MuuG-ийн блог

Blog

Moderator: temp

User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: MuuG-ийн блог

Post by odb »

MuuG wrote:Монголын авто форумын гишүүн миний бүх зүйлийг нь өөрийн гараар угсарч, эд эс бүрийг нь засч, янзалсан анхны хөдөлгүүр /swap-ийг тооцохгүй/ энэ дэлхийд дуу хандаан мэндэллээ.

ингээд монголд бас нэгэн хүчирхэг УРАЛ М67-36 гийн хөдөлгүүр 1-ээр нэмэгдэж байна.

шулуун яндангаа хийгээгүй асаасан чинь дуу хуур гэж бас айхтар нүргэлэх юмаа. дандаа приус унасаар байгаад бас чих дасчихсан байна шүү.

чадлын хэрээр боолт бүрийг шинээр сольж, зэв болгоныг арилгах гэж үзсэн минь зохих үр дүнд хүрлээ. одоохондоо гэрэл чийдэн, цахилгааны монтажны асуудлыг бүрэн шийдээгүй байгаа учир хөдөлгөөнд оролцох арай л болоогүй байна. иж бүрэн болгосны дараа салхи татуулан давхих мөчийг мөрөөдөн сууна даа.

Орос техник ч бас л багир юмаа...

за баяр хүргэе.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Ariuka wrote:баяр хүргэе андаа тэгэж байгаад шаахайнд нь хөлөө жийгээд нэг сууж үзэх завшаан олдох байгаа гэж найдан горьдмой хэ хэ өвөл хучаад орхичуул яавал гэж дээ болохгүй бол шаахайг нь салгаад айлын амбаарт шаачихгүй юу
Өө тэгээд бүрэн ашиглалтанд ороод, хөдөлгөөн ороход асуудалгүй болчихвол угаасаа өдөр тутмын унаа, машин тэрэг л гэсэн үг шдээ. гэм нь приусээс 2-3 дахин их л нулих байхдаа. Зундаа бол заримдаа ажилдаа унаад л гараад хийчихнэ гэж төсөөлдийшт. кк

МАФ-ын УУЛЗАЛТ БОЛВОЛ ТЭГЭЭД ЭТГЭЭД ГАЖИГ ЦАРАЙЛААД УНААД ОЧИХ САНАА БАЙГАА ШТ... хаха.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG-ийн блог

Post by Exotic »

MuuG wrote:Хүний мөн чанар

Энэ хорвоод чиний юм бол чиний л юм гэдэг хууль үйлчилдэгийг өнөө цагт юунаас ч мэдэрч болно. Би ингээд нэг юм хийх гэж байгаа гээд хүнд хэлэхэд жигтэйхэн хорхойсч, пээх, пөөх гэж байсан хүн огт ирэхгүй, ярихгүй, цаг асуух болгонд цаггүй гэдэг хариу өгч байхад зураг хийвэл лайк дарчаад явж байсан нөхөр сэтгэлээрээ хөөрхөн ундаа бариад ирэх ч үе байх.

гэсэн энэ үгийг буулгавал Би гэдэг хүн хөөрхий ганцаараа юмаа нухаж байхдаа яах аргагүй 2 хүний гар хэрэг болох үетэй тулгарч байглаа. 1 нь мотороо өгрөж байхад, нөгөө нь боолт шургуулах, нэг нь рамаа түшиж байхда, нөгөө нь дугуйгаа, кирлотойгоо хийх эх мэд. тэр үед техник, авто мэддэг мэддэггүй нь хамаа алга, жаахан түлхээд, шахаад, өргөөд өгөх хүн байдаг ч болоосой буюу тэмээтэй харьцуулахад, тивнэ шиг жижигхэн тус өгөх хүн байгаасай гэж үнэн голоосоо бодсон.
ene nadad helsen uu ugui yu heheheh ug ni hamt asaaltsay gej bodood l bodood l uur mashin tereg asaaltsaj yvsaar amjihgvi yum


ene uvul gesnees odoo baigaad ni uldeechihsen ch bolnoshd, zaaval dulaan baih albagvi bizdee
life is too short to drive stock cars..
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Exotic wrote:
MuuG wrote:Хүний мөн чанар

Энэ хорвоод чиний юм бол чиний л юм гэдэг хууль үйлчилдэгийг өнөө цагт юунаас ч мэдэрч болно. Би ингээд нэг юм хийх гэж байгаа гээд хүнд хэлэхэд жигтэйхэн хорхойсч, пээх, пөөх гэж байсан хүн огт ирэхгүй, ярихгүй, цаг асуух болгонд цаггүй гэдэг хариу өгч байхад зураг хийвэл лайк дарчаад явж байсан нөхөр сэтгэлээрээ хөөрхөн ундаа бариад ирэх ч үе байх.

