Page 5 of 6
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Fri Dec 21, 2012 11:55 am
by Naraa
Ийм тулкэн голтой турбог шарикан голтой болгож апгрэйд хийнээ

Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Thu Feb 14, 2013 7:45 pm
by Buka
Toogy wrote:1G-FE-ийн мотор дээр байрладаг үндсэн хөргөлтийн сэнсээ цахилгаанаар ажилладаг сэнсээр сольсон тухайгаа оруулья. Солих болсон шалтгаан нь үндсэн сэнс нь хэт халалтын үед хөргөж хүчирэхгүй байсан, нөгөө талаар нэмэлт сэнс тавих боломж хомс тул шууд авч хаяад оронд цахилгаанаар ажилладаг сэнс хоёр ширхэгийг байрлуулах арга замыг сонгосон болно. Сэнсний сонголтын хувьд зах дээр хамгийн элбэг байдаг сонато 2-ын сэнсийг ашиглав. Уул нь бол өгөөмөр дээр сэнс нь радиотартайгаа цугтаа комоороо 25000 гэж байсан боловч радиотар нь яг таарч байрладаг, оролт гаралтын шланк нь таарах эсэхийг сайн мэдэхгүй байсан тул хос сэнсийг нь дангаар нь авав.
Сэнс их ачаалал авч эргэдэг учир энгийн утас халж байсан учир бүдүүн голтой утас хэрэг болсон. Энэ асуудлыг 100 айл гарч цахилгааны 2.5мм-ын голчтой зөөлөн зэс утастай утас метрийг нь 1500 төгрөгөөр авч шийдэв.
1. Анх байсан өөрийнх зориулалтын сэнс нь бол энэ. Эргэлтээ моторын эргэлтээр дамжуулж авдаг. Мотор халаагүй үед ажиллахгүй байх зарчимтай, гэхдээ бас огт ажиллахгүй байдаггүй. Мотор халсан үед голынх нь спирал бүтэцтэй дамжуулагч тэлж зуурсанаар сэнс эргэж эхэлдэг. Ерөнхийдөө ийм л зарчимтай ажилладаг эд.
[ Image ]
2. Ямар ч байсан сэнсээ, хамгаалалтын хүрээтэй нь хамт авчихлаа, энэ бол хамгийн амархан хэсэг. Хамгаалалтын хүрээ нь хамгаалах үүргээс гадна, хөргөлтийн процессыг үр ашигтай байлгах үүрэгтэй гэж байгаа. Сэнсээ авчихаад сэнс бэхлэгдэж байсан дамарын 4 боолтыг буцаагаад боосон боловч заавал ч үгүй шайв тавьж байж чангарах болчихоод байсан тул хамгийн ойрхоноор нь таван шарын техникийн зах орж 4 ширхэг 14-ын зузаан шайв авч тавьж байж нэг юм чангалав.
[ Image ]
3. Шинээр тавихаар төлөвлөсөн цахилгаанаар ажилладаг сэнсээ байрлуулав, нэх ажил болсонгүй, эв нь таараад байрлачихав. Ганц асуудал байсан нь боогдох хоёр нүх нь үл ялиг зөрөв. Энэ асуудлыг төмөрөөр холбож боогоод шийдчихэв. Холболтыг төвийн галтай утаснаас авсан ба дунд нь 20А-ын гал хамгаалагч байрлуулсан. Энэ төвийн утас нь түлхүүр хариулахад тоггүй болдог тул сэнс түлхүүр хариулаатай үед эргэхгүй. Учир нь сэнсний хасах талыг мотор дээр байрлуулсан мэдрэгчид холбосон ба энэ мэдрэгч нь 85 градусаас дээш халсан үед холбогддог тул шууд холбосон үед түлхүүр хариулсан ч гэсэн моторын халуун буухаас нааш эргэсээр байх болно.
[ Image ]
4. Энэ бол нөгөө мэдрэгч. Нэг мэдрэгч дангаараа залгасан үед дамжуулж буй хүчдэл нь хүрэхгүй байсанаас болсон уу яасан бүү мэд сэнс хурдтай эргэж чадахгүй байв. Иймд хоёр ийм мэдрэгч авч нэгийг нь түрүүлж залгагдахаар байрлалтайгаар шууд поршингийн ойролцоо байрлуулж нөгөөг нь хожуу залгагдахаар байрлалтайгаар поршингоос арай зайтаа байрлуулчихав.
