Page 48 of 66

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Nov 21, 2014 6:20 pm
by ganbaa
?

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Nov 21, 2014 7:15 pm
by pj
Ochki wrote:Uguie. Tuluvluguu gargaj tsag nartai hiine gedeg chin mungutei esvel mungu ni bainga orj ireh ni td humuust l tuluvluguuni daguu yum hiihed amarhan bas butemjtei bdag bh.
Mungugui bol yaaj ch tuluvluh geed tuluvluguu garahguishude. hezee heden T orj irne gej tuluvluhvede. Tegehleer ehleed ni bolomjooroo l uzeh heregtei medeej ajillagaa bagatai bval mungu ih orohgui gaigui l bh.

Bi bol av daraa ni asaa unaad yav unaad yavj bhadaa busdiig ni hii.
Project ehluulne gedeg zaaval ih mongotei baih albagui shuu dee. Orj irsen jijig tereg avhin orond oorinhoo hemjeend moroodlinhoo 4x4 bosgood avah bolomj baigaa gej bodood baina. Za yahav busad hun harhad hogshin huuchin yum unasan hun haragdaj bolno, uidaad ch yumuu zarj urlee gehed zartsuulsan mongonihoo talig olj avbal ih yum geed sul tal bii. Gehdee hun ene dund yum surchin hamgiin gol ni kife avch bna gedeg l baihgui yu.

Za ter anhnaas ni tolovlogoo garganuu ugui yu hun hunii tachaal l baih hehe minii huvid bugdig anhnaas ni tootschihvol mongo, tsag hemnene gej boddog

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Nov 24, 2014 11:16 am
by MuuG
За авлаа гэж бодъё:

Аваад тэр машинаа тавих гарааш битгий хэл тавих хашаа ч алга. ядаж унаж яваагаа ч тавих гарааш алга. Уг нь хямдын хувьд бол хямд. Гэхдээ үнэгүй юм хавханд л байдаг гэдэг үг байдаг даа. Очкигийн ярьж байгаа шиг аваад, унаад явж байхдаа аажим орж ирсэн мөнгөнөөсөө илүүчлээд явахаар тиймэрхүү биш л дээ.

Бас мэргэжлийн онцлог гэж байна. Яг л сууж байж, ажиллаж байж мөнгө олдог ажилтай болохоор би гэдэг хүнд тэгэж төмөр ухаад явах цаг нь үнэхээр бага байгаад байна л даа.

Авсан байхад тэр машинаа янзлахдаа олсон мөнгөө зарцуулна, мөнгө олох цагаа ч зарцуулна. тэгээд бодохоор асуудал эвгүй тийшээ л санагдаад байх юм.

эхлээд жижгээс эхэлж байгаа юмаа дуусгачихаад дараа дараачийн юмаа бодноо. нэгийгээ дуусгаагүй байж, олон юм яриад ч яахав.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Dec 22, 2014 10:24 am
by MuuG
Эх дэлхийн хямрал болоод энд тэнд дарсан эрдэнэсийн цухуйлт...

Эдийн засгийн хямрал улам хүчээ авч, төр засаг долларыг амыг татаж, жолоог чангалах гэж хэдэн доллар зах зээлд нийлүүлсэн нь хэсэгтээ тогтоон барьж байгаа боловч цагаан сар дөхөөд ирэхэд хэдийн чангарсан байх төлөвтэй. Ингээд эдийн засаг гэдэг юм нь чангарахын хэрээр хүмүүс илүүгээ зарж, мөнгө болгох чин хүсэлдээ хөтлөгдөж эхэлж байна.

Энэ мэтээр янзлаад унах гэж байсан, яс нь сайн юм байгаан, жаахан хийх юмтай, бүх юм нь өөрөөрөө гэх машинууд хямд энд тэнд цухуйх боловч сонирхолтой, хоббитой нэг нь бас л хямарсан байх юмдаа гэж...

нөхөд минь сталинградад дөхөж ирээгүй байгаа шүү. Бүсээ чангал, баяраа багасга, эх орон дуудаж байна.
Ирэх жилийн өдийд гэхэд Баруун, солгой, элэгний цохилд авсан энэ эдийн засаг гэж юм арай сэргэх байлгүй дээ.

Image

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Dec 30, 2014 1:06 pm
by MuuG
Монголын авто форумын нийт админ, модератор, гишүүн болон уншигч, дэмжигч та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе.
хүссэний биелүүлж хүчирхэг хүлэгтэй, хүдийтэй мөнгөтэй болоорой.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Dec 30, 2014 2:54 pm
by mendamar
Gylaalaaa haha.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jan 08, 2015 1:18 pm
by MuuG
2014 оноо дүгнэхэд:

Ажил хөдөлмөр, амьдрал, авто гээд чамгүй амжилттай жил байлаа. Ирэх жилдээ эхлүүлсэн жижиг прожектоо дуусгаж, алс хэтийн нэг барих юмтай болж, гаргасан амжилтаа баталгаажуулж, илүү ихийг бүтээх болноо.