гэсэн энэ үгийг буулгавал Би гэдэг хүн хөөрхий ганцаараа юмаа нухаж байхдаа яах аргагүй 2 хүний гар хэрэг болох үетэй тулгарч байглаа. 1 нь мотороо өгрөж байхад, нөгөө нь боолт шургуулах, нэг нь рамаа түшиж байхда, нөгөө нь дугуйгаа, кирлотойгоо хийх эх мэд. тэр үед техник, авто мэддэг мэддэггүй нь хамаа алга, жаахан түлхээд, шахаад, өргөөд өгөх хүн байдаг ч болоосой буюу тэмээтэй харьцуулахад, тивнэ шиг жижигхэн тус өгөх хүн байгаасай гэж үнэн голоосоо бодсон.
ene nadad helsen uu ugui yu heheheh ug ni hamt asaaltsay gej bodood l bodood l uur mashin tereg asaaltsaj yvsaar amjihgvi yum


ene uvul gesnees odoo baigaad ni uldeechihsen ch bolnoshd, zaaval dulaan baih albagvi bizdee
Чамайг хаанаас тэгэж хэлэхэвдээ. LAND LORD-доо тэгэж хэлж болохгүй биздээ. хаха.

Өөр бусад найз нарыг хэлсэн юмааа.

үлдээх талаараа хоёулаа утсаар нэг тухтай ярилцая.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Нөхөн сэргээгчдэд зөвлөмж

за хуучныг сэргээгч, шинээр бүтээгчид минь наашаа суугаад аан гэж бай. Юун тэр вьетнам, юун спрей...

Би гэдэг хүн мотогоо шинээр угсрах, үйлдвэрлэх мэт хийнэ гэж зориг шулуудаад дайрчихав. Тэгсэн бас алдаа гаргажээ. Анар надад 3-5 давхарлахад ер нь янзын болдог юм. RR- бүр 10-11 давхар будагтай байдаг, хэзээ ч ганддаггүй гээд анхааруулж байсан. Харин би гэдэг хүн мөнгөний боломж, хямд төсөр аргаар, хурдан шуурхай хийх гээд дайрчихсан юм. Будагчинтайгаа аль боломжоороо зузаахан, давхарлаад явсан. Гэтэл арай л болоогүй байжээ.

1990 онд орос ах нар рамыг бор, хүрэн грунд, хар өнгөөр будахдаа Powder coating технлоги ашиглаж хийж байсан нь аргагүй насны будалт байжээ гэдгээ угсрах явцдаа мэдэрлээ. Аргагүй шал өөр технологи юм. Зарим залуус байгаа дээр нь зүгээр усан зүлгүүр явуулаад, шууд давхарлаад будаа, бүрэн арилгаж өөртөө ажил удаж, илүү зардал гаргалаа гээд хэлээд байсан нь үнэний ортой байжээ. учир нь яаж ч грунд тавиад, яаж ч давхар будаад ширүүхэн хүрэхэд л халцарч унаад байх шинжтэй байв.

тэгэхээр үүгээр повдер коатинг, спрей -ийг харьцуулж үзэхэд спрей бол хямд төсөр, амар хялбар арга боловч, чанарын хувьд он жил, цаг хугацааны шалгуураар повдер коатингийг хаа ч гүйцэхгүй юм байна лээ шүү.

Image

үүнтэй холбоотой одоо миний айж байгаа юм бол элгээрээ ус шавар, мод чулуун дээгүүр гарахад нэг зэв идээд эхэлвэл эрчимтэй идэх байхдаа хөөрхий. жилдээ нэг бүтэн срей-дээд будаад байвал дөхөх болуу яадаг бол.

Монголд повдер коатингтай болвол ретро, антик болон шоу рүүмийн машинуудын асаргаа, арчилгаанд, гоёл гангараанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож сууна.

Машинд бол обуд, кузов, хаалга, кирло, эмблем, гар, татуурга, тормосны апарт гээд будъя гэвэл зөндөө төмөр деталь байгаа.

ялангуяа тэр обуд, тормосны апарат бол хүмүүсийн их шохоорхож будуулдаг, оролддог эд мөнөөс мөн. тэгэээд хямд төсөр аргатайгаа адилхан хэсэг хугацааны дараа халцраад унах , хагарч эмтрэх нь ч адилхан байдаг.

