Page 6 of 23
Re: khakmn autoblog
Posted: Tue Jul 03, 2012 11:06 am
by bd
Гэснээс халалтаа шийдсэн үү термостат чинь яаж байна хө.
Re: khakmn autoblog
Posted: Tue Jul 03, 2012 8:39 pm
by Temuujin

enuunii deever deer MAF>iin logo naah gesen ym. 5*6 haritsaatai. FB page.iin 1000 dah like darsan hund uguh gej bgaa ym.
Re: khakmn autoblog
Posted: Fri Jul 06, 2012 3:25 pm
by Danaa
Khak mashinaa iiml bolgoh geed bnu?

Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 10:47 am
by khakmn
Danaa wrote:Khak mashinaa iiml bolgoh geed bnu?
thh iim l bolgoh sanaatai
Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 11:00 am
by khakmn
bd wrote:Гэснээс халалтаа шийдсэн үү термостат чинь яаж байна хө.
Халалт гэснээс тэр орой үлдээд хэсэг хөргөж байгаад хөдлөөд явсан чинь зүү дээшээ ~75% доошоо 50% -ийн хооронд саваад явсаар байгаад хот ороод ирсэн. Хааз өндөр нам өгөхөөс хамаарахгүй хэсэг явж байснаа дээшлээд л, хэсэг байж байснаа доошлоод л байсан. Яг нэг давтамжтайгаар. Харин маргаашнаас нь өөрөө зүв зүгээр болчихсон шд, хичнээн хоног л хотоор, зуслангаар хар халуунд баахан явлаа, ерөөсөө халахгүй 50% дээрээ зүү хөдөлгөөнгүй. Би өөрөө ч гайхаад л байна.
Тэр орой тусалсан залуустаа баярласан шүү. EJ20-н тосолыг нь солих гэж баахан будилсан гэж. Ер нь бол тосолоо асгачаад өндөрхөн шиг бронк хийж байгаад машинаа асаагаад моторын эргэлтээ 2000-3000орчим бариад тосолоо хийгээд л байна, хийгээд л байна. Орж байснаа орохгүй болно, жаахан халаад термостат нээгдэж тосол эргэлтэнд ороод ирэх үед нэмж тосол хийнэ. Тосол дээшээ тургих гэж байгаа юм шиг түвшин нь дээшилж байснаа л пор пор пор... гээл хий нь гараал доошоо орно, тэр үед нь тосолоо нэмээл байна. гэх мэтээр л сольдог эд байх шиг байна лэ. Мэдэхгүй хүмүүс нь мэдэж авмаар л дамшиг байна лэ дэ.
Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 11:07 am
by khakmn
Манай зуслан өндөрлөг мөртлөө шавартай, энэ жил бороо нилээн орж байна. Жижиг тэрэгтэй хүмүүст асуудал үүснэ. Харин би боороо боороо оороосой, оросын маамуу ийрээрэй гээл хажуугаар нь.... :p

Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 11:14 am
by khakmn
миний л сонголтууд... яадийн ккк

Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 11:17 am
by Tech
Cool cars, ter shavartai zam deer ch GC8 bol erhlene biz?
Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 11:31 am
by Badka
Minii zam . aliv zam tavi tuiveene tuiveene geed l Khakmn davhiad bgaa daa :p
Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 11:36 am
by Tech
Badka 2uulaa ene zam deer n ochood khak-aar chiruuleed charga shig togloh uu haha
Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 12:09 pm
by khakmn
Савантай ус автомашинд чухал нөлөөтэй
Савантай усаар машин угаах гээд байна уу? гэж бодож магадгүй юм. Мэдээж савангаар юм угаадгийг хүн болгон мэднэ. Бас машин угааж л байдаг шүү дээ. Гэтэл угаахаас илүү бас нэг хэрэглээ байдаг. Сүүлийн үед үүнийг хэрэглэхээ болиод байгаа мэт санагдаж байна. Үйлдвэрээс нь гаргадаг заавар дээр хүртэл хэрэглэхийг заасан байдаг юм. Гэвч манай монголын засварын газрууд залхуурах гэдэг юмуу, мэдэхгүй байдаг ч юм уу хэрэглэж байгааг ер харсангүй. Тиймээс энэ тал дээр автомашин эзэмшигч бид нар өөрсдөө тэдэнд шаардлага тавих хэрэгтэй. Эцсийн эцэст өөрсдийнхөө төлөө л юм шүү. Ингээд ямар тохиолдолд савантай ус хэрэглэхийг мэдэж авцгаая.
