Page 52 of 64
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Jan 23, 2015 10:53 pm
by shorty
Катализаторгүй машины мэдрэгчийг яаж аргалах уу? урд хойноо 2 мэдрэгчтэй
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Jan 23, 2015 10:55 pm
by bd
Р0430 ч билүү Р0340 ч билүү bad cat гэсэн алдаа байна уу? наадхыг чинь аргалдаг гоё арга юүтүб д байсан даа.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Sat Jan 24, 2015 2:38 am
by Alias
shorty wrote:Катализаторгүй машины мэдрэгчийг яаж аргалах уу? урд хойноо 2 мэдрэгчтэй
O2 sensor-нхоо нэг мэдрэгчийг газардуулга болгоод их биен дээрээ боож болно. ECU тэрийг тогтмол мэдээлэл хэмээн ойлгож Check асахгүйгээр ECU Error арилна. Нэг завандаа надтай холбогдоод манай ажлын дор ирэхэд би хийгээд л өгье. Энд өргөгч ч олдож байна бараг.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Jan 29, 2015 9:02 pm
by bd
Өнөөдрийн маань сэдэв бол
Нормал баригч
Үүнийг тайлбарлахаас өмнө мэдээж бүүр эхнээс нь ярих хэрэгтэй болно. Дээр үеийн машинууд ямар байдгийг зарим нь мэдэх байх. Хөдөлгүүрийн орох хэсэгт агаарын ххавхлаг байх бөгөөд түүгээр мотор хэр зэрэг хаазлахыг шийддэг.
Энэ үед моторын нормалийг троссоор нь тохируулдаг байлаа. Өндөрхөн шиг нормалтай баймаар байвал троссоо чангалчихна намсгамаар байвал суллана Гэх мэтчилэн.
Харин орчин үе буюу моторын үйл ажиллагаа ECU шийддэг болсоноос хойш нормал баригч гэж ид шидтэн гарч ирсэн бөлгөө.
Ингэснээр ямар дэвшил гарсан бэ гэхээр ECU нормалаа өөрийн зааврын дагуу тохируулах боломжтой. Жишээ нь хуучны машинууд энгийн үед үндсэн хавхлаг нь бага зэрэг нээлттэй байж агаар нэвтрүүлдэг байсан бол орчин үеийн машинууд энгийн үед үндсэн хавхлаг нам хаалттай. Харин моторыг нормалдуулж байгаа агаар нь нормал баригчаар дамждаг болсон.
За нормал баригч бол тэхээр ECU нормалыг удирдах боломж олгож буй төхөөрөмж юм байна гэдгийг ойлгооо. Тийм болохоор л бидний машин хүйтэн дээрээ өндөр хаазлаад халаад ирэхэээрээ багасч байгаа нь мөн л ECU гийн хийж байгаа "ажил". Цаашаа юу ярина гэхээр ямархуу хэлбэр дүрстэй эд байна гэдгийг сонирхоё

Энэ зурган дээрээс харахад англи хэл гадарладаг хүн бол ойлгогдохоор байна. Яг ийм хэлбэрийн нормал баригч GC кузовтой импреза мөн 2002-2004 оны SG5 уудад байдаг
Энэ бол ерөөсөө тэр үзүүр дээр байгаа хар резинээрээ хаах нээх үүргийг гүйцэтгэдэг нөхөр. Иймэрхүү наормал баригчууд SF GC гүүдэд бас байдаг.
За тэхээр нормал баригч яаж ажилладаг талаар товчхон танилцуулъя. Энэ нь хаазны хавхлаг шиг аажим нээгдэж аажим хаагдахгүй. Тог өгөхөд бүрэн онгойно тог байхгүй бол бүрэн хаагдана. Тэхээр яаж удирддаг вэ гэхээр 1 секундэд 30 удаа нээгдэж хаагдана гэсэн үг. Тэхээр их төвөгтэй ажил хийдэг амьтан. Байнга л онгойж хаагдаж тэр нь чихэнд дррррррррррр гэж сонсогддог.
Нормал баригч нь ганцхан нормал л барих үүрэгтэй бас биш ээ. Та нөхөд анзаарсан бол машин эхэндээ хааз дөнгөж гишгихэд огцом гоё авдаг байснаа хэдэн жил болоод сүүдээ дүлийрээд ирдэг нь энэ нөхөртэй шууд холбоотой. Хаазны педал дээр огцом гишгэхэд энэ нөхөр ч бас хамт онгойж дэм өгөөд буцаж хаагддаг. Энэ нөхөр нь хэн юм бэ гэж үү нөгөө нөхөр нормал баригчийн талаар л ярьж байгаа шүү дээ.
