Page 59 of 66
Re: MuuG-ийн блог
Posted: Thu Dec 31, 2015 4:24 pm
by bd
Гайхах явдалгүй. Угаасаа засвал замын тэрэг шүү дээ. Би урвуу дарааллаар буюу SG ---> SF гэж унасан. SF бол роллер тестен дээр үнэхээр сайн. Нэг 5 бул мултарчихсан байхад яг ажиллагаа нь харагдаж байгаан. Яасан гэхээр нэг 5 бул нь мултарчихсан үед D дээ хийгээд хаазлахад эхлээд хий хааз аваад гэнэт ухас гээд хөдөлөөд явчихаж байгаан. Тэгээд гайхаад харсан 5 бул мултарсан байсан. Машинууд он залуу болох тусам л 10 жил л унана тэрнээс цаашхыг харахгүй болсон. Бас Японд ямар юмных нь шороон зам шавар ус байхав. Гранд витара шинэ загвар рамгүй болсон шүү харамсалтай л хэрэг.
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Jan 01, 2016 3:11 pm
by Exotic
SH nadad umnuh 2oosoo iluu dajgvi zaitai tuhtai sanagddag, gehdee hotoos gadagsh baitugai shoroon deer ch yvj uzeegvi. forek buh zagvart ni c.diff locker gj baihgvi torsen maygiin l diff baigaa shd. harin uyiihen ni ehneesee bugd lockertoi bolood ehelchihsen, enenees l bartaan deerh asuudal, humuusiin sanal zurulduun ehelj baigaam daa hhe. Gesnees SJ bur goy haragdaad bolj uguhgvi yumaa, une hansh ni bas l balai ih baigaa baih daa.
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Jan 06, 2016 4:38 am
by gosha
za ter ratstyle chin turiivchind halgaatai yum bilee. tsagdaa nar genet l garaad irne. tegeed 1t ungu uzemj shaardlaga hangahgui 2t ulsiin dugaargui 3t yer ni onshilgoo monshilgoondoo orsiimuu gd l yavj ugnu. torooson zulguur zevuun baigaa biz suuldee bur toosontsort ni dontdiin baina le. budag toosrood halahaaraa neg zevuun uner gargaad bh shig sanagdsan. yag goy manarch baital toroson zulguurnii shirheguud tasraad gar hul guyuu zoogdono laitai shuu bas kk. huuchnii yum sanuulchihlaa kk. amraltiin udur l haayaa gargadag baisan. harin gasolina gaa sonsuul tegeed duusaa duusaa yun tsagdaa sergiileh tsaashaa boliishd tursun ehee tanihgui boltloo huurdug baij dee kkk
Re: MuuG-ийн блог
Posted: Tue Feb 02, 2016 11:24 pm
by MuuG
Энэ постыг унших өдрийн мэндийг хүргэе.
Миний бие Урал хэмээх Ирбит хотын бэлгэ тэмдэг болсон нэгэн бренд техникийг судалж, сонирхож, бас нэгийг ухаж тодорхой хэмжээнд хүрээнд энэ постоо сийрүүлж сууна.
Энэ техникийг орос хэлтэй, техникт жаахан дуртай хүн бол төвөггүй эзэмшиж, одоо болтол ямар ч сэлбэг нь олдож болдогоороо гайхалтай технлоги юм.
их хотын залуусын хувьд Кафе рейсер хэмээр стилээр хөгжүүлж болдог, хар савхи эршүүд төрхөөр жигдэрсэн рокеруудын хувьд холыг туулах чоппер ч болгодог, ганцаардсан азарган чоно шиг зэлүүд тэнэгчийн хувьд Боббер ч болгож болдог гайхалтай хувиралтай содон техникийн нэг юм.
[youtubeshort]
https://youtu.be/TgDRVhFLA70[/youtubeshort]
энэ бол днепр боббер...
750сс гэдэг бол бага биш хөдөлгүүр, хурд хүчээр хаа ч хүрж мэдэх аюултай техник...
уралын ийм техник ч өч төчнөөнөөрөө олдоно. үгүй мөн их потенциалтай эд дээ...
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Mar 16, 2016 5:39 pm
by euurtsaikh
[mention]Muug[/mention] nogoo 2 duguit yu bolj bgaa be? Odoo sezon ni orjiishdee xo

Re: MuuG-ийн блог
Posted: Wed Mar 16, 2016 6:51 pm
by MuuG
euurtsaikh wrote:[mention]Muug[/mention] nogoo 2 duguit yu bolj bgaa be? Odoo sezon ni orjiishdee xo

[mention]euurtsaikh[/mention] тэр 3 дугуйт одоо үхээ биз...
дуу нь гардаг болсон ч, дугуй нь өнхөрдөг болоогүй л байна.