[ Image ]
Том жижиг хоёр сэнстэй бөгөөд том сэнс мэдрэгчээр дамжиж ажиллана, харин хэт халсан үед жижиг сэнсийг кабинаас удирдаж асаана. Том сэнсийг ийнхүү давхар мэдрэгчээр ажиллуулсанаас хойш жижиг сэнсийг нэмж ажилуулах шаардлага одоохондоо гараагүй л байна.
За ямар ч гэсэн ус чинь хэт халаад сэнс чинь өөрөө хөргөж хүчрэхгүй байгаа бол нэг иймэрхүү аргаар шийдэх боломжтой. Гэхдээ сайн судалгаа, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байх.
.
Сайн төлөвлөж. . .
Спирал гэдгийн оронд хамер билүү тэрийг хавчуулаад боочдог юм байна лээ. . . Үүрдийн ажлаастай. . .

Зуны цагт хөдөө халаад явахгүй бол ингээд шийдэж бас болдог юм байна лэээ. . .
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Wed Jul 24, 2013 11:37 pm
by Gomboo
гоё гоё хэрэгтэй юм хийжээ ЗАЛУУСАА... BIG LIKE
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Fri Aug 30, 2013 4:08 pm
by MuuG
[tag]Ochki[/tag]
"Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/" гэдэг сэдэв энд байгаатай давхцахгүй юу? зүгээр үү?
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Fri Aug 30, 2013 5:00 pm
by Ochki
neg talaasaa ch davhtsaj bolhol yum gehdee end chin arai tom nuser zuilsee bichiin bishuu,
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Mon Oct 28, 2013 11:33 am
by romashka
subaru impreza iin ulaan amarjinii gol shudni ovchin bolson ard amarjinii tachignah duug herhen zasah zaavar orulay.
hergelegdeh zuils. : tovud , dortsov 12,14,19 , bahi, tusgai tulhuur 6
zartsuulah hugatsaaa 1tsag
za ingeed ymarch baisna mashinaasaa amarjinaa salgaad avchina.
purshee tailj avah heregtei. ingeed tusgai tulhurer goliig gatsaaj baigad tailna.
amarjin mani pursh tavaggui dangara uldene.
amarjinaa dotorhig tailhin tuld dooros n tailna.
doros n boltor n tailaad amarjiniha golig tatad avhad iimerhu haragdana.
salgaj avsan ulaan house dotorhoo harhaad huuchirch muudsan tos n hataj hovhorson haragdaj baiga yum. uunees shaltgalj amarjini gol savlaj tak tak gh duu gardag yum.
huuchirch muudsan tosiig ymar neg zuiler husaj avna esvel archij ch avsan bolno.inged ter tosni hovil hesgiig tseverlechih heregtei.
tosnii hoviloo tseverlej dussan bol tovud aa ter hovild tarulj jigd amsar daguulan turhene.
za ingeed butsaagad amarjinii goloo zadalsnaaraa boochihno. iimerhu zarim hesgeeree halih maygtai haragdana.
amarjinii manai rebuild ingeed duuslaa. sti bolon evo iin ene amarjin n ajillagaanii nariin gol n house dotro bairladag uchraas bargiin toos shoroo us ordoggui times ajillagaa muudaj tochignoh duu gardaggui mashi sain amarjin yum. za belen bolson amarjinaa mashindaa butsaaj ugsaraad guitslee.. ingej rebuild hisen ued bagaar bodhod 15000km asudalgui yvchina. sain hiisen bol dahiad 20 30k yvah bolomjtoi.