Ерөнхийдөө яаж ажилладаг талаар ярьчихсан болохоор хүмүүс муудвал ямар асуудал гарах талар бараг өөрсдөө ойгочихож байгаа байх. Ер нь бол хөө тортог бохирдол үүсээд агаарын хоолой нарийсаад ирэхээр орох агаар багассанаар нормал унах хүчгүй болох зэрэг асуудлууд үүсдэг. Мөн хөөндөө гацах зэрэг асуудал үүсдэг бөгөөд ингэснээр их л хөшүүн болж хүйтэндээ нормал савлах доголдох асуудал үүсдэг.
Жилд ядаж нэг удаа авч эсвэл ажиллаж байхад нь цэвэрлэсэнээр машин чинь өөрийн хүссэнээрээ сайхан хаазлаж мөн доголдохгүй байх боломжтой болох юм.
2005 оноос эхлэн Субару форестер болон бусад загварууд нь цахилгаан хаазтай болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хаазны педал гишгихэд тросс татагдахгүйгээр хэр зэрэг гишгэж байгааг мэдэрдэг мэдрэгч педал дээр байдаг бөгөөд троссны оронд жижиг алхамт хөдөлгүүр тавьж троссны үүргийг гүйцэтгэдэг болсон. Энэ нь ECU хаазыг бүрэн хяналтандаа авсан бөгөөд хааз тооромз зэрэг гишгэсэн үед тэгтэлээ хүчтэй хаазлахгүй байх мөн юу юу ч билээдээ бас аюулгүй байдлыг хангасан юм болсон гэж тайлбарлсан байсан. Тэхээр цахилгаан хавхлагтай машин хэрхэн нормалдах вэ гэдэг бас асуудал гарч ирэх бөгөөд үүнийг хажууд нь байрлсан жижиг хавхлаг буюу sub throttle хийж гүйцэтгэдэг. Энэ нь хуучин нормал баригчийг бодвол секундэд 30 удаа нээгдэж хаагддаг лайтай ажил хийдэггүй зүгээр хэр зэрэг хувиар онгойх хэрэгтэй байна тэр хувиар нь онгойгоод өгчихдөг ажилтай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Монголын маан хүйтэн хуурай нөхцөлд хөө тортог бохирдол шороо тоосноос болж гацаж маяглаж огцом хааз авахгүй нормал тогтохгүй лай болдог болсон байгаа за нэг юм дутуу үлдээчихсэн юм шиг л санагдад байхын дараа санахаараа л edit хийе даа.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Mon Feb 02, 2015 10:01 pm
by bd
Дээр үед би нэг тосны харьцуулалт хийж байсандаа хүмүүс санаж байгаа бол. Харин одоо илүү мэргэжлийн түвшинд хиймээр санагдав. Манай "Эрдэнэт үйлдвэр"-т тосны иж бүрэн лаборатори байдаг юм байна өнөөдөр л мэдлээ гэнэн тэнэг bd чинь. Мотор короп трансформатор гээд л бүх төрлийн технийкийн тосны бүх төрлийн шинж чанарыг тодорхойлж чадна гэнэ дээ. Зорилго нь ингэдэг гэнэ ээ. Том хүнд даацын белазын хөдөлгүүрт ажилласан тосыг аваад шинжлээд тосон дахь метал болон усны агуулга цаашлаад температураас хамаарсан вискосити буюу зууралданги чанар мөн температураас хамаарсан тослох чадвахр гэх мэтчилэн. Өөрөөр хэлбэл би одоо моторынхоо тосыг солихдоо 100гр ыг таслаж аваад 15000-30000₮ өөр шинжилгээ хийлгэнэ ээ. Ерөнхийдөө ямар чанартай байгааг мэдмээр санагдав. Одоо Shell HX7 5W40 хийсэн байгаа. Зун 76 хийгээд бас дараа нь үзнэ ээ.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Tue Feb 03, 2015 2:07 pm
by Ochki
bd wrote:Дээр үед би нэг тосны харьцуулалт хийж байсандаа хүмүүс санаж байгаа бол. Харин одоо илүү мэргэжлийн түвшинд хиймээр санагдав. Манай "Эрдэнэт үйлдвэр"-т тосны иж бүрэн лаборатори байдаг юм байна өнөөдөр л мэдлээ гэнэн тэнэг bd чинь. Мотор короп трансформатор гээд л бүх төрлийн технийкийн тосны бүх төрлийн шинж чанарыг тодорхойлж чадна гэнэ дээ. Зорилго нь ингэдэг гэнэ ээ. Том хүнд даацын белазын хөдөлгүүрт ажилласан тосыг аваад шинжлээд тосон дахь метал болон усны агуулга цаашлаад температураас хамаарсан вискосити буюу зууралданги чанар мөн температураас хамаарсан тослох чадвахр гэх мэтчилэн. Өөрөөр хэлбэл би одоо моторынхоо тосыг солихдоо 100гр ыг таслаж аваад 15000-30000₮ өөр шинжилгээ хийлгэнэ ээ. Ерөнхийдөө ямар чанартай байгааг мэдмээр санагдав. Одоо Shell HX7 5W40 хийсэн байгаа. Зун 76 хийгээд бас дараа нь үзнэ ээ.
