Page 45 of 66

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 22, 2014 11:59 am
by MuuG
Exotic wrote:unetei bolson ch yadag yum, tsoo shine yumnuud gee bizdee, end baigaa ymar ch ural-aas iluu bolj l baigaa yum chin, unetei baih ni zuv shuu dee.
ид шидийг нь үзэхгүй байж баахан мөнгө зарах чинь хоббины утга учир биш шдээ. хаха.

за болох байлгүй дээ.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 22, 2014 12:04 pm
by Ochki
munshde, mungu zarj zarj suuld ni medreh chin hobby-nii utga uchirshude.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 22, 2014 12:11 pm
by MuuG
Ochki wrote:munshde, mungu zarj zarj suuld ni medreh chin hobby-nii utga uchirshude.
харин тэрийг хэлээд байхгүй юу. Мөнгө зарчаад үр дүнг нь үзмээр байгаа байхгүй юу.

гэснээс энэ урал гэдэг юм чинь нэг эвдэрч, эсхүл доголдохоороо 100-д 20 литр бензин ч иддэг.
5 сая төгрөг зарцуулчихаад байхад асдаггүй нтр... айхтар юм үзүүлвэл үзүүлэхээр эд гэнэ шүү.

ум мани падме хум... муу юм холуур, холуур. Очки чамд нэг үзүүлэхийнсэн. Чи нэг манай балзон дээр ирэхгүй юм уу? Эсхүл би өглөө эрт багажиндаа ачаад танайд очих уу? хаха.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 22, 2014 2:30 pm
by Exotic
gol ni etssiig ni uzeh shdee, buh yumiig ni nom jurmiih ni daguu hiivel ur dund hurne. Gehdee oros tehnik ch hetsuu ni hetsuu shuu, bolohgvi bol neg tomhon tulhuur beldeed yvj bai, yumiig yaj medehev baldaj nudeh hereg ch garah yum bil uu :P

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 22, 2014 4:02 pm
by MuuG
Exotic wrote:gol ni etssiig ni uzeh shdee, buh yumiig ni nom jurmiih ni daguu hiivel ur dund hurne. Gehdee oros tehnik ch hetsuu ni hetsuu shuu, bolohgvi bol neg tomhon tulhuur beldeed yvj bai, yumiig yaj medehev baldaj nudeh hereg ch garah yum bil uu :P
Хаха. Нүдэх хэрэг нээрээ л гарч мэдэх юм шүү. гацвал доргионо шт... гэснээс энэ технкийн хувьд Хуучнаар бол пост социалист орон болох Зөвлөлт холбоот улсын хувьд дайны үед эдэлгээ сайн даах, чанартай, бас хэзээд ажиллагаа нь алдагдахгүй байх зарчим бүхий техник хэрэгтэй байсан юм шиг байгаа юм. Амеркаас чех, чехээс герман, германаас орос гэсэн угшилтай гэж дуулсан.

Тэгээд юу хийсэн бэ? гэхээр:
Духны 3 араатай. Хамгийн том нь тахир гол, тахир голноос нударга эргэлтээ авна. Нэг ширхэг нударгатай. нударанаас динам эргэлтээ авна. Динам гаргасан тогоороо гэрэл чийдэн, очлуурын тэсрэлтийг л шийдэж өгнө. илүү юм хэрэггүй.

тэгээд түүнээс цааш бүх нь ерөөсөө төмөр төмрөөрөө бодитоор, амьдаар харьцаж ажиллана. гишгэлээ татлаа, атгалаа түлхлээ гэх мэтээр...

амартизатор энээ тэрээ бол зүгээр л хэзээ ч үл эвдрэх мөнхийн хөдөлгүүр гэсэн үг. илт очиж юмаар цохиж физик гэмтэл л учруулдаггүй л юм бол бараг хүмүүсэ машин шиг хэрэглэж байгаад эвдэлж үзээгүй гэсэн.

Анх ИЖ-1 гэж гарч байсан.
Image
Анхандаа бол V хэлбэрийн хөдөлгүүртэй байсан байгаа юм. аажимдаа зай эзлээд байхаар нь хэвтээ болгочихсон юм шиг байгаан.

тэгээд дараагийн алдартай хувилбар бол
Урал М-72, М75 буюу 750сс хөдөлгүүртэй мангас.
Image

та хэд бичлэг байвал үзээрэй, цасыг бут цохиж гарна, жалга довон дээгүүр үсэрнэ, зүгээр л 3 дугуйтай танк байсан юм шиг байнаа.

их алдартай үзүүлбэр нь яваан дунд шаахайны дугуйг солих. 2 дугуйн дээр явах.
Тэгээд ер нь 1955 оноос хойш 650сс болгоод, иргэний, милитари буюу цэрэг, цагаадгийн зориулалт бүхий гээд гаргасан байгаа юм.

