Page 58 of 66
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Oct 09, 2015 5:01 pm
by MuuG
Exotic wrote:chinii shaardlagad niitseh garaj nadad baihgviee
барьж бас болно шт.

Re: MuuG-ийн блог
Posted: Wed Oct 28, 2015 7:00 pm
by MuuG
нэг хэсгийн улирал дуусч байхад, нөгөө хэсгийн улирал нь эхэлж, сизон нь орж байх.
Эргэх энэ орчлон дээр чинь юм ээлжлэнэ гэж сайхан юмдаа.
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Dec 04, 2015 1:12 pm
by MuuG
Авто форумын хөгжлийн чиг хандлага
Аливаа зүйл нь уналт бас, сэргэлт гэсэн замналаар явсаар том зургаар харвал нэг бол дээшилж, нэг бол доошилсоор байдаг зүй тогтолтой байдаг. тэгвэл МАФ.мн буюу бидний уулзаж цуглах газар маань цаашид хэрхэн хөгжих бол?
Миний сайн мэдэж байгаагаар бол шинэчлэгдээд удаагүй байхад маш хүчтэй эргэлттэй байсан бол одоо уншсан хүний хувьд нэг тийм тогтмол нуур шиг цэлэлзэж, уншаагүй хүний хувьд далай шиг цэлийж байгаа харагддаг. тэгээд ч цаг хугацааны аясаар залуусын нас, нийгмийн өмнө, гэр бүл, хамт олон, найз нөхөд, уралдаан тэмцээний багийн өмнө хүлээсэн хариуцлагатайгаа уялдаа урьдын адил суугаад тухтай, дэлгэрэнгүй юм бичээд, зураг хөрөг хийж тайлбарладаг цаг нь багассан санагдах юм.
МАФ-ийн гишүүдийн хувьд шинэ буюу жирийн хэрэглэгчийн хувьд иргэний боловсролын түвшний зүйл асуухад товч хариу өгчиж байгаагаас холбогдох сэдэвт нь онол, учир зүйн тайлбар хийхгүй байгаа харагддаг. гэхдээ бас хариу өгөх хугацаа өмнөх цаг үеийг бодвол уддаг болчижээ.
Хуучин гишүүдээс аугаа чатчин, реформчин, хуйлруулан бусниулагчдаас оролцоо суларснаас болж хэрэгтэй хэрэггүй хамаагүй чат явахаа байсан бололтой. үүнээс болоод уулзалт, цуглааны тоо давтамж багассан санагдах юм.
Ядаж байхад 90-ээд оныхны хандлага гэж янзтай зүйл 80-аад оныхны араас түрж орж ирэхгүй байгаад хүчтэй нөлөө үзүүлж байна. 90-ээд оныхон бол либериал үзэл суртал гэгчээр сайтар тархиа угаалгаж, "Би" төвт, залхуу бөгөөд өөдгүй хувиа хичээсэн оршихуйн оргилд асах үзэлтнүүдийн арми энд орж ирж юм уншиж мэдэх, сонирхон судлах нь багассан мэт санагдах.
миний бодлоор анхлан сураглцагч нарт, мэргэшин судлагчид нарт гэсэн хоёр үндсэн чиглэлээр энэ форумаа хөгжүүлэн өчүүхэн санал гаргаж сууна.
анхлан суралцагч нарт зориулсан энгийн гарын авлага /guide fоr dummies/ -ыг мэргэшсэн, архагчууд нь тайлбарлан бичээд чатгүй сэдвүүдийн хөтлөлттэй байвал ямар вэ?
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Dec 04, 2015 1:32 pm
by Ochki
tegmeer l bn, yag yamar bval tiimruu duhuh ve.
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Dec 04, 2015 2:43 pm
by Exotic
ymar sedviig barij bichih vee gdg ni chuhal l daa
Re: MuuG-ийн блог
Posted: Sat Dec 05, 2015 7:58 pm
by Javkhlan
Master uud 1 1 ch ym uu sedev barij avaad teriigee hariutsaad hutluud yvchul yaadii
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Dec 16, 2015 4:53 pm
by MuuG
гадаад улсад ховор, гоё машин унасан хүнээс 1 асуулт асуудаг гэнэ.
Та энийг босгосон уу, худалдаж авсан уу?
хариултаас шалтгаалж тэр хүний талаар дүгнэлт хийгдэж, бас ярилцлага өрнөдөг.
Монголд бол эсэргээрээ...
гоё, ховор машин унасан хүнээс:
Хэдээр авсан?
Хэд мотортой вэ? хэд иджийн?
Чи юу хийдийн?...
гэх мэтээр зүгээр л тэр хүний санхүүгийн чадавхи, түрийвчний зузаан нингэн гээд санхүү буюу хувийн асуудалруу шууд өнгийж байгаад л байцааж өгнө. тэрийгээ өөрөө бүдүүлэг байна гэж огт боддоггүй. Сүртэйшт гэж бодно.
үүнийгээ бид өөрсдөө ч мэдэлгүй хийж, хэлж орхидог. яагаад гэхээр Монголчуудын хэл ярианы хөгжил, үг хэллэггийн чадвар, цаад утга санааг ухаж ойлгох ухаан гээч зүйл олон хэлтний довтолгоонд нэрвэгдэж, ийм л зэрэмдэг болсон мэт санагдаад байгаа юм.
