Page 40 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jun 02, 2014 11:56 am
by Ochki
-us halaagui hernee iluudleer turgiad bga bol jiiregshude. uur yum bhgui.

shiltei usruu oruulaar uleegeed uzeech adilhan bgaa bizde. haanaas ter agaar orood bn amnaas chin guursaar damjaad.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jun 03, 2014 6:30 pm
by Ochki
чиний бичсэн

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sat Jun 07, 2014 7:43 pm
by MuuG
Motor+krop SWAP DAY!!!

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jun 09, 2014 10:23 am
by MuuG
toyota cresta GX100 restoration

За энэ амралтын 2 өдрийн ерөөсөө креста гэдэг машинд зориулчихлаа. Өөрийнх нь хөдөлгүүр нэгэнт цаг нь болсон, арай л хүч сул санагдаад байсан учир шинэ зүрх тавина даа гэж бодсоор явж байсан юм. Аз болж Ганбаа хөдөлгүүр хайж таараад хамтдаа ХАГАС Сайн өдөр хөдөлгүүр хайж онгорхой болгоноор шагайж явав. харин аз болж их давгүй хөдөлгүүр олоод, коропных нь хамт авахаар шийдлээ.

ингээд креста дээрээ өөр дээр нь мотор, коропыг нь ачиж аваад БҮТЭН САЙН өдөр БҮТЭН ӨДӨР Ноцолдож байж өглөө 9 цагаас орой 9 цаг хүртэл нухсаар байгаад бүх юм нь хэвийн ажиллаагаатай, бүрэн суулгаж дуусгалаа.

Ингээд креста минь орж ирснээс ялгаагүй мэт боллоо доо. :ymparty:

Нарийн юмыг нь зураг хөрөгтэй дараа нь бичнээ.

Айхтар сүрхий юм хийгээгүй. Яг өөрийнх нь моторыг, яг өөрийнх короптой нь тавьсан. гэхдээ короп дээр жага зэрэг оны ялгаа, зөрүү гарч байна лээ. гэсэн хэдий ч асуудлыг бол шийдсээн шийдсэн.

адил машины зураг нэгийг оруулчихъя.
Image

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jun 12, 2014 12:12 pm
by MuuG
Элдэв бодол... 8-}

Автомашин үйлдвэрлэлийн түүх, өнөө, өнгөрсөн, одоо ирээдүйг харж байхад тухайн үйлдвэрлэлийн үе болгон өөр өөр гоал /хүрэх цэг, очих зорилго/-тай байсан байгаа юм.

жишээ нь: автомашин үйлдвэрлэгчид нэг хэсэг хэний үйлдвэрлэсэн машин хурдан бэ? гэж өрсөлдөж байсан бол, бас нэг үе хэний машин илүү хүнд аюулгүй вэ? гээд өрсөлдөж байсан. бас нэг үе хэний үйлдвэрлэсэн машин чанартай, бат бөх, эдэлгээ даах чадвартай вэ? гэж өрсөлдөж байсан ч үе байдаг. /чанар, эдэлгээ эрхэмлэсэн энэ үеийг герман машин сонирхогч зарим нэг хүмүүсийн хувьд алтан үе гэж нэрлэх нь ч бий/

түүнийгээ дагаад бусад олон үр дагавар гар үр дүн гарч ирнэ. юугаа илүү хөгжүүлэх үү? хэний санаа оновчтой байна? хэний бүтээл хямд бөгөөд маш зохимжтой байна гээд хуулах, хулгайлах, судлах, шинжлэх, борлуулах юм нь хүртэл өөр болоод ирж байгаа юм.

тэгвэл өнөөдөр бол яаж өрсөлдөж байна?
Хэний хийсэн машин олон зарагдаж байна вэ? хэний хийсэн машин хамгийн бага бензин зарцуулж байна? хэний хийсэн машин байгал дэлхийд ээлтэй вэ? хэний хийсэн машин шинэ цагийн бүх юмыг шингээсэн бүтээл вэ? гэх мэтээр өрсөлдөж байгаа нь харагддаг.

