Page 39 of 50
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Wed May 07, 2014 7:55 pm
by Alias
Төгсөө wrote:Alias wrote: Харин хамтран зөвшөөрсөний үндсэн дээр үйлдсэн гааль дээр автомашин хүлээн авч болно гэсэн Нотариатын гэрээгээр Иргэн Т автомашинаа аван Авто Тээврийн газар орон нэрээ өөр дээрээ шилжүүлэн авсан болохыг тогтоов.
Энэ гэрээ их чухал, мэдээж чиний нэр дээр машин Монгол улсад орж ирсэн бол чамд машинаа өөрийн нэр дээр авах боломж байгаа гэсэн үг.
Монголд эхний эзэмшигчийн нэр Гэрчилгээн дээр миний нэр биш ч гэсэн, Гаалийн бүрдүүлэлт /нөгөө нэг хавтгай цаас, хөндлөн байрлалтай/ бол миний нэр, төрсөн он сар өдөр дээр бий... Гэхдээ машины гэрчилгээ тэр залуугийн нэр дээр.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Wed May 07, 2014 9:38 pm
by Төгсөө
Тэрийг ойлгоод байгаа л даа.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri May 30, 2014 8:48 am
by Alias
5 минутын өмнө ирсэн сайхан мэдээ
Халх нутагт халх хүү дандаа хахууль өгөөшнөөс айсаар хууль гэдэг зүйлд ханддаггүй байж. Сая гэтэл миний интернэтээр танилцсан хуульч залуу миний өмнөөс бүхнийг хөөцөлдсөөр байгаад бүх зүйлсийг үнэн зөвөөр нь эргүүлж өгөв.
Машинаа олж авахгүйгээр нөгөө тоолдогийг нь авна гэсний үндсэн дээр олж чадлаа. Ердөө 2 долоо хоногт шийдүүлдэг эд байна. Монголд хуулиа хүн л сайн уншвал болохгүй бүтэхгүй зүйл алгаа.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri May 30, 2014 10:58 am
by MuuG
Наадах чинь харин сайхан мэдээ байна.
амжилт найз.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Oct 07, 2014 11:53 am
by CaptMONGOL
Muug 1 pm bichsen pm-eer zovolgoo ogvol sain baina tnx
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Jan 05, 2015 2:38 pm
by GaNBaYaR
үхэр/хээлтэй үнээ дайрсан.
дүрэмдээ автозамаас 50м зайд мал маллах, бэлчээх, хариулахыг хориглодог.
тас харанхуйд замын хажуугийн налуу ховил чинь ямарч гэрэлд харагддаггүй юм шдээ. иймэрхүү наад захын амьдралын бодит байдал байна. малчид автозамаас хол малаа маллах ёстой. малыг маллах ёстой болхоос эзэнгүй гаргаад туучихдаг юм биш.
61н гарамаас хойшоо, говь ресорт амралтын газрын урд талын зам дээр
газарзүйн байрлал, тухайн автозамын нөхцөл зэрэг нь аль тэртээх 1996 оны дүрмээр явах боломжгүй болоод байгааг ойлгох хэрэгтэй л дээ
дүрэмд автозамаас 50м дотор ямар нэг байдлаар мал хариулах, маллахыг хориглосон. зөвхөн мал гэсэн тэмдэг бүхий газраар хурдан тууж гаргана гээд цагаан дээр хараар бичсэн байна. гэтэл уг замд тийм тэмдэг байхгүй.
тэмдэггүй газар мал бэлчээж болохгүй гээд байхад бэлчээсэн. бэлчээхдээ хариулагагүй орхисон. энэ нь санаатай, давтан гэх мэт зүйлчлэл нэмэгдэх хангалттай үндэслэл болно.
зөвхөн мал тууж гарах зөвшөөрөл бүхий газраар зам хөндлөн гарах ёстой. хууль хэрэгжүүлдэггүй малчдаас болж жолооч хохирдог ийм гаж буруу байдлыг засаж залруулах шаардлагатай байна л даа
эндээс тодорхой ойлголт авах нуу?
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Jan 05, 2015 3:24 pm
by MuuG
GaNBaYaR wrote:үхэр/хээлтэй үнээ дайрсан.

Авто замын хэрэг дотор мал дайрсан, тэгээд бог байвал үнээр нь тооцоод, хурдаа тааруулаагүй гээд жолооч буруудаад, дайрч алсан малын үнийг төлөөд, мөргөж эвдэрсэн машинтайгаа үлддэг тохиолдол цөөнгүй байдаг.
Тэр тохиолдолд жолооч замын нөхцөл байдлыг харгалзаж хурдаа тохируулж явах ёстой гэсэн үүргээ зөрчсөн гээд бурууддаг.
харин малын эзний хувьд бол гэрээний бус гэм хор учирсан гээд иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх үндэслэл бүрдээд явчихна.
ер нь замын хөдөлгөөний дүрэм дээр "Жолооч малыг дайрахгүй байх үүрэгэй. Гэхдээ энэ тохиолдол нь малчин малаа хариулж явснаас бусад тохиолдолд хамаарахгүй" гээд журамлачих юм бол яахав ганбаярын бодож байгаа үр дүн гарч болох л юм.