Монголчуудын энэ ярианы чадваргүй, илтэд бүдүүлэг, шууд хүнийг төнхөж асуудаг чанар бидэнд 3-4 үеэр дамжиж ирсэн болохоор ухаан гээчийг суулгаагүй юм шиг санагддаг юм. харин тэгвэл тэр суу ухаан чинь бидэнд эрт цагт байгаагүй биш байсан. үгэнд үг дайж, санаанд санаа агуулж, манжийн хаанаас үгүй ч гэсэн хариу авсан, тийм ч гэсэн хариу авсан яг нэг үр дүнд буюу хүссэн үр дүндээ хүргэх ухаанаараа уралдаж бараадахгүй бичиг бичиж байсан түүхтэй юм билээ.
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Dec 16, 2015 5:29 pm
by MuuG
Монголд яагаад rat style хөгждөггүй юм бол. Миний мэдэхийн дээр үед Гоша 2410-аа будгийг нь хуулчихаад унаад явж байсан юм гэнэ лээ.
приус 20 хотод дэндүү их байтай холбоотойгоор сондгойрох, гараад машинаа хайхгүйн тулд энэ чиглэлийг хүртэл барьж авч үздэг ч юм билүү гэсэн бодол толгойд зурс хийлээ...
хавар будгийг нь хуулаад, намар гэхэд нэг сайхан гаднаас нь хуурай харагдуулахаар шууд лакдаад хаячих, эсхүл зүгээр зэв гойжсан зураг бүхий хуулгаар бүтэн бүрээд ачаа хийчээд, суулгаад дарвайлгачихвал бас л содон болно доо...

Re: MuuG-ийн блог
Posted: Wed Dec 16, 2015 9:52 pm
by Exotic
gerchilgeen deerh ungunii asuudal, hotiin ungu uzemj gutaasan ene ter geed l buun asuudal uusne shd haha
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Dec 16, 2015 11:15 pm
by begunbe
zugeer zaraad Prius 30 bolgo
Re: MuuG-ийн блог
Posted: Thu Dec 17, 2015 10:45 am
by MuuG
begunbe wrote:zugeer zaraad Prius 30 bolgo
заркүйээ... готоос гардаггүй ийм тэргийг зарж яадгийн. одоо 10 иджийн ямар ч асуудал алга.
хүмүүс харин 30 чинь 1800сс юм байна их иддэг лүд байна гэх юм билээ.
Re: MuuG-ийн блог
Posted: Thu Dec 17, 2015 10:51 am
by MuuG
Exotic wrote:gerchilgeen deerh ungunii asuudal, hotiin ungu uzemj gutaasan ene ter geed l buun asuudal uusne shd haha
Хуулган дээр тийм асуудал үүсдэггүй юм шиг санагдсийшт.
миний мэдэх нэг ренж ровер зунаас хойш 3 удаа өнгөө бүтэн сольсон. Хар цагаан, цэнхэр, хүрэн гээд...
Re: MuuG-ийн блог
Posted: Thu Dec 17, 2015 11:42 am
by Exotic
huulgandaa bishee, range rover bolohoor tiim asuudal garahgvi baigaa yum hhahah
Re: MuuG-ийн блог
Posted: Thu Dec 31, 2015 3:35 pm
by MuuG
SG yu SH uu?
монголд нэгэнтээ олонхи болоод байгаа форестерийн харьцуулалтыг, хэрэглэгчийн сэтгэгдэлээс сонссоноо ийнхүү уламжлах ину...
миний нэг танил субару хээвий индаастрий компанийн үйлдвэрлэдэг форестер гэх загварын улаан ногоон фанат байдаг юм.
SF5
SG5
SH5 зэргийг толгой дарааллан унаж хэрэглэж, хөдөө гадаад үе үе гарсан, торгон мэдрэмжийн жолооч байдаг юм. Саяхан SH5 аваад хэдэн хүмүүс дагаад явжээ. гэтэл одоо унаж байгаа энгий SH нь шороон замын бартааны үед, тогтвортой, жолоодлого, мөн 4 дугуй хөтлөх шинэ соргог систем, мөн урд хойд хоёр тэнхлэгийн мушгиа зэрэг зэрэг SF,SG загварыг хаа ч гүйцэхгүй байна гэж дүгнэжээ.
Яагаад гэвэл гулгаатайд гараштаа орж чадахгүй, шороон зам дээр гарахаар нөгөө нүх, горви гаргаж хийсэн хөнгөхөн рам нь энд тэндээ цэгэн гагнуураараа гяхтнан, гасалж, шавар шавхай, энхэл донхолд 2 дугуй эргээд нам сууж, төвөө түгжиж чадахгүй, хүндрэх, хөнгөрөх асуудал байхгүй байдаг гэх...
хажууд нь өндөр нам, үнэ ханшаараа, ядаж рамтай, адаглаад төвөө түгждэгээрээ сузуки гранд витара хамаагүй дээр юм билээ гэсээр л үглээд явж байна лээ.
Re: MuuG-ийн блог
Posted: Thu Dec 31, 2015 3:44 pm
by euurtsaikh
Estoi sonin ym. Forester zagvar on zaluu bolox tusmaa awd ni iluu saijraad bgaa gej oilgood bgashd. Center diff ni chadarsan ym bolovu? Asuudaltai l mashin bx.
Gexdee bi 20+ say-d bol Foresteroos oor l ym bodox bsaaan.