1. Дугуй солих үед: Бид дугуй худалдаж аваад солиулдаг. Бас дугуйгаа нөхүүлэх гэж задлуулж угсруулдагийг та бүхэн сайн мэднэ. Дугуйг ободонд угсрах үед угсрагч төхөөрөмжийн гулгалтыг хангах, нөгөө талаар обод резин хоёрын барьцалдаа, нягт шахалтыг барих зорилгоор савантай усыг дугуйн ирмэгээр түрхдэг. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр дугуй засварын газрууд ажилласан масло гэх хөдөлгүүрийн тосыг ирмэгээр нь түрхээд л таны дугуйг угсарч байгаа. Асуухаар ингэдэг юмаа гээд л тоохгүй байж магадгүй юм.
Масло буюу нефьт бүтээгдэхүүний суурьтай бусад бүтээгдэхүүнүүд нь резиний гол дайсан байдаг юм. Түрхсэн масло нь дугуйн ирмэгийг зөөлрүүлж, дараагийн удаад задлах үед таны дугуйн зөөлөрсөн ирмэг нь задлагч багажийн хөшилтийг даалгүй эмтэрч сэтрэх болно. Аз байвал бага эмтэрнэ, үгүй бол том эмтэрч тэр хэсгээрээ хий алдана. Бид ободоороо алдаад байна гэж хэлдэг. Ингэсний дараа дотуур хаймар хий гэж танд хэлнэ. Дотуур хаймар багагүй үнэтэйг та мэднэ. Дотуур хаймрыг хосоор нь хийх ёстой. Дотуур хаймар хийсэн үед дугуй тань балансгүй болж хурдлах үед чичрэх салганах болно. Нэмээд баланс хийлгэх хэрэгтэй. Энэ мэтчилэнгээр таны мөнгийг хий дэмий үрнэ гэсэн үг.
Бас нэг зүйл бол дугуй хагарах үед хийн даралт огцом багасахад тосоор тосолж шахагдсан дугуйн зөөлөрсөн ирмэг ободноосоо амархан гулгаж мултарна. Бага хурдтай үед мултраад ободоороо яваад зогсож болох юм. Харин их хурдтай үед дугуй хагарахад ирмэг нь ободноос амархан салсанаар обод ба дугуйн ирмэгийн завсраар хий маш түргэн гарсанаар жолоодлого алдаж онхолдох нөхцөл бүрдэнэ. Хэрэв савантай усаар ирмэгийг норгосон бол дугуй ободноосоо тийм ч амархан мултрахгүй зууралдаж, хагарсан дугуйгаараа яваад зогсох, эсвэл их хурдтай үед гараа чангалж жолоог чанга барьж амжих юм. Учир нь хий зөвхөн цоорсон хэсгээрээ гарах учраас алдагдах нь удаан бөгөөд жолооч мэдэрч хариу арга хэмжээ авч амжих юм.