мал гэрэлд орж ирэхэд нүд гэрэлтийшт, тэгээд зогсох боломжтой байхаар л хурдаа тааруулах ёстой.
тэгэхээр наадах чинь бараг гарцгүй, тогтсон практик байгаа юм дөө. Тэгээд ядаж байхад нөгөө үхсэн үхэр нь хүнээс илүү ухаантай, сайн үйлдэрийн, хээлтэй, тэжээмэл гээд шилмэл омгийн, торгон сүргийн болоод явчихна. тэр үхрээ хүнээс худалдаж авах гэж байсан бол юу гэж хэлж, юу гэж үнэлэх байсан болдоо.
тэгснээс үхсэн үргийн бүтэн байгаа гуя, хаа, арьс, толгой сүүл гээд бүтэн хэгсийг нь мах болгоод авъя гэхээр өгөхгүй байж, үнийг нь нэхээд байдаг нь бүр гажиг тогтолцоо.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Jan 05, 2015 3:59 pm
by odb
эртээд нэг даатгалын компани адуу дайрсан хохирол нөхөж өгөөд малчинтай заргалдаж заргаа авсан байсан даа
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Jan 05, 2015 5:13 pm
by MuuG
даатгалын компани их сонин шт.
даатгуулагчийн хохирлыг нөхөн төлбөрөөр төлчихөөд, өөрт учирсан хохирлоо нөгөө талаар нь төлүүлчихдэг. тэр хууль дээр нэг тийм гаргалгаа байдгийн.
Энэ талаар даатгалын компанийн хуульч бол бүр мэргэшчихсэн байдаг. тэр утгаараа даатгалын компани нөхөн төлбөр гэж гаргасан зардлаа нөгөө талаас малчны буруугаа учирсан хохирол гэж үзээд гаргуулж байгаан.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Jan 05, 2015 6:58 pm
by Ochki
manai ehnerin duu manai gerin urd zam deer yavj bgaad aduu murgusun hul ni hugarsan geed naadah chin mal bolohgui mahal geed eznees garal uuslin bichig avaad mahlaad. tgsen hereg ni yaasan gesen chin hurdan udmin mal bsan geed buun yum odoo barag 4sar ungurjiishd. ter chingeree.
-hajuu dalangaas genet tsoilool garaad irsen gej bgaa.
-yadaj ter ni havi hotin bus hernee zam ni oron nutgin bus gej yavdag naasan.
-tgd malchin uvgun tsagdagin gazrin barag buh huniig meddeg naasan. /ugaasaa tiim bizness hiidgiin yum shig bgaan/.
daatgalin company ni iim yum tulj chadahgui geed shuuhdne geel yavj bgaa gesen.
=haa baisan nalaihin zam deer bolson hereg deer han uul duurgees irgenii hereg uusgeed shuuhd duudsan gej bgaa. ochson hamaagui daatgalaas tul geed orhison geed bhad uuruus ni nehsen gej bgaa, alnaa mongol ulsin damjlaga.
==duu bol aali hedin za hed ch bsan yaahav daatgal tulhiim chin geed haytsan...
ingeel zavaaraal yavj bgaa gesen de...
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Jan 05, 2015 7:00 pm
by Ochki
MuuG wrote:даатгалын компани их сонин шт.
даатгуулагчийн хохирлыг нөхөн төлбөрөөр төлчихөөд, өөрт учирсан хохирлоо нөгөө талаар нь төлүүлчихдэг. тэр хууль дээр нэг тийм гаргалгаа байдгийн.
Энэ талаар даатгалын компанийн хуульч бол бүр мэргэшчихсэн байдаг. тэр утгаараа даатгалын компани нөхөн төлбөр гэж гаргасан зардлаа нөгөө талаас малчны буруугаа учирсан хохирол гэж үзээд гаргуулж байгаан.
ene chin buur t1 hereg bnda. tsagdaagin baiguullaga ni buruutai gechiheed bhad shuuhees butsaagad zuv bolgodog ain. uug ni anhnaas ni l shiideh uchirtaim bishu.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Jan 06, 2015 8:59 am
by GaNBaYaR
яг энэ талаар нэлээн мэргэшсэн өмгөөлөгч, хуульч байвал хэлээрэй.
би зүгээр байж байгаад олон сая ₮-өөр хохирмооргүй байна.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Jan 06, 2015 10:17 am
by MuuG
Ochki wrote:manai ehnerin duu manai gerin urd zam deer yavj bgaad aduu murgusun hul ni hugarsan geed naadah chin mal bolohgui mahal geed eznees garal uuslin bichig avaad mahlaad. tgsen hereg ni yaasan gesen chin hurdan udmin mal bsan geed buun yum odoo barag 4sar ungurjiishd. ter chingeree.
-hajuu dalangaas genet tsoilool garaad irsen gej bgaa.
-yadaj ter ni havi hotin bus hernee zam ni oron nutgin bus gej yavdag naasan.
