Re: Subaru Blog.
Posted: Fri Jul 18, 2014 5:32 pm
Сайн морь, сайхан морьны талаар өргөн дэлгэр яриа хөөрөө өрнүүлж суух ч сайхан шүү.
Манай авга ахын адуунд нэг цагаан морь байсан юм. Их тийм гоё өндөр биетэй, шатарын морь шиг толгойтой. Азрага тавьсан бол гэж бодмоор. Цагаа морийг аатай ухаатай андуу байсан, эр хүний түшиг чимэг байсан талаар их олон жил ярьдаг байж билээ.
Нэг удаа авга маань цагаан морио унаад, зэргэлдээ сумдын наадамд явсан байгаа юм. анх удаа холын наадамд явж байсан болоод ч тэр үү, туршлага дутаж ах хүү ганцаа нэг морьтой, бусад хамт явсан хүмүүс дандаа хөтөлгөөн морьтой гарцгаасан байгаа юм. За тэгээд залуус болсон хойно наадмын дээлээ өмсөөд, опой ногоон цуваа ганзгалаад, ганган эмээлээ тохоод, чөдрөө ганзгалаад гараад хатирчихсан байгаа юм. иймнхүү яваад наадамлаж байгаад тухайн сумынхаа төв дээр айлын хашаанд буусан байгаа юм. Холоос ирсэн гийчид цай ундаа ууж идчээд, морьдоо төвийн захруу гаргаж байгаад чөдөрлөж тавьчихаад буцаж ирж унтаад. Өглөө барихаар гартал морьд байхгүй. яасан гадны адууг андахгүй нутгийн урт гартнууд аваад аваад заларчихсан. мөрийг нь хөөсөн чинь тавьсан газраас нь холгүйхэн чөдрийн нь тайлаад шидчихсэн.
Ингээд алдсан гэдэг нь маш тодорхой болж холбоод чөдөрлөсөн байсан морьдоо алдсан хүмүүс ч гүн хямралтай явган буцаж. Тэгсэн үдээс хойш тэр айлдаа морь малны юм яриад, цэрэг цагдаад мэдээ өгчөөд байж байхад нь цагаан морь эмээлээ тал дээрээ гаргачихсан, хазаартай хашаанд нь тачигнатал унгалдаад ороод ирсэн гэж байгаа юм. Ах бөөн баяр наанаас нь гүйж очоод, бусад улсууд яваад очихоор баригдахгүй тачигнаад байсны ахын дууг сонсоод аштайхан болж байгаад баригдсан юм гэсэн.
Цагаан морь нэг бол уясан газраас нь зуларч ухасхийгээд давхисан, эсхүл унаж явсан хүнийг нь бухаж шидчихээд давхиад очсон байж магадгүй байгаан.
Тэрний дараа бас өөрийн сумын наадмаар төвийн ойрхон буусан жилд наадмын шөнө тасарсан бугуйл чирчихсэн зохиж явсан. наадамлаж явсан зам зуурын урт гартнууд үүрээр бас авах гэж оролдсон юм шиг байгаан.
гадны хүнийг халдаахгүй хэрнээ адуун дээр явгарчаад адууны захад яваад очиход эзэндээ бол хамгийн амархан баригдана. Хаая, хүүе гэж загнаж араас нь явган гүйж байгаад барьсан уурга, шилбүүр шиг юмаар барьж аваад хувиа тайлж эрүүвчилж ногтлоод унаад адуугаа туугаад харьж байсан л удаатай.
Энэ мэтээр манай ахын адуунд Өндөр буурал, улаан буурал, навсаан буурал, оодон халиун, галзуу хээр, араа алаг, жороо хээр, гамингийн цавьдар, гүйдэг цавьдар, аваргын хээр, дандар алаг, навсаан хээр, босоо хээр, хулгар хээр, шаазгай алаг гээд олон сайхан хүлэг морьд байдаг байж билээ.
Морь гэж сайхан шүү, амьд, өөдөөс амьд харьцана