:ymhug:

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jan 08, 2015 4:40 pm
by MuuG
Судлаад байхад надад байгаа Sidecar УРАЛ-3 М66 болж таарч байх шиг байсан.

Гэхдээ зарим шинжээрээ бас болж өгөхгүй байгаа. Хэрвээ М-66 мөн бол 4800-5300 моторын эргэлтийн үед 32 морьнч хүч гаргана. Энэ бол 1971-1975 онд бол тасарсан их хүч. Дээд хурд 105 км/цаг шаахайтайгаа шүү дээ. шулуун замын идэлт 100 км-т 5.8 литр. /байж боломгүй хэмнэлт гэсэн үг/, бүх жин 315 кг. Өмнөх Урал-2 М63 загвараас бол 5 кг бууруулж гаргасан загвар.

за тэгээд хүчийг нь нэмэх гэж клапангийн диаметрийг нэмсэн, хурд хүчийг нэмэх гэж их л юм болсон гэнэ шүү.

Re: MuuG-ийн блог

Posted: Sat Jan 10, 2015 11:38 am
by MuuG
Хуучин өвчин сэдэрсэн нь...

Би чинь анх субаругийн машин унаж байсан юм болохоор цаана л нэг Subaru -даа элэгтэй байгаад байдагийн. Ингээд Субару Ухаалаг жолоодлогын тогтолцоо буюу Subaru Intelligent Drive System (SI-Drive)-ийн талаар та бүхэнд өнөөдрийн постоороо хүргэх гэсэн юм.

Хэрвээ зураг хөрөг, мэдээлэл гарах юм бол он залуу субаругийн машин болгонд энэ эргүүлдэг 3 тохиргоо бүхий товчлуур арааны ричакны ард орж ирсэн байдаг. 2007 оноос хойш автомашинуудад л байгаа. За зон олны үгээр бол өндөр форестер, залуу импреза, жижиг бөгсний гэрэлтэй легаси зэрэг машинд энэ систем сууж үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг.

Image

За энэ зүйл маань Ухаалаг /Intelligent/, Спорт /sport/ болон Хурц Спорт/ Sharp sport/ гэсэн үндсэн 3 тохиргоотой.

Ухаалан тохиргоо
Цаг агаарын нөхцөлтэй уялдаж илүү зөөлхөн явах тохиргоо. Хаазны педалын даралтад хөдөлгүүр мэдрэг байдал нь бага.
Тайван явдлын үед хүчийн явах эд ангиар дамжуулан жигд тарааж өгөх байдлаар ажиллана.
Энэ байдлаараа түлш зарцуулалтын хэмнэлтийг 10 хувиар нэмэгдүүлнэ
Маш сайн баланс бүхий тохиргоо

[S]Спорт тохиргоо /шугаман байдал махчихвал/
Хөдөлгүүр болон хаазны педалын харьцаа бараг л 1:1 шахам мэдрэг байна.
Хүч авал хурдан байна
Өдрөөс өдрийн бүх төрлийн нөхцөлд зориулагдсан жолоодлогод зохицсон
Илүү хөгжилтэй жолоодлогын мэдрэмжийг төрүүлэх бөгөөд өөрийн адал явдал, жолоодлогын хувьд өсөлтийг мэдрэх болно

[S#] Хурц Спорт тохиргоо
Хаазны мэдрэг байдал маш өндөр. 54 хувийн хаазны педалын даралтад бараг хөдөлгүүр 100 хувийн хүчийг гаргана
Хурц, шаламгай байдал нь бараг WRX STI-ийн хэмжээнд мэдрэмж төрүүлнэ
Огцом мушгилт
Огцом хүч дамжуулалт
Бага хурдаар илүү хурдыг гаргана
Жолоодлогын өндөр мэдрэмжийг өгөх болно. бараг л мэргэжлийн юм шиг

mapping
Image

Товчхондоо бол энэ систем бол хөдөлгүүрийн ажиллагаа, түүний маппинг –ийг өөрчлөх байдлаар энгийн түлшинд хэмнэлттэй машинаас хүчирхэг хүлэг болгох систем юм. Япон инженер Тошио Масуда гэгч нөхөр Субару хөдөлгүүрээс илүү болон боломжийг хэрэглэгчид мэдрүүлэх зорилгоор уг системийг зохион бүтээжээ. /манайхны заримынх нь дунд энэ бол коропны ажиллагаа гэж эндүүрч ойлгох тохиолдол байдаг/ тэгвэл энэ бол хөдөлгүүр болоод коропны хамтын тохируулга гэж ойлгож болно.
Масудагийн гол хүссэн юм бол 3 хөдөлгүүрийг нэгт хийх байсан юм. Энэ систем 4 цлиндер бүхий турботой хөдөлгүүр болон 6 цлиндертэй турбогүй хөдөлгүүр болон автомат, маханик гэсэн олон хувилбар дээр гарч байсан. Мэдээж цаад самурайнууд чинь аль олигтой болгоноо өөртөө л авч үлдэхийг хичээсэн япондоо үйлдвэрлэдэг 3 үндсэн машиндаа анх хийж байгаад, бүх хувилбаруудад тавьж өгөөд гаргасан байдаг.