-tgd malchin uvgun tsagdagin gazrin barag buh huniig meddeg naasan. /ugaasaa tiim bizness hiidgiin yum shig bgaan/.
daatgalin company ni iim yum tulj chadahgui geed shuuhdne geel yavj bgaa gesen.
=haa baisan nalaihin zam deer bolson hereg deer han uul duurgees irgenii hereg uusgeed shuuhd duudsan gej bgaa. ochson hamaagui daatgalaas tul geed orhison geed bhad uuruus ni nehsen gej bgaa, alnaa mongol ulsin damjlaga.
==duu bol aali hedin za hed ch bsan yaahav daatgal tulhiim chin geed haytsan...
ingeel zavaaraal yavj bgaa gesen de...
иргэний хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар үүсгэдэг зохицуулалт хууль дээр БАЙНАА БАЙНА. тэгэхээр хурдан удмын морь мөргөдөг залуу чинь иргэний цахим үнэмлэхээрээ хан уул дүүрэгт оршин суудаг байжээ гэж.
Хэдий өвгөн тэр хавийн цагдаагийн бүх нүх сүвийг сүвлэсэн байсан ч гэсэн цагдаа гэдэг чинь эрүүгээр явна. Эрүү үүсгүүлж бараагүй учир иргэнээр явж байгаа нь тэр. Иргэнээр явахад учир байнаа байна. Хамтран хариуцагчаар даатгалын компаниа өгчих. Би хариуцлагаа даатгуулсан, жолоочийн хариуцлагаас болж бусдад учирсан хохирлыг даатгалын компани хариуцнаа гээд тайлбар бичээд өгчих. Ингээд л наад Гүрэлзээд байгаа даатгалын компани чинь хүчээр хариуцагч болоод ороод ирнэ.
тэр морь хурдан удамтай, тэр битгий хэл Чингис хааны алтан ургийнх байсан ч хамаагүй. Гол нь тэр хурдан удмаараа дамжуулаад уралддаг, тэгээд овоож оцойтол морьны бай авчирдаггүй байсан бол юу ч гэж гуцаад тусыг эс олно. зах зээлийн ханшаараа л төлнө гэж хэлэх хэрэгтэй. Харин махалсан морьны махыг өвгөн өөрөө авсан бол зах зээлийн ханшаар тэр насны, тэр хэмжээний морь авах байсан үнээс нь хасаад зөрүүг нь даатгалын компани төлнө дөө.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Jan 06, 2015 10:21 am
by MuuG
Ochki wrote:MuuG wrote:даатгалын компани их сонин шт.
даатгуулагчийн хохирлыг нөхөн төлбөрөөр төлчихөөд, өөрт учирсан хохирлоо нөгөө талаар нь төлүүлчихдэг. тэр хууль дээр нэг тийм гаргалгаа байдгийн.
Энэ талаар даатгалын компанийн хуульч бол бүр мэргэшчихсэн байдаг. тэр утгаараа даатгалын компани нөхөн төлбөр гэж гаргасан зардлаа нөгөө талаас малчны буруугаа учирсан хохирол гэж үзээд гаргуулж байгаан.
ene chin buur t1 hereg bnda. tsagdaagin baiguullaga ni buruutai gechiheed bhad shuuhees butsaagad zuv bolgodog ain. uug ni anhnaas ni l shiideh uchirtaim bishu.
Цагдаа бол Захиргааны хэрэг /захиргааны зөрчил/, Эрүүгийн хэргээ л шалгадаг. Харин гэрээний бус гэм хорыг төлүүлэх асуудал бол тэр зам тээврийн ослоос тусдаа, Даатгалын харилцаанаас үүссэн иргэний хэрэг болно. Тэгээд ч шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад ЗӨВХӨН НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН ХҮРЭЭНД хэргийг шийдвэрлэдэг. тэгэхээр эхнээсээ тоглолтоо зөв загвараар хийх нь их чухал.
тэрийг л мэргэжлийн ур чадвар гээд байгаам шдээ.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Jan 06, 2015 10:26 am
by MuuG
GaNBaYaR wrote:яг энэ талаар нэлээн мэргэшсэн өмгөөлөгч, хуульч байвал хэлээрэй.
би зүгээр байж байгаад олон сая ₮-өөр хохирмооргүй байна.
авто чиглэлийн зөрчлөөр мэргэшсэн өмгөөлөгч байдаг гэж нэг баагий худал бүлтэрч явахыг сонсож л байсан. Гэхдээ миний мэдэхээр тийм мэргэшсэн чиглэл гэж байдаггүй. L-)
тэр чиглэлдээ хэд хэдэн хэрэг маргаанд ороод ялсан, ялагдсан туршлагатай хүн байж магадгүй. ганц нэг хурган мэх мэддэг ч юм уу. тэгээд ер нь өмгөөлөгч гэж их сонин ажил шдээ. шүүх хурлын үр дүнг амладаггүй, тэгсэн хэрнээ аль ч тохиолдолд өмгөөллийн хөлсөө авах ёстой. Ялаад, нааштай шийдүүлж чадвал нэмэгдэл хөлс бас авч болно.
Гэхдээ хуульд байгаа бүх арга хэрэгслийг ашиглаж үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.