Энд нэг мэдээллийг хэлэхэд Засгийн газрын баазад анх 5 ширхэг тас хар өнгийн М63 УРАЛ-2 гэдэг тээврийн хэрэгсэл СССР улсаас авчраад, дарга нарын машин гуперлэх, дагах, хамгаалалтын ажилд явдаг байсан байгаа юм. Мэдээж хэрэг засгийн газрын базын эрх харуудаас муу нэг нь тоногдож, гайгүй нэг нь сайхнаараа хадгалагдаж байгаад актлагдан иргэдийн гар дээр очсон байдаг. Одоо миний мэдэхээр нэг М63 нь бол эрүүл мэнд, энх тунх зам дээр давхиж яваа. харин үлдсэн 4 нь махлагдсан уу? дарагдсан уу? бүү мэд.

Image

энэ хувилбарын хувьд жин хөнгөн, хурдтай, коропны бүтэц нь бага хүчээр их хурдыг гаргах зориулалттайгаар бүтээгдсэн. Ухаандаа арааных нь харьцаа өөр юм шиг байгаан. Олны үгээр бол М63-ийн короп мотор нь муу байлаач гэсэн ажлаа хийгээд явчдаг л гэхийн билээ.
Мэдээж шдээ. Иргэнээсээ удаан цагдаа байвал баригдахгүй шт. хаха.
Image

тэгээд л дээд хурд нь 160 км цаг гээд биччихнэ шүү дээ. Орос тэнэг иванууд бол хүргэж байсан байхөө...

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Sep 26, 2014 11:34 am
by MuuG
Миний бие УРАЛ ИМЗ гэдэг маркийн амьтад судлаад үгүй мөн их юм үзэж сонирхож, бас уншиж байна.

сонирхотой юм хуваалцахад УРАЛ мотоцилкл нь гинжгүй бөгөөд дунд гол, чагтан голоор эргэлтээ дамжуулдаг учир ашигт үйлийн кофцент харьцангуй өндөр, бас найдвартай бөгөөд өөртөө баймгүй их потенциалтай хүчтэй эд юм.

энд нэг орос ахын наргиа байна.

Image

Урал мотор, өнгөлж, томсгож 1000сс болгосон.

Image

Дува сохор

Image

хатуу зөөлнөө тааруулах COILOVER

Image
лого бүхий кастом бак

Image

урдаасаа, моторын хамгаалалт, урд хоёр амартизатор

Image

Blow off яндан юмаа хаашаа юм. энийг сайн ойлгоогүй, ус оруулдаггүй юм байхдаа...

Image

тохируулгатай хойд coilover

Image

арьсан суудал

Image

түүний нэр URAL QUARTERMASTER ICON 1000...

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Sep 26, 2014 11:39 am
by MuuG
шаврын хаан, шалбаагны эзэн...

УРАЛ sidecar 3x3 Fulltime Off-road 100% hand made Limited edition 1/1 Spec Russian Village Style LSD

Image

Image

Image

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 29, 2014 2:15 pm
by Badka
Urd hesegee bas holbochihson bn shde

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 29, 2014 2:58 pm
by Exotic
3x3 gesen baigaa bizdee

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Sep 29, 2014 5:38 pm
by bilgee
bataa wrote:
Garidaa wrote:whahaha bataa tegej buruu yrij bolohgui shuu ... Option code : 83C buyu uildvereesee Iim spoilor hiij ogson bolgoo ... Yag heniig ni anhlaj hiiseng ni medehguim daa whahaha .... S201 suuld ni garsan baiha aa whahaha LOL
Анх тавигдсаных нь байх ёстой гэсэн юм юу байсын ер нь. Яг анх S201 -д зориулж загварыг нь гаргаад харин Type RA-даа илүү мөнгө төлбөл тавьж өгдөг спойлер. Харин S201-д бол бүгд ийм спойлертой. Тэгэхээр алиных нь байна даа. S201 ч гэсэн Version VI Type RA-с гарсан хугацаа нь сүүлдээд байх юм байхгүй. Хамгийн анхны Version VI Type RA S201 хоёрын зарлагдсан, худалдаанд гарсан хугацаа хэдхээн сараар л хэмжигдэнэ дээ.
ugasaa s201 iin spoiler. 83c option deer s201 iin spoiler iig tavisan uchraas uussen. brochure derech tegj bichestei baiga. s201 iin spoiler optiontoi ged.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Nov 03, 2014 1:31 pm
by MuuG
хотын жолоодлого ба түүний зарцуулалт.

Өнгөрөгч долоо хоногийн бямба гаригийн оройн хямдхан туршил хийж үзлээ. Юу хийсэн бэ? гэхээр. Тоёота Приус 20 автомашины севчег цэвэрлэж, коллекторыг цэвэрлэж, бас агаар шүүгчийг нь авч ванны өрөөндөө даралттай усаар цацаж угаасан. үр дүнгүүд нь их сонирхолтой.

