Page 56 of 66
Re: MuuG-ийн блог
Posted: Tue Sep 08, 2015 6:53 pm
by rog
Ямар бузар том зураг вээ пэээээээээээээээээ хахаха
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Sep 09, 2015 9:22 am
by MuuG
rog wrote:Ямар бузар том зураг вээ пэээээээээээээээээ хахаха
деталь болгоныг нь нарийн сайхан хараг гэж бодоод ийм сайхан том зураг орууллаа шдээ. хаха
Re: MuuG-ийн блог
Posted: Wed Sep 09, 2015 1:38 pm
by Exotic
fuuuuuu yadag zagvar vee? nadad iluu brembo caliper baigaa shuu

Re: MuuG-ийн блог
Posted: Wed Sep 09, 2015 4:07 pm
by MuuG
caliper ni bailaa ch disk ni baihgui shdee. nadad chi yuman dotor havchdag caliper bailee...
deer ni brembo zergiin bichgiig bol cacdag budgaar amarhan l husna shdee... haha.
2 piston caliper shuu, shine shahuu nakladtaigaa bailee... lol
Re: MuuG-ийн блог
Posted: Fri Sep 11, 2015 6:12 pm
by Garidaa
mini zahialga belen bolj bna uu? Muug mini BOBBER ...
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Sep 14, 2015 9:09 am
by MuuG
Garidaa wrote:mini zahialga belen bolj bna uu? Muug mini BOBBER ...
чиний захиалга их сонин. Би угаасаа энэ жил амжихгүй юм чинь гээд бодож сууж байгаад нэг хүн сонирхоод асуухаар нь тэр зарсан ч яахав гээд хэлчээд сууж байсан чинь багын найз минь би нэг юм бодчихсон байсан юм гээд гуйгаад байхаар нь өмнөх хоёр найздаа "УУЧЛААРАЙ" гэж хэлэхээс өөр аргагүй болж байгаа шт... Гарьдаа найзаа... кк
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Sep 14, 2015 10:42 am
by Garidaa
za okay zuger dee ireh jil boltol hol baina shu dee kkk
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Sep 14, 2015 10:45 am
by MuuG
Garidaa wrote:za okay zuger dee ireh jil boltol hol baina shu dee kkk
за тийм дээ. юм нэгээр дуусах биш, тэгээд ч ямар хорвоогийн хамгийн сүүлийн урал биш юм чинь. илүү гоё, бас эвтэйхэн юм олдож л таараа.
амжилт.
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Sep 14, 2015 11:58 am
by Exotic
yaay muug bur uraliin zahialga avdag boloo yu daa haha
Re: MuuG-ийн блог
Posted: Tue Sep 15, 2015 4:40 pm
by mendamar
uraliin maf shd haha
Re: MuuG-ийн блог
Posted: Tue Sep 15, 2015 5:50 pm
by MuuG
МОНГОЛЫН АВТО ФОРУМ л бол АВТО Форум шдээ. Авто л бол, Авто...
тэгээд л нээх 3 дугуй, 4 дугуйтайгаар л ялгах гээд байдгийн. хцсс.... хаха.
Гарьдаа харин Мото-г ч гэсэн сонирхоод, надад захиалга өгөөд байсан юмаа. олуулаа бол бас гоё шдээ.
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Sep 21, 2015 11:14 am
by MuuG
#ПЯЗДАА ЯАДГИЙН. ШУУД БАЙГААГААР НЬ ХУСЛАА. ҮНДСЭН ЮМАА НАМ ШААСИЙМ ЧИНЬ.
ДАРАА НЬ Л УГААСАА БОЛОМЖООРОО БҮР САЙЖРУУЛААД ЯВАХААС, ОДОО ХҮЙТРЭХЭЭС ӨМНӨ БУШУУХАН ЭВРҮҮЛЖ, ЭМХЭЛЖ АВАХ МИНЬ.
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Oct 05, 2015 11:08 am
by MuuG
Монголын авто форумын гишүүн миний бүх зүйлийг нь өөрийн гараар угсарч, эд эс бүрийг нь засч, янзалсан анхны хөдөлгүүр /swap-ийг тооцохгүй/ энэ дэлхийд дуу хандаан мэндэллээ.
ингээд монголд бас нэгэн хүчирхэг УРАЛ М67-36 гийн хөдөлгүүр 1-ээр нэмэгдэж байна.
