Page 48 of 103

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Mon Sep 24, 2012 10:51 pm
by red
Shell юм байна даа, хүйтэнд бол.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 8:18 am
by bd
Бүр хүйтэн температурыг бол гаргаж авч чадахгүй байх. Арай бага хийхийн хувьд бол дэмжиж байна нээх удахгүй арай багасгаж байгаад хийгээд үзүүлнэ ээ тэгвэл.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 10:37 am
by aza315
uvul 10w-40 tei helix huschuul yah bol

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 10:38 am
by sukhee
aza315 wrote:uvul 10w-40 tei helix huschuul yah bol
Саяын туршилтыг үзээчээ ккк

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 10:41 am
by zulaa_mc
mobil er ni xog vm bn doo say xamgiin svvld l shaajiishd
za tegeed demjij bgaa ni like durgvi ni share gej megeed :D

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 10:59 am
by Egu
shel 5-30 l zugeerdee hu

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:10 am
by CaptMONGOL
Хөлдөхөөс өмнө тасалгааны температурт нэг уралдуулж үзвэл яах бол.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:10 am
by bd
zulaa_mc wrote:mobil er ni xog vm bn doo say xamgiin svvld l shaajiishd
za tegeed demjij bgaa ni like durgvi ni share gej megeed :D
Мобил Бол Монголд байгаа хамгийн суга тос. (Драгоноос дээр гэж үү? Драгон чинь тос биш шдээ хэхэ :)) )
CaptMONGOL wrote:Хөлдөхөөс өмнө тасалгааны температурт нэг уралдуулж үзвэл яах бол.

Ямар ч ялгаа мэдэгдэхгүй байна лээ хө.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:11 am
by GTR
bd wrote:

Ер нь бол би Шэлл 5w40 ultra , Кастрол 5w40 Magnetic 2ийн аль нь илүү гэдэгийг бол хэлж чадахгүй. Та бүхэн өөрсдийнхөөрөө дүгнэнэ биз. Би бол хайнцлаа гэж үзэж байгаа. Гэхдээ -40 градуст өрсөлдүүлбэл аль нэг нь ялах байсан гэдэгт бол итгэж байна. Гэхдээ даан ч одоо тийм техникийн боломж алга байгаа нь харамсалтай байна. За тэхээр дараагийн туршилт бол 2 төмрийн хоорондох хүчтэй үрэлтэнд аль нь төмрийг элэгдүүлэхгүйгээр авч үлдэх вэ гэсэн тэст байгаа энэ 7 хоногтоо багтааж хийгээд андууддаа үзүүлнэ ээ.
Гоё тест хийж байгаа БД гишүүн дээ баярлалаа.

Үүн дээр хэсэг зүйл тодруулж хэлэхэд

Европ, Америкт үйлдвэрлэгдсэн бүх тосонд тагны дотор талын тугалга болон цаасан битүүмжлэгч байдагүй юм билээ. Энэ туршилт дээр Шеллээс гадна Мобил нь бас гадуур зарагддаг Солонгос Мобил биш АНУ-аас орж ирсэн Мобил байна. Тэгэхээр бас байхгүй байгаа. Яг Солонгосоос орж ирсэн Мобил, Кастрол, Кикс, Драгон гэх мэт тосууд бүгд тугалга юм уу цаасан битүүмжтэй байгаа. Энэ талаар тодруулахад тэр битүүмжлэгч бол ерөөсөө битүүмж хийж чаддагүй, мөн нөгөө талаас лац хэлбэрээр ашиглагдахгүй, баталгаагүй тиймээс илүү зардал гарган байж ашиглах шаардлага байхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тугалгын хувьд бүр заавал тусгай пластик тусгаарлагчгүй бол тосондоо муу гэсэн.

Мөн Кастрол дээр Солонгост үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн дээр бүтээгдэхүүний БАР код байдаггүй юм билээ. Яг олон улсын стандартаар бол бүх бүтээгдэхүүн БАР кодтой байх ёстой байдаг. Харин Малайзад үйлдвэрлэгдсэн Эдж тосон дээр нь БАР код байна лээ. За тэгээд Ухаантай гар утастай хүмүүс бол БАР кодоор сканердаад уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болдог болсон цаг даа...

Энэ туршилтыг 1 сарын дундуур өглөө үүрээр хийвэл ч ёстой гоё болно доо.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:17 am
by Beegii
Европ стандартын тоснуудын хувьд МОБИЛ ШЕЛЛ маш том ялгаа гарч чадахгүй боловуу гэж айж байна чухамдаа монгол зарагдаж байгаа тоснууд ихэвчлэн солонгос энэ тэрээ улсуудаас орж ирж байгаа тэднийг бодвол шел хувь илүү гэдгийг л харуулах гэж байна гэж ойлгоод байгаа гоё туршилтууд хийжж байгаа БД гишүүнд баярлалаа үргэлжлүүлээд туршаад л байгаарай янзан бүрээр форвардын оруулж ирдэг МОБИЛ уул нь Америкаас оруулж ирдэг баркодтой гайгүй эд байдагын тэрийг туршилтандаа оруулвал уул нь би хэрэглэж байсан дажгүйл санагдаж байсан

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:20 am
by chinzo18
Ер нь харахад Кастрол л юм байна доо. Бидний ихэнх нь хэрэглэдэг Мобил бол хамгийн сүүлд орж наассс хэхэ. 1. Кастрол 5w-40 2. Shell 5w-40 3. Shell Helix 10w-40 4. 76 10w-40 5. Mobil 10w-40 юм байна доо

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:21 am
by gunbat
эхний 2-н байрийг солиод байнуудаа Чинзо хэхэ ШЕЛЛ арай илүү юм шиг харагдаад байхийн бичлэгээс хархад

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:24 am
by bd
Яг ингэж хүн болгон өөрийн дүгнэлтийг хийх учир би яг тоймтой дүгнэлт хийгээгүй юм. Гэхдээ бол нөхдөө би яг туршсан хүний хувьд хэлэхэд -28 градуст энэ 2 гол өрсөлдөгч тосны ялгааг гаргаж чадаагүй гэж хэлмээр байна.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:25 am
by chinzo18
Үгүй ээ. Нөгөө тийш нь харуулахад хүртэл Кастрол л хурдан дээшилж байх шиг байхын. 0,3мм-ээр хэхэ. Кастрол арай хурдан байна аа.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Sep 25, 2012 11:25 am
by bilgee
huiten tesverlehch yahav bugd barag ylga garku oiroltsol baih baih nertei brand uud bol. harin urelt l chuhal bn ?