Page 60 of 66
Re: Naba's Auto Blog
Posted: Wed Apr 30, 2014 11:32 am
by Egu
bd wrote:Naba wrote:Би ч ер нь нэг үеээ бодвол их бүрэг хүн болчиж дээ. Бодвол их мэдэхүүдээс болж байгаа байх. Баахан юм бичиж байгаад л ярьшиг гээд устав.
MAF Signed Supra JZA80 RZ Edition
30 аад насныхны хямрал гэж бий. Тэрэнд өртөө юу даа Наба.
Хаха тийм юм бас байнаа. Би бас тиймэрхүү болоод байдаг хахаха. Чи бас уу.
Re: Naba's Auto Blog
Posted: Thu May 01, 2014 2:16 am
by Exotic
havar ch bas nuluuluud baih shig hahha
Re: Naba's Auto Blog
Posted: Thu May 29, 2014 12:34 pm
by Naba
За муу машиныхаа 1 ширхэг боолт бүрийг нь бараг сольж байна даа. Удахгүй дууслаа зураг хөрөг оруулнаа. Хүн ч ер нь дасаж дурладаг хорвоо бололтойдогоо...

Re: Naba's Auto Blog
Posted: Sun Jun 01, 2014 7:47 am
by Alias
Сайн уу Наба,
Сэргээн босгох ажил тань амжилттай явагдаж байгаад баяр хүргье.
Энэ зурагнаас харахад машиныхаа доторыг бүрэн хуулан сэргээж байгаа бололтой. Асуух зүйл байна. Миний купе бас авах юмгүй шаллагаатай, бас цонхны жийрэг резин (одоо энэ зурагнаас харахад ширээн дээр тавьсан байгаа харагдана) зэрэг нь хэрэг байхгүй. Энэ бүгдийг нь хэрхэн сэргээж байна вэ? Орлуулан хийж байна уу? Шинээр захин сольж байна уу? Шилний жийрэг резин зэргийг яаж хийдэг/хийлгэдэг вэ?
Хариу бичнэ гэж бодож байна хө,
Баярлалаа.
Re: Naba's Auto Blog
Posted: Wed Jun 04, 2014 5:11 pm
by mendamar
За бие төлөөлөгч нь тайлбар хийчэе хаха.
100 айл дээр зарагддаг хар өнгөтэй нэг талаараа наалддаг дуу болон дулаан тусгаарлах зориулалттай эд байгаа. Түүнийг аваад бүтэн наагаад хуучийн өөрийнх нь салоны хавтас зэргийг угааж цэвэрлээд BRIDE гэсэн даавуугаар даавуун оруулгуудыг нааж сэргээгээд тавьсан байгаа. Цонхны жийрэг нтр бол бахь байдгаараа л байгаа санагджийн
Re: Naba's Auto Blog
Posted: Mon Jul 21, 2014 10:08 am
by Naba
Re: Naba's Auto Blog
Posted: Mon Jul 21, 2014 5:26 pm
by Alias
Үнэхээр бахархаж байнаа. Зурагнууд нь яасан ч гоё юм. Яг л кинон дээрх шиг харагдаж байна.

Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jul 22, 2014 8:36 am
by odb
санаснаа бүтээж сарвайснаа базсан Набагийн багийнханд баяр хүргэе. Сайн явуулж туршиж үзээд гоё бичлэгүүд оруулаарай, чихэвчээр ч гэсэн дууг нь сонсож дэлгэцэн дээр явалтыг нь харъя.
хажууд нь суугаад явж байгаа мэт мэдрэмж төрөхөөр бичлэг захиалъя
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jul 22, 2014 4:24 pm
by mendamar
Buunuuruu harj ineeyaaa kk

Re: Naba's Auto Blog
Posted: Sat Jul 26, 2014 11:47 pm
by zealot
Сайхан амьтан босгожээ, баяр хүргэе! Дараачийн төсөл юу вэ?
Re: Naba's Auto Blog
Posted: Wed Jul 30, 2014 9:26 am
by Эрдэнээ
Gratz! Mundag baina shuu
Re: Naba's Auto Blog
Posted: Wed Jul 30, 2014 10:14 am
by Tuugii
Янзтай төсөл болсон байна лээ
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Aug 01, 2014 10:46 am
by euurtsaikh
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Aug 01, 2014 11:11 am
by MuuG
явсан газрын сонин, аяны богцоо нэг нээх байлгүй дээ.
[tag]naba[/tag] сониноо бичээрэй хө.

Re: Naba's Auto Blog
Posted: Mon Aug 04, 2014 2:21 am
by mendamar
JZX Mongolia групп-с НАБА-гийн бичсэн бичлэгийг хуулж тавив
Хойд зэрлэгүүдтэй нүүр тулсан нь.