жаал жуулхан юм дутуу, мөнгө, цаг багатай, хийчих газар байхгүй амжуулж чадахгүй л байна даа.
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Apr 20, 2016 4:37 pm
by MuuG
хүний хүсэл хязгааргүй БИШ хүний шунал л хязгааргүй юмдаа...
Ойрд нийтлэл бичсэнгүй. Хүсэл гэдэг биелэх боломжтой, биелэх боломжгүй, цаашлаад тоолох боломжтой, тоолж болдоггүй буюу мөнгөөр илэрхийлж дүгнэж болдог, болдоггүй гээд олон ангилагдаад явчихаж байгаа юм. За мөнгөтэйсэн бол гэж ярих хүний тоо бол өдрөөс өдөрт, хоногоос хоногт хүрээлэн буй орчинд улам нэмэгдсээр байх юм. Арга ч үгүй биз, Мөнгөтэй бол Лорд буюу эзэн, мөнгөгүй бол чи сөхрөх, мөхөх, мөлхөх чинь хамаагүй гэдэг үзэл сурталт капиталитс буюу хөрөнгөтний нийгэмд хөлөө олж, хөнжлөө хийж, дулаан хэвтэхээр хувь хувийнхаа төлөө алалдан тэмцэлдэх, хэмлэлдэн архиралдах нийгмэд байгаа бөгөөд хямрал гээчийн цаг үед нэг хэсэг нь туйлдаж, нэг хэсэг нь туулж, нөгөө хэсэг нь туйлж байгаа өнгөрүүлж яваатай л холбоотой байлгүй дээ.
Гэхдээ яаж ч туйлдаж байсан аавын ангийн арьсан доор байдаг авдрыг битгий нэгээрэй гэдэг шиг "хүнээ л битгий байчихаарай"... гэснээс шунал гэдэг сэдэврүүгээ буцах минь.
нэг хэсэг зөв амбиц, зөв атаархал, зөв шунал гэж баахан худлаа ярьсан. тэгээд төр зөв амбиц нь ПОП буюу Популист бол, Зөв атаархал нь АТГ-ийн өргөдөл дээр бичигдэж, Зөв шунал нь зарим хүнийг аавын хаалга татуулсан байх... хатуу үнэн энд л байна. Шунал л бол шунал, дандаа л эд хөрөнгийн байж, араасаа балаг дагуулдаг. ЗӨВ хөдөлмөрөөрөө авч чадаж байвал тэр бол шуналын үр дүн биш, хөдөлмөрийн үр шим шүү дээ...
тэгэхээр үүнийг уншигч, цагаа зарцуулж байгаа танд нэг ч гэсэн юм өгсөн байгаасай гэж хүснэм...
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Apr 20, 2016 6:23 pm
by MuuG
Судлах тусам өргөсөн салаалдаг зам бол техникийн Хобби
Би гэдэг хүн мото гэдэг ертөнцийн хаалгыг татаад төдий л удаагүй байна. Авто гэдэг ертөнцөөс ганц нэг зүйлийн зарчим, ухагдахууныг ойлгож аваад гинжгүй мотоциклтой уулзсан юм. Түүнийгээ дэлгэрүүлэн судалж явсаар мэдсэн сурсан бүхний хуваалцах нь зүйтэй санагдлаа.
кардан голтой /drive shaft/-тай техник бол бидний сайн мэдэх автомашин дээр хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг сайтар хөгжсөн эд. тэгвэл энэ технологиор тоноглосон анхны мотоцикл германы инженерүүд BMW WW1 хэмээх загвар дээр гаргаж байсныг Википедиа эх сурвалж бичжээ.
Кардан голтой мотоцикл их олон давуу талтай.
Эдэлгээ урт, сул хүч алдалт гэж байхгүй, элс, шавар, ус, шороо юу туулах чинь хамаагүй битүүмжээ хадгалж, тослох ёстой газрынхаа тосолгоог хадгалж чадна, гинжит техникийг бодвол цэвэрхэн буюу гинжээ тослох, тосоо хавиар цацаж халтартуулах гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол давуу тал нь эргэлтээ хөрвүүлж чадвал Ухарч чадна.
за энэ технлоги түгэн түгсээр хаачсан гэхээр Герман дотроо BMW, Zundapp гээд, Англи Triump, Итали-motoguzzi, Орос /Урал, днепр/ тэгээд арын Япон ороод yamaha, honda, suzuki, kawasaki гээд арилж өгсөн байгаа юм. тэр бүү хэл ийм шийдэл бүхий унадаг дугуй хүртэл байгаан... харахад бас их эвгүй.
