Page 39 of 66
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 22, 2013 11:04 am
by Naba
Нүүр ч яахав болно оо. Түүнээс чухал юмнууд бас байна аа кэкэк
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 22, 2013 11:07 am
by b20a
saihan haragdaj bna lee shuu. odoo mt bolgoochee hehe
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 22, 2013 12:38 pm
by Naba
b20a wrote:saihan haragdaj bna lee shuu. odoo mt bolgoochee hehe
Хэрэггүй ээ өөр бодсон юм бий :p
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 22, 2013 2:22 pm
by Temuujin
... engine ... kroptoi bodood yvj bgaa hun.
tgd teriigee .. deer tavina gej bodoj bga hun.

Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 22, 2013 2:32 pm
by b20a
veight on 13 huh? kkk
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 22, 2013 11:30 pm
by gunbat
V8 MT SX B-)
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Jan 25, 2013 3:03 am
by rog
http://www.turbosmartdirect.com/product ... 6-1001.htm" onclick="window.open(this.href);return false;
http://www.youtube.com/watch?v=rQxvowrAUNY" onclick="window.open(this.href);return false;
ийм эд оруулж ирж зараач

)
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Feb 05, 2013 11:50 am
by Naba
Өвөл болохоор 7хоногтоо цөөхөн хэдэн машин буудаг болжээ.

Re: Naba's Auto Blog
Posted: Tue Feb 05, 2013 12:49 pm
by Jargale
Наба CDI ер нь ирж байгаа юу? манай нөхцөлд тохируулсан, тохируулаагүй 2ын хооронд гол мэдэгдэх зүйлс болон сөрөг зүйлс нь юу вээ?
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Feb 05, 2013 12:56 pm
by Naba
Jargale wrote:Наба CDI ер нь ирж байгаа юу? манай нөхцөлд тохируулсан, тохируулаагүй 2ын хооронд гол мэдэгдэх зүйлс болон сөрөг зүйлс нь юу вээ?
CDI үе үе ирдэг. 1-т манайд ирж байгаа нь Монголын нөхцөлд зориулагдсан гэж ирдэг ба бүгд webasto халаагууртай болон халаагуурын нэмэлтүүдтэй байдаг учир өвөл бусад дизель шиг асахгүй новширч, даарна нтр гэж байхгүй бараг л бензин шиг байна. Манай захиралууд 10 жил 3-уулаа дизель унаж байна ямар ч асуудалгүй. Харин гаднаас ирсэн дизелүүд түлш голоод дуу ихтэй хүйтэн байдаг гэж сонссон.
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Feb 05, 2013 2:29 pm
by Jargale
аан. Германаас ирсэн дизелийг хэсэг унаж үзсэн. тэгэхэд ямар ч асуудал үүсээгүй гэхдээ ажилдаг хүн нь илүү мэдэж байгаа байхаа гээд л. даан ч авахад хол мачаан байгаа юмдаа CDI G klasse гэхээр. арай л үнэтэй. тэгээд гадуур гар дээрээс зарагдаж байгаа явж байсан машин гэхээр бас хүмүүсийн янз бүрийн яриа нөлөөлөөд хэцүү юм.
гаднаас хувь хүний оруулж ирсэнг тэгж тохиргоо хийлгэж болох уу? болдог бол үнэ ханш нь агаарын болох уу
Re: Naba's Auto Blog
Posted: Wed Feb 06, 2013 2:52 pm
by Naba
За AutoART маань Тун удахгүй 400морьны хүчтэй, дрифтэд бүрэн тоноглогдсон 1JZGTE хөдөлгүүртэй Silvia s15 авчирах болно.

