За дараагын сэдэв маань
TURBOCHARGER vs SUPERCHARGER
За тэхээр манай авто машин сонирхогч ихэнх залуучууд маань энэ хоёрын талаар мэдэцгээх байх тэхээр энэ хоёрын талаар аль нь ямар онцлогтой аль ямар давуу болон сул талтай гэх зэргийн талаар ярилций
Эхлээд турбочаржер болон супер чаржер гэж юуг хэлээд байгааг төдийлөн сайн ойлгож амжаагүй байга хүмүүстэ ерөнхий ойлголт өгөөдхий
Аливаа машинийг хүчтэй хурдтай болгохын тулд хүмүүс олон янзын аргыг туршиж байжилдээ эртнээс тэгээд мотороо томруулаад л байж томруулаад л тэгсэн гэнэт л аль хүртэл томруул аль хүртэл их мөнгө зархын юмхнаар юм хийе гэж хэн нэг нь бодоод доорх хоёрыг нээсэн байна хахах
Ер нь бол мэдээж машины хүчийг нэмий гэвэл мэдээж мотор томрох асуудал яригдан тэгвэл моторыг нэмэхгүйгээр тухайн мотор дээр илүү их хүчийг яаж гаргах вэ илүү их агаарыг цилиндерт оруулах мөн тэр хэмжээний галыг хаях эндээс илүү их тэсрэлт явагдаж илүү их хүчийг гаргаж авна ердөөл эндээс л турбо болон суперчаржерийн түүх эхэлжээ
Турбочаржер
За энэ нь хамгийн энгийнээр ойлгуулвал мотороос гарч буй халуун агаарыг албадан хүчээр шууд яндангаар гаргалгүй турбин гээч зүйлээр оруулан шахаж уг турбинийг эргүүлж тэр нь цаашаа гаднаас орж ирж буй агаарыг даралттайгаар хөргөгч хоолойгоор дамжуулан хөргөж моторын шатах хоолойд илүү их агаарыг өгч тэсрэх үйл явцыг дэмжин төдий хэмжээгээр илүү хүчийг огцом өгхөд зориулагдсан төхөөрөмж гэж хэлж болохын хахах за зургаар үзүүлий
Супер чаржер
За суперчаржерийн үүрэг роль турбочаржертай агаар нэгэн бөгөөд моторын энгийн үед гаргах хүчийг илүү их болгох зориулалтай турбочаржераас онцлогтой нь суперчаржер моторын шууд эргэлтээс хамааралтай байдаг бөгөөд ихэвчлэн тахир голын эргэлт ременээс холбогдсон байдаг мөн турбочаржерын хувьд мотороос гарч буй агаарыг ашигладаг бол суперчаржер шууд гаднаас агаарыг сорж даралт үүсгэн моторлуу оруулж өгдөг зургаар харуулбал
Кино минон дээр гардаг даа аймар аймар тэргүүдийн хамар дээр нээх том том бараг мотор шиг эдүүд байгаад байдаг тэхээр гаднаас шууд агаараа авдаг учираас тэр хамар дээр ил байхаас өөр араггүй байдаг байхнээ
За тэхээр хүмүүсийн дунд аль нь сайн бэ аль нь илүү вэ гэсэн асуултууд их гардаг юм шиг байгаан
тэхээр миний уншиснаар аль алинд нь давуу болон сул талууд байна гэхдээ хүн хүний өөрсдийн сонирхол цаг зав хөрөнгө мөнгө зэргээс шалтгаалан алийг нь сонгон машиндаа тавих нь элбэг байдагын байна.
За тэгээд зарим жижиг давуу болон сул тал
Турбоны давуу тал
Угсрах суурилуулах үйл явц багатай өндөр хүч өндөр бүүст өгөхөд суперчаржерийг бодвол бага
Харин сул талын хувьд
Маш нарийн тохиргоо шаардлагатай бензин болон галны өгөлтыг турбоны шахалттай нарийн тохируулах
Өндөр даралт болон халалт моторыг эвдлэх эрсдэл өндөр үүнээс улбаалаад маш сайн хөргөлтийн системтэй байх
үгүй бол даралт халалтаас копут дотор маш их халалт үүсэн машины хүчийг сулруулах
цаашлаад байнгийн өндөр темп бүхий халуун нь бусад эд ангиуд болох хоолой резин болон бусад эд ангиудын чанар наслалтыг богинсгож байдаг.
Мөн агаарын шатах хоолой яндагын систем нь турбоноос гарч буюу халуун агаарыг асуудалгүй гаргаж байх хэрэгтэй болдог ба давхар сайжруулах шаардлагтай болдог
Өөр нэг сул тал нь Турбо бүүст гэнэт өгөх явцад Хропонд огцом өөрчилөлт хийгдэнэ энэ нь мөн Хропыг амархан цааш нь харуулдгын байна.
За тэгвэл Суперчаржер
Энгийнээр турбочаржерт муу байдаг бүхэн эсэргээрээ суперчаржерт сайн гэж байна шүү ер нь дээр турбочаржерт тохиолдох шиг асуудал байдаггүй л гэсэн үг юм байна.