Түүнийгээ дагаад шинэ, нарийн хийцтэй бүхэн эмзэг, бас турьхан бодлог нь хууль юмдаа. үүнийгээ дагаад ч сэлбэгийн дэлгүүр, сэлбэг үйлдвэрлэл гэдэг бол улам л хүчээ авна.

Үнэн худлыг нь мэдэхгүй, гэхдээ хуучны орос чанар бол чанар байсан гэж хүмүүс ярьж хэлэх дуртай. нээрээ ч хэт чанартай байсны улмаас Орос ламп шатахаа мэдэхгүй зүтгэж байхад хөөрхий үйлдвэр нь дампуурч, хаалгаа барьж байсан бол, хятад ламп хямд хэрнээ илүү олон тоогоор үйлдвэрлэсээр байгаад шинэ, гоё асдаг, 3 сараас илүүгүй ажиллаж шатдаг байсаар илүү том бүр үндэстэн дамнасан гэрлийн үйлдвэр болох жишээтэй.

яг түүн шиг хэт чанартай сэлбэг хийвэл тэр чинь эдврэхээ мэдэхгүй зүтгэсээр байгаад тартагтаа тулдаг бол, хямд, харахад яг таарах, харин чанар муутай нэгэн бол ойр ойрхон бага багаар шимсээр байх болно. Энэ л зах зээлийн хууль байхдаа. төлбөрийн чадвар, карманы багтаамжаараа тэр хэмжээний эдэлгээтэй юмаа авна. нөгөө талдаа харамч хүн 3 төлдөг гэж л энэ байдаг байх.

Үүнийг мэдэрсэн хамгийн сайхан жишээ бол ПРИУС 20-ийн KYB амартизатор байлаа.
Яг япон улсад үйлдвэрлсэн, үйлдвэрээс нь захиад авна гэвэл 4 ширхэг нь бараг гар дээр 2,5-3 сая орчим төгрөгөөр ирнэ. Миний приусийн 30 хувийн үнэ юмуу хаашаа юм.
Гэтэл албан ёсны эрхтэй гэх Форвард моторс компаниас асуугаад авахад 4 нь 500-700 мянган төгрөгийн багцаанд болно.
Харин өгөөмөр, Да хүрээ, эсхүл жижиг сэлбэг нийлүүлэгч нараас асуугаад авна гэвэл 4 нь 220-240 мянган төгрөг.

тэгээд чанар баталгааны тухайд уу? яг үнэ шигээ.
Япон нь 3 жил япондоо баталгаа гаргана.
форварт бол 3-6 сар
зах бол 1 сар. гэхдээ бүүр навшийгаад, гэнэт шиприц болчихсон тохиолдолд буцаана. тэрнээс бусад бол МАЙ шүү гэдэг болно.

Ингээд бодохоор бид юу хэрэглээд байгаан бэ? гэтэл зарим машин үйлдвэрээс гараад 20 жил болж байна. яг өөрөө, бүх нь байснаараа. ажиллагаагүй юм юу ч байхгүй, сэмбэгэрээрээ зарна гээд явж байх юм?

#-o

гэснээс ер нь энэ төмрөөс болж галзуурж байгаа байхаа. I-) ~X( B-(

Зүүдэлж байнаа.... Форумын нэг гишүүн машиныхаа коропыг гадна талыг нь цэвэрлэх арга зохиож гэнээ. тэгээд очоод үзсэн чинь бүх тосыг нь асгаж байгаа хуурайгаар нь баахан гишгэж ирсэнээ гаднаас нь коропны шингэж асгаж байгаад галь тавьж байнаа. тэгээд ирэхээр бүх тос, хог нь шатаж алга болоод цэв цэвэрхэн болдог гэнээ. тэгээд халсан коропыг шатааж цэвэрлэж байгааг үзээд гайхаж байна гэнэ.