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Mon Oct 28, 2013 2:47 pm
by Badka
amarjinaa tailhad dotor ni tos bdaggui hereggui. muudaad irheer hamag yum tsuvj goojij haragdaad bdag daa amarjin deer
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Mon Oct 28, 2013 3:03 pm
by bilgee
ter chin amarjin gold zadlad tavitsan baiga zurgan der haragdaj baina shude. nariihan shilbetei heseg. ter hiits n ter chigere engin amarjintai hits n adilhan gesn ug. evo bolon sti iin amarjin n engin narin goltoi amarjinii narin goltoi hesgig n dahij burhsen house tai baidag yumaa. tim bolhor nariin golnii zai zavsaraar shoroo toos ordogguin. amarjin bol buren butneeree deer haragdaj baina. gold zadaltsan baiga zurgan der
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Mon Oct 28, 2013 3:07 pm
by bilgee
neg uger bol engin amarjin narii shilbe n shud deed tavagruga bogddog bol ene amarjin dood bogsrugee ulaan house dotor orj bogddog yum. engin amarjinaas esreg tishe harsan gensn ug
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Wed Jan 29, 2014 10:31 am
by bataa
За өчигдөр орой яг энэ аргаар зүүн хойд амаржиныхаа дууг тарлаа. Точигноод их хэцүү сонсогддог байсан. Дуугүй боллоо. Гар тостой учраас зураг хөрөг авч чадсангүйээ.
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Mon Apr 14, 2014 11:37 am
by Buyanaa
Ariin booltiin tailahaar sugarahgu baina. Yaaj sugalah uu?
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Tue Apr 15, 2014 1:08 pm
by Exotic
sain tsohi nud balba, undur baishin deerees unaga, uuruu tegeed l baiya ahaa geed sugaraad garaad irne dee.
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Wed Apr 16, 2014 1:06 am
by Buyanaa
Shar n arai uur baidag uu? Miniih shar n l daa.
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Tue Apr 29, 2014 12:26 pm
by MuuG
Эзгүй хээр явж байгаад ингэвэл яах вэ?
шинэ жолооч нарын хувьд дугуйны хийгээ байнга шалгадаггүй, эсхүл запас дугуйгүй явж байгаад ийм асуудалд орох бүрэн боломжтой байдаг.
Олгойгүй дугуй нь огцом даралтын үед хий султай бол амсар мултрах бүх хий нь гарах тохиолдол гарч болно.
тэгэхээр шат дараатай арга хэмжээ авч өөрийг аврах боломж бас байна. =;
1. Дугуйгаа тайлж аваад газар тавьж байгаад дугуйны амсрыг тойруулан бага зэргийн бензин асгаж өгнө. Газ эсхүл шатамхай шинжтай баллонтой зүйл байвал тойруулан цацаж, зам татуулаад замаа гардаж өгнө.
ингэж галдахдаа өөрийн аюултгүй байдлыг хангасан байх хэрэгтэй.
Хэрвээ бүүр ямар ч гал гаргахгүй юмгүй явж байвал машинаасаа гал гаргаж авна Ингэх нь аюултай ч, тэнгэрээс дугуй унахгүйгээс хойш хийх хэрэгтэй.
Үүний тулд урт мод, эсхүл төмөр байж болно. Үзүүрт нь даавуу уяад, бензинд норгож бэлтгэнэ. Бамбар байдлаар.
Дараа нь машиныхаа нэг севчег севчений утасны хамт авч нэг тийш нь илүү гаргаад түлхүүрийг дарна. Энэ үед тэр севче оч хаях ба бэлтгэсэн бамбарыг ойртуулахад бамбар бадамлан асах болно. Энэ үед машинаа нэн даруй унтраах хэрэгтэй.
за тэгээд дугуйн амсрыг галдаж өгөхөд дугуй халж Пид үсрэн эргэж амсартаа орж, хийлэхэд бэлэн болно.
2. үүний дараа дугуйгаа хийлнэ. Насос байгаа бо насосоор, хэрвээ насос байхгүй гэхдээ жолооны дүрэмд зааснаар галын хор байгаа бол Том улаан галын хороор мөн хийлж болно.

Дугуйн насосны хар хошуунд галын хорны шалангийг шургуулж галын хорны цацагчийг атган хийлнэ.
ингээд дугуй цохиод, өшиглөөд үзэхэд хангалттай даралттай болсон бол дугуйгаа тавиад, дараагийн цэг хүртэл аян замаа үргэлжлүүлнэ.
ямартай ч дараагийн цэг хүртэл хангалттай л явчих байх.
бүх юмаа хурааж, гарсан севче, севчений утсаа бусааж угсрахаа мартуузай!
амжилт
Re: Өөрөө хийсэн зүйлс: Do It Yourself
Posted: Thu Jul 03, 2014 12:59 am
by Ochki
Hugjimunduu aux orolt hiiv. Cd unshigchiin tolgoig tseverlev.
http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=1 ... 655#p98655