлдвэрлэдэг хувилбар нь байгаа юм.
Үргэлжлэл бий...