Page 50 of 74

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Dec 24, 2012 5:53 pm
by Javkhlan
өнөөдөр машаан явдгүй өдөр өглөө асаагаагүй ,, орой очоод дарвал яаахийн бол хөөрхий

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Dec 24, 2012 5:53 pm
by davaanaa
Жавхлан wrote:өнөөдөр машаан явдгүй өдөр өглөө асаагаагүй ,, орой очоод дарвал яаахийн бол хөөрхий
eeeee hetsuu dee...

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Dec 24, 2012 6:21 pm
by m1u1n2kh2
Бямбад -19, Нямд -23 тай асаасан. Моторын эргэлт 100 -> 10 -> 100 гээд л машин минь өөдөөс үнэн уйллаа. 5 сек орчим ингэсний эцэст нэг юм дээшлэв. Өнөө өглөө харин -13 тай сайхан асав. Ирэх жил Webasto гэж хатуу шийдлээ. Мотороо л хайрлая, бусад нь хамаа алга. Нэг өвөлд мотор арай дуусчихгүй байлгүй дээ тэ!?

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Dec 24, 2012 6:46 pm
by onio
өөө таминээ ингэж машаанаа зовоож өөрсдийгөө ч зовоож байхаар над шиг асаалтын систэм суулгаа.Хүйтэн өдөр шөнөдөө 4 ассан байна лэ.Дундаж шөнө бол 1-2 л ассан байдийн гаагүйл юм байна лэ.Өглөө ажил дээр 9 гэж ирээл орой 7 гээл явахад 1 л ассан байдийшдэ.Шөнө хучилгатай болохоор бас гаагүй цөөхөн асжийнлэ,хучаал тавьчиж байгаа.хучилган доороо өөрөө асаал хаха.ганц гэм нь салон өглөө орохоор бэнзин үнэртээд байна лэ.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Dec 24, 2012 6:48 pm
by CaptMONGOL
Яндан бөглөх, бөглөхгүй орхих 2т ялгаа байдаг уу?
Энэ талаар өмнө ярилцсан бол хаана байгаа бол?

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Dec 24, 2012 6:50 pm
by MuuG
onio wrote:өөө таминээ ингэж машаанаа зовоож өөрсдийгөө ч зовоож байхаар над шиг асаалтын систэм суулгаа.Хүйтэн өдөр шөнөдөө 4 ассан байна лэ.Дундаж шөнө бол 1-2 л ассан байдийн гаагүйл юм байна лэ.Өглөө ажил дээр 9 гэж ирээл орой 7 гээл явахад 1 л ассан байдийшдэ.Шөнө хучилгатай болохоор бас гаагүй цөөхөн асжийнлэ,хучаал тавьчиж байгаа.хучилган доороо өөрөө асаал хаха.ганц гэм нь салон өглөө орохоор бэнзин үнэртээд байна лэ.
тэгвэл хучлаганаасаа яндангаа гаргаж л хучих нь дээ. эсхүл яндандаа углаад, утаагаа гадагшлуулдаг өргөн шаланк олвол дахин бензин үнэртэхгүй биз...

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Tue Dec 25, 2012 10:05 am
by gaston
Жорлонгын суултуурын доор байдаг нэг өргөн юм байдаг да тэр хэр урт бол.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Tue Dec 25, 2012 10:11 am
by Erdi
хүйтэнд дарж асаахаар vvt-i нь амархан шатчихдаг гэхийн үнэн үү

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Tue Dec 25, 2012 10:27 am
by Juniper
Erdi wrote:хүйтэнд дарж асаахаар vvt-i нь амархан шатчихдаг гэхийн үнэн үү
Тоёота VVTI тосоор ажилладаг болохоор муу тостой бол амархан эвдрэнэ дээ.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Tue Dec 25, 2012 11:48 am
by Toogy

За өвлийн хүйтэнд хучлагаа алдчихгүйхэн шиг өвөлжхийн тулд зарим нэг хүмүүст хэрэг болж магад гээд өөрийнхөө хуудсанд оруулсан бичлэгээ энд давхар оруулчихлаа.

