Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Apr 23, 2014 4:18 am
Алгадуулсан нь...
Алиас хүү өчигдөр шөнө 4 цаг хүртэл зурагтын нэвтрүүлэг үзэж байгаад унтах гэтэл форумын найз маань намайг тас хийтэл нэг сайн алгадав. Тэр найз маань нээх олон үггүй, цөөн үгтэй хэрнээ нэг хэлэхээрээ нилээн жинтэй үг хэлдэг юм байна гэдгийг бодоод сууж байна хө.
Алиас чинь яг үнэндээ хөрөнгийн зах зээл дээр 2008 оны 12 сард гарсан юм байна. Тэрнээс хойш тэгээд л нэг занималдсан амьтан худлаа баахан онолтоод яваад байсан чинь хаа хол Америкт харлаж ажиллахаар яваад Хөрөнгийн зах зээлийг шөнийн цагаар судлан, өдрийн цагаар өрх гэрээ авч явах гэж өдөр шөнөө умартан ажилласан залуу өөрийн гэсэн хөрөнгийн жижиг пүүс, Америкт байрлалтай өөрийн хувийн брокер, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих холбоо, тэр бүү хэл өөрийн гэсэн Онлайн сургалтыг зохион байгуулан 1 сард ердөө 4хөн удаа царайгаа харуулаад нэг хүнээс 200 доллар, нэрэлхэлгүй хэлвэл өөрийн хичээл тус бүр дээрээ 45-50 гишүүн оруулан зааварчилгаа өгөн хэрхэн худалдаа хийхийг заадаг нөхөр болон хувирсан аж. Мэдээж хараар яваад Америк мөрөөдөлд хүрэн байшин хаус.д амьдран, бакь булчинтай машин унаж явах тэр залуугийн хувьд бол энүүхэнд. Дансанд эргэлдэх хэдэн зуун мянгаа төгрөг биш доллар хэмээн бахархалтай нь бусдадаа хуваалцан байгаа нь хүний шаргуу занг харуулсан юм болов уу даа.
Видеог нь үзлээ. 400 гаран долларын сонсголд муугаар нөлөөлөхгүй чихэвч, 1450 доллараар саяхан гүүглийн гаргасан нүдний хамгаалалттай шил гээд гайхуулаад байх материаллаг зүйлсээр өөрийгөө бол бүрэн цэнэглэж... Энэ хүн энэ хийж байгаа зүйлээрээ бол цаашдын 25 жил хаа газар дуртай билетээ аван нисэн аялах, хамгийн дуртай дундажаас дээгүүр буудалд буун дундаж үнэтэй седан машиныг буух хугацаандаа түрээслэн эхнэр хүүхдээ "бүлтийтэл" нь хувцаслан явах боломж бол төгс бий болсон хувиараа мөнгө ологч.
Энэхүү 34 дөнгөж шүргэж байгаа залуугийн 7 хоногийн дундаж орлого 25000 доллар. Сардаа ашгийн хэмжүүрээр 50, жилдээ цэвэр ашиг 500-г хийгээд татвараа төлөхөд 370 үлдэнэ гэхээр хүмүүст ямар аймар юм бэ гэж сонсогдож байгаа байх.
Миний нэгэн форумын найз надаас -
"Цаана чинь чамтай зэрэг арилжаа хийж эхэлсэн хүн ийм аймар явж байхад чи өнөө маргаашаа л болгоод явах юмаа?" гэж хэлсэн нь нэг намайг алгадаад шөнийн нойрыг минь хулжаав.
Хэн ч харсан тэгж асуумаар л даа. Та нар ч гэсэн Алиасыг мэднэ. Би энгийнээс энгийн, байхгүйдээ байхгүй, байгаадаа байгаа явах л бодолтой, тэрний төлөө хичээнгүйлэн, өөрийгөө энгийн түвшинд хүргэх хүртэл хичээж байгаа жирийн нэгэн залуу. Өнөөдөржин тэр надтай зэрэг арилжаа эхэлсэн залуугийн түүх намтар, урьд нь хийсэн арилжаанууд, тэр гайхамшигтай зохиосон анализ, хүмүүсийг өөртөө татаж байгаа маркетинг зэргийг нь уншаад үнэндээ бишрэв.
