ЛҮД ЮМАА ДАА
Приус 20 гэж үд юмаа даа. Япон ах нар энэ машины урдаас ирэх салхийг хамгийн сайхан эсэргүүцэлгүйгээр урсаж гаргахаар тооцсоноос хойноос нь хүчтэй салхилна гэж бодоогүй юм шигээ.

)
Яасан гэхээр наадмаар тэрэлж орчихоод, гэртээ харихаар шуугиулан сүнгэнэж явлаа. амгалангийн презер даваад, шинэ замаар 90 км/ц арай хүрээгүй хурдтай сүнгэнэж явсан чинь борооны өмнөх хүчтэй салхинд зүүн хойноосоо түлхэгдэж 2 дугаар эгнээнээс шууд 1 дүгээр энээрүү ямар ч хяналтгүйгээр шилжив. гайхах, сандрах давхцаж тормос гишгэлгүйгээр хурдаа хаслаа. тэгээд аажуухан салгалж явсаар гэртээ харьсан. уг нь дотроо бол бороо асгаад эхэлчихээс нь өмнө харьчий гээд яарч явсан ухаантай.
Байгалийн их хүчний өмнө хүн техник хоёр үнэхээр өчүүхэн юмдаа гэсэн бодол маш хүчтэй орж ирэв. нөхөд минь хол замд явах бол зориулалтын тээврийн хэрэгслээр нь эрсдэл боломжоо сайтар мэдэж, тооцож, харж явж байгаарай.
уг нь миний дөрвөн дугай ленин багшийн толгой, эсхүл үлээсэн шаар шиг халзан биш Пиррели брендийн 4 улирлын дугуйтай байсан юм. хээ нь 70-60 хувьтай. зах зайран, өгөөмөр энэрэнгүйгээр өдөржин явж усан, боорцгон хээтэй, аль хүнд /масс ихтэй дугуй эдэлгээ багатай байдаг байгалийн хуулийг бодож/ дугуйг нь сонгож шилж авч тавьсан байсан юм. тэгтэл нойтон гадаргуу, хүчтэй салхи бүтэн машиныг ажиргүй зөөж орхино лээ...
Ер нь приус гэдэг машиныг унаж эдэлж явахад анзаарсан, мэдэрсэн, мэдсэн юм гэвэл энэ машиныг унах тусам бөгжний эзэн киноны голум болох шинжтэй шүү. "my precious.ssss..."
бага иддэгт нь баярлан хайрлаж, өдөр тутам унаж талхихаас сүүлдээ угааж цэвэрлэхээ больж, хайр найргүй ачиж, зовлон болгоныг үзүүлж, үйлчилгээг нь ч тасалж... ер нь тэгээд бөгжөө хараад баясаад байдаг, өөр юу ч бодож, хийж, анзаардаггүй голум лугаа адил идэшнээс өөр юманд нь анхаардаггүй, балиар заваан бохир бүдүүлэг, тоос шороонд дарагдсан, битүү сэв, цараапан болсон, дурсгалын дэвтэр шиг машинтай болох нь...
Арай гэж өөрийгөө сэхээрүүлж, МАФ-ийн гишүүн, машины хорхойтон, техникийг хайрлан хүндлэгч, бишрэн дэмжигч гэдгээ санаж.... шинэхэн аянд гарах гэж байгаа Билбо Беггинс болтол нь угааж цэвэрлэж, утаж ариулж, зарим нэг эвдрэл, гэмтлийг оношилж, төсөв төлөвлөгөө гаргаж, найр наадмыг хойш тавьж, наргиж цэнгэхээс татгалзаж, унаа тэргээ анхаарч, урдаа хэд хэдэн зорилт тавьлаа...
машин ч тэр, хүн ч тэр сэтгэл гаргаад ирэхээр сэргээд сэмбийгээд явчихдаг хойно сайхан болох нь дамжиггүй бизээ.
гэхдээ одоо цагт "No money, No honey" юм чинь тоолдог бороо бэлдчихвэл тордоод авах юухэн байхав дэээ....
