Page 6 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:38 pm
by begunbe
Who am I ?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:40 pm
by begunbe
Энэ тохиолдолд хэн зам тавьж өгөх ёстой вэ? Дүрмээрээ бас найрсаг зангаараа...
Хамгийн захын орцны үүдэн дээр зүүн гараас ирсэн Accent taxi намайг ухар гэж асар их аймшигтай уурласан санагдана (би ямар их айсан гээ... хаха)

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:42 pm
by begunbe
Begunbe+Jak+Ochki 3 тэнэж яваад ийм юмнууд хэвтэж байхыг олсон юм...
Төмөр гэж 20 солонгос машин 30 энэтхэг машин хийчихээр эд байна лээ

Jeep МВ! Урд нүүрийг хараарай! Есөн ширхэг байгаа бээз? Jeep Hummer хоёр дээр долоо болчихсон байгаа.. Яагаад гэдэг нь бас л нэг үүх түүх байх даа...

ЗИС5 гэдэг нь юм болов уу гэсэн чинь хажуу талд нь Японы Эзэн Хааны Байлдааны Туг (яагаав нэг улаан нар мартай кока коланы реклам шиг юм байдаг даа...) харагдаж байна лээ...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:42 pm
by begunbe
Жижиг бизнест зориулаад toyota probox авлаа... Шөрмөстэй тэрэг юм аа...
2003 онд үйлдвэрлэсэн, нийт 167000 км явсан автомашин. DX хувилбар буюу хамгийн энгийн нэгэн. Дотор нь юу ч байхгүй (тэр нь ч дээр), байгаа юмнууд нь зөвхөн гар ажиллагаатай (тэр нь бүүр дээр).
1500cc эзэлхүүнтэй VVTi хөдөлгүүр нь 110 морь, 140нм эргэх хүчтэй, бяртай гэж жигтэйхэн.
Нийт 400кг даацтай, асар их зай талбайтай, цэвэрлэхэд хялбар сайн хуванцар хулдаас, шалавчтай. Суудлууд тун эвтэйхэн, хянах самбар тун энгийн (моторын эргэлт харах юм дахиад л байхгүй, хаха).
Гааз хөл хүрэх төдийд мэдрэх боловч тоормос нь тааруухан машины коонс шиг их гишгүүлдэг.
Харин 13 инчийн дугуйтай учраас, үнэхээр хангалтгүй... удахгүй 14 инчийн хөнгөн обуд, бүх улирлын дугуйтай хамт хийхээс...
Сониуч хүмүүсээс болгоомжилж гэрэл бууруулагч хальс наана, бага зэрэг өндөрлөж тефлон жийргэвч захиална, хөдөлгүүр ба арааг доороос хамгаалах хуяг хийлгэнэ (гэснээс хаана хэнээр хэдээр хэр сайн хийлгэж болох вэ?) ч гэж бодож байна. Лого реклам бүхий наалтууд ч хийх хэрэгтэй... A lot of work to do
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:44 pm
by begunbe
Гиннессийн номонд бүртгэгдсэн хамгийн удаан дрифт гэнэ ээ...
[youtube]
http://youtu.be/6WrAsGLklFs[/youtube]
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:45 pm
by begunbe
Хэрвээ урд талд чинь машин баруун тийш эргэх дохио өгөөд, ухрах гэрэл асчихсан бас наана нь хоосон зай байгаа бол тулж зогсоод дуу дохиогоо хангинуулаад гар хөлөөрөө даллаад тэнэг мангарыг нь гайхаад байх хэрэггүй! Урд талын машин чинь паркинг хийх гэж байна! Хэрэв чамайг хонь байсан бол шууд гаргаж идэх байлаа...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:46 pm
by begunbe
Өө баларсан юм нэг боллоо... Гурван зуухан ширхэг хийсэн Bugatti Veyron зарагдаад дуусчихлаа штэ...
үхтэл оочирлоод барсангүй ээ

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:48 pm
by begunbe
Тэртээ 1988 оны БМВ дилер цаг хугацааны дунд төөрөлдөж тэр чигээрээ үлдсэн тухай сонирхолтой түүхийг
http://www.endrasbmw.com/11/abandoned-b ... culation/-с уншаарай!
1980аад оны "нэгэнт сонгодогт тооцогдох болсон" загварууд цонхон дээр нь "шинээрээ" тавиастай, тэнд байсан бүхэн яг өчигдөр мэт үлдсэн сонин газрын тухай БМВ сонирхогчид шуугиж байна, цаана чинь...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:49 pm
by begunbe
...гэснээс энэ УБ хотын гудамжууд ямар хачин нэртэй юм бэ?
Эрхүүгийн, Токиогийн, Денверийн, Бээжингийн, Сөүлийн гээд л...
Барс захын дэргэд барьж байгаа гүүрийг Энгелсийн гүүр гэж Баттулга сайд нь хэлсэн үгэндээ дурдаад авна лээ...
Мээдкүү ээ...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:49 pm
by begunbe
Судлагаагаар аливаа автомашины цаашдын хувь заяаг хөдөлгүүр дизайн, нэр хүнд инжиниринг нь биш харин ижил хүйстэнүүд хэр худалдаж авч байгаа эсэх шийдээд байна гэнэ ээ...
FYI!
http://jalopnik.com/5832610/only-by-the ... ar-succeed

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:50 pm
by begunbe
Урлагийнхан "өөрийгөө хайж байна!" "эрэл хайгуул энэ тэр бла бла" гээд байдаг... Би өөрийгөө олбол нэг иймэрхүү байх юм болов уу...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:51 pm
by begunbe
Audi 10 хүртэл тоолж сурч байгаа тухай хэлсэн бил үү?
Шинэ Audi Q3-аа үзүүллээ, мэдээж Шанхайд!
29900 EURO! Нэлээд олон машин *** нь дээ, Ауди!

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:52 pm
by begunbe
Toyota тофуны машин (AE86)-аа сэргээх гэсэн нээх амжилт олохгүй шинжтэй болов оо, көөркий!
Тэгээд сурснаараа Subaru-г дээрэлхэж эхлэв...
Хойноо хөтлөгчтэй, боксер хөдөлгүүртэй спорт купе хийж байгаа юм байх, тэр нь BRZ (boxer, rear wheel drive zenith) гэдэг нэртэй... BRZ ч BaRZgar сонсогдож байна даа...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:52 pm
by begunbe
омогт Land Rover Defender-г сайжруулна гэдэг айхтар ажил... Дээр нь энэтхэгийн Тата эзэн суучихсан байгааг хэлэх үү, бүүр амаргүй!
Удахгүй болох Франкфуртын авто үзэсгэлэн дээр танилцуулах бололтой, ийм зураг яваад байна.
Зэвүүн үгтэй герман сэтгүүлчидийн хэлсэнээр "хөгшин Defender шинэхэн Evoque-той хамгаалалтгүй хавьтвал" нэг иймэрхүү юм гарах юм байх өө...

Харин надад энэ нь хамаагүй дээр байсан юм...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:53 pm
by begunbe
Нэгэнт тоо тоолж сурах талаар ярьсан тул BMW хэр амжилттай байгааг нэмээд дуулгачихая өө!
BMW 4 series гэж бас гарах л юм шиг байна. Хүмүүс BMW 5 series GT-г анх гарахад гайхаж л байсан, одоо ч ойлгоогүй л байгаа.
BMW 4 series бол арай сунгасан 3 series, сайтар харвал sportback тул, аялалын зориулалттай, Audi A5 Sportback-н өрсөлдөгч гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ нээрээ ямар учиртай цуврал юм бол оо?