Муу зүйл бол алга
За суперчаржерийн хувьд ер нь 3 төрөл байдагын байна дотроо.
1. Centrifugal supercharger (Төвөөс зугтах хүч) Энэ нь хэлбэр загвар үйл ажилгааны хувьд бараг л турбочаржертай адилхан бөгөөд чанарын хувьд ч ижил энэ төрлийн суперчаржер бага моторын эргэлт дээрээс шахаж эхэлдэг бөгөөд моторын эргэлт redline буюу улаан зураас хүртэл шахдаг ба нэгж моторын эргэлтээр бүүст өгч байдаг жишээ нь 6psi буюу 0,4 bar -аар шахдаг байжээ гэж үзий тэхээр та 1 psi буюу 0.06 барыг моторын эргэлтийн 2500 дээр мэдрэх ба 6psi буюу 0.4барыг моторын эргэлт улаандаа хүрэх үед мэдэрнээ гэсэн үг
За нөгөө хоёр ер нь элбэг байдаг загвар нь Roots (Энгийн үндсэн) болон Twin-screw (Хоёр шурагтай) юм.
Энэ хоёр төрөл нь мушгих хүч torque болон орой бүүст маш сайн өгөдөгөөрөө эхнийхээсээ ялгардаг ба чирэх тууш замын уралдаан эсвэл драганд сайн явдаг байхнээ
Roots

Twin-screw
Суперчаржерын бас нэг давуу тал нь моторондоо over boost буюу хэтэдсэн хүчийг үзүүлэнэ гэж айх хэрэггүйд байдаг байна.
Мөн сүүлийн үед суперчаржер нь худалдаанд гарахдаа бүх тохиргоо дагалдах эдүүдтэйгээ гардаг учир ямар нэгэн нэмэлт тохиргоо зүйлс шаардагдаддгүй байхнээ
Мөн Турбо лаг гээч зүйл байдаггүй юм байна. Турбо лаг гэдэг нь жолооч хаазан дээр мотор хэзээ хариу үйлдэл хийж давхих хүртлэх хугацааг буюу алдагдлыг хэлээд байгаан байна юу гэсэн үг вэ гэхээр хаз гишгэнэ агаар орж ирнэ мотор ажилна агаар турболуу шахаж турбоны хоолойг дүүргэж эргээд мотор дээр буух үйл явцын хүрээнд гарах хугцааны алдагдал гэж хар ухаанаар тайлбарлий энэ турбо тэрэгнүүдэд байдаг нэг том дутагдал бөгөөд энийг байхгүй болгохын тулд ALS буюу anti lag system -ийг хийж хэрэгжүүлдэг
Турбо тэрэгнүүдэд байдагдаа хазандээр тултал гишгээл жоохон байж байгаад л ухас хийдэг мөн давхиж байгаад хазнаас хөлөө аваад буцаад гишгэх үед шууд татадгүй зэргийг хэлж байна гэж ойлгож болно
харин суперчаржерт бол тийм ЛАГ нтэр бол байхгүй яагаад гэвэл шууд моторны эргэлтээс хамаарч байгаа учираас мотор эргэлээ тахир гол эрэглээ бүүст шахлаа.
За мөн угсрах үйл явцын хувьд ч турбог бодвол амар мотрын дээр тавьлаа бооолооо болоо хахха
Харин турбочаржерийн хувьд бүүст тохируулагч, хаягдлын хоолой, хөргөлтийн систем, турбо амраагч гэх мэт зүйлсийг тохируулж тавих шаардлагтай болдог
Суперчаржер дунджаар 46 хувийн илүү Морьны хүчийг 31 хувийн илүү мушгих хүчийг моторонд үзүүлдэг юм байна.
За мөн суперчаржерийг элдэв янзын турбо таймер нтэр ашиглаж унтараах шаардлаггүй яагаад гэвэл моторын тосоор тослогдодгүй гэхдээ нөгөө талаараа суперчаржер өөрөө зөвхөн хэвийн хэмжээнд хүртлээ халсан үедээ сайн ажилгаатай байдаг байхнээ
За харин суперчаржерын зарим нэг сул тал нь гэвэл
Тахир голоос хамаарч эргэлтээ авдаг учираас моторын өөрийн үндсэн hp гээс тодорхой хэмжээг хорогдуулж байдаг. ойролцоогоор 20 хувийг гэхдээ дээр хэлсэнчлэн 46 хувийн нэмэлтийг эргүүлж өгдөг : )
Мөн суперчаржер турбог бодвол арчилгаа ихтэй заавал өндөр октан бүхий бензийн хэрэглэхийг шаарддаг сул талуудтай байна
за тэгээд цааш нь яриад байвал яриаад л байна
харин нэг зүйлийг сонирхуулхад twincharger гэж байдгын байна энэ нь турбо болон супер хоёрыг хослуулсан
VW груп өөрийн GOLF GT -д энэ чаржераа суурилуулсан бөгөөд бага эргэлтэнд супер өндөр эргэлтэнд турбо нь ажилдаг юм байна энэ нь 100 км цагыг 7,9 секундад авчээ