Өнгөрсөн 4 өдрийн өглөө машинаа асаах санаатай зогсоол дээрээ яваад очтол машины маань хучлага байдаггүй. Үүрээр л авсан бололтой машин царцаж барьсан нь гайгүй байв. Нэгэнт л алдчихсан юмны хойноос нэхэл дагал болоод яахав гэж бодоод шинэ хучлага авах санаатай Нарантуул захын өргөтөлөөр жаахан явж хучлага, хучлагны үнэ судаллаа. Машины хучлага энд харин зүсэн бүрээрэй байдаг юм байна, Аан нээрэн энэ газрыг зааж өгсөн RED гишүүнд баярласан шүү :p . Ямаршуу юм ирэх нь мэдэгдэхгүй юм захиалж байсанаас эндээс өөрөө үзэж харж байгаад сонгоод авчихсан нь хамаагүй дээр санагдав. Үнийн хувьд 100-150 мянгийн хооронд байна. Дан дотортойгоос гадна, давхар дотортой гээд сонголт янз бүр л байна.

Хучлагаа дахиж алдахаас сэргийлэх үүднээс гинжээр цоожилчихдог хучлага авахаар шийдээд жаахан сонирхсон чинь нэг л сэтгэлд хүрч өгдөггүй. Үнийн хувьд гинжин хамгаалалттай нь 140,000 хавьцаа байна лээ. Тэгээд шууд ямар ч гинжгүй хучлага үзэж үзэж гайгүй, зузаавтар, элбэгдүүхэн таарч байгааг нь ярьж хөөрч байгаад 100,000-д авчихлаа. 10 цаасаар гинж, хучлагны гадаргуутай ижил материал 1м-ийг тус тус авав.
Апратны цэнэг дууссан байсан тул цэнэглэхээс залхуураад утасныхаа камераар зураг авчихлаа. Фокус энэ тэр нь тохироогүй жаахан сонин зурагнууд л оруулчихлаа :p .
Image

Нүхэлсэн хэсгээ сэтэрч урагдахаас сэргийлж ийм төмөр амсар бас авав.
Image

За тэгээд гэртэй авч орж байгаад нүхэлж, оёж гарлаа даа. 2 цаг гаран ноцолдсоны эцэст нэг юм дуусгав.
Image
Ерөнхийдөө бол нэг иймэрхүү
Image
Гинжнийхээ гадуур ижил материалаар даруулга хийгээд оёсон байдал.
Image

Image
Цоожилчихлоо, цоож нь далд байрлалтай болохоор харагдахгүй их зүгээр.
Image

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Tue Dec 25, 2012 1:08 pm
by ebayaraa
Сайн байна.
Харин энэ сүүлийн зураг дээр чинийх дотортой юм уу?

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Tue Dec 25, 2012 1:17 pm
by Toogy
ebayaraa wrote:Сайн байна.
Харин энэ сүүлийн зураг дээр чинийх дотортой юм уу?
Миний авсан хучлага копут хэсэг нь давхарласан хэрээстэй доторлогоотой. Харин хоёр хажуу хэсэг нь болохоор зулхайгаар доторлоод ямбуугаар бүрчихсэн байна лээ. Ямбуу хэр сайныг нь сайн мэдэхгүй л байна. Зөвхөн хоёр хажуу нь ямбуу доторлогоо бүхий зулхайтай. дээвэр, копут зэрэг нь болохоор энгийн хэрээстэй материалан доторлогоотой(юү гэдэг билээ нэрийг нь мартчихаж). Өмнөх бүтээлгийг маань бодвол зузаан болохоор нилээд хүнд байна лээ.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Dec 27, 2012 10:02 am
by CaptMONGOL
Урд шөнө арай дулаахан хоносон юм уу да.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Dec 27, 2012 10:03 am
by XP1
тэглээ. ганц дараад л асаж байна.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Dec 27, 2012 10:04 am
by Ochki
-15C blaa ugluu 8tsagt