өөр бас зүүд VVT-i-аа салгаад нүхэнд нь таарсан боолт ризва татуулаад чихчихдэгийн. тэгээд тосны даралт хамаагүй энгийн мотор болно. жаахан хүч сулардагаас эдэлгээ удаан болно гээд надад хүн ярьж байх юм гэнэ. би гайхаад л... нэг машинаа хараад л, нэг хүнийг нь хараад л... сайхан солиорч байнаа. ёстой галзуурч байгаа байхаа.

за за ер нь баахан хэрэггүй юм чалччихлаа.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Jun 13, 2014 3:28 am
by Exotic
ene huuhed ch erthen emneleg domlog baraadah tsag ni bolj dee :P

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sat Jun 14, 2014 2:19 pm
by Garidaa
Hund shatandaa orjee MUUG mini yana daa yana ,,,

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sun Jun 15, 2014 4:13 pm
by MuuG
хэлээд юу гэхэв нөхөд минь...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jun 17, 2014 3:47 pm
by MuuG
Ochki wrote:-us halaagui hernee iluudleer turgiad bga bol jiiregshude. uur yum bhgui.

shiltei usruu oruulaar uleegeed uzeech adilhan bgaa bizde. haanaas ter agaar orood bn amnaas chin guursaar damjaad.
хэргийн эзнийг олсон шүү
MuuG wrote:2TR-FE-ийн асуудал

За 2005 оны 7 дугаар сараас эхлээд Тоёота нь 3RZ-FE гэх бидний мэдэхээр Тоёота хаялаакс, Прадо, такома гэх машинуудад тавьдаг байсан хөдөлгүүрээ 2TR-FE гэдэг хөдөлгүүрээс сольсон байдаг юм. Зарчмын хувьд адилхан 2700сс ч гэсэн шинэчилж тавьсан хөдөлгүүр нь арай илүү хүчтэй. 9 морьны хүч ч билүү. гээд түүх өгүүлэн бичих бол нэг хэрэг.

гэтэл 2TR-FE хөдөлгүүрийг амьдрал дээр унаад, эдлээд явсан чинь өөд газар зүтгэхээр ус нь буцлаад болдоггүйэ. 8-} энэ маягаараа юун жийм, хотын бөглөөнд унадаг приуснээс доошоо орчих гээд байна. зун хөдөө гадаа гэсэн үхсэн нь байхав.

Уулын орой өөд зүтгүүлэх үед илүүдлийн саван дотроо тожигнотол буцална. илүү гарсан хэсгийг нь тургиад гаргачихна. бууж очоод радиатороо бариад үзэхээр доторх ус нь халж, буцалж, шатаах гээд байгаа юм огт байхгүй. харин ч сайхан хүйтэн маягтай. гэхдээ радиаторын тагны ойролцоо хэсгээрээ л халуун. машины хянах дээр усны датчиг ямар буцалж байгаа шинжгүй. зүгээр яг голдоо зааж байгаан.

Бодож бясалгаж байгаад хэд хэдэн юм байж магадгүй гэж тааж буудлаа.

1. радиоторын таг. Зохих темратур, даралтандаа хүрэхээр нээгдэж, хаагдахгүй илүүдлийн савандах усыг буцаар оруулдаг цоргоор нь буцалгаад байна.

2. Термостат. бас л ажиллагаа нь алдагдсан байх.

3. Усны помп. 2TR-FE хөдөлгүүрийн усны помп бас асуудал дагуулдаг бололтой. АНУ-аас захиж авчраад тавиулахад нийт 150,000 төгрөг болсон талаараа хүмүүс мэдээлэл хуваалцлаа.

4. Кришиг, түүнийг жийрэг. За ийм асуудал байс байдаг, тэгээд тэр чигээр нь сольж байж давгүй байсан болдог гэж бас хүмүүс ам булаалдаж ярилцах юм.

нөхдөө санаа оноо юу байнаа? термостат, радиаторын таг зэргийг авч яаж шалгадаг юм бэ? чанах уу?
ер нь гайгүй сайн үзүүлчихээр хүн, газар юу байна?
Image

Радиаторын тагны үзүүрийн хэсгийн хуванцар нь салж унасан байж. 10,000 төгрөгөөр 108 KPa даралтын 1.1-тэй гэх таг авч хийгээд бүх асуудал шийдвэрлэгдэв.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jun 17, 2014 4:07 pm
by MuuG
Image

сунайн харагдах хар приус мину...