Дрифт гэдэг зүйл хэсэг хүмүүсийн хувьд амьдралынх нь хэв маяг, чөлөөт цагаа зарцуулах чухал зүйлийнх нь нэг болсон гэлтэй.
Энэ хоббигоор өөрийгөө таньж бусадтай танилцан найз нөхөрлөл бүлэг фракцаа үүсгэсэн залуус чамгүй их бий.
ЭНэ спортыг зөвхөн өөрсдийн явцуу жижиг хүрээгээр харж гадаадын бичлэг зургийг зайнаас харж буй бидэнд
Өөрсдийгөө сорих хамгийн ойр олдох боломж нь хойд зэрлэгүүдийн нутагруу гарч нүүр тулах байлаа. Сонирхол нэгт залуус юун төлөө холбоо байгуулсан билээ
түүнийхээ ачаар илүү ойр дотно нэгдэн улсын нэрийг гадаад дрифтэрүүдийн чихэнд дуурсгахыг хүссэн нь энэ зорилгыг тавьсан гол шалтгаан байв.
Ингээд хэн гэдэг залууг Монгол улсаа төлөөлж гадагшаа явуулах гэдэг сонголт нь намар нийт залуусын дунд зохиогдсон тэмцээнд шалгарсан Ганболд болоод
үнэмлэхүй дрифтын аврага Зоригтсайхан гэж залууг нийт залуустайгаа ярилцсан сонгож бүгд өөр өөрсдийн бэлтгэлдээ базаалаа. Холбооны зүгээс
Mongolia vs Russia дрифт тэмцээнийг санаачлан зохион байгуулах ажлыг Эрхүүгийн дрифтийн холбооны нөхдүүтэй ярилцан тохиролцон тэмцээний товыг гаргалаа.
Ингээд хамгийн гол ажил машинаа бэлдэх. Гадаад оронд очих бидний машин хэний ч өмнө нүүр улайхааргүй байх ёстой инженерийн хамт олон болоод тэдгээрийн ахлагч Ганбилэг сайн мэдэж байлаа.
Сар гаруй хугацаа үлдсэн байхад машины бэлтгэл дөнгөж 40% гэлтэй өрнөн залуус маань дор бүрнээ хичээсээр тэмцээндээ явахаас 2 хоногын л өмнө машин маань асуудалгүй болж явахад бэлэн боллоо.
Харин бусад дрифт сонирхогч залуус маань цоо шинэ дугуйнуудыг мөнгөө нийлүүлэн авч улсаа төлөөлөн явж буй Зоригтсайхандаа амжилт хүсэн бэлдэн өглөө. 7сарын 24ны өглөө үүрээр залуус маань хойд хилийн зүг
хөдөлөн явцгаалаа. Манай бүрэлдхүүнд Зоригоо,Цээнээ,Билгээ,Баяраа, Ганби, Баавар,Дашка,Ганзо болон миний бие багтсан байлаа. Ямар ч орос хэлгүй бид хил дээр бага зэрэг сандралдан хил гарч
эрхүү хотын зүг 700км замыг эхлүүлэн оросын хил дээрээс хөдөллөө. Олон клуб нэгдэлүүдээс нийлсэн залуусын хувьд хэн аль клубынх вэ гэдэг аль хэдийн чухал биш болсон учир бид Монгол
гэдэг улсынхаа нэрийг төлөөлөн яваа чухал үүрэгтэй хүмүүс гэдэгээ бүгд дор бүрнээ ухаарсан байв. Замдаа нэг сайхан сэтгэлтэй Монгол ахын цайны газарт хоноглочихоод цааш замд элдэв саадгүй
Орос орны байгалын сайхныг харан цааш явсаар эрхүү хотод 25 ны орой 6 цаг өнгөрч байхад биднийг тэмцээнд оролцогч залуусын нэг тосч аван зөвхөн өнөөдөр бэлтгэлтэй тул үлдсэн 2цагт бидний
амжиж бэлтгэлээ хийхийг сануулан шууд талбайн зүг дагуулан явлаа. Эрхүү хотын сонин сайхан хэнд ч сонирхолтой байсангүй бүгд л дотроо за одоо яах болоо гэсэн эргэлзээгээ сэтгэлдээ хадгалж талбайруу ойртлоо.
