МАШИН ЗАДЛАХ МОНГОЛ УХААНЫ ГОР...
За машины задаргаа гэдэг зүйлийг Монголруу зөөж эхэлснээс хойш монголчуудын дархан хүний бурхан ухаанд орсон хамгийн эхний бодол бол он нь мултарсан ч гэсэн /9-өөс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл гэсэн үг/ чанар нь танигдсан машиныг бүтэн задалж оруулж ирээд, бүрэн угсарч унах ухаан сийлсэн байгаан.
үр дүн нь ёстой сайхан.
-Онцгой албан татвар төлөхгүй
-Хямдхан тэр машиныг худалдаж авахтай харьцуулах ч юм биш
-Яг орж ирсэн машин болно. /бидний хувьд орж ирсэн машиныг шинэ гэж ойлгодог/
-машинаа ёстой гарын таван хуруунаас илүү мэддэг болно. нэг бүрчлэн угсарч байгаам чинь.
-запасаар хэрэглэх зөндөө боолт гарна.
Энэ мэхийг нь мэддэг болсон улсын байцаагч нар зайлуул хэрвээ бүтэн кузов байвал нэг ч боолт бүү үлдээ гэж шаардаж байгаан, дараа нь сэлбэг л юм бол тасд гэж шаардаж үзнэ. тэгэхгүй бол Автомашины татвар авна шүү гэж зүтгэж байгаан.
тэгээд яахав Амтаршсан хэрээ 13 дахидаг гэгчээр кузов, бусад хэсэг гэж задалж оруулж ирж үзээд хүмүүс амтанд нь орж, түүнээс олон ашгаа төгсгөлгүй мэт сэтгэж зөөж гарч байгаан. Үүнийг нь дуулсан залуучууд он мултарсан Чейзер, 90, 100, одоо бол IRV, Tourer V, Landcruiser 80, 100, Subaru impreza GC8 type-R, Evolution гэх мэтээр ховор, цаанаа бол хямдхан машинуудыг зөөх тухай бодож, оролдлоготой нэг нь чадаж, зориггүй нэг нь мөрөөдөж яваад аавын хаалга татах болсон байна.
Аавын хаалга татах болсон үндэслэл нь:
Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх
166.1.Татвар ногдох их хэмжээний орлого,
эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйл
ийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр
албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол
эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
166.2.
Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ингээд энэ талаар Татварын байцаагч ганц мэдээлэл өгөхөд тэр хүний хувь заяаг Эрүүгийн цагдаагийн, эдийн засгийн чиглэлийн гэмт хэрэг мөрдөн байцаадаг ажилтай хүмүүс шийдэх болж байгаам даа.
Тэр машиныг задалж оруулж ирэх хар ухаанаар бодоход бол байсан юмыг буцаагаад угсарч буй мэт боловч, яг бодит, судалгаа, тоцоолол дээр үндэслэж, үйлдвэр, гар дамжлагаар хийгээд ирсэн юмыг яг анхных шиг нь хийнэ гэдэг бас л эргэлзээтэй асуудал.
Зөв явбал зөөлөн замбуулин шүү.