2. Янз бүрийн резин эд ангиудыг хийх үед: мөн л нөгөө маслыг түрхдэг явдал юм. Та засварын газар втулк резинээ солиулах гэж очдог байх. Хуучныг нь мулталж аваад шинэ резинийг прэссээр ч юмуу алхаар цохиж хийх үед зууралдаад орохгүй зовооно. Тэгэхэд хамгийн түрүүн тослох бодол орж ирж нөгөө ажилласан масло ч юмуу, ямар нэг тос түрхэх болно. Түрхээд хийчлээ. Машин гоё боллоо. Яваад л байна. Жил явлаа доогуур дуу ороод байна. Жилийн өмнө л солиусан юм сан гэж бодно. Нөгөө түрхсэн масло чинь резинийг нь зөөлрүүлээд холхио үүсч байгаа юм. Савантай ус түрхэж хийсэн бол резин зөөлөрч муудахгүй, бас үүрэндээ наалдаж хөдөлгөөнгүй байх байсан. Хуучин машинууд орж ирээд анх гарсан втулктэйгээ 100 мянга илүү явсан байдаг. Гэтэл шинийг сольсоны дараа 100 байтугай 10 мянга ч явж чадахгүй болдог нь дээрх шалтгаантай юм.
3. Сүүлийн үеийн авто машины урд болон хойд салхины шил наадаг болоод байгаа. Үүнээс өмнө резин хүрээнд суулган кузовт хийдэг байсан. Гэсэн хэдий ч одоо ч микро, ачааны авто машин автобус зэрэгт гэсэн хажуу талын шилийг резин хүрээнд суулгаж кузовт угсарч байгаа. Үүнийг суулгах үед савантай ус хэрэглээрэй гэж заасан байдаг. Хийх үед гулгаж амархан суух бөгөөд хатахаараа зууралдан барьцалддаг. Тос түрхсэнээс мөн л резин зөөлөрч барих чадвар нь муудах, шил хөдөлгөөн орж кузов дуутай санжигнасан мэт болох, дусаал гоожих гээд таагүй байдал үүснэ. Аюулгүй байдлын хувьд ч тэр осолтой байдал үүсч болох юм. Жишээ нь автобус эргэх үед зогсож байсан зорчигчид шилэн дээр тулж дарах, налах үед бэхэлгээ нь суларсан шил мултарсанаас хүн гадагш унах зэрэг осол гарч болзошгүй.
Социализмын үед гэх үед энэ бүхнийг мөрддөг сдандарт байсан байх л даа. Тэр үеийн автын сурах бичигт савантай ус хэрэглэх талаар байдаг юм. Ардчилал гарч задгайрсанаас хойш засварын газрууд дур дураараа ажилцгааж стандарт мөрдөхөө больсон юм шиг. Дээр хэлсэнчлэн хөдөө орон нутагт гарсан ноцтой ослууд дугуй буудаж хагарсанаас боллоо л гэдэг. Магадгүй дээр хэсэнчлэн тосолж суулгасан дугуйнаас болсон байхыг ч үгүйсгэхгүй. Иймээс та өөрийнхөө төлөө ширхэг саван худалдаж аваад ямар нэг таглаатай гоождоггүй саванд ус хийж найруулаад машиныхаа ард хийгээд дээрх тохиолдлуудад хэрэглүүлэх хэрэгтэй. Урдаас чинь зүгээр тослоод болдог юм гэж ярина, тэдний үгэнд орох хэрэггүй л гэж хэлэх байна. Эцсийн эцэст машиныг тэр засаж байгаа хүн биш та л унана шүү дээ.
эх сурвалж: autohelp.mn
Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 12:57 pm
by rog
khakmn wrote:миний л сонголтууд... яадийн ккк
Ter 5 salaa obudni ner yu we??
nadad 1 iim obud bdiin haha nerig ni medehsen...
Re: khakmn autoblog
Posted: Wed Jul 18, 2012 5:13 pm
by khakmn
rog wrote:khakmn wrote:миний л сонголтууд... яадийн ккк
Ter 5 salaa obudni ner yu we??
nadad 1 iim obud bdiin haha nerig ni medehsen...
A-tech monoblock
Re: khakmn autoblog
Posted: Wed Aug 08, 2012 12:58 am
by Danaa
Re: khakmn autoblog
Posted: Wed Aug 08, 2012 10:00 am
by rog
Хөөрхөн обудтай юмаа.