Энд тэнд битүү мод ургасан замаар бид аажуухан явсаар их л ойрхон чихэнд сонсогдох буй машинуудыг чимээ,сэтгэл зүрхийг бүүр огшуулж байтал яг л нэг хөшиг нээгдэв гэлтэй бид очих газраа ирсэн байлаа. Машинаа буулгах гээд бууцгааж байтал тэр цаанаас 2 машин бие биендээ наалдсаар урьд өмнө харж мэдэрч байгаагүй өндөр хурдтай дрифтлэсээр биднээс 5 хан метрийн наагуур битүү утаа байгуулсаар өнгөрлөө. 20 гаран цаг машин барьж нойр дутуу яваа Зоригтсайхан тэргүүтэй бидэнд маш том цочрол, шок мэдрэгдэж байлаа. Ингээд машинаа буулгатал бүгд л бидэн дээр анхааралаа хандуулж байв. Талбай дээр анх удаагаа гарч буй шинэхэн машинтай Зоригоо болоод хамт яваа бидэнд манай тамирчин хэрхэн явах болоо хэмээн ажиж зогслоо. Зоригоо болон Монгол дрифтерүүдийн техник болоод арга барил нь эд нарынхаас нэлээдгүй өөр байсан нь манай тамирчинд эвгүй байсан нь харж суугаа бидний нүдэнд нэг л болж өгөхгүй байв арга ч үгүй биздээ энэ том талбай, шинэхэн бэлдсэн машин, орос дрифтерүүдийн хурд гээд бүгд л тэс өөр мэдрэмж ингээд хэд хэд оролдсоны дүнд одоо л нэг болдогын даваан дээр машинд маань асуудал гарав. Яг энэ үед аз гийвүү гэлтэй бидэнд Костантин нэртэй залуу маань туслан таарах сэлбэгийг, засвар хийх грашын хамт олж өглөө. Хожим бид түүнд Алгаа гэж нэр өгсөн. Оройжин инженерийн хамт олон маань машинаа янзалан сая л нэг дуусч бүгд буудалдаа байрлан сэтгэл амарлаа. Маргааш бэлтэлээ хийнэ дээ гэтэл зөвхөн тэмцээний өдөр зам дээр гарах боломжтой гэсэн тул бид Алагаа найзынхаа хамтаар
Эрхүү хотоор хэсэгхэн зугаалангаа машиндаа шаардлагатай бусад зүйлсээ авч явтал BlackTeam-ийн Ганболд тэргүүтэй залуус маань Санчир,Золоо,Ука-тай хамтран Монголынхоо тамирчдыг дэмжихээр яаран ирсэн нь сэтэлд маш сайхан байлаа оройд бөөндөө сууцгаан эндхийн залуусын талаар ярилцан FQ56 моторыг swap хийсэн залуусын хамт оройг өнгөрөөлөө.
За 7сарын 27 буюу тэмцээний өдөр өглөө үүрээр бүгд л эртлэн босч тэмцээнд оролцох бэлтгэлээ базаан талбайн зүг хөдөллөө. Өглөөдөө цаг агаар бороотой байсан тул гоё юм үзүүлж чадахгүй нь дээ гэсэн бодолтой талбайн зүг явлаа. Бүгд л бөх аятай зэрэг дэвээрээ зогсцгоосон биднийг хүлээж байлаа. Бэлтгэлийн үе эхэллээ бидний машин хуурай замд тохируулан дугуйнуудаа тааруулсан байсан тул хий болоод дугуйны сонголтыг бага үгүй өөрчиллөө. Эрхүүд зохиогддог тэмцээний онцлог нь бэлтгэлийн нэлээн сайн хийлгэдэг ба энэ тэмцээнд Монголын шилдэг тамирчид ирнэ гэсэн мэдээлэл тарсан тул Russian Drift Series, Evil Empire, Irkutsk Drift Team зэрэг
нэлээд чансаа өндөртэй залуус оролцохоор ирсэн байлаа. Харин монголын талаас Зоригтсайхан дээр M77-ийн 3 тамирчин оролцохоор ирсэн ч техникын саадлаар оролцох боломжгүй болсон тул энэ тэмцээнд хэрхэн оролцон Монгол улсын дрифтын спортын талаар цаашид хэрхэн хэлэгдэх нь зөвхөн Зоригоо-оос шалтгаалж байв.
Ингээд эхний үе эхэлж байтал Улаан Silvia S15-тай Алдыров-ийн машины хропнд асуудал гарсан тул JZX90(Улаан)-ээр оролцох болж тэрээр нэг л машиндаа дасч өгөлгүй хэд хэд алдаж бидний сэтгэлийг амрааж байв учир нь тэрээр энэ жил нэлээд чансаа дээгүүр яваа ба бидний өмнөөс бэлдсэн тамирчдын нэг гэдэгийг олон залуус хэлж байлаа. Харин 3 удаагын дрифтын аврага Максим(JZX90 Chaser) болоод бусад залуус маш жигэдхэн явсаар манай тамирчин зам дээр гарах ээлж болов. Бүгд л хэрхэх бол гэж харж байтал Зоригоо маань хэд хэдэн явалтын үр дүнд эндэхийн залуусаас илүү их өнцөг гарган дрифтлэж сайшаалыг сонгож байлаа.