арга ядахдаа манайхан бараг багсдаж байгаа шт. зузаахан тавих гээд.
МАФ-ын Мөөг
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: MuuG-ийн блог

Post by begunbe »

Би энэ тухай өмнө удаа хэд хэд хэлсэн ч хүмүүс сонирхоогүй өнгөрсөн. Ер нь сайн технологи боловч Монголд нутагшаагүй. Гэхдээ байдаг байх л гэж боддог (Зураг үз). Хуурай будаг гэж өөр юу л байв гэж.
Монголчууд тэр усанд дүрж буддаг аргыг их гоё гэж боддог, обуд дугуйгаа ч их будуулдаг юм бил ээ, гэтэл бохьны наадаг зураг шиг тэр зүйл обуд дээр хэр удаан тогтох вэ, ойлгомжтой шүү дээ.
Би тоног төхөөрөмжийг н# нухацтай судалж байгаа, удахгүй хуваалцана. Гэхдээ би хэлэх дуртай Луувангаас амттай зүйл их бий гэж, үүнээс гоё технологиуд байгаа. Хамгийн том айдас нь Монголд юм хийхээс айх юм даа

Image
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Би бодохдоо одоо үед нэг үеээ бодвол чанартай юмыг сонгохдоо мөнгө гаргаж чаддаг болсон санагддаг.

тэр шивээстэй бохь бол хямдхан технологи, гэхдээ ховор гэдгээрээ илүү үнэ хүргэж байж болох юм. ямар үнэтэйг нь сайн мэдэхгүй.
харин жинхэнэ үйлдвэрийн мэт нягт будгийн энэ технлоги бол нөхөн сэргээх ажлын чиглэлд чухал алхам.

Хэн ч хуучны паартуудуудаа өгөөд төмрөөр нь шинэ мэт будуулж авахыг хүсэх нь гарцаагүй.

Миний бодлоор жаахан химийн гаралтай, бас дарханы ажилбар бүхий жижиг цех байхад нэг хүний насны л хоол санагддийн.

үйлчлүүлэгч ирлээ. ирэнгүүд нь ажлын захиалгаа авлаа гаргалаа.

-Будах партыг шууд химийн бодисонд дүрээд, эсхүл элсээр буудаад, эсхүл хүчилтэй даралттай усаар буудаад дан төмөр болгоно.

-түүнийгээ хатаагаад дархны хэсэгт өгч гагнаж, цохиж, зүлгэж төмрөөр нь сэвийг гаргана. обудын сэнс, баланс гаргах төхөөрөмжөөр бас тоноглосон газар.

-за тэгээд бэлэн болсон бэлдэцээ аваад будгийн хэсэгт өгөхөд повдер каотингаар нам сайхан будаж, сүнгэнэтэл хатаагаад бэлэн болно.

ийм байхад дрифтичд, хуучныг босгочид, шинээр үйлдвэрлэгчид, обудаар гангарагчид бол хөл тасрахгүй л гэж бодож байна.
МАФ-ын Мөөг
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: MuuG-ийн блог

Post by Ochki »

za hiichii yu hergtei bn.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Ochki wrote:za hiichii yu hergtei bn.
1 хашаа байшингийн газар
2 маркетинг сайтай нөхөр
3 төмрөөр гайгүй сайн сэв гаргачихдаг дархан, гагнуурчин /автоген-ээр сайн байсан нь дээр, бас аргон гагнуур/
4 повдер каутинг технлоги, будгийн байнгын нийлүүлэгч
5 повдер каутингийн будгаар будгийн өнгө гаргагч
6 компрессор,
7 хийн болон цалилгаан зарим нэг хэмжилтийн багаж тоног төхөөрөмж
8 будах камер, парт цэвэрлэгээний өрөө, гэрэлт, халаагууртай хатаах өрөө бүхий гарааш. 4 тасалгаатай том гарааш гэсэн үг юм.
9 тэгээд очки бид хоёр
10 химийн бодисоор ажиллана гэвэл зааж зөвлөх, хэрэгтэй химийн бодисыг нийлүүлэх этгээд.
МАФ-ын Мөөг
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: MuuG-ийн блог

Post by begunbe »

za bi beer ted elder bagaj tohooromj bodisiig germanaas hamgiin chanartaig ni niiluuleye
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

за маф дотроо нэг юм болгох гээд байна шүү цаана чинь.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG-ийн блог

Post by Exotic »

gol ni garajiin asuudal!
life is too short to drive stock cars..
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: MuuG-ийн блог

Post by Ochki »

grash olchyoo. manai hailaastin zamd neg grash bsan tureeslene l gej bsan.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG-ийн блог

Post by MuuG »

Exotic wrote:gol ni garajiin asuudal!
гараашийн эзэн санаагаа хэлээд байгаан биш үү?
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG-ийн блог

Post by Exotic »

chinii shaardlagad niitseh garaj nadad baihgviee
life is too short to drive stock cars..
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”