өнгөрсөн баасан гаригт ар гэрийн ажлаар Хэнгтий аймгийн цэнхэрмандал сум ороод ирлээ. Их тийм цэнхэр газар байна. Цэнхэр зочид буудал, Цэнхэр амралт, Цэнхэр дэлгүүр... Бүх юм цэнхэр.

Image

за тэр ч яахав.

Приусээр хол явахад хамгийн урамтай юм нь мэдээж идэлт л байх юмдаа. 450 км гаран яваад ирэхэд идэлтийн дундаж 21 км/л зааж байлаа. 4.7 литр 100 км-т зарцуулж байгааг нь мэдээд мишээн башийж, инээд алдаад л явчихаж байгаа юм даа хөөрхий.

харин мэдэрсэн юм гэвэл "За нөхөд минь хятад наклад хямд гээд авдагаа боль!"
120 км цаг хурдтай явж байгаад тормос гишгээд дарахад сссссссссссссссссссс.... гээд л сэнгэнэтэл дугараад шарвасан тэмдэг гаран анивчиж бариад ер нь тэрнээс илүү хурдтай явбал ямар ч хяналтгүй болгоод залчих шинжтэй.

Image

Чадвал шинэ, оригийг нь. чадахгүй бол ядаж орж ирсэн юмнаас задалж гаргасан зузаавтарыг нь тавьж байгаарай нөхөд минь. ёстой "чанаргүй юмнаас бол чад хийх" гэдэг чинь үнэн үг юм билээ шүү. Захих л юм тэр. бусдаар бол хурд авалт, жолоодлого зэрэг давгүй байсан. мэдэрснээр руль түгжигдэхгүй л байсан.

Өөр ямар ч асуудал байсангүй. аян замдаа сайн яваад ирсэн.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jun 17, 2014 6:17 pm
by pj
MuuG wrote:
Ochki wrote:-us halaagui hernee iluudleer turgiad bga bol jiiregshude. uur yum bhgui.

shiltei usruu oruulaar uleegeed uzeech adilhan bgaa bizde. haanaas ter agaar orood bn amnaas chin guursaar damjaad.
хэргийн эзнийг олсон шүү
MuuG wrote:2TR-FE-ийн асуудал

За 2005 оны 7 дугаар сараас эхлээд Тоёота нь 3RZ-FE гэх бидний мэдэхээр Тоёота хаялаакс, Прадо, такома гэх машинуудад тавьдаг байсан хөдөлгүүрээ 2TR-FE гэдэг хөдөлгүүрээс сольсон байдаг юм. Зарчмын хувьд адилхан 2700сс ч гэсэн шинэчилж тавьсан хөдөлгүүр нь арай илүү хүчтэй. 9 морьны хүч ч билүү. гээд түүх өгүүлэн бичих бол нэг хэрэг.

гэтэл 2TR-FE хөдөлгүүрийг амьдрал дээр унаад, эдлээд явсан чинь өөд газар зүтгэхээр ус нь буцлаад болдоггүйэ. 8-} энэ маягаараа юун жийм, хотын бөглөөнд унадаг приуснээс доошоо орчих гээд байна. зун хөдөө гадаа гэсэн үхсэн нь байхав.

Уулын орой өөд зүтгүүлэх үед илүүдлийн саван дотроо тожигнотол буцална. илүү гарсан хэсгийг нь тургиад гаргачихна. бууж очоод радиатороо бариад үзэхээр доторх ус нь халж, буцалж, шатаах гээд байгаа юм огт байхгүй. харин ч сайхан хүйтэн маягтай. гэхдээ радиаторын тагны ойролцоо хэсгээрээ л халуун. машины хянах дээр усны датчиг ямар буцалж байгаа шинжгүй. зүгээр яг голдоо зааж байгаан.

Бодож бясалгаж байгаад хэд хэдэн юм байж магадгүй гэж тааж буудлаа.

