Page 46 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Mon Jan 18, 2016 11:04 pm
by StONE
11.1.2.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;


ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ http://legalinfo.mn/law/details/538?lawid=538

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 10:06 am
by MuuG
Zulanand wrote:За Мөөгий гишүүнээс нэг юм асууяаа. Би төмөр замд ажилладаг л даа. 2015 онд замын даргын тушаалаар шинэ орон сууц худалдан авсан ажилчдад төмөр замаас буцалтүй тусламж буюу 4 сая төгрөг өгөхөөр болсон юм. Тэрэнд нь багтаж аз болвоо. Тэгсэн манай алба /дохиолол холбооны 3-р анги/ буцалтгүй тусламж буюу нөгөө мөнгөнөөс нь 10%-н татвар авна гэнэ. 2014 онд тэтгэмж авч байсан бусад албадын хүмүүсээс асуусан татвар аваагүй гэх юм. Ер нь хуулиндаа ийм тэтгэмж, тусламжаас татвар авдаг юм уу.
За баярлалаа
За манай Stone /чулуун, чулуунаа, чулуу/ гишүүн зөв хариулчихсан байна даа. Ер нь бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг нягтлан бодогч нар бол араас нь уншдагийн. Татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлого бол төлөхгүй, үгүй бол тэгээд аль нэгэнд нь оруулж байгаад төлнө гэж уншдаг. Хувь хүн авч л таарна даа. Магадгүй өмнөх жил гарт 4 сая гээд өгч байсан, энэ жил төсөв танагдаад, татвар ороод 4 гэж шийдсэн ч юм уу,

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 11:00 am
by Jargale
tuslamj mayagaar olgoj bgaa mungun dungees TAX huraalt hdeggui sanagdah yum

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 11:17 am
by MuuG
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16-р зүйлийг л уншаад үзнэ дээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 3:04 pm
by odb
татвараа төлчихөөд

16.1.12.хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.

рүү оруулаад буцаагаад авчихаж болмоор юм уу?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 3:55 pm
by Zulanand
16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого
16.1.Дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:

16.1.1.хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;


Тусламж маягаар үзүүлж байгаа юм чин 10%-н татвар авахгүй юм биш үү. Мөөгий гишүүний бичсэн зүйлийг уншаад сайн ойлгодоггүй ээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 5:10 pm
by StONE
наадах чинь эмнэлэгийн лист, жирэмсэний тэтгэмж, цагдаа цэргийн тэтгэвэрт гарахад өгдөг мөнгүүдийг хэлж байгаа байх

хэрвээ байрны мөнгөнд өгсөн тэтгэмж тусламжаас татвар авдаггүй бол компаниуд 16.1.1-ээр ажилтнуудынхаа нэр дээр татваргүй мөнгө гаргаад эхлэх байх

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 5:11 pm
by StONE
чи харин 3 сая-ынхаа хөнгөлөлтийг хөөцөлдөөч

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jan 19, 2016 5:32 pm
by Zulanand
StONE wrote:чи харин 3 сая-ынхаа хөнгөлөлтийг хөөцөлдөөч
ТЭрийг ч хөөцөлдөөд авцан л дааа. Энэ мөнгөн тусламж чин байгууллагын дотоод журмаар олгогдож байгаа мөнгө байхгүй юу. Тэгэхлээр буцалтгүй тусламждаа орохгүй юм уу

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Jan 20, 2016 1:04 am
by shorty
Нийгмийн даатгалийн 10% тэтгэмжээс бусад орлогод суутгадаг санагджийн нягтлаад үзэхгүй юу хө

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Jan 20, 2016 10:50 am
by MuuG
Zulanand wrote:
StONE wrote:чи харин 3 сая-ынхаа хөнгөлөлтийг хөөцөлдөөч
ТЭрийг ч хөөцөлдөөд авцан л дааа. Энэ мөнгөн тусламж чин байгууллагын дотоод журмаар олгогдож байгаа мөнгө байхгүй юу. Тэгэхлээр буцалтгүй тусламждаа орохгүй юм уу
Ажил олгогч чинь ер нь гар дээр чинь мөнгө тавьж л байгаа бол тэндээсээ татвар төлөөд явдаг зарчимтай даа. шагнал ч байсан гэсэн цаанаа суутгаад л өгнө шдээ.

хууль бус юм гэвэл тэр ажилтанд өгч байгаа юмаа ажилтанд нь биш, компанид нь өгөөд, эсхүл өөр бусад байдлаар зарлагадуул тэгээд хувь хүний 10-аас зугтан зайлах арга ухаан сийлж болох талтай л байдаг даа. хууль ёсоороо бол сайхан л төлнө шдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 28, 2016 11:23 am
by aXe
хариуцлагын даатгалын суурь хураамж нэмэгдсэн гэв үү?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 28, 2016 11:36 am
by Jargale
энэ цахим баримт-д тэгж учиргүй юм хумаа бүртгүүлэх хэрэг байна уу? өөрсдийнхөө орлого зарлагыг учиргүй тайлагнаад байх?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 28, 2016 11:47 am
by StONE
aXe wrote:хариуцлагын даатгалын суурь хураамж нэмэгдсэн гэв үү?
http://ami.mn/amimn/index.php/2013-04-11-00-50-27

суурь хураамж нь хэвээрээ харин үржүүлдэг итгэлцүүр нь өссөн

аотын машин хуучин 1 байсан бол 1,2 гэх мэтээр

ер нь бол 20-30 хувь хавьцаа өссөн 30 гаран мянга байсан бол 40 45 хавьцаа болж байгаа

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Jan 28, 2016 12:01 pm
by StONE
Jargale wrote:энэ цахим баримт-д тэгж учиргүй юм хумаа бүртгүүлэх хэрэг байна уу? өөрсдийнхөө орлого зарлагыг учиргүй тайлагнаад байх?
иргэн бол баримтаа бүртгүүлсэн нь дээрээ сугалаанд ёндоорчих ч юм бил үү

хамгийн гол нь татварынхан компануудын орлогыг иргэдээрээ дамжуулан нуулгуулахгүй байх зорилгтой байх гэж бодож байна