Ингэж явсаар 3-аар үе эхлэн шилдэг 16 тамирчинд Зоригоо маань шалгаран шүүгчид нийт тамирчидад хэрхэн оролцвол илүү өндөр оноо авах тухай тайлбарлан ойлгуулав. Хамгийн эхний гараа 3 удаагын дрифтын аврага Evil empire-ийн тамирчин Максим болоод Монгол улсын дрифтын 3 удаагын аврага Зоригтсайханы хооронд явагдах болов.
2 тамирчин байрлалаа сонгон Максим урдаа гарах болж гараанаас гарлаа. Эхний эргэлтрүү Зоригоо маань илүү эрт өнцөг гарган дрифтлэн максим-ын хажууд маш сайн шахаж явсаар алдалгүй барианд ороход бид хэд маш их баярлаж байв. Хөтлөгчийн амнаас Монгол тамирчинг сайн байна гэсэн үгнүүд гарсаар байлаа. 2 дахь гараа буюу Зоригоо урдаа гарч Максим араас нь шахаж явна. Нэмж хэлэхэд Максимын хувьд манай тамирчинтай таарсандаа нэлээд баярлан базнаа гэсэн байдалтай байгаа нь нүдэнд илт байлаа. Шүүгчид ч яагаад 3 удаагын аврагаа ийм эрт манай тамирчинтай оноолт тааруулав гэдэг бас л сонирхолтой. Ингээд гараанаас Зоригоо маань эхлэн гарч 1-ээр араагаар инерц авхуулан 2-аар араандаа хийн эхний эргэлт дээр маш өндөр хурдтай кардан татан орж цааш үргэлжлүүлэхэд Максим мөн л араас нь шахаж эхлэн хэтэрхий шуналтах гэсэний гайгаар манай тамирчинд хангалттай шахаж чадалгүй талбай дээр эргэж харлаа. Талбай дүүрэн хашгиралдан орилолдох чимээ Монгол тамирчинаа харан суугаа бид бүгд л босон орилолдон омогшиж байлаа. Ингээд дараагын үед хангалттай шалгарчихлаа бүүр эхний 4-т ч орохнээ гэж бид бодож байтал шүүгчид энэ явалтыг тооцохгүй гэж микрофоноор хэлтэл талбайд байсан бүх хүмүүс бидний талд орон бусад тамирчид хүртэл шүүгчид болоод Максим-руу дайрч байлаа. Ингээд дахиж гарах болтол сайтар тэст хийгээгүй машины маань консны апрат халсаар ажилгүй болсон байлаа. Ингээд бид баярлах гуниглах давхцан талбайгаас гарч машинаа ачлаа. Биднийг машинаа талбайгаас гаргаж байх үед бусад тамирчид ирэн биднээс ийм асуудалтай шүүлт болсонд уучлал гүйн баяр хүргэх нь ар араасаа үргэлжилэн энэ бүх магтаалын сонссон бидэнд сая л эх орноосоо авч гарсан даалгавраа амжилттай биелүүлсэн нь мэдрэгдэж байлаа. Тэмцээнийг дуустал үзэхийн тулд талбайг зориг очтол тун удалгүй шөвгийн 4 үлдэж манай Алагаа-ын найз, өчигдөрхөн бидний дугуйг угсарч өгч байсан 6 жил дрифтээр хичээллэж буй залуу маань Максим-тай 1-ээр байрны төлөө өрсөлдөх болсон байлаа. Алагаа-ын найз үл ялиг илүү байсан ч шүүгчид дахиулсаар, дахиулсаар сая л нэг дугуй нь хагарч Максим энэ тэмцээнд түрүүллээ. Бүгд л 2-т орсон түүнд баяр хүргэж байлаа араг ч үгүй биз 6 жил хичээллэхдээ анх удаа шагналт байранд шалгарсан, мөн аврагаас илүү байсан гээд яг л 1-т орсон гэлтэй түүнд баяр хүргэж байлаа. Нэг юм хэлэхэд Максим-ийн төрсөн ах нь тэмцээний ерөнхий шүүгч байсан бөгөөд иймэрхүү асуудалтай шүүлт заримдаа гардаг тул Алгаа-ийн найз болоод Зоригоо эл өдөр Максимаас хангалттай илүү дрифтлэсэн нь нийт залуусын хувьд ч сайхан уур амьсгалтайгаар тэмцээнийг өнгөрөөлөө. Бид ч Монголынхоо дрифтын түвшинг хангалттай харуулж үүрэг даалгавараа давуулан биелүүлсэн тул сэтгэл амарч бүгд л маргааш үд хүртэл унтацгаан яаран машин тэргээ бэлдэн нутгын зүг явцгаалаа...