Сааралаа нэг донжийг нь олоод анхнаас нь цэмбийлгээд уначихмаар байна
Эхний ээлжинд
Гадна талаас
1. Урд бодиг нь эвтэйхэн засуулаад элдэв гажаагүй бооно /Батзориг 350аар хийж байгаа/
Хужигстанаас шинээр захиж аваад будаад бооход 1 сая төгрөг болохоор юм байна лээ
2 Тольний хавтас мотор 2г холбодог юу нь ч юм байхгүй байгааг олж хийх / Ганбаа ах 150аар толь олсон гэсэн цапаас тольтой боллоо гэсэн үг/
3. Хос дохио болж өгвөл мэйд ин жермани гэсэн бичигтэй тунгалага дохио олж тавих /Ганбаа ах хосоороо 30-40тэй байдаг гэсэн/
4. Урд бодины нэмэлт гэрэл бас тунглагаас нь хосыг олж тавих
5. Он залуу эсвэл өөрийнх нь Валд нүүр олж тавих

6. Урд босоо эмблем олж тавих запаасанд хавтгайг нь ч бас олж хадгалах
7. Баруун хойд хаалгаа тэр Кузов #1 гэдэг газраар янзалуулах
8. Их гэрэлд хуулга наасанг хуулж хаях
9. Их гэрэл болон дохиог цайвар цэнхэрээр смокдуулах /Обо ах дээр очино/

10. Сэгсийтэл нь чэнж угаалга хийлгээд дрилл өнгөлгөөнд оруулах /Холбоо 50% хямдралтай үйлчилнэ гэсэн/
11. Салонд байгаа бүх пявар, арьс, хивс, хивсэнцэрийг сэргээх
12. Улсын дугаарыг нь 0 600 болгох / Дугаар олсон эзэнтэй нь тохирсон солиод өгөх хүнээ ч олсон/
За гаднаасаа бол хэсэгтээ гоё
Явах эд анги
1. 4 дугуйн бланс тохируулах, хийг алдахгүй болгох /19" болохоор Төөшкөгийнд очино. 1дугуй 8000/
2. Амартизатор пүрш 2г шалгах
3. Гарнууд тэдгээрийн түлк резинүүдийг шалгах
4. Тэнхлэг тохиргоонд оруулах /хэт моторс орно/
Хөдөлгүүр
1. Радиатор солих /Ганбаа ах хямд радиатор олсон гэсэн гэвч 500 600 адил эсэх эргэлзээтэйкадилхан гэж найдаж байна/
2. ASR check ассанг уншуулах /Ганбаа ах учирыг олно/
Тосолгөө болон хөргөлт
1. Хөдөлгүүрийн тос солих
2. Хурдны хайрцагын тос солих
3. Гидрийн шингэн солих
4. Анти фрииз солих
5. Шил арчигчны шингэн хийх
Бусад
1. Түлхүүрийн гэр солих
2. Кундакторыг үзүүлж гацааг арилгах
3. Сайн шалавч резин хэрэглэж үзнэ ээ
4. Шил арчигч солих
Одоогоор санаж байгаа нь энэ хэд л байна. Машин 21 настай гэхэд ерөнхийдөө онц сайн