naadah chin yostoi hergtei ed bn, uzeed ali ter muusain tosnuud-g.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Tue Feb 03, 2015 3:26 pm
by MuuG
бүр бодит харьцуулалт хийвэл яадгийн.
Тос бүрээс хүмүүсийг солихдоо дээж аваад явуул гээд, тэгэхдээс хийгээд явсан км, явсан нөхцөл, тухайн хөдөлгүүр ямар хөдөлгүүр, нийт хэдэн км явсан гэдэг мэдээлэлтэйгээ ирүүлчих гээд bd дээр цуглуулаад, бодит үр дүнг нь сайхан харьцуулж бичээд. шаардлагатай гэвэл МАФ-ийн гишүүдээс жижиг хэмжээгээр шинжилгээний мөнгийг нь өгөөд нэг том үр дүнтэй харьцуулалт хийвэл ямар вэ?
гэхдээ болж өгвөл дан бензин мотор, тэгээд нийт явсан км нь багцаа буюу эдэлгээ ойролцоо моторууд байвал илүү бодитой харьцуулалт болох юм даа тэ?
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Tue Feb 03, 2015 4:28 pm
by mendamar
boogood jil 4 sar bolj bga motoriin tosiig shinjilgeend oruulahad belen shuu. bi huvidaa hamgin ihdee 2400 km yvd maslaa solison ym bn. tgd dandaa 2000 1800 say suulinh deer 1500 km yvd solison. odoo ene uvul 1300km orchim yvj bh shig bn. 3 sard soliod 6 saraas motul hiine.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Tue Feb 03, 2015 7:27 pm
by bd
Бас бодоод байхад ийм юм аа. Яг адилхан нөхцөл тавьж чадахгүй юм . Өвөл хүйтэнд асч байгаа моторын тосон дахь агуулагдах метал мэдээж зун асч байгаа моторын тосноос өндөр гарах нь тодорхой. За тэгээд гайгүй явдалтай хүнийх бага элэгдэж моторын тосны металлын агуулга нь их дэвсдэг гарынхаас мэдээж бага байх нь тодорхой. Тэхээр зөвхөн өөр дээрээ хийсэн нь дээр юм шиг санагдав.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Feb 06, 2015 10:27 am
by MuuG
миний хөгшин өөр дээрээ хийж яахын бэ? өөрийнхөө машин дээр масло-гоо хий.
Шар тосыг өртөө,
шар савтай шелл тосыг машиндаа шдээ. кк.
Шелл энэ үгийг авбал таарна. Цагаан сараар Шелл шар тостой сайхан шинэлээрэй гээд л...
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Sat Feb 07, 2015 9:33 pm
by bd
Чи одоо тэр шар тосны тааар асуудлыг март л даа хаха. Дандаа сөхөж ярих юм.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Mon Mar 02, 2015 11:53 am
by euurtsaikh
BD nogoo xoinoo nogoon wrx -g avtsan ymu? Odoo chinii medliin 2 gda 1gdb bnu?

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Tue Mar 03, 2015 2:52 pm
by bd
Тийн тэр ногооныг дүүтэй нийлж авсан одоо дүүтэй нийлж rebuild хийгээд кросст хүч үзэх санаа байна. 30 нас юу юугүй хүрлээ 30 хүрэхээс өмнө хорин хэдэн насандаа гишгээд үзчихмээр л байна шүү дээ. GDB бол миний мэдлийх биш ээ дүүд шилжүүлсэн байгаа.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Mar 05, 2015 10:28 am
by MuuG
bd субаругаар шууд ноцтойгоор өвчилж байгаан байна даа.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Mon Mar 23, 2015 12:29 pm
by Ariuka
aa naa chin aali ert ehelsiin odoo l hurts uedee orchij daraa ni yah bol gedeg l mani heded sonin baigaan