шулуун яндангаа хийгээгүй асаасан чинь дуу хуур гэж бас айхтар нүргэлэх юмаа. дандаа приус унасаар байгаад бас чих дасчихсан байна шүү.
чадлын хэрээр боолт бүрийг шинээр сольж, зэв болгоныг арилгах гэж үзсэн минь зохих үр дүнд хүрлээ. одоохондоо гэрэл чийдэн, цахилгааны монтажны асуудлыг бүрэн шийдээгүй байгаа учир хөдөлгөөнд оролцох арай л болоогүй байна. иж бүрэн болгосны дараа салхи татуулан давхих мөчийг мөрөөдөн сууна даа.
Орос техник ч бас л багир юмаа...
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Oct 05, 2015 12:46 pm
by MuuG
Хүний мөн чанар
Аливаа том ажлыг хийнэ гэдэг бол өөртөө зорилго тавьж, төлөвлөж, талаас нь өөр төлөвлөгөөний дагуу явж, эцэс сүүлд нь түүнийгээ бүтээж, бас үр дүнгээс нь сэтгэл ханамж, аз жаргалын гармоныг мэдрэх гэсэн үе шаттай ажиллагаа юм.
Энэ хорвоод чиний юм бол чиний л юм гэдэг хууль үйлчилдэгийг өнөө цагт юунаас ч мэдэрч болно. Би ингээд нэг юм хийх гэж байгаа гээд хүнд хэлэхэд жигтэйхэн хорхойсч, пээх, пөөх гэж байсан хүн огт ирэхгүй, ярихгүй, цаг асуух болгонд цаггүй гэдэг хариу өгч байхад зураг хийвэл лайк дарчаад явж байсан нөхөр сэтгэлээрээ хөөрхөн ундаа бариад ирэх ч үе байх.
гэхдээ бас сэтгэлээрээ дэмжигсэдийг энэ удаад огт хөндөхгүй орхиж байна. Ер нь монголчуудын зүйр цэцэн үг гэдэг айхтар ухаантай байжээ гэдгийг олон юмнаас харах юм.
үгийн үндсээр үзвэл ЗҮЙР- зүйрлэх, дүйцүүлэх, адилтгах, жиших, харьцуулах гэж буух болов уу, Цэцэн-ухаантай, сэрэглэн гэснэс үзвэл. Өнөө цагт "Харьцуулсан ухааны үг" гэж орчуулах юмуу даа. Энэ нь аливаа зүйлийн зүй тогтлыг харж, хэв шинжит харьцуулалтыг хийж, хүнийг ухаан суулгах үг байдаг юм.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тивнээр тусал
гэсэн энэ үгийг буулгавал Би гэдэг хүн хөөрхий ганцаараа юмаа нухаж байхдаа яах аргагүй 2 хүний гар хэрэг болох үетэй тулгарч байглаа. 1 нь мотороо өгрөж байхад, нөгөө нь боолт шургуулах, нэг нь рамаа түшиж байхда, нөгөө нь дугуйгаа, кирлотойгоо хийх эх мэд. тэр үед техник, авто мэддэг мэддэггүй нь хамаа алга, жаахан түлхээд, шахаад, өргөөд өгөх хүн байдаг ч болоосой буюу тэмээтэй харьцуулахад, тивнэ шиг жижигхэн тус өгөх хүн байгаасай гэж үнэн голоосоо бодсон.
тэгээд л хашааны манаач ахыг гуйж нэг тус авах жишээний. Бас "Саалиа бэлдэхээр Саваа бэлд" гэж үг юутай үнэн үг вэ? гараашгүй байж машин янзална гэдэг бол байргүй байж тавилга авч байгаатай агаар нэг. Одоо нөгөө мотогоо өвөл болохоор яах юм байгаан бүү мэд, ямар ч байсан хийх, агуулах газар олох эрэлд гарах нь тодорхой болж байна даа.
Бас тодорхой нэг зүйлийг хийж ухах явцад хүн өөрийнхөө мөн чанарыг илүү ойлгож, өөртөө Би цагийг гаргах боломж олгох юм.
Re: MuuG-ийн блог
Posted: Mon Oct 05, 2015 1:25 pm
by Ariuka
баяр хүргэе андаа тэгэж байгаад шаахайнд нь хөлөө жийгээд нэг сууж үзэх завшаан олдох байгаа гэж найдан горьдмой хэ хэ өвөл хучаад орхичуул яавал гэж дээ болохгүй бол шаахайг нь салгаад айлын амбаарт шаачихгүй юу