1. радиоторын таг. Зохих темратур, даралтандаа хүрэхээр нээгдэж, хаагдахгүй илүүдлийн савандах усыг буцаар оруулдаг цоргоор нь буцалгаад байна.

2. Термостат. бас л ажиллагаа нь алдагдсан байх.

3. Усны помп. 2TR-FE хөдөлгүүрийн усны помп бас асуудал дагуулдаг бололтой. АНУ-аас захиж авчраад тавиулахад нийт 150,000 төгрөг болсон талаараа хүмүүс мэдээлэл хуваалцлаа.

4. Кришиг, түүнийг жийрэг. За ийм асуудал байс байдаг, тэгээд тэр чигээр нь сольж байж давгүй байсан болдог гэж бас хүмүүс ам булаалдаж ярилцах юм.

нөхдөө санаа оноо юу байнаа? термостат, радиаторын таг зэргийг авч яаж шалгадаг юм бэ? чанах уу?
ер нь гайгүй сайн үзүүлчихээр хүн, газар юу байна?
Радиаторын тагны үзүүрийн хэсгийн хуванцар нь салж унасан байж. 10,000 төгрөгөөр 108 KPa даралтын 1.1-тэй гэх таг авч хийгээд бүх асуудал шийдвэрлэгдэв.
L200 бас халаагүй үед илүүдлээр тургиад байгаа, өгсүүр газарт бүр усны зүү дээшээ гозойж байна. Өөрийн таг нь 0.9 гэсэн таг байна энийг нь 1.1-тэй таг сольж үзсэн, тэрмомуфтын сольсон бас л халсаар. Усны буцах хоолой халуун болохоор тэрмостат ажиллагаа зүгээр гэж бодсон. Энэ тэгэхээр жийрэг (ингэхэд юуных билээ? кк) гэсэн үг үү

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jun 17, 2014 6:55 pm
by MuuG
миний хамгийн их гайхсан юм бол дотор даачигны зүү огт хөдлөхгүй байсан.

наадах чинь ёстой кришигний жийрэг байж болох л юм. Бас термостат чинь онгойхгүй ч байж болох юм.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sat Jun 21, 2014 3:01 am
by Alias
Чи багадаа хурдан морь унадаг байсан юм уу? Тийм бол одоо нэг төмөр хүлгээр турбодмоор байгаа нь аргагүй аргагүй...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jul 07, 2014 12:44 pm
by MuuG
хурдан моринд явж, сумын айраг авч л байлаа.

гэснээс сая 14 хоног баруун таван аймгаар зад тэнээд ирлээ. Монголын нутаг гайхалтай сайхан юмаа. биширмээр.

Элсэн манхан, ус гол, битүү намаг шавар, үер ус, хад чулуу, дүнхийх их алтайн уулс, говийн тэгш тал, хайрга, машин бүх юмандаа залгаад ч дээшээ гарч чадахгүй огцом өөд гээд байгалийн бүх нөхцөлд машинаар аялаад ирлээ. бүр 92 ч олдохгүй сумдаар хэд хэд орсон.

автомашины жаахан мэдлэг, Ochki гишүүний оновчтой зөвлөгөөний ачаар аян замдаа сайн яваад ирлээ. 3800 км гэдэг анх яваа нэгэнд бол амаргүй л даваа юм.

Гарсан асуудал гэвэл гар тормосны наклад халаад зуурсан, бензин насос халахаараа мөн гацаж зогссон. гэхдээ нам зогсоочихгүй байсаар яваад шинэ насостой золгуулсан.

Бусдаар бол сайхан байлаа. явсан газрын сонин нэг сайхан пост хийнээ. мөн шороон замаар явах ухаан, 750 км замыг дан шороон замаар хэрхэн нэг шөнийн дотор туулсан талаар онц сонирхолтой олон ангит нийтлэл хийх болно.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jul 07, 2014 12:59 pm
by bd
Амьд байна муу найз минь мөөг сөөгхөн минь эргээд ирлээ гэж үү чи.