гэснээс, 5 хоног наадсан чинь ямар аймар, балиар урт юм бэ? 1 дэх өдөр нь стадион орлоо, 2 дахь өдөр нь салхинд гарлаа, бөх харлаа /ёс болгож/ 3 дахь өдөр нь төлөвлөгөө дууслаа, 4 өдөр нь алмайрч хэвтлээ, 5 дахь өдөр нь мөнгө ч дууслаа, зорилгогүй ч боллоо.
Энэ миний хувийн л бодол шүү, ер нь ингэж олон өдөр амрах нь залуу, идэр насны улс орныхоо хөгжлийг нуруун дээрээ авч явдаг та бидэнд огт хэрэггүй эд юм шиг байгаамаа. Балчир үеийг хүчтэй, өрсөлдөхүйц боловсролоор цэнэглэн сумлаж, идэр үеийг ачаалалтай, баялаг бүтээх ажилд зүтгүүлэн зүглүүлж, хижээл насныхныг зөвлөх, зааварлах өндөр цалинтай ажилд томилж, өтөл насныхан тэтгэвэр горьдож суулгүй, өгсөн бүх мөнгөө улсаасаа авчаад байшингаа барьна уу, тойроод аялана уу, хүссэн зүгтээ явдаг хараат бус байвал ямар гоё вэ?
Монголд хүн болгон эдийн засагч, улс төрч, хуульч юмуу хаашаа юм. мэддэгээ хийгээд, энэ төрд хэн байгаа нь хамаагүй, өмнөх ажлаа чинээнд нь тултал хийгээд зүтгээд явж байвал барав санагддын. Монголын энэ олон хоног үргэлжилсэн баяр, үрэлгэн цамаан, хөөрүү байдгийг нь баруулдаг арга их л дээрээс шидсэн чулуу юм шиг санагддаг юмдаа. бид бага үрж, ихийг бүтээж байж бусдын шавхрууг горьдохгүй амьдарна, гэтэл залуу үеийн тархинд "гадаад бол Гайхамшигийн орон, дотоод бол дампуурлын ирмэг, сүйрлийн үүд" гэсэн мессежийг далд ухамсарт нь сайтар суулгаж өгснөөс сүйхээтэй нэг нь хүүхдээ гадаадад төгсгөж, гадаадын дээд зэрэглэлийн мэдлэг боловсрол олгож, арга ядахад гадаадад улсад амьдрах чадалтай болгоё гэж боддог болсон, чансаагүй нэг нь хүний боол ч хамаагүй хийгээд, ахиу мөнгөний бараа харъя гэж бодож алсыг зорих...
Тэгвэл энэ эх орны эзэн нь хэн болж үлдэх юм бэ? Эзэнгүй айлыг ухах хулгайч хүнд хичнээн амар байх бол? Монгол гэх зүрхгүй, улсаа гэх сэтгэлгүй зүсэн зүйлийн хэлээр ярьсан хэсэг цэцэрхсэн хоосон цээж, эсхүл хар ажлаар тархиа баглуулан ширлүүлсэн хэсэг манкурт боол л энэ улсад үлдэнэ.
Бидний дээд үеийнхний муулаад байдаг социализм гэгчийн эрин үед дотор газрын хүмүүсийн хяналт гэдэг юм байдаг байсан, тэр үед хятад цустай, холимог цустай хүмүүсийн уулзалт чуулганд хэн байна, хэн хэн гэдэг хятад хүн байгааг хянаж байсан гэдэг. тэр битгий хэл мэргэжлитнээс дээш албан тушаалд тавьдаггүй, баярын бичгээс дээш шагнадаггүй байсан юм гэсэн. тэгвэл АРДЧИЛАЛ гарч ирээд ХҮН гэдэг зүйлийг ялгахаа байж, бүгд сайхан болсон нь хүний эрх талаасаа гайхмаар сайхан, биширмээр том амжилт мэт боловч, нөгөө талдаа хяналтгүй болсноос цусаар дамжих санааг хэрэгжүүлэх Монгол зүстнүүд бий болох үндэс болсон гэж учир мэдэх хүмүүс хэлцэх...
за энэ хүрээд нийгмийн шүүмжээ зогсооё...
Одоо ингээд наадмын дараа намар... "Зундаа ороогүй бороо, намартаа юундаа шаагина вээ...."
эргээд нэг бодрол, үйл явдал, сонирхол татсан постоор уулзацгаая.