Гинж, ремен бол сунах, сулрах, тасрах, хатах, тослох, цэвэрлэх гэхээс гадна мотоциклийн хөдөлгүүрийн хүч, эргүүлэх дугуйны хэмжээ зэргээс шалтгаалж өргөн, бүдүүн, нарийн шүдний тооноос шалтгаалж алхам хүртэл өөрөө, олон зуун янз байдаг бөгөөд зөвхөн зэргэцээ орших дамжуулгаар цааш үргэлжлүүлэх онцлогтой.
Тэгвэл кардан голтой технологийн хувьд хөдөлгүүр, коропны эргэлт дамжуулах онцлогоос шалтгаалж амархан Трайк, бүр квадроцикл болгож хувиргадаг байх жишээтэй.
нээрээ л бодоо байхад хамаагүй цэвэрхэн бөгөөд урт настай шийдэл юм даа.
Re: MuuG-ийн блог
Posted: Thu Apr 21, 2016 3:41 pm
by Exotic
gesnees hezee projectoo duusgah gej baina daa?
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Apr 22, 2016 9:18 am
by MuuG
Exotic wrote:gesnees hezee projectoo duusgah gej baina daa?
Өө сайн хүн санаагаараа гэж. Энэ амралтын өдөр дахиад зөөх санаатай л байна. хаха. өөрөө явдгүй наасан. Портер чинь байгаа юу?
юм хийгээд суучмаар нэг газар саяхан бий болсон. Ямар ч байсан энэ жил гэхэд дуусгана гэчихсэн байгаа.
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Apr 22, 2016 10:18 am
by MuuG
үргэлжлүүлэн элийрэх инү....
кино урлаг дотроос автогоор эхлээд сүүлдээ хэтэрхий боевек болоод сүүлдээ хүчитнүүдийн чуулга, халзан нь амьд үлддэг хорвоо болсон нэг коноог хараад хэвтэж байгаад. нээрээ ийм юмтай болох юмсан гэсэн элийтэй бодол төрлөө.
мэдээж хэрэг кино урлаг гэдэг бол бичлэгт гарч байгаа хүн, машин, ***, хутга гээд түүнийг цорын ганц, хамгийн супер, тийм л юмтай болох юмсан гэж бодуулах ёстой, зорилготой болохоороо түүгээрээ зар сурталчилгаа хийж, зардлаа олдог байх.
Яагаад Шоу /Шау/ гээд нөхөр, төмсөн толгойт Доминиктой сток үнэтэй машинаар мөргөлддөг хэсэг байдаг даа.
тэнд ёстой нэг реклам гээчийг хийж байгаамаа. толгой тархи нь огт доргиогүй шинжтэй бууж ирснээ Ган рам... ч гэх шиг. нөгөө талд нь үнэтэй сток машин ган рамтай машинтай адилхан ч байх шиг. яг алийг нь рекламдаад байгаан. гэтэл бодит амьдрал дээр яасан байх нь уу? Паул волкер хөөрхий феррари уна яваад нас барсан шт.
За хадуурч байна. гол бодсон юм бол монголд элбэг бөгөөд хямд байгаа япон купе, седан кузовоор иймэрхүү юм хичээд хаа нэг дугаар хязгаарласан, уулзалт цуглаан болсон, уралдаан тэмцээн газар болсон газар элийрч явбал ямар байдаг болоо л гэж бодож суусан юм. гэтэл би ганцаараа бодсон нь биш байжээ гэж...

Re: MuuG-ийн блог
Posted: Fri Apr 22, 2016 7:25 pm
by Galaamn
МAD MAX шиг айн хажууд нь гүйж яваа гүрвэлийг няц гишгэж идээд л яаая
Sent from my Nokia 3310 using Tapatalk
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Apr 25, 2016 9:19 am
by MuuG
Galaamn wrote:МAD MAX шиг айн хажууд нь гүйж яваа гүрвэлийг няц гишгэж идээд л яаая
Sent from my Nokia 3310 using Tapatalk
mad max үзээд иймэрхүү унаа сонирхох хүсэл бол улам бадрах юм байлээ дээ.
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Apr 25, 2016 10:53 am
by bd
Шал тэнэгийн ийм юм бодоод байхдаа яахав дээ. Жаахан хөрсөн дээрээ буумаар байна аа. Драгстар ч юм уу тэ.
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Apr 25, 2016 12:57 pm
by MuuG
bd wrote:Шал тэнэгийн ийм юм бодоод байхдаа яахав дээ. Жаахан хөрсөн дээрээ буумаар байна аа. Драгстар ч юм уу тэ.
тэр чинь шал өөр хөрс л дөө. хаха. тэр талаа ярьвал байгаагаа юм болгож дуусгачихаад тэгээд дараагийн хөрсний асуудал ярьсан зүгээр байхаа.