Re: Naba's Auto Blog
Posted: Wed Feb 06, 2013 3:20 pm
by davaanaa
Naba wrote:За AutoART маань Тун удахгүй 400морьны хүчтэй, дрифтэд бүрэн тоноглогдсон 1JZGTE хөдөлгүүртэй Silvia s15 авчирах болно.
[
Image ]
хэхэ за янзтай ... өөр зураг хөрөг байгаа юм уу?
Re: Naba's Auto Blog
Posted: Wed Feb 06, 2013 3:33 pm
by Naba
davaanaa wrote:Naba wrote:За AutoART маань Тун удахгүй 400морьны хүчтэй, дрифтэд бүрэн тоноглогдсон 1JZGTE хөдөлгүүртэй Silvia s15 авчирах болно.
[
Image ]
хэхэ за янзтай ... өөр зураг хөрөг байгаа юм уу?
Бий наашаа ачигдархаар нь зургыг нь оруулна аа
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Feb 15, 2013 5:07 pm
by Naba
Олон жилийн турш өөрийн дотор нуугдаж байсан бяцхан мөрөөдөлийн талаар энд бичье.

Би гэдэг хүн авто сонирхсон цагаасаа л өөрийн гэсэн уралданы машинтай болохыг мөрөөдсөөр өнөөдрийг хүрсэн хүн. Түүнийхээ төлөө ч өөрийн хэмжээнд зүтгэсээр бас ч дажгүй л байна. Хэдэн сарын өмнөөс дрифт машин босгох бодол маань үе үехэн сэтгэл гижигдээд болохгүй байсан тул энэ улаан машиныг авахыг бодсоор сая ашгүй нэг юм тохироо нь бүрдхээр нь шууд л авч орхисон. Гэхдээ яагаад JZX биш SX-г racing-д сонгосон гэдэгт бас учиртай. Уул нь сэтгэл зүрх JZX-дээ байгаа хэдий ч санхүүгийн боломж хангалтгүйгээс тэр бүр машиндаа хангалттай мөнгө гаргах төсөв тааруу ба одоо байгаа JZX-ээ энэ цэвэрхэн хэвээр нь унах бодолтой тул аль сэлбэг ихтэй, үнэ боломжын, хөнгөн кузов хайсаар USDM, JDM болох SX кузовыг сонгосон. SX-ийн хувьд JZX-ээс 200 кг хөнгөн ба USDM буюу Америкийн зах зээлд худалдаанд гарсан загвар тул тоноглолууд нь JZX-ээс 2-3 дахин хямд үнэтэй мөн Япондоо ч бусад сэлбэгүүд нь олдоц ихтэй,хямд үнэтэй тул яалтчгүй хамгийн боломжын сонголт болсон. Мөн гадна харагдах байдал нь ч гэсэн жоохон суулгачихад навтайгаад л цаанаа л нэг дажгүй төрхтэй. За ингээд машинаа авахдаа урьд нь ямар хүмүүс хэрхэн эдэлж байсныг нь гадарлах тул асаасан ч үгүй хөлдүү чигээр нь чирээд л аваад явсан. Харин ганц асуудал болох хөдөлгүүрийн сонголт. Өөрийнх нь rb25det-тай байгаа хэдий ч хэд хэдэн зүйлээс шалтгаалан rb25 яасан ч миний сонголт биш гэж шийдсэн учир түүний оронд 1JZGTE+MT эсвэл LS1+MT гэсэн 2 сонголт л миний толгойд тунаж үлдсэн. 