Гэхдээ би атаархаж шарлахаад надад ийм юм байхгүй байна, би юу ч биш гэж огт өөрөө өөртөө буруу өгсөнгүй. Тэр хүн шөнө өдөргүй компьютероо шагайн нэг л зүйлийн төлөө, тэр "МӨНГӨ" гээч зүйлийн төлөө үхэл хатан болон явж байхад би харин өөрийгөө боловсруулж боловсролтой нэгэн болохын төлөө өнгөрсөн зургаа долоон жилийг хүний нутагт өнгөрөөсөн нь нэг ч их буруу зүйл биш байв.
Хамгийн гол зүйл нь мөнгөндөө биш, мөнгө гээчид уусан шингэж, түүний төлөө үхэн хатахгүйгээр яг одоо хийж байгаадаа сэтгэлээ баясган, дурлан хийж, цааш цаашдын зүйлс, хийх гэж байгаа зүйлсийн бодит үр дүн нь мөнгөөр биш, биет бүтээн байгуулалтаар төсөөлөгдөн харагдах нь чухал юм болов уу?
Өнгөрсөнд хийсэн судалгааны ажлууд, Монголд бусадтай хамтран ажилласан төсөл, Гадаадаас Монголруу хийсэн тусламжийн хэлцэл зэрэг олон зүйлсүүдээ сая хуучин хард дискнээсээ ухан харж суухдаа "Энэ бүх цагийг зөвхөн арилжаа хийхэд зарцуулсан бол хичнээн их мөнгө олох байсан бол гэж бодсонгүй, харин энэ зүйлсүүд эзэндээ хүрээгүй байсан бол хичнээн зүйлсээс хойш суух байсан бол доо?" гэсэн бодол л надад төрлөө.
Би тэр фейсбүүк дээрх алдарт баахан худлаа бичин, нийгмийн төлөө сэтгэлээ золиослож байна гэж хоосон царайлан like цуглуулагч биш ээ. Зүгээр л хүн хүн дараа нь эргээд харахад бүтээсэн баялаг гэдэг зүйл нь дансан доторхи Мөнгөний хэмжээ биш дараа нь чамайг дуурсах үйл бүтээл байгаасай л гэж боддог энгийн нэгэн.
Өнөөдөр уул нь би 9 цагаас нэг royal dinner буюу нилээн элит оройн хоолонд уригдсан байв. Даанч очсонгүй. Яагаад гэж үү? Надад тэрэнд нь өмсөж явах dress code буюу яг заасанчилсан нь хувцаслах жинхэнэ костюм нь байхгүй юм байна. Хиргүй л явж байвал болоо гээд энгийн сорочки жинсен өмдтэй очилтой нь ч биш, аль эсвэл сандарч тэвдэж нэг таарсан таараагүй юм авалтай нь ч биш... За тэгээд эд хувцсандаа гол нь байсангүй дээ... Тийм элит оройн хоолонд уригдсан ч гэсэн над шиг жулдрай тийм юманд очих арай болоогүй байлгүй гэж бодлоо дөө.
Үнэнийг мэдрүүлж зөв үгс зөв цагт хэлдэг зөв форумд байгаадаа би тун баярладаг.
Яагаад ингэж хэлж байна гэж үү? Яагаад гэвэл би өчигдөр шөнө ямар костюм хаанаас яаран авч тэр газар нь худлаа цэмбэгэр очих вэ гэж бодоод хэвтэж байсан нь ний нуулгүй үнэн л дээ... Харин тэр үг үнэхээр миний сэтгэлд нэг сэргэлт ортол нь мэдрүүллээ... Яг л турбо нь эвдэрчихсэн 1JZ дээр 2835 тавьчаад хамгийн эхний хамгийн өндөр шахалтаар бүүст өгөн нисгэх мэт гишгэж байгаа мэт мэдрэмж...
Баярлалаа МАФ...