MONGOLNET

Blog

Moderator: temp

mongolnet16
Posts: 10
Joined: Mon Mar 28, 2016 12:41 pm
Car: nothing

Re: MONGOLNET

Post by mongolnet16 »

450
Хөдөлгүүр, тэнхлэг энэ тр гээд олон юм нуршаад яахав. гол
Тлк 80-с гол ялгагдах зүйл: нүүр, обуд, тэнхлэг, тэнцүүлэгчийн систем, дотроо диф-цоожлогч /цоожлогчгүй ч байдаг/, илүү сайн хөгжим, спикртэй, урдаа голд байдаг спикр нь 570-д ч хадгалагдаж ирсэн, 450-нх голын хайрцагныхаа урд байрладаг бол дараагийн загварууддаа салоны урд, дээр байрласан, хөгжмийн дуугаралт маш тод, голын хайрцгандаа 6 сд шилжүүлэгчтэй, ямарч доргио, донсолгоонд торохгүй ажилладаг.
Ялангуяа нүүр, их гэрлийн загвар надад их таалагддаг, тод ч тусдаг. Сүүлд л арб хамгаалалт хийхдээ тор татсан чинь жаахан бүдгэрчихсэн юм.
Өөрийн амаржин, пүрш, тэнхлэгийн системийн ажиллагаа нь 470-с дутахааргүй зөөлөн /евро, япон 80-н тэнцүүлэгчийн систем нь өөр, евро он залуу болон америк стандартынх 105-тай ижил байдаг/, үүний шалтгааныг ёстой олж чадаагүй, магадгүй хөндлөн тэнцүүлэгчид ч байж магадгүй, дараа нь тлк80 винч, оолдман пүрш, амаржин тавьсан ч зөөлөн явдлаа алдаагүй, учир нь яг ижил тоноглогдсон дт4200 евро 80 зэрэг хэрэглэж байсан учир харьцуулахад хялбар байсан юм.
Ат 4 араа солигдохдоо маш зөөлөн, үл мэдэгдэхүйц, элс, цас болон огцом өгсүүрт pwr товч /цахилгаан турбо гэхиймүү, хэхэ/ ашиглахад хурд огцом нэмэгддэг, тогтмол 100 км/ц хурдтай явахад 8-9 литр /хөдөлгүүрийн эргэлт 1,9/, 120-12 /эргэлт 2,4/, 140-180 /3,0/-д 20 литр зарцуулдаг, гадны дуу чимээ тусгаарлалт сайн.
Арын хаалганы спойлор тун их таалагдсан, ямарч нөхцөлд хойд хаалга, шил бохирддоггүй давуу талтай, зүсэгдсэн агаарын урсгал спойлероор дамжиж хойно боссон шороо, хуйларсан цас, шороог доош нь хөөж байдаг, гэхдээ өндөр хуртай яваа нөхцөлд тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлдөг байж болзошгүй. Учир нь 180-220 үед том тэрэг, автобустай зөрөх, эсхүл салхитай үед сэтэлсэн даваа, өндөр далантай замаар явахад салхинд цохиулж их савалдаг нь ажиглагдсан бол тлк200 /ихэвчлэн хэвтээ спойлертой/ харьцангуй бага савалдаг хэдий ч хойноо хамаг шороо, цасыг овоолоод хаячдаг гачлантай.
Шороонд 80-с дээш гаргачихаар бөгсөө хаядаг, ялангуяа баруун талруугаа их шиддэг тлк-н алдаа нэх засагдаагүй санагдсан.
mongolnet16
Posts: 10
Joined: Mon Mar 28, 2016 12:41 pm
Car: nothing

Re: MONGOLNET

Post by mongolnet16 »

жаахан залхуу хүрээд л байна, тгж байгаад нэг үргэлжлүүлнээ..,
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”