1JZGTE+MT гэдэг бол S кувовт маш сайн сонголт болохыг гадны сайтуудыг уншиж байхдаа олж мэдсэн. Мөн манайхны хувьд хэдийнээ танил болсон хөдөлгүүр. Ерөнхийдөө 1JZ-ийн хувьд бол эргэлзээд байх зүйлгүй гэвч дахиад л түүн дээр хийгдэх тонгололуудын үнийг бодохоор бас тийм ч сайхан санагдахгүй байгаа дээрээс нь одоогоор түнинг хийчих хүн манайд хангалттгүй байна. Тиймээс луувангаас амттай юм байдагддаа гэдэг шиг гадны дрифтэр, драгэр нөхдүүд V8-д яагаад тэгтлээ дурлаад байгааг олж мэдэхээр судалтал тэдгээрийн дийлэнх нь V8 сонгох бол LS1-ийг эргэлзээгүй сонго хэмээн дуу нэгтэй ярилцаж байв. Youtube-ээс бичлэгүүд ч үзлээ үнэхээр л LS1-тэй машин бол хяргаж байнаа. Бүүр Formula Drift-д оролцож буй машины 80 орчим хувь нь LS1 хөдөлгүүртэй гэсэн мэдээлэл уншаад үнэхээр их сонирхол татав.
За тэгэхээр LS1-д ямар нууц байна? Chevi-ийнхэн ямар хөдөлгүүр хийсэн болоод тэгээд үхчихгээд дурлаад байна?
LS1 нь General Motors-ийн F цуврал болох Camaro, Firebird, Corvette зэрэг өөрсдийн төлөөлөл бүхий загваруудад анх худалдаанд гаргасан уралдааны ангилалын хөдөлгүүр ба үйлдвэрээсээ 5.7литерийн хөнгөн цагаан блок бүхий 8 цилиндерийн салаа хөдөлгүүр ба стокоороо 350 орчим морьны хүчийг 365 мушгиралтын хүчтэй зэрэг гаргах чадвартай.
Спорт машинд маш чухал асуудал болох жингийн хувьд LS1 нь V8 хэдий ч бидний төсөөлсөн шиг хүнд биш учир нь хөнгөн цагаан блоктой тул RB26-аас 60 кг хөнгөн, SR20-оос 40кг-аар хүнд. Энэ бол маш том сайн тал. Мөн LS1-ийн хүндийн төв нь илүү доор байрлалтай байдаг ба энэ нь дээд ангийн хийц болох Single нудрагнаас хамааралтай гэж үздэг.
LS1 нь маш их потенциалтай хөдөлгүүр. Үүний нэг нотголгоо бол зөвхөн уралдааны нудрага сольход л дундажаар 50-70 морьны хүч нэмэгддэг ба турбо болон суперчаржэр хэрэглэлгүйгээр 600 морьны хүч гаргах боломжтой гэж үздэг.
Түнингийн хувьд америкт олон тооны тоноглолууд , мөн тооны түнер гражууд боломжын үнэтэй байдаг ба нэг авууштай зүйл нь Computer түнингийн хувьд Power FC хэрэглэлгүйгээр өөрийнх нь сток ECU-г хялбархан програмчлах эрхийг Chevi-ийнхан нь нээлттэй үлдээсэн байдаг ба энэ нь хэрэглэгч Software татаж аваад өөрөө өгөгдөлөө өөрчилөх боломжтой гэсэн үг.
Мөн бас нэг чухал асуудал болох Nissan-ийн S кузовт суурьлуулхад ажиллагаа багатай. Учир нь зориулалтын лап шилжүүлэгч адаптер худалаанд бэлэн байдаг. Ингээд S кузов суурьлуулсан тохиолдолд өнгөлсөн дээд анги болон 3 инч яндан, мөн нудрагтай байхад 400metr-д 11-12сек хангалттай явах боломжтой ба турбо тэрэг шиг бүүст байхгүй ч torque өндөртэй тул 2-3аар араагаар аслфалтан дээр хөнгхөн дрифтлэх боломжыг хангалттай олгож байна. За товчхондоо LS1-ийн давуу шинж чанарууд бол ийм байна. Цаашид яг ямар тоноглолуудыг хэрхэн сонгох талаар судалж байгаа хэрэгтэй бол бичнээ.
Харин нийт зардалын хувьд 10 сая төгрөг болхоор тооцоолж байна даа. Тиймээс бурханд найдалгүй өөртөө найдаад зүтгэж байгаад болгоно доо.
Жич: энэ нийтлэлийг Nissan-ийн S кузовтой(s13;s14;s15; 180sx) залууст зориулалаа