Одоо гарч байгаа субару импреза WRX STI –д хүртэл байгаа. энгийн явалтын үед хэнд түлшний хэмнэлт хэрэггүй гэж? Харин ууртай үедээ ууртай явах боломжтой байдлыг олгосноороо их оновчтой систем болсон юм.

Re: MuuG-ийн блог

Posted: Sun Jan 11, 2015 2:14 am
by begunbe
Germand ene systemiig garsnii daraa Subaru Dealer deer ochood baahan oroldoj uzeed uchriig ni oloogui sht...

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jan 12, 2015 10:31 am
by MuuG
2008 оны легаси ер нь өдөр тутмын унаанд маш боломжийн хүлэг юм гэж бодлоо. мань мэт шиг бүх юмандаа нэг унаатай хүмүүст.

Subaru legacy B4 2.0 GT spec-B

Энэ бол тэрүүхэн тэндээ л бүх болзол хангасан унаа санагдав. Механик короптой, сингл турботой 2000сс боксер хөдөлгүүртэй, хамгийн гол нь импреза, форестер нараас бол үнээр хямд атлаа арын эгнээний зоргчигчид хөл тулах асуудал байхгүй. цаашилбал сидан хэлбэртэй учир хэн ч хараад гэр бүлийн машин уначихаж гээд байхгүй.

2007 оноос импезагийн гол анхаарал Hatchback дээр байсан болохоор, Сидан нь бага бас үнэтэй ч гэлцэхийн, харин форестерийн хувьд өндөр болоод ирсэн нь сайхан ч үнэ бас л өдөр тутмын унаараа зарим хүмүүсийн хувьд буугаагүй байгаа. Тэгээд бас форестер аваад унахаар машин мэдэхгүй нэг нь гэр бүлийн машин, эсхүл хурган жийп гээд дээшээ хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, доошоо хийгээд байгаа нь мэдэгдэхгүй юм ярина. над шиг сиданаар эхэлсэн, сидан л унана гэдэг сэтгэлтэй хүнд бол энэ ч дээр юм шиг.

учиргүй мангас болгож унах зориулалтгүй ч гэсэн. Дургүй хүргэх юм бол хөдөлгүүрийнхээ характерийг өөрчилж байгаад дайрвал дайрчихна, алсуураа гүйлгэх, хотод өдөр тутам унах бол номхон дээр нь тавьж байгаад өнхөрчихнө. тэгээд лагер, салхинд гарах мэтэд бол механик, бүх дугуй хөтөлдөг, бас турбо хөдөлгүүрийн чадлыг үзүүлчина. сайхан өндөрлөөд унахад Сүх жанжины хэлснээ хүрэхгүй газар гэж үгүй билээ...

Image

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jan 12, 2015 10:46 am
by Ochki
mt gedeg chin ehnert bol tom dutagdal. yambii mashin bolson l gesen ug, hezee ch unahgui geneshude.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jan 12, 2015 11:01 am
by MuuG
Ochki wrote:mt gedeg chin ehnert bol tom dutagdal. yambii mashin bolson l gesen ug, hezee ch unahgui geneshude.
эхнэрт 30 приус юмуу, АТ SUV авад өгчихгүй юу. айлд нэг жийп, нэг суудлын машин яг болно гэж паналдаад л...
Эхнэрт ер нь хамгийн бөх бат автомат машиныг авч өгөх хэрэгтэй. юмыг яаж мэдэхэв зам байгаа нөхдүүд чинь юу ч дуулгаж мэдэх болсон өнөө үед. хайртай юмаа хамгаалж л байсан нь дээр шдээ.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jan 12, 2015 2:00 pm
by Galaamn
MuuG wrote:2008 оны легаси ер нь өдөр тутмын унаанд маш боломжийн хүлэг юм гэж бодлоо. мань мэт шиг бүх юмандаа нэг унаатай хүмүүст.

Subaru legacy B4 2.0 GT spec-B
Сүүлийн үед яг энэ тухай л боддог болсон доо. Аукшн дээрээс 2006 оны седан вагон бол бараг 11саяд ороод ирэхээр л харагдаад байгаа. Мэдээж МТ турбо нь.
Тэгээд 2005 оноос single turbo болсон юм байна лээ.
2008 оных нь бол харин жоохон үнэтэй болох байхаа.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Jan 12, 2015 2:05 pm
by euurtsaikh
mongolchuud er ni ymar auction deeres avdin?