Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina
Posted: Tue Aug 19, 2014 1:13 pm
bd-ийн хэлдэг яг үнэн. угаасаа, бүүр багаасаа яг үнэн хэлдэг хүүхэд байсын.
Өндөрлөгөө гэдэг ёстой хүн хүнийн сонирхол, хэрэгцээ шаардлага л байдаг байхдаа. Монголчууд машиныг угаасаа их өндөрлөж унаад сурчихсан, зам нь муу, дээр нь багтахынх нь хэрээр ачаад явахаар хөөрхий амьтай байсан бол "Очир ахаа бие задрахнээ" гэдэг шиг юм хэлэх л байсан байх.
ер нь пүршийг бол өөрийнх нь шинэ, арай хаттай, илүү үетэй, даацын гэх пүрш тавиад өндөрлөвөл арай дээр. Өөр том, бүдүүн пүрш тааруулаад тавихаар тэр амартизатор гэдэг чинь бүрэн ажиллаж, бүтэн жийж, татахгүй байсаар байгаад сүүрлдээ өөртөө авч болох ачааллаасаа их ачаалал үрсээр байгаад ажиллагаа нь эрт дуусна.
арай хаттай, шинэ пүрш хийж өндөрлөлөө гээд машинд бүр гайтай, халтай юм харьцангуй бага. Амартизаторын гаргах ёстой дээд өргөлтийн хэмжээ, дундаж хэмжээ, тулсан байх хэмжээ гэдэг чинь тухайн машины таван булын хувьд авч болох боломжит өнцөг байхаар хэдэн арван жил цаадуул чинь тооцоолчихсон байгаа.
хөтлөх талын тэнхлэгийг пүрш сольж өндөрлсөн бол резин тавиад хэрэггүй байх. Харин өнхөрдөг буюу нэг бол түрэгдэж, нэг бол чирэгдэж явдаг тэнхлэгийн хувьд бол Пүрш, резин өндөрлөгөөг зэрэг ашиглаж болмоор санагддагийн. Яахав өндөр боллоо гээд машины тэнцвэрийн асуудал бас яригдах талтай. Гэхдээ королла шиг бөгсөө чирж явдаг машины бөгсийг амартизатор дээр нь резин тавиад, хатуу шинэ пүрш хийж өндөрлөлөө гээд учиргүй зүв зүгээр явж байгаад өнхөрөөд ойчих хэмжээний баланс, заланс нь алдагдах нь гайгүй л байх. Багаж нь хов хоосон 150-160, 180 хүргээд л дэвсээд байдаггүй юм бол.
Резийн гэдэг бол машины ажиллагаа нь хангалттай явсан 50-60 хувьтай байгаа амаржин, пүрштэй машины хувьд домкратаар 3-4 эргүүлэх хэмжээний өндөрлөгөө. багцаагаар бол 1 хуруу буюу 2,5 см орчим л нэмж байгаа асуудал. Гэтэл кастер цохих хэмжээний хад 1 мм дутуу байхад дээгүүр нь гараад явчихвал ямар их зардал хэмнэх билээ?
тэгэхээр тэнэг тэмээ болгох нь ч хаашаа юм, гэхдээ таарсан, зохьсон аятайхан өндөрлөгөө хийгээд машинаа унахад буруудах юм огт байхгүй.
Би лав урдаа хөтлөгчтэй субару импрезагаа тавганд нь резин тавиад, R16 215/60-тай дугуй тавиад өөрийнх нь явж байсан амаржин, пүрштэй нь унаж байсан. баргийн юманд тулахгүй давгүй л давхиж байсан.
Тэнцвэрийн тухай ярьж байгаа бол дугуйгаа өргөн болго. тэгээд газартай харьцах харьцаа нэмэгдээд ирэхээр нүх мэдэгдэх нь багасч, машин илүү тэнцвэртэй болж өгнө. 65-аас дээш гарвал харин машин чинь дэндийгээд эхэлнэ. тэгэхээр дугуй, обудны харьцаагаа бас сайн бодох нь зөв байх.