1. Коллектороо би [tag]Ochki[/tag]-той маргаж байх үед нэг цэвэрлээд орхисон байсан. Тэрнээс хойш нагаар бол милээн сайхан дүүрсэн байв. Овоо цацаж байж цэвэрлэгдсэн. милээн тос даасан хар нагаартай. Тэгээд өмнөх маргаан санаанд ороод коллекторын хавхлагаа хоёр талаас нь цацаж цэвэрлэж байгаад. Ганцхан удаа нэг бүтэн нээж, бүх талаас нь цаца, арчиж цэвэрлэсэн.
Үр дүн нь: машины нормал үеийн хааз бас өндөрсөөгүй. зүв зүгээр байсан.

2. Севчег гэж хог. Шаазан нь архаг тамхичин хүний шүд л гэсэн үг, үзүүр нь яг паалан нь унаж байгаа горшонк, эсхүл замаск нь ховхорч байгаа будцан машин шиг л байсан. Яахав солиод хийх шинэ нь байгаагүй учир хатуу, зөөлөн сойзоор сайхан зүлгэж зүлгэж буцаагаад хийчихсэн. Дөрвүүлээ яг адилхан.

3. Өмнө нь ерөөсөө туршиж үзээгүй юмаа үзсэн. Агаа шүүгчээ эхлээд гөвж байгаад, дараа нь ванны өрөөндөө шүршүүрнийхээ даралттай цацалтыг сонгож байгаад файри гэдгээс дусааж байгаад сайхан хөөсөртөл нь цацаж өгсөн. тэгээд жийгд өнгө нь сэргэсний дараа хатаагаад өглөө нь хийгээд. явсан.

Идэлтийн дунжийг тооцож үзэхийн тулд дэлгэцийн үзүүлэлтээ тэглэж байгаад хөдөлсөн. Ням гаригийн өглөө их утаатай, манантай саарал байсан учир Салхиа сөрж, баруун зүгрүү хотоос гарлаа. Баруун тийш, нисэх, био, шувуун фабрик гээд шинэ замыг нь дуустал явсан.
Буцаад хотод орж ирээд идэлтийн харьцаагаа харахад 70 км замыг дунджаар 25 км/ 1 литр гэсэн үзүүлэлттэй орж ирсэн. Өөрөөр хэлбэл яг 3 литр бензинээр шувуу орчоод ирсэн. Приусчин хүний зан юм болохоор бага идэж, хүмүүсийн ярьдагтай дөхөж очиж байна гэж бодоод баярлаж, бахдаж л байлаа. Энэ тоо цагаан хаалганы хавьцаанаас харчихаад, өнөөдөр өглөө ажилруугаа орж ирэхдээ дахиад харахад 90 км 20.3 км/ 1 литр гэж зааж байв.

Сүүлийн 20 км-ийг хотод туулахад өмнөх 70 км-т ингэж нөлөөлж байгааг хараад гайхаж, бас бодсон нь. Гэрэл аслаа огцом хааз, тэгээд тулж очоод зогсоно. тэгээд бас л ухас, ухас гэсээр явахад ингэж айхтар нөлөөлдөг юм байна. Монголчууд Чихэлцээ, дайралцаа, уралцаа, уулганч, уургын морь шиг явдаг зангаа жаахан татвар энэ олон машин хэдэн мянган, литр бензин хэмнэх бол...?

приусийг долоолгох ганц арга бол оёдлын машин шиг хаазаа өгч, авч, өгч, авч, дэмнэх байдлаар, гүйлгэн явах. Приусын хааз өөрөө 6 түвшинд хаазаа мэдэрдэг. тэрнээс 1-2 бүр дэмнэх бол 3 дахь шатруу оруулж явбал буян заяа нь дэлгэрээд л явчихдаг юм билээ.

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Nov 17, 2014 11:09 am
by MuuG
Энэ хавиар орж ирээгүй удаж,
Шалгалт ном, ажил төрөл гээд гүйж яваад машин тэргийг ардаа тавьсан бөлгөө.

тэр хугацаанд машиныхаа урд сетгийг алдлаа, бензин идэлт нь ерөөсөө 10 литр болж хувирлаа.
өөр бусдаар бол гавьсан юм алга л байна. Проектыг бүүр хойш нь татаад тавьсчихсан. нэг мөсөн урин цаг ирэхээр л хаврын синдромдохоос...

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Nov 17, 2014 11:11 am
by Ochki
Gadaa huitreed tgd l 10 idej bgaa bh yy ch gesen kolonkoo soliod uz. Xaxa

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Nov 17, 2014 11:12 am
by Ochki
Aa ter haaz 6 tuvshind mederdeg gej haanaas sonsov tailbarlaarai

Re: MuuG-ийн блог

Posted: Mon Nov 17, 2014 11:29 am
by MuuG
toyota prius acceleration pedal level гээд задалчихсан юмны зураг цохиж явсан юмдаа.

одоо үзүүлэх гээд хайсан олсонгүй.